Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00484

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00484

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч:  Ө.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х*** аймгийн Ха*** сумын *** дугаар багт байрлах, Х*** аймгийн Ха*** сумын Засаг даргад холбогдох,

 Ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 139 хоногийн цалин 9,835,501 (есөн сая найман зуун гучин таван мянга таван зуун нэг) төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн тасалдсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай,  155/2024/00273/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.Ж***,

Хариуцагч: Х*** аймгийн Ха*** сумын Засаг дарга Л.Д***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ж*** нь Х*** аймгийн Ха*** сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 139 хоногийн цалин 9,835,501 (есөн сая найман зуун гучин таван мянга таван зуун нэг) төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн тасалдсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Ө.Ж***  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Х*** аймгийн Ха*** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэж ирсэн ба Ха*** сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Миний бие дээрх ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч Х*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм.  Х*** аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126/ШШ2023/0116 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х*** аймгийн Ха*** сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Х*** аймгийн Ха*** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 285 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох нийт 20,166,315 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч Х*** аймгийн Ха*** сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.  Өөрөөр хэлбэл дээрх шийдвэр нь   хүртэлх хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой шийдвэр юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч тал давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасаар миний бие Х*** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул миний ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт мөн хугацаагаар тасалдаад байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцюгдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно " гэж заажээ.

Иймд Х*** аймгийн Ха*** сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацаа болох 2023.04.14-2023.10.25-ны өдрийг хүртэл нийт 139 хоногийн цалин 9,835,501 төгрөг (нэг өдрийн дундаж цалин 70,759) гаргуулж, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт тасалдсан хугацааны буюу 2023.04.14-2023.10.25-ны өдрийг хүртэлх хугацааны нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө  гэжээ.

            Нэхэмжлэгч Ө.Ж*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,335,501 төгрөгийг хасаж 5,500,000 төгрөгөөр эвлэрэх саналтай байна. Нэг нутаг усанд ажиллаж амьдардаг хүмүүс учраа эвлэрэх саналтай байна гэв.

Хариуцагч Х*** аймгийн Ха*** сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ха*** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ө.Ж*** нь сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот захирамжаар албан тушаалаасаа халагдсан боловч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0116 дугаар шийдвэрээр сумын Засаг даргын Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Миний бие шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тус давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0473 дугаар магадлалаар Ө.Ж-ыг хууль бус шийдвэр гаргаж               70 машин түлээний мөнгө болох 13,300,000 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулсан нь төсвийн тухай хууль зөрчсөн буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тус шүүх аймгийн Төрийн аудитын албан шаардлагын дагуу сахилгын арга хэмжээ авсныг зөвтгөсөн атлаа намайг ажпаас чөлөөлсөн нь буруу өөр арга хэмжээ тооцож болох байсан байтал халсан нь буруу гэж хоёр талтай шийдвэр гаргаж улмаар намайг буруутан болгосон нь төлж барагдуулахааргүй их нөхөн төлбөрт унагасан. Уг нь төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар төсвийг өөр зүйлд зарцуулсан бол ажпаас чөлөөлөгдөх үндэс болох хуультай. Иймээс энэ асуудлыг нэг мөр болгож аль нэг талд нь шийдвэрлэж өгөхийг  улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргасан боловч дээд шүүхэд ажилладаг хамаатан нь нөлөөлсөн байж болзошгүйгээс болж 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 395 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан хариу гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр эцэслэн гарснаас хойш ажилд томилох шийдвэр гарах ба энэ үед Боловсролын ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс сумын Засаг даргын  захирлыг томилох, чөлөөлөх эрх хүчингүй болсон. Миний бие шүүхийн шийдвэрийг хүндэтгэн Ө.Ж***ыг ажилгүй байсны нөхөн олговор болох 21 сая төгрөгийг төлөхөөр хичээн ажиллаж байгаа ба сүүлд нэхэмжилсэн 9,835,500 төгрөгийг төлөх боломжгүй. Иймээс томилох эрх бүхий БСШУ-ны газраас нэхэмжлэх нь зүйтэй болно гэжээ.

Хариуцагч Х*** аймгийн Ха*** сумын Засаг дарга Л.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч цалингийн дүнгээ буруу гаргаж нэхэмжилсэн гэж харагдаж байна. Иймд би нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрэх саналтай байна. ... Одоо үнэхээр удаан хугацаанд шүүхээр явж байна. Тэгээд ч нэг нутгийн хүмүүс учраас хэн, хэнийгээ хүндлээд 5,500,000 төгрөгөөр эвлэрэх боломжтой гэв.

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл 2 хуудас, Ө.Ж***ын улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х*** аймгийн Ха*** сумын засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдринй Б/02 дугаар  захирамжийн  хуулбар, Х*** аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/66 дугаар тушаалын хуулбар, Х*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126/ШШ2023/0116 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2023/0473 дугаар магадлалын хуулбар,  Монгол Улсын  дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны  2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 395 дугаар тогтоолын хуулбар, Х*** аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/07 дугаар албан бичиг, Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШЗ2024/00564 дугаар захирамж  Ө.Ж***ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,  2023 оны цалингийн тооцоолол,  Цалингийн карт зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ө.Ж*** нь   ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 139 хоногийн цалин 9,835,501 (есөн сая найман зуун гучин таван мянга таван зуун нэг) төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн тасалдсан хугацааны буюу 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай,  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,835,501 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 4,335,501 төгрөгөөр багасгаж, 5,500,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн тасалдсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулсан байна.

Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Х*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126/ШШ2023/0116 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч тал давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасаар миний бие Х*** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул миний ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт мөн хугацаагаар тасалдсан гэжээ.  

3. Хариуцагч Х*** аймгийн Ха*** сумын засаг дарга Л.Д*** шүүх хуралдаанд нэхэмжлэгч цалингийн дүнгээ буруу гаргаж нэхэмжилсэн гэж харагдаж байна. Иймд би нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрэх саналтай байна. ... Одоо үнэхээр удаан хугацаанд шүүхээр явж байна. Тэгээд ч нэг нутгийн хүмүүс учраас хэн, хэнийгээ хүндлээд 5,500,000 төгрөгөөр эвлэрэх боломжтой гэсэн тайлбарыг гаргасан болно.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Х*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126/ШШ2023/0116 дугаар шийдвэрээр Ө.Ж***ыг урьд эрхэлж байсан ажил болох Х*** аймгийн Ха*** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, тухайн шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, үүнээс хойш хариуцагч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд тус тус хандан Х*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Х*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 126/ШШ2023/0116 дугаар  шийдвэр 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болжээ.

Х*** аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ө.Ж***ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон байна.

Энэхүү үйл баримтад талууд маргаагүй.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн  127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус хуульчлагджээ.

Иймд нэхэмжлэгч Ө.Ж*** нь   ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 139 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,835,501 (есөн сая найман зуун гучин таван мянга таван зуун нэг) төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн тасалдсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,335,501 төгрөгөөр багасгаж, 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч 5,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч эвлэрсэн боловч талуудын дээрх эвлэрэл түүнээс гарах үр дагавар нь гуравдагч этгээд буюу төрийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн тасалдсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч 5,500,000 төгрөгийг олгохдоо тухайн олговроос дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг зөвшөөрч байна гэж  тайлбарлан маргаагүй  болно.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  нэхэмжлэгч Ө.Ж***д Ха*** сумын засаг даргаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 5,500,000 төгрөгийг гаргуулж,  уг нөхөх олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны  эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийлгэхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

7.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ө.Ж***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,318 (нэг зуун далан хоёр мянга гурван зуун арван найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ багасгасан дүн болох 5,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 102,950( нэг зуун хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагч Х*** аймгийн Ха*** сумын засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Ж***д түүний ажилгүй байсан хугацаа болох 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 5,500,000 төгрөгийг хариуцагч Ха*** сумын засаг даргаас гаргуулж,  уг нөхөх олговроос нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны  эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн төлж, холбогдох байгууллагын бүртгэлд бичилт хийлгэхийг  хариуцагчид даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Ж***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,318 (нэг зуун далан хоёр мянга гурван зуун арван найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ багасгасан дүн болох 5,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 102,950( нэг зуун хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг хариуцагч Х*** аймгийн Ха*** сумын засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА