| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00698/И |
| Дугаар | 155/ШШ2024/00849 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00849
| 2024 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/00849 | Хөвсгөл аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г, Д.М нарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 80,000,000 ( наян сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Б нь 2025 оны 7 дугаар сарыг 31-ний өдрийг хүртэл энэ асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандахгүй, хариуцагч С.Г, Д.М нар нь 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 80,000,000 (наян сая) төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч С.Б-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 ( таван зуун тавин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г, Д.М нараас 557,950 ( таван зуун тавин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА