Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/00745

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/00745

Хөвсгөл аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Л.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Э-д холбогдох,

Зээл 2,000,000 төгрөг, утасны үнэ 150,000 төгрөг, зээл 300,000 төгрөг, нийт 2,450,000 төгрөг гаргуулах тухай, 155/2024/00745/и дугаар индекстэй иргэний үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Г би Т.Э-ын гуйлтаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зээлүүлж, хүүг нь 1 сарын 7% байхаар тохиролцон гэрээ байгуулсан. Ингэж зээл авах үедээ хөдөө газар сүлжээ сайн барьдаг миний жимобайлын утасыг 150,000 төгрөгөөр авъя, дараа мөнгийг нь өгнө гэхээр нь зөвшөөрөөд өгсөн. Түүний дараа хөдөө нэг дор байдаг айл саахалтын Х-аар дамжуулан 300,000 төгрөгийг авахуулсан. ( авах мөнгөндөө хонины мах өгөх гэтэл машинд багтсангүй, орхиод ирлээ гэсэн) Гэтэл энэ бүгд зээл, утасны мөнгөө өгөөгүй, утсаа авахгүй болсон.

Иймд Т.Э-аас зээл 2,000,000 төгрөг, утасны үнэ 150,000 төгрөг, зээл 300,000 төгрөг, нийт 2,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Э- би   нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Зээл 2,000,000 төгрөг болон гар утас  150,000 төгрөгөөр авсан нь үнэн. 300,000 төгрөгийг хүнээр авахуулсан. Би нэхэмжлэлийн шаардлага нийт 2,450,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Т.Э-аас 2,450,000 ( хоёр сая дөрвөн зуун тавин мянга)  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Э- нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,450,000 ( хоёр сая дөрвөн зуун тавин мянга)  төгрөг  гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,150 (тавин дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгөөс 27,075 ( хорин долоон мянга далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 27,075 ( хорин долоон мянга далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Э-аас  54,150 (тавин дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийн тал хувь болох 27,075 ( хорин долоон мянга далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Л.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Э-д холбогдох 2,450,000 ( хоёр сая дөрвөн зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Л.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,150 (тавин дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгөөс 27,075 ( хорин долоон мянга далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 27,075 ( хорин долоон мянга далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Э-аас 54,150 (тавин дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийн тал хувь болох 27,075 ( хорин долоон мянга далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА