| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00624/И |
| Дугаар | 155/ШШ2024/00678 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00678
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/00678 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Х аймгийн Г сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Л,
Хариуцагч: Б.Д нарт холбогдох
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,000,000 (найман сая) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 392,500 (гурван зуун ерэн хоёр мянга таван зуу) төгрөг, нийт 8,392,500 ( найман сая гурван зуун ерэн хоёр мянга таван зуу )төгрөг гаргуулах тухай 155/2024/00624/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Г сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Л-, Б.Д- нар 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “Ногоон тэжээл” зориулалтаар төсөл сонгон шалгаруулах “Сум хөгжүүлэх сан”- аас 8,000,000 (найман сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж, мөн өдрөөр 8,000.000 төгрөгийг зээлдэгч нарт олгосон. Зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн журмын дагуу дагуу огт төлөлт хийгээгүй ба төлбөр 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдөр дуусах ба зээлдэгч нар нь зээлийн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй байх тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 392,500 төгрөг, нийт 8,392,500 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Л-, Б.Д- нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Л-, Б.Д- бид хоёр Г сумын ЗДТГ-ын сум хөгжүүлэх сангаас ногоон тэжээл тарих зориулалтаар 8,000,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Тус зээлийг ногооныхоо хашаа, хороог барих, үр авах зэрэгт хэрэглэсэн юм. Манай гэр бүл Бэлтэс Мөрөн болон койнд мөнгө хийсний улмаас санхүүгийн эрсдэлд ороод зээлээ төлж чадахгүй өндөөрийг хүргэсэн.
Иймд Г сумын ЗДТГ-аас нэхэмжилж буй сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлийн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 392,500 төгрөг, нийт 8,392,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Г сумын Засаг дарга нь хариуцагч Р.Л-, Б.Д- нарт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,000,000 (найман сая) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 392,500 (гурван зуун ерэн хоёр мянга таван зуу) төгрөг, нийт 8,392,500 ( найман сая гурван зуун ерэн хоёр мянга таван зуу ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Л-, Б.Д- нарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 8,392,500 (найман сая гурван зуун ерэн хоёр мянга таван зуу) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 149,230 (нэг зуун дөчин есөн мянга хоёр зуун гуч) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Р.Л-, Б.Д- нарт улсын тэмдэгтийн хураамж 149,230 (нэг зуун дөчин есөн мянга хоёр зуун гуч ) төгрөгийн тал хувь болох 74,615 (далан дөрвөн мянга зургаан зуун арван тав ) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х аймгийн Г сумын Засаг даргын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,000,000 (найман сая) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 392,500 (гурван зуун ерэн хоёр мянга таван зуу) төгрөг, нийт 8,392,500 ( найман сая гурван зуун ерэн хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Р.Л, Б.Д нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнэ 8,392,500 ( найман сая гурван зуун ерэн хоёр мянга таван зуу) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 149,230 (нэг зуун дөчин есөн мянга хоёр зуун гуч) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Р.Л, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 149,230 (нэг зуун дөчин есөн мянга хоёр зуун гуч) төгрөгийн тал хувь болох 74,615 (далан дөрвөн мянга зургаан зуун арван тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА