Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00692

 

 

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2024/00692

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т*** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Г.Г ***,

Хариуцагч: Ж.Г***,

Хариуцагч:  Б.Э***нарт холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 926,000,000 (есөн зуун хорин зургаан сая) төгрөг, хүүгийн төлбөрт 177,274,846.34 (нэг зуун далан долоон сая хоёр зуун далан дөрвөн мянга найман зуун дөчин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө), нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 698,571.21 ( зургаан зуун ерэн найман мянга таван зуун далан нэгэн төгрөг хорин нэгэн мөнгө), нийт 1,103,973,417.55 ( нэг тэр бум нэг зуун гурван сая есөн зуун далан гурван мянга дөрвөн зуун арван долоон төгрөг тавин таван мөнгө) гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, 155/2024/00232/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгч: Т*** банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энх-Амгалан,

Хариуцагч: ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.Г ***,

Хариуцагч: Г.Г ***,

Хариуцагч: Ж.Г***,

Хариуцагч: Б.Э***

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т*** банк нь зээлдэгч ТО *** ХХК, иргэн Г.Г ***, иргэн Б.Э***нартай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр №200000532809 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 926,000,000 төгрөгийг жилийн 13,47 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, Өвлийн хүлэмж, зоорь барих зориулалтаар эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн Т*** банк дахь *** тоот харилцах дансанд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 926,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож  2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр №200000532809 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж, Г.Г *** өөрийн өмчлөлийн болон итгэмжлэлээр Ж.Г*** нарын өмчлөлийн дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1.Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд барилга тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, 260м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд барилга тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, 432 м.кв         талбайтай Г.Г *** өмчлөлийн  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд барилга тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 156 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

4.Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** аманд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 216 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн Амралт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

5.Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** ам, Ө ***  амралтын баруун талд байршилтай барилга тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 139,6 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн 6/04кв-ын 50ква-тын ЦДАШ, дэд өртөө зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

6.Нийслэлийн Б дүүргийн ****** хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 24.15 м.кв талбайтай, Ж.Г***ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

7.Х*** аймгийн М***  сумын ***-р баг , ***-р баг *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, 98 м.кв талбайтай Г.Г *** өмчлөлийн Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

8.Х*** аймгийн М***  сумын ***-р баг , ***-р баг **** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, 1332.6 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

9.Х*** аймгийн М***  сумын ***-р баг 10га ногооны талбай хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 5001 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалттай эзэмших эрхтэй газар,

 

10.Х*** аймгийн М***  сумын ***-р баг 10га ногооны талбай хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 10011 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалттай эзэмших эрхтэй газар,

 

11.Х*** аймгийн М***  сумын ***-р багт хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай **** дугаарт бүртгэлтэй, 2055 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн нийтийн халуун ус зориулалттай эзэмших эрхтэй газар,

 

12.Х*** аймгийн Б*** сумын Э баг С *** ам, нэгж талбарын дугаартай *** дугаарт бүртгэлтэй, 10,000 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн Амралт зориулалттай эзэмших эрхтэй газар,

    Мөн Г.Г *** нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Т*** банктай **** тоот “Батлан даалтын гэрээ” байгуулсан. Тухайн батлан даалтын гэрээгээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл, хүүг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад зардлыг бүрэн хэмжээгээр хариуцан, зээлдэгчтэй хамтран хариуцахаар тохиролцсон байдаг. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2024.02.26-ны өдрийн байдлаар 490 хоног зээлийн хүүгээ төлөөгүй, 308  хоног  үндсэн зээлийн төлбөрөө төлөлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөд байна. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2022.05.24, 2022.09.09, 2022.12.05, 2022.12.26, 2023.02.02 1-23.04.04, 2023.07.17, 2023.10.26, 2024.01.11-ны өдөр тус тус хүргүүлсэн. Мөн зээлдэгчийн зүгээс тайлбар, хүсэлт гаргаж байсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь зээлийн хүүнд 185,644,595.75 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлээс төлөгдөөгүй болно. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 926,000,000 төгрөг, үндсэн хүүд 177,274,846.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 698,571.21 төгрөг, нийт 1,103,973,417.55 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байна.

   Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 26 дугаар зүйлийн 26.1, Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргийг хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр нэхэмжилж байна.

          1.Зээлдэгч ТО *** ХХК, хамтран зээлдэгч Г.Г ***, хамтран зээлдэгч Б.Э***нараас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 926,000,000 төгрөг, үндсэн хүүд 177,274,846.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 698,571.21 төгрөг, нийт 1,103,973,417.55 төгрөг гаргуулах,

           2.Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 200000532809 тоот “Барьцааны гэрээ”-нд тусгагдсан Г.Г ***, Ж.Г*** нарын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж. зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2022.05.24, 2022.09.09, 2022.12.05. 2022.12.26, 2023.02.02 2023.04.04, 2023.07.17, 2023.10.26, 2024.01.1 1-ны өдөр тус тус хүргүүлсэн.

Мөн зээлдэгчийн зүгээс 2023.02.07-ны өдөр зээл хугацаа хэтэрсэн шалтгаан, цаашид зээлээ хугацаа хэтрүүлэхгүй төлөх тухай тайлбар, 2023.03.24-ний өдөр зээлийг шүүхийн журмаар шийдвэрлэхгүйгээр хойшлуулж өгнө үү гэсэн 2 хүсэлтийг банкинд ирүүлсэн байдаг. /дээрх баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно/

Тухайн зээлийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 120 сарын буюу 10 жилийн хугацаатай байгуулагдсан. Урт хугацаатай зээл тул зээлдэгчид зээлийн зөрчилөө арилгах боломжийг олгож байсан.

Мөн хариуцагч талын тайлбарт дурдсан манай банкинд зээлийн хугацааг сунгуулах хүсэлтийг нэг ч удаа өгч байгаагүй, харин зээлийн зөрчлөө арилгана, шүүхэд шилжүүлэхгүй байгаа ч гэсэн л хүсэлтүүдийг тавьж байсан. Энэ нь ч шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох хариуцагчийн бичгийн тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.

Хариуцагч ТО *** ХХК-ийн захирал Г.Г *** нь компанийн үйл ажиллагаа явуулдаг хаягаар очиход байнга эзгүй байдаг, утсаа авдаггүй, оршин суугаа хаягаар очиход мөн байдаггүй, хамтран зээлдэгч Б.Э***нь 2023.06-2023.10 сар хүртэл хугацаанд Герман улс руу явсан байсан. Компанийн үйл ажиллагаа явуулдаг хаягаар очиход Г.Г *** аав Ж.Г*** гуай байдаг байсан ба уулзаж зээлийг төлүүлэх, ямар арга хэмжээ авах талаар хэлж, мэдэгдэж байсан.

2021.03.24-ний өдрийн 14/02 тоот Батлан даалтын гурвалсан гэрээг банк хэрэгжүулэх арга хэмжээг авалгүйгээр нийт төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэх тайлбарт: Банк, Зээлийн батлан даалтын сан, Зээлдэгч нар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 14/02 тоот “Батлан даалтын гурвалсан гэрээ” байгуулж, Зээлийн батлан даалтын сан нь тус зээлийн 45.35 хувь буюу 419,941,000 төгрөгийг батлан даасан.

Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “ЗБДС болон банкны хооронд 2017.09.29-ний өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээнд заасны дагуу батлан даалтын үүргийг гүйцэтгэнэ” гэж тодорхой заасан.

ЗБДС болон банкны хооронд 2017.09.29-ний өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээнд 2 дугаар зүйлийн 2.3-т заасан батлан даалтын үүрэг гүйцэтгэх урьдач нөхцөлүүд хангагдаагүй тул байгаа тул ЗБДС-аас төлбөр нэхэмжлэх боломжгүй юм. Уг урьдач нөхцөлийн 2.3.а.п-д заасан “Батлан даалтын шимтгэлийг ЗБДС-нд бүрэн төлсөн байх” гэх шаардлагыг хариуцагч тал биелүүлээгүй. Батлан даалтын гурвалсан гэрээнд зээлдэгч нь ЗБДС-нд жил бүрийн 3 дугаар сарын 24- ний өдөр зээлийн үлдэгдэл дүнгээс батлан даалтын 1 хувийг төлөхөөр тохиролцсон байдаг.

Банкны зүгээс удаа дараа уулзалт хийж төлөгдөөгүй хугацааны батлан даалтын шимтгэлээ төлчихвөл батлан даасан хэмжээний 50 хувь болох 209,970,500 төгрөгийг ЗБДС- аас гаргуулах боломжтой юм байна гэдгийг мэдэгдэж байсан ч хариуцагч нар төлөхгүй гэдгээ илэрхийлж байсан. Харин 2023 оны шимтгэлийг Гантулгын аав болох Ж.Г*** гуайгаар төлүүлсэн ба зээлдэгч нар ЗБДС-тай төлсөн дүнгээр авлагын гэрээ байгуулах ёстой байтал очиж байгуулаагүйгээс хугацаа алдаж 2024 он гарсан байдаг. Зээлдэгч нарын хариуцлагагүй байдлаас болж авлагын гэрээ байгуулаагүй учраас ЗБДС батлан даасан хэмжээний 50 хувийг банкинд шилжүүлээгүй юм.

Хариуцагч талаас 2024 оны шимтгэлээ төлчихвөл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг төлбөрийг ЗБДС-аас гаргуулах боломжтой юм.

Батлан даалтын ерөнхий гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд ЗБДС-аас үлдэх батлан даалтын 50 хувийг гаргуулахаар тохиролцсон байдаг. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасны дагуу ЗБДС нь нөхөх хариуцлага хүлээх юм.

Банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээ авах боломжтой байсан гэх тайлбарт:Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр №200000532809 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж үл хөдлөх хөрөнгийг газрын хамт барьцаалсан.

Хариуцагч нарын зүгээс барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээл хаах хүсэлтийг гаргаж байгаагүй тул барьцаалагч банк тус хөрөнгүүдийг шууд худалдан борлуулах боломжгүй. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, 44.4.1-т заасны дагуу тухайн барьцаа хөрөнгүүд нь газартай тул шүүхээс гадуур худалдах боломжгүй юм. Хэрэв хариуцагч нар зөвшөөрсөн бол шүүхээс гадуур худалдах боломжтой байсан.

Гэтэл хариуцагч нар зээлийн барьцаа хөрөнгийг банк худалдан борлуулах ёстой байсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үнэхээр зээлийн төлбөрөө барьцаа хөрөнгийг худалдан борлуулж төлөхөө илэрхийлж байгаа бол хамтран ажиллах нээлттэй юм.

5 хөрөнгийг /газар/ үнэлээгүй, гэх тайлбарт: Банкны үйл ажиллагаанд мөрддөг журмын дагуу газар дээрээ объекттой 3 газрыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд оруулж тооцсон ба 2024.04.29-ний өдрийн дахин үнэлгээний тайлангаар /12 хуудас/ баталгаажуулсан.

Мөн газар дээрээ обьектгүй Э-1 723001696, Э-1723001692 дугаартай 2 эзэмших эрхтэй газрын хувьд: Хөрөнгийн үнэлгээ тогтоох журамд зааснаар газар дээрээ объектгүй эзэмших эрхтэй газрыг үнэлэхгүй, хөшүүргийн чанартай барьцаалахаар журамласан байдаг бөгөөд хариуцагч нар нь уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч барьцааны гэрээнд гарын үсэг зурж багалгаажуулсан байдаг.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үүргээ зөрчсөн үед нь бид хариуцагч нартай холбогдох гээд чаддаггүй байсан. Г.Г*** нь М*** д байдаггүй. Бид Б.Э***тай уулзахаар Г.Г***д хэлье гэдэг байсан. Б.Э*** өөрөө бас гадагшаа Герман руу явлаа гээд 2023 оны 7 сарын орчим байгаагүй бөгөөд бараг 12 сарын орчим ирсэн болов уу Банкны зүгээс хариуцагч Ж.Г***той уулзаж зээлийн батлан даалтын санд гэрээний дагуу шимтгэлээ төлөөд төлөлтийн хувиараа очоод хийчихвэл зээлийн тодорхой хувь сангаас орж ирэх боломжтой гэхэд хариуцагч Ж.Г*** нь 2023 оны 7 дугаар сард шимтгэлийг төлсөн байсан. Гэтэл хариуцагч Г.Г *** нь зээлийн батлан даалтын сантай очиж гэрээгээ байгуулахгүй байсаар байгаад 2023 он дууссан. Гэхдээ банкны зүгээр 2023 оны 8 болон 10 дугаар саруудад шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан. Зээлийн гэрээ нь төслийн зээл бөгөөд энэ нь одоо ойролцоогоор тооцвол зээлийн 100 сая орчим бараг 10 хувь хүрэхгүй мөнгөөр л хүлэмж барьсан байдаг юм. Тэгэхээр зээлийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй болсон  гэв.

Хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.Г *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан зээлийн төлбөрт нийт 1,103,973,417.55 тоот төгрөгийг гаргуулах шаардлага бүхний нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна.

Манай компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 4 улирлын хүлэмжийн төслийг хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх зорилгоор 2021 оны 03 сарын 24-ний өдөр №**** тоот зээлийн болон барьцааны гэрээг Т*** банктай 04/02 тоот Батлан даалтын гурвалсан гэрээг ЗБДС болон Т*** банктай тус тус байгуулан нийт 926,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13,47 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлсэн юм. Банкнаас зээл олгогдсон үед дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчний улмаас хөл хорио, хязгаарлалт хийгдэж хил гааль хаагдаж, барилгын бараа материал тасалдсан, мөн цар тахлын дараах эдийн засгийн уналт, инфляцийн өсөлтөөс болж төсөл хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй болж, үндсэндээ барилгын материалын өсөлт, ажиллах хүчний зардал 2 дахин өссөн, сул зогсолтын үед бодогдсон зээлийн хүү, эргэн төлөлтийн дарамтад орж төслийн 30 хувийн гүйцэтгэлтэйгээр үндсэн зээлийг зарцуулж дууссан болно. Энэ талаар тухай бүр банканд хандаж зээл эргэн төлөх хугацааг сунгуулах хүсэлт гаргаж байсан ч тохиромжтой шийдэлд талууд хүрэлгүй, банк зээлдэгч нь төлбөрийн чадваргүй болсоныг мэдэгдсээр байхад зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй цаг хугацааг их алдсан байдаг. Мөн банк зээлийн  нийт төлбөр 1,103,973.417.55 төгрөгийг гаргуулах гэсэн боловч зээлийн болон барьцааны гэрээний салшгүй хэсэг болох 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 14/02 тоот Батлан даалтын гурвалсан гэрээг банк хэрэгжүүлэх арга хэмжээг авалгүйгээр нийт төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь ЗБДС-ийн Батлан даалтын гурвалсан гэрээний 2.1-т зээлийн гэрээний дагуу олгогдсон 926,000,000 төгрөгийн зээлийн 45,35 хувь буюу 419,941,000 төгрөгийн зээлийг ЗБДС-аас гаргуулах үлдэгдэл төлбөрийг зээлдэгч нараас шаардах ёстой байсан.

Барьцаа хөрөнгийн хувьд Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Барьцаалагч нь Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор барьцааны зүйлийг энэхүү гэрээний 6-р зүйлд заасны дагуу худалдан борлуулах эрхтэй”, 6 дугаар зүйлийн 6.2-т Үл хөдлөх хөрөнгийн хувьд: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу барьцаалбарыг үндэслэн шүүхээс гадуур худалдан борлуулна”, 6.3-т “Барьцаалагчтай тохирсноос бусад тохиолдолд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдан борлуулах ажиллагаа хийх огноо, худалдан борлуулах үнэ (эрх бүхий хөндлөнгийн шинжээч тогтооно), худалдан борлуулах арга зэргийг тодорхойлсон “Мэдэгдэх хуудас ”-ыг худалдан борлуулах ажиллагаа хийгдэхээс 30 хоногийн өмнө Барьцаалуулагчид хүргүүлнэ.” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 7-р зүйлийн 7.2-т Зээлдэгч нь ... гэрээгээр тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд тодорхойлсон барьцааны зүйлээр хангуулна. Энэ гэрээний 4.1.7-д заасан банкны шаардлагыг биелүүлээгүй бол барьцааны зүйлийг ...үл хөдлөх хөрөнгийн хувьд барьцааны гэрээнд заасан журмаар худалдан борлуулж энэхүү Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж зааснаар барьцааны зүйлийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж худалдан борлуулах арга хэмжээг банк авах боломжтой байсан байна.

Иймд банк 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 14/02 тоот Батлан даалтын гурвалсан гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээ авсны дараа зээлдэгч нараас төлбөл зохих төлбөрийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох шаардлагатай байтал ЗБДС-аас батлан даасан хэмжээгээр зээл арга хэмжээ авалгүйгээр зээлдэгч нараас зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг барьцаа хөрөнгүүдээр албадан гүйцэтгүүлэхээр шаардсан байтал 2021 оны 03 сарын 24-ний өдрийн **** тоот барьцааны гэрээнд тусгасан нийт 12 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг огт үнэлээгүй нь банк бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газрын эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч, барьцаалуулагчийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн шүүхийн шийдвэрийг гаргуулах үндэслэл бүрдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Г *** нь нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн 2024 оны 02 сарын 26-ны өдөр гаргасан зээлийн төлбөрт нийт 1,103,973,417.55 тоот төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна.

Үндсэн хариуцагч болох “ТО” ХХК нь миний 100 хувийн өмчлөлийн компани бөгөөд би 2019 оноос эхлэн өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор орон нутагт хэрэгжүүлж болох газар, тариалан, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрлэлийг судалж байгаад 4 улирлын хүлэмжийн төслийг хэрэгжүүлэх санааг олсон юм. Ингээд 2020 оны сүүлээс эхлэн арилжааны банкууд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан зэрэг төсөл хөтөлбөр дэмжигч байгууллагуудаар зээл хөөцөлдөж байгаад 2021 оны 03 сараас Т*** банктай харилцан хүсэлт гаргаж, зээлийн судалгаа хийлгэн нийт 926,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13,47 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар олгох банкны шийдвэр гарч зээлийн болон барьцааны гэрээг зээлдэгч нар нь Т*** банктай, Батлан даалтын гурвалсан гэрээг зээлдэгч, банк ЗБДС-тай тус тус байгуулан “ТО” ХХК-д зээл олгогдсон.

Банкнаас зээл олгогдсон үед дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчний улмаас хөл хорио, хязгаарлалт хийгдэж хил гааль хаагдаж, барилгын бараа материал тасалдсан, мөн цар тахлын дараах эдийн засгийн уналт, инфляцийн өсөлтөөс болж төсөл хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй болж, үндсэндээ барилгын материалын өсөлт, ажиллах хүчний зардал 2 дахин өссөн, сул зогсолтын үед бодогдсон зээлийн хүү, эргэн төлөлтийн дарамтад орж төслийн 30 хувийн гүйцэтгэлтэйгээр үндсэн зээлийг зарцуулж дууссан болно. Энэ талаар тухай бүр банкинд хандаж байсан ч тохиромжтой шийдэлд талууд хүрээгүй.

“ТО” ХХК болон Т*** банк нарын хооронд байгуулсан 2021 оны 03 сарын 24-ний өдрийн №200000532809 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хариуцагч миний өмчлөлийн нийт 1,6 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг банк хөрөнгө тус бүрийн зах зээлийн ханшийн 40-50 хувиар бууруулан (өмчлөх болон эзэмших газрыг огт үнэлээгүй) үнэлж ***тоот барьцааны гэрээг “ТО” ХХК, иргэн Г.Г ***, иргэн Б.Э***нартай байгуулсан ба зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй бол банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой харилцааг уг гэрээгээр зохицуулсан байдаг.

Тухайлбал: Тус барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Барьцаалагч нь Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор барьцааны зүйлийг энэхүү гэрээний 6-р зүйлд заасны дагуу худалдан борлуулах эрхтэй”, 6 дугаар зүйлийн 6.2-т “... Үл хөдлөх хөрөнгийн хувьд: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу барьцаалбарыг үндэслэн шүүхээс гадуур худалдан борлуулна”, 6.3-т “Барьцаалагчтай тохирсноос бусад тохиолдолд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдан борлуулах ажиллагаа хийх огноо, худалдан борлуулах үнэ (эрх бүхий хөндлөнгийн шинжээч тогтооно), худалдан борлуулах арга зэргийг тодорхойлсон “Мэдэгдэх хуудас’’-ыг худалдан борлуулах ажиллагаа хийгдэхээс 30 хоногийн өмнө Барьцаалуулагчид хүргүүлнэ’' гэж тус тус зохицуулсан байх бөгөөд Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 7-р зүйлийн 7.2-т “Зээлдэгч нь ...гэрээгээр тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд тодорхойлсон барьцааны зүйлээр хангууна. Энэ гэрээний 4.1.7-д заасан банкны шаардлагыг биелүүлээгүй бол барьцааны зүйлийг ...үл хөдлөх хөрөнгийн хувьд баръцааны гэрээнд заасан журмаар худалдан борлуулж энэхүү Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна.” гэж зааснаар барьцааны зүйлийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж худалдан борлуулах арга хэмжээг банк аваагүй байна.

Мөн нэхэмжлэлийн 1-р шаардлагаар зээлийн нийт төлбөр 1,103,973,417.55 төгрөгийг гаргуулах гэсэн боловч зээлийн болон барьцааны гэрээний салшгүй хэсэг болох 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 14/02 тоот Батлан даалтын гурвалсан гэрээг банк хэрэгжүүлэх арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд:

Нэхэмжлэлийн 1-р шаардлагын хувьд: Банк 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 14/02 тоот Батлан даалгын гурвалсан гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээ авсаны дараа зээлдэгч нараас төлбөл зохих төлбөрийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох шаардлагатай байтал ЗБДС-аас батлан даасан хэмжээгээр зээл арга хэмжээ авалгүйгээр зээлдэгч нараас зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй,

Нэхэмжлэлийн 2-р шаардлагаар: Шүүхийн шийдвэрийг барьцаа хөрөнгүүдээр албадан гүйцэтгүүлэхээр шаардсан байтал 2021 оны 03 сарын 24-ний өдрийн *** тоот барьцааны гэрээнд тусгасан нийт 12 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг огт үнэлээгүй нь банк бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газрын эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч, барьцаалуулагчийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн шүүхийн шийдвэрийг гаргуулах үндэслэл бүрдэж байгаа зэрэг болно гэжээ.

Хариуцагч Г.Ж.Г*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  М***  сумын Ж овогтой Ж.Г*** миний бие хүү Г.Г *** Т*** банкнаас зээл авахад өөрийн эзэмшлийн *** байрыг барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэлээр олгосон билээ. Хүү Г.Г *** зээлээ төлж чадахгүй болсон тул уг байрыг худалдан борлуулах зээлийн төлбөрт өгөхөд татгалзах зүйлгүй. Харин Г.Г ***тай холбоотой Т*** банкны хэрэгт хариуцагчаар оролуохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдье гэжээ.

Хариуцагч Ж.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна. Гэхдээ би насаараа хөдөлмөрлөж байж ганц байртай болсныг минь маш доогуур үнэлж барьцаалсан учир үнэлгээний талаар маргаж байгаа юм  гэв.

Хариуцагч Б.Э***шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Хариуцагч Б.Э***би нэхэмжлэгч Т*** банкнаас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 926,000,000 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгчээр авсан нь үнэн гэжээ.

Хариуцагч Б.Э***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчаас 2023 оны 3 дугаар сард 3 дугаар сарыг дуустал шүүхэд өгөлгүй хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг банканд гаргаж байсан. Ийм учраас тэр хугацаанд өгсөн бол хүүгийн төлбөр багасах байсан тул тэр хугацаагаар тооцуулмаар байна гэв.

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл 5 хуудас, Т*** банк хувьцаат компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.ГанТ***  Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дд  олгосон итгэмжлэл 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгийн Т*** банк ХК-ийн Х*** салбарын харилцааны ахлах менежер Ч.Э-д олгосон итгэмжлэл 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Д, ТО ***ХХК-ийг төлөөлж  захирал Г.Г ***, иргэн Г.Г ***,  хамтран зээлдэгч Б.Э***нарын хороонд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №200000532809 дугаартай Зээлийн гэрээ (Төслийн эх үүсвэртэй)-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас,  Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Д, ТО ***ХХК-ийг төлөөлж  захирал Г.Г ***, иргэн Г.Г ***,  хамтран зээлдэгч Б.Э***нарын хороонд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №200000532809 дугаартай Барьцааны гэрээ (Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө)-ний  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Д, ТО ***ХХК-ийг төлөөлж  захирал Г.Г ***, иргэн Г.Г ***,  хамтран зээлдэгч Б.Э***нарын хороонд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №200000532809 дугаартай Батлан даалтын гэрээний  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, ТО ***ХХК-ийн  2021 оны  3 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн дансны харилцагчийн хуулга 2 хуудас, ТО ***ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны Харилцах дансны харилцагчийн хуулга 4 хуудас, Хүү тооцооллын хүснэгт 1 хуудас, Г.Г *** ын өмчлөлийн Х*** аймгийн М***  сумын *** байрлах үйлчилгээний зориулалттай  260 кв.м талбайтай *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  **** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г *** -ын өмчлөлийн Х*** аймгийн М***  сумын ***байрлах үйлчилгээний зориулалттай  432 кв.м талбайтай *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  ***дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г *** -ын өмчлөлийн Х*** аймгийн М***  сумын *** байрлах үйлчилгээний зориулалттай  156 кв.м талбайтай ***дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  *** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г *** -ын өмчлөлийн Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** ам, Ө ***  амралтын баруун талд байршилтай  6/04 кв-ын 50 ква-тын ЦДАШ, дэд өртөө зориулалттай 139,6 м.кв талбайтай *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  *** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г *** -ын өмчлөлийн Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** аманд байршилтай амралт үйлчилгээний зориулалттай  216 кв.м талбайтай **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  **** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Ж.Г***-ын өмчлөлийн *** байршилтай нэг өрөө орон сууцны зориулалттай  24.15 м.кв талбайтай *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  *** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г ***-ын өмчлөлийн Х*** аймгийн М***  сумын *** хаягт байршилтай  98 м.кв талбайтай гурван өрөө, хувийн сууцны зориулалттай 98 м.кв талбайтай *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  *** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г *** -ын өмчлөлийн Х*** аймгийн М***  сумын *** байршилтай *** нэгж талбарын дугаартай, 1332.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай *** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г *** -ын эзэмшлийн Х*** аймгийн М***  сумын *** дугаар багт байршилтай *** нэгж талбарын дугаартай, 10 га талбайтай, төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай *** дугаартай газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г *** -ын эзэмшлийн Х*** аймгийн М***  сумын *** дугаар багт байршилтай ***нэгж талбарын дугаартай, 10 га талбайтай, төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай *** дугаартай газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г *** -ын эзэмшлийн Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** аманд байршилтай *** нэгж талбарын дугаартай, 1 га талбайтай, амралтын зориулалттай газар эзэмших эрхийн **** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, Г.Г ***  *** -ын эзэмшлийн Х*** аймгийн М***  сумын 13 дугаар багт байршилтай 210708803 нэгж талбарын дугаартай, 2055 м.кв талбайтай, нийтийн халуун усны зориулалттай газар эзэмших эрхийн*** дугаар гэрчилгээний хуулбар 1 хуудас, ТО -ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, ТО ***ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х*** аймгийн Т*** банкинд хандсан хүсэлтийн хуулбар Г.Г ***, Б.Э***нарын иргэний үнэмлэхний хуулбар  1 хуудас, Зээлдэгч ТО ***ХХК ( Хуулийн этгээд)-ийн анкетын хуулбар 1 хуудас,  Зээлдэгч Г.Г *** ( Иргэн )-ын анкетын хуулбар 1 хуудас,  Зээлдэгч Б.Э***( Иргэн )-ын анкетын хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн №1 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн №2 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар 1 хуудас,   Т*** банк  ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн №3 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн №4 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн №2 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох  мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн №3 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох  мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн №4 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох  мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн №5 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох  мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Дгээс зээлдэгч ТО ***ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн №1 дугаар Буцаан дуудах  мэдэгдлийн хуулбар 1 хуудас, Т*** банкнаас зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн хуулбар 4 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбараас ТО ***ХХК,  зээлдэгч иргэн Г.Г ***, хамтран зээлдэгч Б.Э***нартай уулзсан тэмдэглэлийн хуулбар 3 хуудас, зээлдэгч Г.Г ***ас 2023 оны 02 дугаар сарын 07-нд Х*** аймгийн Т*** банкинд гаргасан “ ... энэ оны 2 дугаар сардаа багтаан мөнгөө аваад зээлийн дутуу төлөлтөө хэвийн болгож хугацаа хэтрүүлэхгүй зээлээ төлнө...” гэх тайлбарын хуулбар 1 хуудас, зээлдэгч Г.Г ***ас 2023 оны 3 дугаар сарын 24-нд Х*** аймгийн Т*** банкинд гаргасан “ ...3 дугаар сарыг дуустал шүүхэд өгөлгүй хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийн хуулбар 1 хуудас,  Ж.Г***оос Г.Г ***д 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0455 дугаартай  “ Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: ****, гэрчилгээний ***, Хаяг, хэмжээ: ***тоот, 34,15 м.кв, зориулалт: орон сууцыг  зээлийн барьцаанд тавиулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэл хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай  олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 5,677,817 төгрөг 08 мөнгийг, 70,20 төгрөгийг тус тус төлсөн баримт 1 хуудас, Т*** банк ХК-ийн Х*** салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-аас 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн тайлбар 2 хуудас, түүнд хавсгаргасан Т*** банк ХХК болон Зээлийн батлан даалтын сан нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын  29-ний өдөр байгуулсан 01б/1038 дугаар Батлан даалтын ерөнхий гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 7 хуудас,  Зээлийн батлан даалтын сан, Т*** банк ХХК-ийн Х*** салбарыг төлөөлж захирал Л.Д, ТО ***ХХК-ийг төлөөлж Г.Г *** нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Батлан даалтын гурвалсан гэрээ, гэрээний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, ТО ХХК–ийн зээлийн барьцаанд бүртгүүлэх, Г.Г *** -ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 4804394 дугаар тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 12 хуудас,  Т*** банк  ХХК-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/161 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 6 хуудас зэргийг,

Хариуцагчаас:  Иргэн Ж.Г***, Б.Б.Э***, Г.Г *** нарын иргэний үнэмлэхний хуулбар, Г.Г ***ас  Б.Э***  2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр  Т*** банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г ***, Ж.Г***, Б.Э***нарт холбогдох зээлий гэрээний үүрэг хангуулж 1,1013,973,417 төгрөг 55 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ИХШХШТХуулийн 25, 26-р зүйлд заасан эрх эдлэхээр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,  хариуцагч Ж.Г***оос  2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн хариу тайлбар 1 хуудас, хариуцагч Б.Э*** 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар 1 хуудас, ТО ХХК-ийн захирал Г.Г ***ас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн хариу тайлбар 2 хуудас, хариуцагч Г.Г ***ас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн хариу тайлбар 2 хуудас, хариуцагч Г.Г ***ас 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “эмчлүүлэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийн хамт ирүүлсэн мөрдөгчийн тогтоол,  шинжээчид эрх үүрэг тайлбарсан, хууль сануулсан баталгаа 3 хуудас, хариуцагч Г.Г ***ас 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “  ...би бусдад зодуулсын улмаас тархиндаа гэмтэл авч эмчлүүлэн хол замд хэсэгтээ явж болохгүй нөхцөл байдал үүссэн тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна, иймд миний хүсэлтийг хүлээн авч  шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг 1 сараас дээш хугацаагаар хойшлуулж өгнө үү. ..” гэх хүсэлт 1 хуудас, хариуцагч Ж.Г***оос 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “  ...би  Улаанбаатар хотод өөрийн охины бага насны 2 хүүхэд харж байна. Ээж нь эмнэлэгт хэвтсэн аав нь ажилтай учир  надад маргаашийн шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. ...” гэх хүсэлт 1 хуудас, хариуцагч Б.Э*** 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн “ ...өмгөөлөгч Б.А-ыг сонгон авсан тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү. ...” гэх хүсэлт 1 хуудас, хариуцагч Г.Г ***ас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн “... шүүх хуралдаанд цахимаар оролцуулж өгнө үү. ..” гэх хүсэлт, цахим оролцогчийн  баталгааны хамт 2 хуудас,  хариуцагч Ж.Г***оос хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл 2 хувь 3 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар 1,  улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт 1 хуудас,  Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуулбар 1 хуудас, хариуцагч Б.Э*** хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан “  барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдэд хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай хүсэлт 1 хуудас зэргийг тус тут ирүүлсэн байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 2.Нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компани нь хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, Г.Г ***, Ж.Г***, Б.Э***нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 926,000,000 (есөн зуун хорин зургаан сая) төгрөг, хүүгийн төлбөрт 177,274,846.34 (нэг зуун далан долоон сая хоёр зуун далан дөрвөн мянга найман зуун дөчин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө), нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 698,571.21 ( зургаан зуун ерэн найман мянга таван зуун далан нэгэн төгрөг хорин нэгэн мөнгө), нийт 1,103,973,417.55 ( нэг тэр бум нэг зуун гурван сая есөн зуун далан гурван мянга дөрвөн зуун арван долоон төгрөг тавин таван мөнгө) гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг доорх байдлаар тодорхойлсон байна.

Үүнд: 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр №200000532809 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 926,000,000 төгрөгийг жилийн 13,47 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, Өвлийн хүлэмж, зоорь барих зориулалтаар эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн Т*** банк дахь *** тоот харилцах дансанд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 926,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож    2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр №200000532809 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж, Г.Г *** өөрийн өмчлөлийн болон итгэмжлэлээр Ж.Г*** нарын өмчлөлийн хөрөнгүүдийг барьцаалсан.

 

Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2024.02.26-ны өдрийн байдлаар 490 хоног зээлийн хүүгээ төлөөгүй, 308  хоног  үндсэн зээлийн төлбөрөө төлөлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөд байна. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2022.05.24, 2022.09.09, 2022.12.05, 2022.12.26, 2023.02.02 1-23.04.04, 2023.07.17, 2023.10.26, 2024.01.11-ны өдөр тус тус хүргүүлсэн. Мөн зээлдэгчийн зүгээс тайлбар, хүсэлт гаргаж байсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь зээлийн хүүнд 185,644,595.75 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлээс төлөгдөөгүй болно. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 926,000,000 төгрөг, үндсэн хүүд 177,274,846.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 698,571.21 төгрөг, нийт 1,103,973,417.55 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байна.

   Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 26 дугаар зүйлийн 26.1, Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг үндэслэн хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.Г ***, Б.Б.Э***, Ж.Г*** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан.

Зээлийн батлан даалтын сантай гурвалсан гэрээг байгуулсан байхад батлан даалтын сангаас банк зээлийн төлбөрийг гаргуулахгүй байна. Өөрөөр хэлбэл бидний зээлийн төлөлтөд асуудал үүссэн нь ойлгомжтой байтал үүнийг хэрэгжүүлэхгүй байна.

Банк барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэн худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байхад энэ арга хэмжээгээ аваагүй.

Зээлдэгч нарыг төлбөрийн чадваргүй болсныг банк мэдсээр байж зээлийн гэрээг цуцалж зээлийн төлбөрийг шаардаагүй.

Барьцаа хөрөнгийг банк өөрөө хэт багаар үнэлсэн, эзэмших эрхтэй газрыг огт үнэлээгүй барьцаалбарт авсан.

Хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлбөрөө төлж чадахгүй байгаа тул 3 дугаар сарыг дуустал шүүхэд өгөлгүй хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байхад түүнээс хойш банк шүүхэд өгөлгүй хугацаа хэтрүүлсэн: Иймд хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2023 оны 3 дугаар сараас өмнөхөөр тооцон гаргуулмаар байна гэжээ.

 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Д, ТО ***ХХК-ийг төлөөлж  захирал Г.Г ***, иргэн Г.Г ***,  хамтран зээлдэгч Б.Э***нарын хороонд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч ТО ***ХХК, Г.Г ***, Б.Э***нарт 926,000,000 төгрөгийн зээлийг олгож, сарын 1.12, хувийн, жилийн 13.47 хувийн хүүтэй, 120 сарын хугацаанд хувиарийн дагуу төлж барагдуулах, эхний 24 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөрийг төлөхгүй зөвхөн хүүг тооцож төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон №200000532809 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Мөн өдөр талууд хариуцагч Г.Г ***, Ж.Г*** нарын өмчлөлийн 8-н үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий 4-н газрыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор №200000532809 дугаартай барьцааны гэрээг байгуулсан ба мөн   Т*** банк ХК-ийн Х*** салбарын захирал Л.Д, ТО ***ХХК-ийг төлөөлж  захирал Г.Г ***, иргэн Г.Г ***,  хамтран зээлдэгч Б.Э***нарын хороонд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №200000532809 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулагдсан,  хариуцагч нар зээлийн хүүгийн төлбөрийг төлөх хугацааг  490 хоног, үндсэн зээлийн төлбөрийг төлөх хугацааг 308 хоног хэтрүүлсэн, нэхэмжлэгчээс зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо. Зохигч энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч нар банк өөрийн эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлснээс хүүгийн төлбөр өндөр тооцогдсон, мөн батлан даалтын сангаас төлбөрийн тодорхой хувийг гаргуулах боломжтой байтал гаргуулаагүй, барьцаа хөрөнгийг гадны үнэлгээний байгууллагаар үнэлүүлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан, барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлж барьцаасан гэдэгтээ маргажээ.

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь зээлийн хүүд 185,644,595.75  төгрөгийг төлж, 2024.02.26-ны өдрийн байдлаарх зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 926,000,000 төгрөг, зээлийн хүү 177,274,846.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 698,571.21 төгрөг, нийт төлөх 1,103,973,417.55 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулга гэсэн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нар  дээрх тооцоололтой маргаагүй.

5. Нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компани нь хариуцагч ТО ***хязгаарлагмал хариуцлагатай компани, Г.Г ***,   Б.Э***нарт 926,000,000 төгрөгийн зээлийг эхний 24 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөрийг төлөхгүй хүү төлөх, хүүг сарын 1,12, жилийн 13,47 хувиар тооцох, нийтдээ 120 сарын хугацаанд зээлийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр, өвлийн хүлэмж зоорь барих төслийг санхүүжүүлэх зориулалттай зээл олгохоор харилцан тохиоллцож  №200000532809 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан байна. Зээлдэгч нар зээлийн нөхцөлийг зөвшөөрч харилцан гарын үсэг зуржээ.

Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

6. Гэрээнээс үзвэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд гэрээний гол нөхцөлийн талаар гэрээндээ тусгаж бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн байгаа нь хуульд заасан шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээг байгуулагдсан тооцох үндэслэлтэй, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд зээлдүүлэгч Т*** банк ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т тус тус зааснаар хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Г.Г ***, Б.Э***нараас зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

7.Мөн зохигчийн хооронд мөн өдөр *** дугаар “Барьцааны гэрээ” байгуулагдсан байх ба хариуцагч Г.Г ***, итгэмжлэлээр Ж.Г*** нарын өмчлөлийн хөрөнгүүдийг барьцаалжээ.

Тус гэрээ нь хуульд нийцсэн байх бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Ж.Г*** нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд бөгөөд өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлан ойлгох ёстой учир өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах эрхийг бусдад олгосноос банк тухайн орон сууцыг барьцаалбар болгосон нь хууль зөрчөөгүй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж,

Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компани нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар барьцааны гэрээний дагуу хариуцагч Г.Г ***, хариуцагч Ж.Г*** нарын өмчлөлийн болон эзэмшлийн доорх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана,

Мөн хуулийн 175 дугаар  зүйлийн 175.1Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан тул энэ талаар шүүхийн шийдвэрт заах нь зүйтэй байна.

Үүнд: 1.Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, 260м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд  байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,432 м.кв талбайтай Г.Г *** өмчлөлийн  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  цэцэрлэг, сургуулийн зүүн талд  байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,156 м.кв талбайтай,    Г.Г *** өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4.Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** аманд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,216 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн Амралт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

5.Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** ам, Ө ***  амралтын баруун талд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,139,6 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн 6/04кв-ын 50ква-тын ЦДАШ, дэд өртөө зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

6. Нийслэлийн *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаар гэрчилгээтэй, 24.15 м.кв талбайтай, Ж.Г***ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

7.Х*** аймгийн М***  сумын ***-р баг , ***-р баг *** хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, 98 м.кв талбайтай Г.Г *** өмчлөлийн Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

8.Х*** аймгийн М***  сумын ***-р баг , ***-р баг **** хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,1332.6 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

 

9.Х*** аймгийн М***  сумын ***-р багт байршилтай, 10га ногооны талбай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, иргэний газар эзэмших эрхийн ***дугаар гэрчилгээтэй, 5001 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар,

 

10.Х*** аймгийн М***  сумын ***-р багт байршилтай, 10га ногооны талбай  эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, иргэний газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй, 10011 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар,

 

11.Х*** аймгийн М***  сумын ***-р багт хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай *** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй, 2055 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн нийтийн халуун ус зориулалттай эзэмших эрхтэй газар,

 

12.Х*** аймгийн Б*** сумын Э баг С *** ам, нэгж талбарын дугаартай НТД-*** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй,  10,000 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн Амралтын зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг болно.

8. Хариуцагч батлан даалтын сантай гурвалсан гэрээг байгуулсан бөгөөд батлан даалтын сангаастодорхой хувийг гаргуулахаар нэхэмжлэгч нь нэхэмжилж болох байсан гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч батлан даалтын гурвалсан гэрээний дагуу хариуцагч нар тухайн оныхоо шимтгэлийг төлөөд батлан даалтын сантай гэрээгээ байгуулчихвал тодорхой хувь нь манайд шилжээд ороод ирэх ёстой юм. Хариуцагч нартай холбогдож чадахгүй байсан болохоор хариуцагч Ж.Г***той холбогдож 2023 оны шимтгэлийг батлан даалтын санд төлүүлсэн боловч хариуцагч Г.Ж.Г*** нь очиж гэрээгээ хийгээгүйгээс мөнгө нь орж ирээгүй, 2024 оны шимтгэлээ одоо төлчихвөл мөн л хоёр зуу гаруй сая төгрөг орж ирэх боломжтой тэгтэл шимтгэлээ төлөхгүй байгаа болохоор бас л болохгүй байгаа юм гэж тайлбарласан болно.

Үүнээс үзвэл хариуцагч нар нь батлан даалтын гэрээгээр хүлээсэн шимтгэл төлөх, зээлийн батлан даалтын сантай эргэн төлөлтийн хувиараа хийгээгүй буюу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан гэрээний үүрэг биелэгдээгүйд нэхэмжлэгч буруугүй.

Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид 3 дугаар сарыг дуустал шүүхэд өгөхгүй байх хүсэлт гаргасан бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх байснаас хүүгийн төлбөр өндөр гарсан учир 2023 оны 3 дугаар сараас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үүнээс хойш хариуцагч нартаа холбоо барихаар оролдсон боловч Г.Ж.Г*** нь М*** д байдаггүй, хариуцагч Б.Э***нь өөр улс руу явсан зэрэг байдлаас шалтгаалан уулзаж чадаагүй, түүнчлэн хариуцагч Ж.Г*** нь батлан даалтын гэрээгээр төлөх 2023 оны шимтгэлийг 2023 оны 7 дугаар сард төлсөн бөгөөд хариуцагч Г.Г *** нь эргэн төлөлтийн хувиараа батлан даалтын сантай байгуулаагүй учир 2023 оны 8 дугаар сар болон 10 дугаар саруудад бид шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан юм гэж мэтгэлцжээ.

Дээрх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан мэдэгдэл, хариуцагчтай уулзсан тэмдэглэл зэргээс үзвэл хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөхөө удаа дараа илэрхийлсэн, банк зээлийн төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Барьцааны эд хөрөнгүүд хэт доогуур үнэлэгдсэн, барьцаа хөрөнгийг банк өөрөө гадны байгууллагаар үнэлүүлэн зарж борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан гэж хариуцагч маргасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн дотоод журмын дагуу дотооддоо үнэлгээг тогтоодог болох талаар нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээг байгуулах үед барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар өөрсдийн саналыг илэрхийлэх, барьцаалбарт бүртгүүлэхгүй байх эрх нь хариуцагч нарт байгаа.

Түүнчлэн хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс, цаашид төлбөрийг төлөх боломжгүй болсон тохиолдолд илүү эрсдлийг хүлээхгүй байх үүднээс барьцаа эд хөрөнгийг бусдад зарж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаанд хариуцагч нар өөрсдөө идэвхтэй хандах учиртай юм.

Барьцаа эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэгждэг тул тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхэд хөрөнгийн үнэлгээ ямар байх нь ач холбогдолгүй.

Хариуцагч нь эзэмших эрх бүхий газрыг банк огт үнэлээгүй тэг төгрөгөөр үнэлсэн байгаа гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд банкны журмаар эзэмших эрх бүхий газар нь үнэлэгддэггүй бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт үнэлэгддэг гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

9.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т тус тус зааснаар хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Г.Г ***, хариуцагч Б.Э***нараас үндсэн зээлийн төлбөр  926,000,000 төгрөг, зээлийн хүү 177,274,846.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 698,571.21 төгрөг, нийт  1,103,973,417.55 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанид олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Г.Г ***, хариуцагч Б.Э***нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Г.Г ***, Ж.Г*** нарын өмчлөлийн болон эзэмшлийн Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаар гэрчилгээтэй, 260м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд  байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаар гэрчилгээтэй,432 м.кв             талбайтай Г.Г *** өмчлөлийн  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  цэцэрлэг, сургуулийн зүүн талд  байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,156 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** аманд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, 216 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн Амралт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** ам, Ө ***  амралтын баруун талд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,139,6 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн 6/04кв-ын 50ква-тын ЦДАШ, дэд өртөө зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, 24.15 м.кв талбайтай, Ж.Г***ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн М***  сумын ***-р баг , ***-р баг *** хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, 98 м.кв талбайтай Г.Г *** өмчлөлийн Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн М***  сумын ***-р баг , ***-р баг *** байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,1332.6 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Х*** аймгийн М***  сумын ***-р багт байршилтай, 10га ногооны талбай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, иргэний газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй, 5001 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Х*** аймгийн М***  сумын ***-р багт байршилтай, 10га ногооны талбай  эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, иргэний газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй, 10011 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Х*** аймгийн М***  сумын ***-р багт хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай *** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй, 2055 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн нийтийн халуун ус зориулалттай эзэмших эрхтэй газар, Х*** аймгийн Б*** сумын Э баг С *** ам, нэгж талбарын дугаартай *** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй,  10,000 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн Амралтын зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5,677,817.08 ( таван сая зургаан зуун далан долоон мянга найман зуун арван долоон төгрөг найман мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Г.Г ***, хариуцагч Б.Э***нараас (таван сая зургаан зуун далан долоон мянга найман зуун арван долоон төгрөг найман мөнгө ) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т тус тус зааснаар хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Г.Г ***, хариуцагч Б.Э***нараас үндсэн зээлийн төлбөр  926,000,000 (есөн зуун хорин зургаан сая) төгрөг, зээлийн хүү 177,274,846.34 (нэг зуун далан долоон сая хоёр зуун далан дөрвөн мянга найман зуун дөчин зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 698,571.21 (зургаан зуун ерэн найман мянга таван зуун далан нэгэн төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг, нийт  1,103,973,417.55 (нэг тэр бум нэг зуун гурван сая есөн зуун далан гурван мянга дөрвөн зуун арван долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанид олгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Г.Г ***, хариуцагч Б.Э***нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Г.Г ***, Ж.Г*** нарын өмчлөлийн болон эзэмшлийн Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, 260м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн үйлчилгээний  зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  сургуулийн зүүн талд  байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаар гэрчилгээтэй,432 м.кв             талбайтай Г.Г *** өмчлөлийн  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн М***  сумын ***-р баг, Б***  цэцэрлэг, сургуулийн зүүн талд  байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,156 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** аманд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,216 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн Амралт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн Б*** сумын Э баг, С *** ам, Ө ***  амралтын баруун талд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаар гэрчилгээтэй,139,6 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн 6/04кв-ын 50ква-тын ЦДАШ, дэд өртөө зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, 24.15 м.кв талбайтай, Ж.Г***ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн М***  сумын ***-р баг , ***-р баг *** хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,98 м.кв талбайтай Г.Г *** өмчлөлийн Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х*** аймгийн М***  сумын ***-р баг , ***-р баг *** хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй,1332.6 м.кв талбайтай, Г.Г *** өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Х*** аймгийн М***  сумын ***-р багт байршилтай, 10га ногооны талбай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, иргэний газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй, 5001 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Х*** аймгийн М***  сумын ***-р багт байршилтай, 10га ногооны талбай  эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, иргэний газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй, 10011 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Х*** аймгийн М***  сумын ***-р багт хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай *** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй, 2055 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн нийтийн халуун ус зориулалттай эзэмших эрхтэй газар, Х*** аймгийн Б*** сумын Э баг С *** ам, нэгж талбарын дугаартай *** дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээтэй,  10,000 м.кв талбайтай, Г.Г *** эзэмшлийн Амралтын зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Х*** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5,677,817.08 ( таван сая зургаан зуун далан долоон мянга найман зуун арван долоон төгрөг найман мөнгө ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТО ***хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагч Г.Г ***, хариуцагч Б.Э***нараас (таван сая зургаан зуун далан долоон мянга найман зуун арван долоон төгрөг найман мөнгө ) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х*** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА