| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00478/И |
| Дугаар | 155/ШШ2024/00650 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/00650
| 2024 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/00650 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Л,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 4,216,394.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 972,822.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,698.56 төгрөг, нийт 5,261,915.59 ( таван сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун арван таван төгрөг тавин есөн мөнгө ) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00478/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Л-, Б.Б- нар нь Х Банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №ЗГ/202247298974 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 8,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,783,605.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,297,320.16 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,844.09 төгрөг, нийт 5,084,769.92 төгрөг төлсөн байна. Өнөөдөрийн байдлаар зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 4,216,394.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 972,822.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,698.56 төгрөг, хугацаа хэтрүүлээд 266 хоног болж байна. Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1,1 дэх хэсгийг үндэслэн нгүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр ,216,394.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 972,822.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,698.56 төгрөг, нийт 5,261,915.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Л-, Б.Б- нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ч.Л-, Б.Б- бид нар нь Х банк ХК-ий нэхэмжилж буй 5,261,915.59 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Ч.Л-, Б.Б- нараас үндсэн зээлийн төлбөр 4,216,394.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 972,822.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,698.56 төгрөг, нийт 5,261,915.59 ( таван сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун арван таван төгрөг тавин есөн мөнгө ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Л-, Б.Б- нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,216,394.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 972,822.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,698.56 төгрөг, нийт 5,261,915.59 ( таван сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун арван таван төгрөг тавин есөн мөнгө ) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,141 ( ерэн есөн мянга нэг зуун дөчин ) төгрөгөөс 49,570.50 ( дөчин есөн мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 49,570.50 ( дөчин есөн мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Л-, Б.Б- нараас 99,141 ( ерэн есөн мянга нэг зуун дөчин ) төгрөгийн тал хувь болох 49,570.50 ( дөчин есөн мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Л, Б.Б нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 4,216,394.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 972,822.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,698.56 төгрөг, нийт 5,261,915.59 ( таван сая хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун арван таван төгрөг тавин есөн мөнгө ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Ч.Л, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,141 ( ерэн есөн мянга нэг зуун дөчин ) төгрөгөөс 49,570.50 ( дөчин есөн мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 49,570.50 ( дөчин есөн мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Л, Б.Б нараас 99,141 ( ерэн есөн мянга нэг зуун дөчин ) төгрөгийн тал хувь болох 49,570.50 ( дөчин есөн мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА