| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00563/И |
| Дугаар | 155/ШШ2024/00652 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/00652
| 2024 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/00652 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Т- ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,776,165.63 ( дөрвөн сая долоон зуун далан зургаан мянга нэг зуун жаран таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 620,559.68 ( зургаан зуун хорин мянга таван зуун тавин есөн төгрөг жаран найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,000.62 ( арван найман мянга жаран хоёр мөнгө) төгрөг, нотариатын зардалд 14,000 (арван дөрвөн мянга ) төгрөг, бүгд 5,428,716.93 ( таван сая дөрвөн зуун хорин найман мянга долоон зуун арван зургаан төгрөг ерэн гурван мөнгө ) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00563/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т- ББСБ” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б- нь “Т- ББСБ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 10 сарын 1-ны өдөр 1101169 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 21124 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 8,700,000.00 (найман сая долоон зуун мянган төгрөг) төгрөгийн зээлийг сарын 1.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 2 сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б.Б- нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 3,923,843.37 төгрөгийг, хүүний төлбөрт 2,872,402.60 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,654.03 төгрөгийг, нийт 6,874,900.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.Б- нь 2024 оны 04 сарын 17-ны өдрийн байдлаар 177 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 3,024,202.85 төгрөг, зээлийн хүү 524,769.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 104,953.94 төгрөг, нийт 3,653,926.49 төгрөг төлөхөөр байна. Т- ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Б- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан.
Зээлдэгч Б.Б- нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 1101169 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 21124 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,776,156.63 төгрег. зээлийн хүүний төлбөрт 620,559.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,000.62 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 5,428,716.93 ( таван сая дөрвөн зуун хорин найман мянга долоон зуун арван зургаа зууны ерэн гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Б-гээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Т ХХК-д ажиллаж байхдаа цахим хэрэглээний зээл болох 8,700,000 төгрөгийг авсан. Тухайн үед надад мөнгөний шаардлагагүй байсан бөгөөд хадам ах Д.Б-ийн гуйлтаар тус зээлийг авсан. Хадам ах Д.Б нь сар бүрийн төлөлтийн өөрөө хийгээд явж байсан бөгөөд ар гэрийн шалтгааны улмаас графикийн дагуу зээлээ төлөөгүй улмаас ийм байдалд хүрлээ. Тус зээлийн би өөрөө гэрээ байгуулж, өөрийн дансаар авсан нь үнэн.
Иймд Т- ББСБ ХХК –ийн хариуцагч Б.Б- надаас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөрт 4,776,156.63 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 620,559.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,000.62 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, нийт 5,428,716.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б-гээс цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,776,165.63 ( дөрвөн сая долоон зуун далан зургаан мянга нэг зуун жаран таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 620,559.68 ( зургаан зуун хорин мянга таван зуун тавин есөн төгрөг жаран найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,000.62 ( арван найман мянга жаран хоёр мөнгө) төгрөг, нотариатын зардалд 14,000 (арван дөрвөн мянга ) төгрөг, бүгд 5,428,716.93 ( таван сая дөрвөн зуун хорин найман мянга долоон зуун арван зургаан төгрөг ерэн гурван мөнгө ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,776,165.63 ( дөрвөн сая долоон зуун далан зургаан мянга нэг зуун жаран таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 620,559.68 ( зургаан зуун хорин мянга таван зуун тавин есөн төгрөг жаран найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,000.62 ( арван найман мянга жаран хоёр мөнгө) төгрөг, нотариатын зардалд 14,000 (арван дөрвөн мянга ) төгрөг, бүгд 5,428,716.93 ( таван сая дөрвөн зуун хорин найман мянга долоон зуун арван зургаан төгрөг ерэн гурван мөнгө ) төгрөг гаргуулах тухай шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,809.47 ( нэг зуун нэг мянга найман зуун есөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгөөс 50,904.74 (тавин мянга есөн зуун дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50,904.74 (тавин мянга есөн зуун дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-гээс 50,904.74 (тавин мянга есөн зуун дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох цахим зээлийн гэрээний гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,776,165.63 ( дөрвөн сая долоон зуун далан зургаан мянга нэг зуун жаран таван төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, зээлийн хүүний төлбөр 620,559.68 ( зургаан зуун хорин мянга таван зуун тавин есөн төгрөг жаран найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,000.62 ( арван найман мянга жаран хоёр мөнгө) төгрөг, нотариатын зардалд 14,000 (арван дөрвөн мянга ) төгрөг, бүгд 5,428,716.93 ( таван сая дөрвөн зуун хорин найман мянга долоон зуун арван зургаан төгрөг ерэн гурван мөнгө ) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,809.47 ( нэг зуун нэг мянга найман зуун есөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгөөс 50,904.74 (тавин мянга есөн зуун дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50,904.74 (тавин мянга есөн зуун дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б-ээс 50,904.74 (тавин мянга есөн зуун дөрвөн төгрөг далан дөрвөн мөнгө ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА