| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2023/1042/З |
| Дугаар | 128/ШШ2024/0175 |
| Огноо | 2024-02-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* овогт Ж*******ийн Б******* /РД:/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Б,
Гуравдагч этгээд: Х.Ч,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Л.Н нарын хоорондын “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай , Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б*******г нэр дэвшүүлэхийг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, гуравдагч этгээд Х.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор “нийслэлийн Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Хгийн Чийг томилуулахаар нэр дэвшүүлж” шийдвэрлэжээ.
1.2. Ж.Б*******гаас эс зөвшөөрч гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02/2060 тоот албан бичигт Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандан “... Баянзүрх, Ч******* эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтыг дахин нягтлан үзэж салбар зөвлөлийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг зөвлөж байна” гэжээ.
1.3. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15/249 тоот албан бичгээр Ж.Б*******д хандан “... салбар зөвлөл хуралдаанаараа дээр дурдсан асуудлыг дахин хянан хэлэлцээд тус зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комиссын саналыг үндэслэн Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалд томилуулахаар шийдвэрлэсэн нь хууль, тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзсэн байна” гэсэн байна.
1.4. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/2515 тоот албан бичгээр Ж.Б*******д хандан “...хууль тогтоомжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтад адил тэгш эрхтэйгээр орж өрсөлдөх боломжийг бүрдүүлэх үүднээс мэргэжлийн индекс ерөнхий байдлаар бүртгэж, өрсөлдүүлэх талаарх Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна” гэсэн хариу өгчээ.
1.5. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б*******г нэр дэвшүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ж.Б******* миний бие 2023 оны 08-р сарын 07-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаал, Ч******* эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн хууль бус шийдвэрийг Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А/86 дугаар тогтоолоор баталсан Дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын Албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын “Боловсрол” хэсэгт “Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх”, Мэргэжил хэсэгт “Эрүүл мэнд 091 1091211-091215, 091217-091223, 091226, 091227, 091501, 091701” гэж тодорхой заасан байна.
Боловсрол соёл ш*******лэх ухааны сайдын 2022 оны А\160 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн чиглэлийн индексээр Дүрс оношилгоо “091203” гэж байхаар заасан, гэтэл төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөл батлагдсан албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын “Мэргэжил” хэсэгт заагдсан мэргэжлийн индекст хамааралгүй мэргэжилтэй Х.Чийн материалыг хүлээн авч сонгон шалгаруулалтад оруулж, улмаар илтэд ашиг сонирхол гаргаж түүнийг хамгийн өндөр оноогоор шалгаруулсан болно. Төрийн албаны зөвлөлийн 25-р тогтоолын 6.5, 6.6 дахь хэсэгт Салбар болон шалгалтын комисс нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан.
6.5.2.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хараат бусаар шийдвэр гаргах;
6.5.3.анкет, холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах;
6.6. Шалгалтын комисс энэ журмын 6.5-т зааснаас гадна дараах чиг үүргийг нэмэлтээр хэрэгжүүлнэ:
6.6.1.бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1-т заасан болзлыг хангаж байгаа эсэхийг хянах;
6.6.2.зарлагдсан ажлын байрны албан тушаалын тодорхойлолттой танилцах, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах;
Гэтэл Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөл тогтоолд дурдсан тодорхой үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус шийдвэр гаргасан. Энэ талаарх гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэж сонгон шалгаруулалтад оролцуулсан болохыг нь тогтоож, сонгон шалгаруулалтыг дахин нягталж шийдвэрлэхийг зөвлөсөн албан бичиг Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлсэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөл Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг үл хэрэгсэж дахин хуульд нийцээгүй 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15\249 дугаар гомдлын хариу ирүүлжээ. Уг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15\249 дугаар гомдлын хариуг үндэслэлгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 07-р сарын 28-ны өдрийн Комисс байгуулах тухай 5 дугаар тогтоолоор байгуулсан шалгалтын комисс нь ажилласан жил, мэргэжлийн шаардлага хангаагүй Х.Чийг сонгон шалгаруулалтад бүртгэн шалгалтын комиссын саналыг үндэслэн Ч******* Эрүүл мэндийн төвийн даргад Х.Чийг томилуулахаар нэр дэвшүүлсэн, мөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан Ж.Б******* намайг нэр дэвшүүлээгүй нь нэхэмжлэгч Ж.Б******* миний Төрийн алба хуулийн дагуу хаших, хууль зохих журмын дагуу Хөдөлмөрлөх эрх ашгийг зөрчиж байна. Ж.Б миний бие Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 62.5 оноо авсан бөгөөд 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно. Мөн Ж.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02\2060 дугаар албан бичгээр хариу авсан, мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гарган, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15\249 дугаар албан бичгээр хариу өгсөн, мөн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан болно.
Дээрх гаргасан гомдолд тухай бүр Ж.Б******* миний өөрийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгааг илэрхийлэн, Х.Чийг шалгалтад оруулсан, нэр дэвшүүлсэн хууль бус үйлдлээ таслан зогсоож, Ж.Б*******г томилохыг санал болгож, гомдол гаргаж байсан болно. Энэхүү баримтуудыг нэхэмжлэлтэй хавсарган шүүхэд нэхэмжлэлийн хамт өгсөн. Харин 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын хариуг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01\2515 дугаар албан бичгээр хариу ирүүлснийг хавсаргав. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08-р сарын 29-ны өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай Комисс байгуулах тухай 5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б*******г нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Төрийн албаны зөвлөлийн Нийслэлийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл нь 8 дугаар сарын 7-нд сонгон шалгаруулалт зарласан байдаг. Ч******* Эрүүл мэндийн төвд сул орон тоо зарлаад улмаар 2 өрсөлдөгч гарсан. Миний бие болон Х.Ч өрсөлдсөн. Өрсөлдсөнийхөө дараагаар өрсөлдөгчийг харахад мэргэжлийн индекс нь тавигдаагүй байсан. Албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу 091 гэсэн эрүүл мэндийн мэргэжлийн индексийг кодолсон зүйл байдаг. Энэ нь болохоор Боловсрол соёл ш*******лэх ухааны сайдын 2022 оны А/66 дугаар тушаалын батлагдсан мэргэжлийн индексээр мэргэжлүүдийг тавьсан байгаа. Түүнд дүрс оношилгооны код нь 091203 гэсэн кодтой байгаа. Албан тушаалын тусгай шаардлагад 091-215 мөн 217-223 хүртэл эдгээр кодуудыг тавьсан байгаа. Кодууд мэргэжлийн индекс таараагүй байгаа учраас гомдол гаргаж хандсан.
Шалгалт дууссаны дараа Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалттай холбоотой маргаантай байгаа мэргэжлийн индекс хангаагүй хүнийг оруулсан байна гэж үзээд гомдол гаргасан. Хариу өгөхдөө Нийслэлийн Ч******* эрүүл мэндийн төвийн дарга албан тушаалын сул орон тоод өрсөлдөж оролцогч Х.Ч 2008 онд дүрс оношилгооны эмчийн мэргэжил эзэмшсэн байна. Батлагдсан албан тушаалын мэргэжил хэсэгт эрүүл мэндийн 091215, 091217, 091223 хүртэл гээд тус тус кодуудыг заасан байгаа бөгөөд Боловсрол ш*******лэх ухааны сайдын 2002 оны А/166 дугаар тушаалаар батлагдсан мэргэжлийн индексээр дүрс оношилгооны кодыг 091203 гэж заасан байна. Гэтэл албан тушаалын тодорхой заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй иргэнийг сонгон шалгаруулалтад бүртгүүлж, хамааруулж шалгалтад оруулсан байна. Иймд Баянзүрх, Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтын дахин хянан үзэж салбар зөвлөлийнхөө эрх хэмжээний хувьд шийдвэрлэхийг зөвлөж байна гэсэн гишүүн н.Б******* гэдэг хүний албан тоотоор надад хариу өгсөн байгаа. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлд хариугаа бариад хариу гомдол гаргаад надад эс үйлдэлтэй холбоотой хариу өгсөн. Иймд миний хувьд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Улмаар үнэн зөвийг шударгаар өрсөлдөх боломжийг хангаж өгөөгүй гэж Нийслэлийн салбар зөвлөлийг үзэж байна. Албан тушаалын тусгай шаардлагад нийцсэн бүх зүйлийг миний хувьд бүгдийг нь бүрдүүлж өгч шалгалтдаа тэнцсэн байгаа. Х.Чийг харахад тусгай шаардлагад нийцээгүй байсан. Иймээс би шүүхэд хандаж шударга үнэнийг тогтоож өгөөч гэж хүсэлт гаргасан байгаа” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/86 дугаартай тогтоолд төрийн албаны төв зөвлөл саналаа авсан. Улмаар саналын дагуу гарсан байна. Энэ эрх зүйн акт тушаал хууль зүйн үндэслэлтэй тушаал байна. Хуулийн 16.3.3-д заасныг хангаж байна. 2022 оны А/160 дугаартай тушаалаар мэргэшсэн индекс тогтоогоод өгсөн. Мэргэжлийн чиглэлийн дагуу 16.3.3-д заасныг хангасан үүнийг Төрийн албаны зөвлөл буруу тайлбарлаж байна. Тогтоол дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд байгаа заалтын чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Улмаар 15-ны өдөр хууль зөрчсөн байна гээд 2023 оны 10 сарын 17-нд болохоор хууль зөрчөөгүй байна гэсэн ийм яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй шийдвэр гаргаад нийслэл дэх салбар зөвлөл болохоор 2023 оны 10 сарын 17-ны өдөр гаргасан шийдвэр үндэслэлгүй. Тэгэхээр энэ дугаар тогтоол өөрөө Ж.Б*******гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа. Сонгон шалгаруулалтад яг индексээ хангасан бүртгэлийнхээ нөхцөлийг хангачихсан хүн бол Ж.Б******* байсан. Гэтэл энэ Ж.Б*******г ямар нэгэн байдлаар оноо болон бусад зүйлийг нь харгалзаж үзээгүй Х.Чийг хууль бусаар нэр дэвшүүлж байгаа. Ж.Б*******гийн эрх ашгийг шууд зөрчиж байгаа захиргааны акт учраас энэ актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
дугаар акт өөрөө энэний цаад талд байгаа сонгон шалгаруулалттай холбоотой бүх зүйлийг нэгтгэж байгаа учраас дугаар акт хууль бус. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 сарын 15-ны өдрийн 03/1106 дугаар нийслэлийн салбар зөвлөлд өгсөн санал хүргүүлэх тухай албан бичиг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16.3.3-ыг хангасан. Бид нар ер нь 16.3.3 дээрээ л маргалдаад байгаа. Тэгэхээр хуулийн заалтыг хангасан байна. Хуулийн 16.3.3-д нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн, Мэргэжлийг бол индекс тодорхойлж өгч байгаа. Тийм учраас энэ индексийг оруулж өгсөн нь үндэслэлтэй 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын хуралд комиссын гишүүн биш н.Г******* гэдэг хүн орж ирээд үг хэлсэн. Энэ хүний саналаа өгөөгүй гишүүд 0912, 0915, 0917 болгож өөрчлөлт оруулахыг дэмжиж оруулж ирье гээд тушаал гаргасан тушаалаа шууд зөрчөөд хурал хийсэн. Х.Чийг оруулаад бүртгэж байгаа боловч энэ ардаа талд нь сонгон шалгаруулалтынхаа бүртгэл хассан хүмүүс буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргад өрсөлдөж байгаа н.Н*******, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргад өрсөлдөж байгаа н.Сыг бүртгээгүй энэ хүмүүс яг адилхан 091203 дугаартай индексээр бүртгүүлсэн хүмүүс байсан. Х.Ч гэдэг хүнийг оруулж ирж байна гэдгийгээ бусад хүмүүстээ мэдэгдээд сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийх ёстой. Гэтэл үүнийг ямар нэгэн байдлаар хийгээд явчихсан.
610 дугаар тушаал хууль зөрчсөн. Энэ тушаалд Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 5.7 гээд заасан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаартай тогтоол байгаа. Энэ тогтоолд 5.4 гэсэн заалт байхгүй байхад 5.4 гэж баримталсан. Сонгон шалгаруулалтыг дэвшүүлэх сонгон шалгаруулах журмаа зөрчөөд 12.1-д 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай төрийн албаны зөвлөлийн тогтоолоор 12.1-д салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцсэн, хамгийн өндөр оноо авсан байгаа. Индекс болон мэргэжлийн шаардлага хангаагүй хүнийг оруулж ирж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлэх санал болгох дугаар тогтоолыг хүчингүй болгож мөн хуулийн 106.3.4-д зааснаар хамгийн өндөр оноо авсан, болзол шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б*******г нэр дэвшүүлэхийг Нийслэл дэх салбар зөвлөлд даалгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.
3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын захиалгаар төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Комисс байгуулах тухай” 5 дүгээр тогтоолоор байгуулагдсан комисс тогтоосон товын дагуу зохион байгуулсан билээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн захиалгаар Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан юм. Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд Ж*******ийн Б*******, Хгийн Ч нарыг тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагыг хангасан гэж үзэн, бүртгэж оролцогчдоос Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.12-т заасан шалгалтыг сорил, ярилцлага, бодлогоор шалгаж оноогоор үнэлсэн байна.
Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд өрсөлдсөн оролцогч Ж.Б******* 62.4 оноо, Х.Ч 82.2 оноо нар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.12-т заасан “Нийт авбал зохих оноо 100 байх бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно” оноонд хүрч тэнцсэн байна.
Иргэн Ж.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэжлийн индекст хамааралгүй мэргэжилтэй Х.Чийг сонгон шалгаруулалтад оруулж, хамгийн өндөр оноогоор шалгаруулсан гэжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/86 дугаар тушаалаар дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тодорхойлолтыг батлахдаа тусгай шаардлагын даргын хэсэгт “мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх”, мэргэжил хэсэгт Эрүүл мэнд-091/091211-091215, 091217-091223, 091226, 091227, 091501, 09170 “Нийгмийн эрүүл мэнд-098801” гэсэн нь эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан мэргэшсэн нарийн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэй боловсон хүчний өрсөлдөх боломжийг хязгаарласан, хуулиас дээгүүр шаардлага тавьсан байна гэж үзэн шалгалтын комисс туршлагын шаардлагыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16.3.1, 16.3.2-т “эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан”, “эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан” зааснаар, харин мэргэжлийн индексийг хэт нарийвчилсан нь эзэмшсэн мэргэжлээрээ удирдах албан тушаал эрхлэх эрхийг хязгаарласан гэж үзэн “Эрүүл мэнд-0911, 0912, 0917”-д хамаарах индексээр бүртгэж, оролцогчдод өрсөлдөх боломжийг олгох шийдвэрийг олонхоороо гаргасан байна.
Оролцогч Х.Ч нь дүрс оношилгооны эмч мэргэжилтэй, халдвар судлагч, сувилахуйн арга зүйч, анхан шатны тусламж үйлчилгээний чанарын менежер, рентгений их эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар тус тус 18 жил, 1 сар, 7 өдөр ажилласан, рентгений их эмчээр 5 жил, 9 сар, 1 өдөр, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар 9 жил, 8 сар, 1 өдөр ажилласан байна. Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд өрсөлдсөн оролцогч Х.Чийг “дүрс оношилгоо-091203” мэргэжлийн индексээр, салбартаа 18 жил, 1 сар, 7 өдөр ажилласан байх тул Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16.3.1-д “Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан” зааснаар бүртгэж, өрсөлдөх боломжийг олгосон. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл хуралдаанаараа 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Комисс байгуулах тухай” 5 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комиссын тусгай шалгалт зохион байгуулсан тухай тайланг хянан хэлэлцээд, Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан оролцогч Х.Чийг Салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” дугаар тогтоолоор томилуулахаар нэр дэвшүүлсэн байна” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэг. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Юуны түрүүнд нэхэмжлэгч Ж.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаа: “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байгаа нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “ дугаар тогтоол” нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-р тодорхойлж өгсөн захиргааны актын ш*******ийг бүрэн агуулаагүй буюу захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Уг дугаар тогтоол нь агуулгын хувьд “Нийслэлийн Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Хгийн Чийг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Нийслэлийн Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Хгийн Чийг томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Э*******д санал болгосон” ш*******тэй байгаагаас захиргааны актын зарим тодорхой ш*******ийг агуулаагүй болох нь тодорхой дүгнэгдэж байна.
Тодруулж хэлбэл, дугаар тогтоол нь хуулиар захиргааны актад тавигдсан шаардлагын нэг болох захирамжилсан ш******* байхгүй байна. Тиймээс захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагаараа акт гэж маргах хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь өөрт хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу шалгалтыг зохион байгуулах, түүний үр дүнг үндэслэн томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх болон санал болгох зохион байгуулалтын ш*******тэй хүрээнд хэрэгжсэн байгаа нь үүнийг нотлон харуулж байна. Мөн хуулиараа Нийслэлийн Ч******* Эрүүл мэндийн төвийн даргыг томилох шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл биш юм. Хариуцагчид ийм эрх хэмжээ олгогдоогүй тул томилсон захирамжилсан захиргааны акт гаргах субъект биш болно. Түүнчлэн дугаар тогтоол нь нэхэмжлэгчийг чиглээгүй, түүнд хамааралгүй байхад нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн мэтээр, түүнд хаяглагдан чиглэгдсэн мэтээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ бичсэн байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна
Хоёр. Ж.Б*******г томилуулахаар даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийгөө шаардлага хангасан гэж тодорхойлохоосоо илүүтэйгээр Х.Ч нь шаардлага хангаагүй гэх байдлаар тодорхойлсон байна.
Гэтэл нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлын агуулгыг шалгалтыг анхнаасаа зохион байгуулахдаа шалгалтыг зохион байгуулах комиссын удаа дараагийн хуралдаанаар үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэж, мөн түүний энэ талаарх гомдлыг хариуцагч өөрөө болон түүний дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөл хангалттай тодорхой шийдвэрлэж хариуг өгсөн, эдгээр шийдвэрүүд нь хуульд нийцсэн байна. Холбогдох хурлын тэмдэглэл, шийдвэр, хариунууд бүгд хэрэгт нотлох баримтаар бүрдсэн, авагдсан байна. Тиймээс түүний нэхэмжлэл үндэслэлгүй байна. Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны А/86 дугаар тушаалаар батлагдсан дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын мэргэжил хэсэгт “Эрүүл мэнд 091” гэж оруулсан байгаа нь өөрөө нэхэмжлэл үндэслэлгүй болохыг давхар нотлон харуулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
4.2. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч******* эрүүл мэндийн төвд 18 жил тасралтгүй доод шатаас эхлээд дээд шат хүртэл ажилласан байдаг. 08 дугаар сарын 07-ны өдөр сонгон шалгаруулалтад оролцох бүх шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр шалгалтад орох эрхийг олгосон. Хэргийн материалтай танилцаж байхад Төрийн албаны Нийслэл дэх салбар зөвлөлийн хурлын тэмдэглэлд тодорхой хэлсэн байсан. Ер нь бол мэргэжил гэдэг маань хүний их эмч үү, сувилагч уу, аль эсвэл асрагч уу, үйлчлэгч үү гэдгийг тайлбарласан. Миний хувьд Анагаахын ухааны их сургуулийг хүний их эмчээр төгсөөд дараа нь мэргэжил буюу төрөлжсөн нарийн мэргэжлийг дүрс оношилгооны эмчээр мэргэшсэн байгаа. Төрийн албаны зөвлөлийн гаргасан ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийг мэргэшилтэй бас хольж ингэж хэт нарийвчилсан дүгнэлтийг ажлын хэсэг хуралдаад хэлсэн байсан. 091-2 гэдэг бол анагаах ухаан буюу хүний их эмч 091-7 бол уламжлалтын их эмч, 091-88 гэдэг нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжил судлалаар төгссөн гээд энэний дараа мэргэшилд төрөлжсөн мэргэшил буюу дүрс оношилгоо, зүрх судас, хүүхэд, мэс засал гэх мэтчилэн энэ зүйлүүдийг туссан байдаг. Миний хувьд ажлын хэсгийн комисс нь хуралдаад шалгалтад ор гэсэн учраас шалгалтад орж Ж.Б*******тай өрсөлдсөн. Ингээд өрсөлдөөд 82,2 оноо буюу онооны дүнгээрээ өрсөлдөгчөөсөө 20 онооны зөрүүтэйгээр ялсан. Үндсэндээ 08 дугаар сарын 07-ноос хойш ямар ч томилгоо хийгдэхгүй ийм асуудалтай миний эрх ашиг асар их зөрчигдөж байна. Гарсан тогтоол шийдвэрүүд дээрээс Төрийн албаны төв зөвлөлөөс дахиад Ж.Б*******д хариуг хүргүүлсэн байсан. Хуулиас давсан эрх мэдлээр хандаж болохгүй гэсэн. Хүний өрсөлдөх боломжийг хуулиар давж, хязгаарлаж хүний эрхэнд халдаж болохгүй гэдэг тайлбарыг хэлсэн байж байгаа. Миний хувьд өрсөлдөх эрхийнхээ дагуу өрсөлдөөд, тухайн үед шалгалтад тэнцээд өндөр оноог аваад гараад ирчихсэн ийм л байдалтай байна” гэв.
4.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн 2 шаардлагын хүрээнд энэ хэрэг хэлэлцэж байгаа. Нэгдэх шаардлага бол Ж.Б******* намайг санал болгохыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд даалгах гэсэн шаардлага байна. Энэ шаардлагын тухайд хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж үзэж энэ хүрээнд дүгнэлт гаргаж байна. Нэгдүгээрт комиссын хурлын тэмдэглэл нотлох баримтаар ш*******лэн судлагдсан. Комиссын гишүүд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн холбогдох зохицуулалт хууль зөрчсөн, өрсөлдөх боломжийг хязгаарласан, бусдад давуу байдал олгосон, сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй гэж хууль зүйн хувьд зөв зүйтэй дүгнэж комиссын гишүүд хурлын тэмдэглэлээрээ баталгаажуулсан байна. Энэ комиссын гишүүдийн гаргасан шийдвэр нь Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулиар тавигдсан шаардлагад нь бүрэн нийцсэн, харин энэ заалтыг зөрчиж, индексээр хясан боогдуулж, зарим хэсэгт нь боломж олгож, зарим хэсгийн хөдөлмөрлөх эрхийг хуульд нийцэхгүй байдлаар хязгаарлаж, өрсөлдөх боломжийг нь боомилсон энэ асуудлыг зөв зүйтэй засаж залруулсан байна. Тэр үүднээсээ комиссын гишүүд зөв зүйтэй шийдвэр гаргасан. Энд ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Харин хуулийн агуулга, нөхцөл байдалд нийцүүлж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Сая хурлын тэмдэглэлийн тодорхой нэр бүхий хүмүүсийн хэлж байгаа, тайлбарлаж байгаа байдал, шийдвэрлэж байгаа, гаргасан шийдвэр нөхцөл байдлуудад ийм дүгнэлт хийгдэж байна.
Хоёрдугаарт энэ шаардлагын хүрээнд салбар зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс төрийн албаны салбар зөвлөлд нэг удаа гомдол гаргасан, түүнийг шийдвэрлэсэн, сая нотлох баримтаа ш*******лэн судалсан, мөн Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан, түүнийг нь шийдвэрлэсэн эдгээр нотлох баримтуудыг ш*******лэн судаллаа. Ш*******лэн судлахад эдгээр нотлох баримтуудаар хурлын комиссын тухай үед хууль зөрчихгүйгээр хуульд нийцүүлж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан болохыг энэ салбар зөвлөл, төрийн албаны төв зөвлөлүүд шат шатдаа зөв дүгнэлт хийж хариуг өгсөн байна. Тэгэхээр агуулгын хувьд комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл, нийслэл дэх салбар зөвлөл болон Төрийн албаны төв зөвлөлийн гаргасан удаа дараагийн шийдвэрүүд Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зөрчөөгүй, ийм шийдвэрүүдэд бүрэн дүүрэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэн няцаагдаж үндэслэлгүй болох нь тогтоогдож байна .
Гуравдугаарт ажлын байрны тодорхойлолтоос үүдэлтэйгээр ийм асуудал гарсан болох нь дараах байдлаар дүгнэгдэж байна. Ажлын байрны тодорхойлолтыг аваад үзвэл яг ямар ажлын байр юм, зорилго нь юу юм, энэ ажлын байранд очсон сонгон шалгаруулалтаар тэнцсэн хүн ямар чиг үүрэг хэрэгжүүлэх юм, ямар ажлын байр юм гэдэг нь ажлын байрны зорилго, зорилтуудын хүрээнд тодорхойлсон байдаг. Түрүүн нотлох баримтаар ш*******лэн судлуулахад тухайн эрүүл мэндийн төвийг удирдах чадвартай, мэргэжлийн салбарт хуулиар тавигдсан шаардлагыг хангасан, удирдах чадвартай хүн байх юм бол сонгон шалгаруулалтад хэн ч оролцох боломжтой, тэр ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Түүнээс дүрс оношилгоогоор төгссөн бол удирдаж чадахгүй, уламжлалт анагаах ухааны чиглэлээр төгссөн бол удирдаж чадна гэж ялган зааглах нь өөрөө бодит байдал дээр боломжгүй. Тэгэхээр индексээр түрүү барьж, анагаах ухааны салбарыг дотор нь хагаралдуулж, ялгавартай байдлаар хандаж өрсөлдөх боломжийг хязгаарлах боломжгүй болох нь ажлын байрны тодорхойлолтын зорилго зорилтуудаас харагдаж байгаа. Энэ хүрээнд комиссын хурлын шийдвэр, нийслэл дэх салбар зөвлөл, төрийн албаны төв зөвлөлүүдийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байсан байна гэдэг нь харагдаж байгаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 16.3, 16.3.1, 16.3.2, 16.3.3-д зааснаар энэ албан тушаалд тавигдах гол шаардлагыг хуульчилж өгсөн. Энэ хуулийн шаардлагаас өөрөөр ямар нэгэн байдлаар бусад хууль, журмуудад Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах гэж байгаа хүн ийм шаардлага шалгууртай байна гэдгийг давхар, нарийвчлан зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй. Тэгэхээр гол зохицуулж байгаа хуулийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан талаар тавьсан хуулийн зохицуулалт энэ байгаа, энд нийцэж байна уу, үгүй юү гэдэг л хамгийн чухал, хууль зүйн үндэслэл байна уу гэдэг дүгнэлт болохоос биш энэ заалтыг зөрччихсөн ажлын байрны тодорхойлолтыг энэ хуулийн зохицуулалтаас давж үнэлэх боломжгүй нөхцөл байдал байна. Нэхэмжлэгчийн үндсэн байр суурь нь зөвхөн ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлага гэсэн хэсэгт индексээр ялгасан байгааг тэргүүн ээлжид бариад хуулийн эдгээр заалтуудыг үл зөвшөөрөх байдлаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлийг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал эндээс харагдаж байгаа. Ер нь бол яг энэ хэсэгтэй холбогдуулаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд хууль хэрэглэх асуудал давхар яригдаж байна гэж харж байна. 11.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ. Ингээд нарийвчилсан хуулийг зохицуулна, ерөнхий хуулийг зохицуулна гээд хууль хэрэглээний хувьд 11 дүгээр зүйлд хэд хэдэн дарааллуудыг хуульчилж өгсөн. Тэгэхээр хуулиас давсан журам байхгүй гэдгийг Төрийн албаны төв зөвлөлийн Ж.Б*******д ирүүлсэн хариуд Монгол Улсын Үндсэн хуулийн 70.1-д зааснаар Үндсэн хууль болон бусад хуульд заасан төрийн байгууллагын шийдвэр албан байгууллага, иргэний шийдвэр нь нийцсэн байх ёстой гэдэг ийм зохицуулалттай. Тэрнээс биш энэ хуулийн холбогдох заалтыг нийцүүлэхгүйгээр ажлын байрны тодорхойлолтыг батлаад түүнийг баримтлах боломжгүй гэдгийг дурдаад явсан, тэр хэсэг бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн сая дурдаж байгаа 11 дүгээр зүйлийн тухайтай адилтгаж хэрэглэх ийм нөхцөл байдал үүссэн байгаа.
Монгол Улсын хуульд тодорхойлж өгсөн хууль дээдлэх зарчим Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 2.1-д заасан хуульд үндэслэх гэдэг энэ зарчмууд захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ягштал баримтлагдах ёстой зарчмуудын нэг мөн. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэдэг энэ зарчимд ажлын байрны тодорхойлолт дээр зөвхөн индексээр нь хүссэн индексээ тавьж хүсээгүйгээ тэндээс хасах байдлаар ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлага дээр ийм нөхцөл оруулсан нь энэ хуулийн баримтлах ёстой зарчмуудад нийцэхгүй, зөрчигдөж байгаа ийм нөхцөл байдал дүгнэгдэж байна. Тийм учраас хуулийн заалтыг тэргүүн ээлжид баримтлах ёстой гэдэг дүгнэлтийг хэлмээр байна.
Үүнтэй холбогдуулаад хамгийн гол маргааны нөхцөл байдал Ж.Б*******гийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдлын явцад нэг агуулга нь Х.Чийн хувьд 10 жил, түүн дотроо удирдах албан тушаалтан 5 жил гэдэг шаардлагыг хангаагүй гэсэн гомдол яваад байдаг юм. Гэхдээ үүнийг шүүхийн шатанд ярихгүй байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1, 3.2-т заасан энэ шаардлагыг хангачихсан байна гэдэг шат шатны байгууллага мөн түрүүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн нийгмийн даатгал шимтгэл төлсөн байдал, диплом, холбогдох баримтуудыг бүхэлд нь ш*******лэн судалсан. 16.3.1, 3.2-ыг хангачихсан байна гэдэг нь тогтоогдож байгаа, үүнд маргаан байхгүй гэж үзэж байна. 16.3.3-д энэ асуудал хөндөгдөж гарч ирж байгаа. 16.3.3-д нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл их, дээд сургууль төгссөн байна, тэгэхдээ нийгмийн эрүүл мэндээр төгссөн байж болно, анагаах ухааны боловсролын их сургууль төгссөн байж болно. Энэ 2 сургуулийг төгсөөд эрүүл мэндийн үзэл баримтлалаар мэргэшсэн байна шүү л гэж байгаа. Хуулийн шаардлага бол маш энгийн, тодорхой бөгөөд ийм ерөнхий шаардлага энэнээс илүү нарийвчилж тодорхойлох юм бол өгөө өрсөлдөх чадварыг хязгаарлах нөхцөл байдал нэг талдаа үүснэ. Тийм учраас хууль тогтоогч хуулийн шаардлагаараа энэ ерөнхий шаардлагыг тавьж өгсөн. Энэ ерөнхий шаардлагыг журмаар хэт нарийвчилж, хэт хязгаарлах юм бол өөрөө энэ хүний эрхийн зөрчил үүсгэх, ийм нөхцөл байдал үүсгэнэ. Тэр ч үүднээсээ 16.3.3-д давж тодорхойлж болохгүй шүү гэдгийг шат шатны Төрийн албаны зөвлөлүүд дүгнэлтээ өгчихсөн.
Тийм учраас энэ талын нэхэмжлэгчийн үндэслэл үндэслэлгүй байна гэж хэлмээр байна. Ажлын байрны тодорхойлолтыг баталсан гэж байгаа боловч ажлын байрны тодорхойлолтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхэд зөвшөөрөл авч баталсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Харин тухайн ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа хүргүүлж байсан боловч Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл олгоогүй, санал хүргүүлсэн байна. Энэ санал хүргүүлсэн 3 дахь заалтаар 16.3.3-д нийцүүлээрэй гэж байна. Өөрөөр хэлэх юм бол яг батлагдсан байдлаараа санал очоод байгаа. Шүүгчийн туслах утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн байсан. Тэр нотлох баримтаар ш*******илж үүнээс өөр баримт байхгүй гэдэг нөхцөл байдал бас давхар дүгнэгдэж байна гэдгийг хэлье. Тайлбарт мэдэгдэх үүрэгтэй байсан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, бид нарт мэдэгдээгүй гэсэн ийм тайлбар яваад байна. Энд дүгнэлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хуульд нийцүүлсэн байдлаар сонгон шалгаруулалтыг явуулах шаардлагатай байна гэсэн комиссын шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой юм шиг тайлбарлаад байгаа, тийм үүрэг байхгүй. Дээрээс нь комиссын үйл ажиллагаа акт биш дотоодод чиглэсэн зохион байгуулахтай холбоотой гаргаж байгаа шийдвэр учраас сонгон шалгаруулалтад материал ирүүлж байгаа хүнд мэдэгдээд байх үүрэг үүсэхгүй.
2 шаардлагын алин дээр нь ч сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах ч гэдэг юм уу, ийм нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй атлаа ийм агуулга бүхий үндэслэл, тайлбар хэлээд байгаа нь үндэслэлгүй гэдгийг тодотгож хэлье. Тэгээд 2 дахь шаардлагын тухайд гэвэл дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гэж байгаа. дугаартай тушаал нь нэхэмжлэгчид хамааралгүй, нэхэмжлэгчид чиглээгүй, үйлчлэл үүсгээгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх сонирхлыг яаж зөрчөөд яаж хөндөөд байгаа юм бэ гэдэгт түрүүн асуулт хариултын шатад тайлбарлаж чадахгүй байна. Иймд индексийн тухайд Боловсрол, соёл, ш*******лэх ухааны сайдын баталсан А/160 дугаартай тушаалд хэд хэдэн нөхцөл байдлыг тодорхойлж өгсөн байгаа. Төрөлжсөн чиглэлийн хувьд 01 эрүүл мэнд гэдэг ажлын байрны тодорхойлолтод орчихсон байгаа. Хоёрдугаарт цааш нь нарийвчлахдаа 0912 гэдгийг хамруулсан. Комиссын хуралдааны тэмдэглэлүүдээ ч тэр, шат шатны байгууллагууддаа ч тэр 0912 орохгүйгээр бусад нь орох боломжгүй байхгүй. Хэрвээ 0912 анагаах ухаан гэдэг салбар орохгүй бол Ж.Б******* болон гуравдагч этгээдийнх ч бүгдээрээ хамрагдахгүй. 0912-ыг оруулъя гэдэг шийдэл өөрөө Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийнхаа 16.3.3-д нь нийцэж байгаа учраас энэ чиглэлээ бариад шийдвэрлээд явсан үндэслэлтэй. Харин энэ дотроо 0912 чинь А/160 ямар үзүүлэлтэд байгаа вэ гэхээр нарийвчилсан чиглэл гэдэгт байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн ийм байр суурьтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б*******гаас Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэр дэвшүүлж, санал болгох тухай дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б*******г нэр дэвшүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн индексээс зөрүүтэй мэргэжил бүхий хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулж, улмаар нэр дэвшүүлэхээр санал болгосон нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Төрийн албаны зөвлөлийн нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5 дүгээр тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий комиссын,
2.1. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “... Эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалд тавигдах мэргэжлийн индексийг 0912 анагаах ухаан, 0917 уламжлалт анагаах ухаан, 0988 нийгмийн эрүүл мэндийн мэргэжил эзэмшсэн хүнийг мэргэжлийн шаардлага хангаснаар тооцох” гэж шийдвэрлэжээ.
2.2. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон 26 иргэнийг сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцсоны дотор Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад оролцсон Х.Ч 82,2 оноогоор 1 дүгээрт, Ж.Б******* нь 62,4 оноогоор 2 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
3. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор “нийслэлийн Ч******* Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Хгийн Чийг томилуулахаар нэр дэвшүүлж” шийдвэрлэжээ.
4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг”-ийг албан тушаалын тодорхойлолт гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална” гэж заажээ.
5. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 3.5.2-т “төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах мэргэжил ба мэргэшлийн[1] шаардлагыг тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн, албан тушаалын тодорхойлолтод тусгана” гэж, 5.3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална” гэж журамлаж, “Мэргэшил” гэдэгт дипломын дараах гурван сараас дээш хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн сургалтад хамрагдаж төгссөн баримт бичигт болон мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг нотолно” гэж тайлбарлажээ.
6. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/86 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталж, тухайн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг “Эрүүл мэнд 091/091211-091215, 091217-091223, 091226, 091227, 091501, 091701/; Нийгмийн эрүүл мэнд 098801” гэж, мэргэшлийг “Үндсэн болон төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх, Эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэндийн удирдлагын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх/Мэргэшлийн зэрэгтэй бол давуу тал болно/” гэж тодорхойлжээ.
7. Хэргийн дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч салбар зөвлөл нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, албан тушаалын тодорхойлолтоор тавигдсан тусгай шаардлагыг хангахгүй этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцож, улмаар албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална”, 23 дугаар зүйлийн 23.7-д “Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасанд нийцэхгүй байна.
8. Учир нь Боловсрол соёл ш*******лэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн батлахдаа Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал(09) гэсэн ерөнхий мэргэжлийн чиглэл нь Эрүүл мэнд(091), Нийгмийн хамгаалалт(092), Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хамаарах салбар дундын (098) гэсэн төрөлжсөн мэргэжлийн чиглэлүүдэд хуваагдахаар, эдгээр нь мөн цааш нарийвчилсан мэргэжлийн чиглэлүүдэд ангилагдахаар заасан байх ба дээрх 6 дахь хэсэгт дурьдсан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын тусгай шаардлагыг төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр биш бүр нарийвчилсан мэргэжлийн чиглэлээр ч биш, харин заасан индексийн дагуу мэргэшсэн чиглэлээр тодорхойлохоор заасан байна.
9. Маргааны тохиолдолд нэхэмжлэгч Ж.Б******* болон гуравдагч этгээд Х.Ч нарын хэн аль нь уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй учир тухайн албан тушаалд тавигдах үндсэн(091) болон төрөлжсөн мэргэжил(0917) эзэмшсэн байх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
10. Харин Ж.Б******* нь дотрын эмчийн мэргэшлийн үнэмлэхийг 2005 онд, зүрх судасны эмчийн мэргэшлийн үнэмлэхийг 2014 онд, Х.Ч нь дүрс оношилгооны мэргэшлийн үнэмлэхийг 2008 онд авсан байх тул тухайн албан тушаалд тавигдах мэргэшлийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
11. Өөрөөр хэлбэл, Боловсрол соёл ш*******лэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар тогтоосон мэргэшлийн чиглэлийн 091203 индекс бүхий мэргэшлийн чиглэл нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/86 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын мэргэжлийн чиглэл гэсэн хэсэгт хамаарахгүй байна.
12. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараахь шаардлагыг хангасан байна:”, 16.3.3-т “нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн” гэж заасан нь тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг тогтоосон, энэ нь агуулгын хувьд дээрх А/160 дугаар тушаалд заасан Эрүүл мэнд(091), Нийгмийн хамгаалалт(092), Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хамаарах салбар дундын (098) гэсэн мэргэжлийн чиглэлүүдийг хамаарах илүү өргөн хүрээтэй зохицуулалт байх тул хариуцагч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “хуулиас давсан шаардлагыг албан тушаалын тодорхойлолтод тусгасан” гэх тайлбар үндэслэлгүй.
13. Мөн нэхэмжлэгчээс “албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг өөрчилсөн талаар сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн хүмүүст мэдэгдээгүй” гэж тайлбарласан ба Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас “Б******* одоо иргэдэд явуулах мэдээллийг бэлтгээд, тэгээд утсаар ярих хэрэгтэй. Маргааш өглөө 08 цаг 30 минутаар тасалбар болгох саналтай байна. Энэ асуудлаар өглөө хуралдаад шалгалтад орох хүмүүсийн нэрсийг эцэслэн шийдье” гэснийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг хариуцагчаас гаргаж ирүүлээгүй.
14. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б*******гаас Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” дугаар тогтоолыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтад хууль болон зохих журмын дагуу тэнцсэн Ж.Б*******г нэр дэвшүүлэхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ