| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00178/И |
| Дугаар | 155/ШШ2024/00634 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2024/00634
| 2024 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2024/00634 | Хөвсгөл аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ч-д холбогдох 10,660,000 (арван сая зургаан зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлийн шаардлагаа 8,860,000 (найман сая найман зуун жаран мянга) төгрөгөөр багасгаж, багасгасан хэмжээ болох 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг хариуцагч Д.Ч төлөхийг зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч-аас 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгд тохирох улсын тэмдэгтийн хураамж 43,750 ( дөчин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА