| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00784/И |
| Дугаар | 155/ШШ2024/00842 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00842
| 2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00842 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Т- банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.О-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 747,114 (долоон зуун дөчин долоон мянга нэг зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00784/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т- банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.О- нь манай “Тус” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 6 сарын 22-ны өдрийн 220622-403116 зээлийн дугаартай 300,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Н.О- нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 617 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Н.О- нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 292,343 төгрөг, үндсэн зээлийн хүү 354,360 төгрөг нэмэгдүүлсэн хүү 100,411 төгрөг төлөхөөр байна.
Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 747,114 төгрөгийг зээлдэгч Н.О-аас гаргуулж, “Т- ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Т- ББСБ ХХК-иас 2022 онд 300,000 төгрөгийн зээлийг цахимаар авсан. Тэгээд би зээл авсан бүртгэлтэй дугаараа ашиглахаа больсны улмаас тус зээлийг төлж чадалгүй өнөөдрийг хүргэсэн юм. Иймд Н.О- би нэхэмжлэлийн шаардлага болох 747,114 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т- банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.О-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 747,114 (долоон зуун дөчин долоон мянга нэг зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.О- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 747,114 (долоон зуун дөчин долоон мянга нэг зуун арван дөрөв) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т- банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,481 (хорин нэгэн мянга дөрвөн зуун наян нэг ) төгрөгөөс 11,540.50 (арван нэгэн мянга таван зуун дөчин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 11,540.50 (арван нэгэн мянга таван зуун дөчин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.О-аас 11,540.50 (арван нэгэн мянга таван зуун дөчин төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О-т холбогдох холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 747,114 (долоон зуун дөчин долоон мянга нэг зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,481 (хорин нэгэн мянга дөрвөн зуун наян нэг ) төгрөгөөс 11,540.50 (арван нэгэн мянга таван зуун дөчин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 11,540.50 (арван нэгэн мянга таван зуун дөчин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.О-аас 11,540.50 (арван нэгэн мянга таван зуун дөчин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА