Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00425

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00425

Хөвсгөл аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Д.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М *** вилла” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,

Х *** аймгийн М *** сумын 7 дугаар багийн МВцогцолбор хотхоны  ***блок,  *** дугаардавхрын  *** тоотод байрлах 75,9 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, 155/2024/00218/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А(цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц  нь хариуцагч МВхязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Х *** аймгийн М *** сумын 7 дугаар багийн МВцогцолбор хотхоны  ***блок,  *** дугаардавхрын  *** тоотод байрлах 75,9 кв.м талбай бүхий 3 өрөө орхон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Ц нь Д.Г олгосон итгэмжлэлийг дагуу шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Д.Г  нь 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр № 25 дугаартай гэрээг байгуулж, уг гэрээгээр Х *** аймаг, М *** сум, *** дугаар баг, 30 дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах газар дээр орон сууцны зориулалттай, тус бүр 10 давхар, 6 блок бүхий, 216-н айлын “М *** Вилла” нэртэй цогцолбор хорооллын орон сууцны  ***блок,  *** дугаардавхар,  *** тоотод байрлах, 75,9 кв.м нэгж, талбай бүхий, 3 өрөө орон сууцыг “М *** Вилла” ХХК-р захиалан бариулахаар тохиролцсон байдаг. Орон сууц захиалан бариулах гэрээний 1 дэх хэсэгт заасан гэрээний ерөнхий нөхцөлд 1 кв.м нэгж, талбайн үнэ 1,300,000 төгрөг байхаар тохирсон ба 2021 оны 4 дүгээр улиралд орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтанд оролгүй, маш их удсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан. Гэтэл уг компанийн борлуулалтын ажилтан, нягтлан нар нь гэрээг шинэчлэн байгуулна, 1 кв.м, нэгж талбайн үнэ дээр 200,000 төгрөг нэмнэ, үүний дагуу 15,180,000 төгрөг нэмж төл гэж гэрээнд байхгүй зүйлс шаардаж, байрны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах баримт материалыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй хохироосоор байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцны нийт үнэ 98,670,000 төгрөг ба үүнээс 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн №25 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээний 1 дүгээр хавсралтын 1.2, 1.3-д зааснаар байрны нийт үнэ болох 98,670,000 төгрөгнөөс 0-н үнэ 380,000 төгрөг, ванны үнэ 540,000 төгрөг, обойн үнэ 516,000 төгрөг, гал тогооны тавилга, цахилгаан барааны урамшуулал 850,000 төгрөг, нийт 2,286,000 төгрөг хасч, үлдэх 96,384,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу Д.Г нь 96,384,000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн.

Иймд Х *** аймаг, М *** сум, 7 дугаар баг, “МВ *** Вилла” цогцолбор хотхоны  ***блок,  *** дугаардавхар,  *** тоотод байрлах, 75,9 кв.м талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Г-ийг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүл 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 0025 дугаартай орон сууцны гэрээг МВХХК-тай байгуулсан. Ч.Баасанжав гэдэг хүнтэй яг нэг жилийн дараа 0025 дугаартай гэрээг байгуулсан байсан. Бид 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр МВХХК-ийн 5916237796 гэсэн Хаан банкны дансанд 50,000,000 төгрөгийг хийсэн. Түүнээс хойш 2021 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр 20,000,000 төгрөгийг хийсэн. Дараа нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 8,670,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 0 ***сарын 17-ны өдөр 1,710,000 төгрөгийг тус тус төлсөн. Манайх нийтдээ 96,384,000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Өөрсдөө обой авахдаа 540,000 төгрөг, суултуур ванн авахдаа 1,325,000 төгрөгийг төлсөн баримтыг өнөөдөр шинээр шүүхэд баримт гаргаж өгсөн. Уг орон сууц худалдан авах гэрээний хавсралтын 1.2-т зааснаар гал тогооны тавилга хийхэд 600,000 төгрөг, цахилгаан бараа худалдаж авахад 250,000 төгрөгийн хөнглөлт үзүүлнэ гэж тусгасан байсан. Уг гэрээний заалтын дагуу манайх төлөх дүнгээс 840.000 төгрөгийг хасч өгсөн. Тэгээд ванныг 540,000 төгрөг, суултуурт 350,000 төгрөгийг хасч тооцсон байсан. МВХХК болохоор 920.000 төгрөгөөр үнэлсэн. Манайх 1,340,000 төгрөгөөр засвар хийсэн. Илүү төлсөн үнийг бид өөрсдөө хариуцсан. Обойны үнэ 516,000 төгрөгийг хассан. Бүх дүнгүүд нийлээд 2,286,000 төгрөг болсон гэж нягтлан тооцож бичиж өгсөн. Төлөх ёстой дүнгээс 1,714,000 төгрөгийг хамгийн сүүлд төлж төлбөрийн тооцоо дууссан. ...Одоо хариуцагч талд эвлэрсэн 1,000,000 төгрөгөө жилийн дотор төлж барагдуулна. Ковидын үеийн нөхцөл байдал гэж хариуцагч тал тайлбарладаг ч тухайн үед үнэ, ханш өссөн талаар мэдэгдээгүй. Хэрэгт бас тухайн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Тэр үед 2023 оны 0 ***сарын 27-ны өдөр 004 дугаартай албан бичгийг манай нөхөр Д.Г д ирүүлсэн байсан. Түүнээс өмнө бол үнийн өөрчлөлтийг мэдээгүй байсан. Би уг маргаанаас болоод өмгөөлөгчийн хөлс төлсөн. Манайх тухай үед гэрээ хийхдээ 50 хувийг буюу 50,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж байсан. Бид суултуур ванн болон обойг авч өөрсдөө тавьсан. Иймд бид 1,000,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой байгаа түүнээс өөр боломж байхгүй. Анхнаасаа би эвлэрэн тохиролцох санал тавьж эхэлсэн. Би уг хэргээс болж шүүхээр жил гаран явж байна. Би хувийн бизнесийн мөнгөө эргэлдүүлэх боломжтой байсан. Түүнийг харгалзаж үзэх хэрэгтэй. Иймд уг 1,000,000 төгрөгөөр эвлэрэх байр суурьнаасаа татгалзахгүй гэв.

            Хариуцагч МВхязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь манайх яг энэ маргалдаж байгаа хэрэгтэй холбоотой нэхэмжлэгч Ч.Б-т холбогдох хэрэгт хариуцагчаар оролцож байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн хэрэгт гуравдагч этгээдээр орж байсан. Ч.Б болохоор нэг байрыг хоёр иргэнд зарсан гэх үндэслэлээр цагдаад хандана гэж нэхэмжлэлээ татаж авсан байдаг. Бид нар болохоор н.Баасанжавтай тохиролцоод уг асуудлыг зохицуулах боломжтой гэж харж байгаа. Ч.Баасанжав болохоор уг хэргийн шийдвэрийг харж байгаад гуравдагч этгээдээр орох байр суурьтай байгаа. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй харилцаж байсны хувьд эвлэрэх санал тавьсан үүнийгэ явуулсан байдаг. Одоо энэхүү эвлэрэх саналаа бас дахиад тавих бодолтой байна. Тухайн эвлэрэх саналыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй бол манай зүгээс хууль зүйн туслалцааг өмгөөлөгчөөс авах саналтай байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ц т мессэжээр санал хүргүүлсэн байдаг. Үүнд: Манай зүгээс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал манайд жилийн хугацаанд цувуулж төлнө үү гэсэн саналыг тавьсан. Хэрэв тэгэхгүй бол н.Баасанжав гуравдагч этгээдээр хэрэгт оролцоно гэсэн. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг 52 минутад 88028085 дугаар руу мессэжээр явуулсан. Түүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулаагүй бол би дахин шүүх хуралдаан дээр танилцуулъя. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч та 5,000,000 төгрөгийг м.кв-ын зөрүүнд 1 жилийн хугацаанд цувуулж төлж барагдуулах боломж байна уу? Уг байр яг ковидын үеэр баригдсан. Тэр үед барилгын материалын үнэ өссөн. Тэгээд манайх үнэ нэмэх санал гаргасан. Тэгэхэд Д.Г анхны захиалсан гэрээний дагуу байна гээд тухайн саналыг хүлээж аваагүй. Одоо манай эвлэрэх саналыг хүлээж авах санал байна уу?  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Орон сууц худалдаж авах гэрээний 9.1-д заасан заалтыг аль, аль талууд бариагүй явж байсан. Би уг маргаанд сүүлд орж ирсэн учраас гэрээ байгуулж байсан үеийг мэдэхгүй байгаа. Тэгээд нэхэмжлэгч Д.Г тэй үл ойлголцсон гэх шалтгаанаар 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр н.Баасанжав гэх иргэнтэй 0025 дугаартай гэрээ байгуулсан байсан. Тэгж гэрээ байгуулахдаа 1.мкв үнийг 1,500,000 төгрөгөөр тооцож хийсэн байдаг. н.Баасанжав болохоор манай компанид шаардлагатай барилгын материалыг өгч гэрээ байгуулсан байсан. Сүүлд нь улсын комисс авсны дараа Ч.Баасанжавт хүлээлгэж өгсөн байдаг. Тэр үед н.Г-д орон сууцад орох зөвшөөрлийг өгөөгүй байхад орж суусан байсан. Ерөнхийдөө маргаан үүсгээд явах юм бол н.Баасанжав гуравдагч этгээд болж орж ирээд маргаан цааш үргэлжлэх болно. Тэгэхээр хэн, хэнийгээ хүндлээд тохирох саналтай байна.

... 5000,000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа бол ядаж 2,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломж байна уу? Бас айл гэр шинэ байранд орж гал голомтоо бий болгож байгаа хүмүүс чинь хэл амгүй, эвтэй найртай байвал бас хэн хэнд маань л тустай болов уу гэсэн үүднээс би энэхүү саналыг тавьж байна. ...За за буянаараа болно бизээ тэр 1,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд нэхэмжлэгч талаас гаргуулах санал дээр эвлэрье дээ. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч харилцан бие биедээ буулт хийе гэв.

 

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл 2 хуудас, Д.Г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Д.Г ээс Г.Ц -д олгосон 20 дугаартай итгэмжлэл 1 хуудас,  Х *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар 01-ний өдрийн 155/ШШ2024/00147 дугаартай шүүгчийн захирамж 4 хуудас,  2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №025 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 10 хуудас,  МВХХК-иас 2021 оны 0 ***сарын 27-ны өдрийн  004 дугаар “Орон сууц захиалагч Д.Г  танаа” гэх тэргүү бүхий Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн  хуулбар 1 хуудас, Д.Г , Г.Ц нарын Хаан банкны 5890753496 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга 6 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт 1 хуудас,  өмгөөлөгч Л.Ц-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт 1 хуудас,  Д.Г-ийн Хаан банкны 5916226070 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга 4 хуудас,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын  улсын ахлах байцаагчийн Мэдүүлэг хүлээн авсан баримт 1 хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ХАС банкны төлбөрийн баримт 1 хуудас,

Хариуцагч талаас: Хариуцагч МВхязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 0 ***сарын 11-ний өдрийн 24/50 дугаартай захирал  Х.Б-аас менежер               Б.Э-д олгосон итгэмжлэл 1 хуудас, Хариуцагч МВхязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаартай захирал  Х.Батчулууны шүүхэд ирүүлсэн хүсэлт 1 хуудас,  МВхязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсынг бүртгэлийн гэрчилгээний  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, МВхязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 04 дүгээр сарын           29-ний өдрийн 82 дугаартай захирал  Х.Б-аас Н.А-д олгосон итгэмжлэл 1 хуудас тус тус шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нь Х *** аймгийн М *** сумын 7 дугаар багийн МВцогцолбор хотхоны  ***блок,  *** дугаардавхрын  *** тоотод байрлах 75,9 кв.м талбай бүхий 3 өрөө орхон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг МВхязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Орон сууц захилагаар бариулах гэрээ”, тус гэрээний дагуу нэхэмжлэгч тал өөрийн үүргийг биелүүлж 1 мв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцож орон сууцны үнийг гэрээний дагуу бүрэн төлсөн гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 жилийн хугацаанд хариуцагч талд 1,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болно.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэхүү орон сууц нь Ковидын үед баригдсан бөгөөд барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан захиалагч нартайгаа гэрээндээ өөрчлөлт оруулахаар тохиролцоход нэхэмжлэгч Г тохиролцоогүй учраас хариуцагч тал иргэн Ч.Б-тай гэрээ хийсэн байдаг. Одоо яахав хэн алиндаа буулт хийгээд энэхүү үнийн зөрүү үүссэн нь ойлгомжтой учраас нэхэмжлэгч талаас ...1,000,000 (нэг сая ) төгрөгийг төлчихвөл нэхэмжлэлийн шаардлагыг бид зөвшөөрч эвлэрэх саналтай байна гэсэн тайлбарыг гаргажээ.

4.Хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, харилцагч Д.Г, хамтран эзэмшигч Г.Ц нарын Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр хариуцагч МВхязгаарлагдмал хариуцлагатай компанийн Х *** аймгийн М *** сумын 7 дугаар баг 30-р гудамж 09 тоот хаягтай байрлах газар дээр 10 давхар, 6 блок 216 айлын орон сууц бүхий хотхоныг барьж байгуулах төслийн хүрээнд нэхэмжлэгч Д.Г  нь захиалга тухайн орон сууцыг барьж дуусахад тодорхой нөхцөлийн дагуу төлбөрийг төлж дуусган  ***блокны,  *** дугаардавхрын  *** тоотод байрлах 75,9 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан.

Хариуцагч тал гэрээний дагуу төслийг хэрэгжүүлэх явцад Ковид цар тахал өвчин гарснаас барилгын материалын үнэ өсөх эрсдэл бий болж үүнээс үүдэн захилагч нартай гэрээнд нэмэлт оруулахаар санал тавьсан боловч нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй, ийм учраас хариуцагч тал тухайн орон сууцан дээр Ч.Б-тай дахин гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Д.Г гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон.

5.Талууд  гэрээ байгуулсан байдал, нэхэмжлэгчийн гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан зэрэгт маргаагүй.

Харин Ковид цар тахлаас шалтгаалан барилгын материалын үнэ нэмэгдсэн учир хариуцагч тал эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Ийм учраас орон сууц захиалагч нартай 1 мв талбайн үнийг нэмэгдүүлэх талаар нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай болоход нэхэмжлэгч Д.Г зөвшөөрөөгүй учир өөр хүнтэй нэг жилийн дараа орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ковидын үеийн нөхцөл байдал гэж хариуцагч тал тайлбарладаг ч тухайн үед үнэ, ханш өссөн талаар мэдэгдээгүй. Хэрэгт бас тухайн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна гэж маргасан.

6.Зохигчийн хооронд иргэний хуулийн 24 ***зүйлийн 243.1-д заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу үнийг төлснөөр Х *** аймгийн М *** сумын 7 дугаар багийн МВцогцолбор хотхоны  ***блок,  *** дугаардавхрын  *** тоотод байрлах 75,9 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй.

Талуудын хооронд  орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсанаар үүргийн харилцаа үүссэн боловч тухайн үүргийг биелүүлснээр эд хөрөнгийн эрхийг харилцаа үүссэн байгаа тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийн өмчлөх эрхээ шаардах үндэслэлтэй юм.

7. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1,000,000 (нэг сая) төгрөгийг хариуцагч МВхязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөхөөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу нэхэмжлэгч Д.Г ийг Х *** аймгийн М *** сумын 7 дугаар багийн МВцогцолбор хотхоны  ***блок,  *** дугаардавхрын  *** тоотод байрлах 75,9 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 *** дугаарзүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохн шүүгчийн захирамжаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа хэдий ч МВхязгаарлагдмал хариуцлагатай компани нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэх эрхгүй юм.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэхэд эрх бүхий этгээдийн шийдвэр, шүүх арбитрын байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд нэхэмжлэгч Д.Г ийг Х *** аймгийн М *** сумын 7 дугаар багийн МВцогцолбор хотхоны  ***блок,  *** дугаардавхрын  *** тоотод байрлах 75,9 кв.м талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэлээ.

10.  Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 710,070 төгрөгийг төлсөн  дээрх нэхэмжлэлийн шаардлагад 651,300 төгрөгийг төлөх ёстой байсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 5 *** дугаарзүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 651,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 58,770 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч МВхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 651,300 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 24 ***зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х *** аймгийн М *** сумын 7 дугаар багийн МВцогцолбор хотхоны  ***блок  *** дугаар орцны 45 тоот 75,9 м.кв бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Г-ийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 *** дугаарзүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710,070 (долоон зуун арван мянга арав) төгрөгөөс  651,300(зургаан зуун тавин нэгэн мянга гурван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 58,770(тавин найман мянга долоон зуун дал) төгрөгийг  улсын орлогоос гаргуулж, 651,300( зургаан зуун тавин нэгэн мянга гурван зуу) төгрөгийг хариуцагч МВхязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА