Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/00750

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2024/00750

Хөвсгөл аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х***  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Ш.Г *** итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц,

Хариуцагч: ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Х***  аймгийн М***  сумын ***  дугаарбагийн *** дүгээр байрны *** давхар, *** тоотод байрлах 68,58 кв.м гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, 155/2024/00496/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Г-Э (цахимаар),

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Г(цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа нар оролцов.

(Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг эхлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э нь цахимаар оролцсон бөгөөд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, З.Г-Эгаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах талаар оролцогч нарын саналыг сонсох үед цахимаас гарсан бөгөөд түүнээс цахим оролцогчийн баталгааг гаргуулан авч хэргийн оролцогчийн техникийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим холболт салсан тохиолдолд шүүх хуралдаан цааш үргэлжлэх учиртай тайлбарласан болно.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г *** итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Х***  аймгийн М***  сумын ***  дугаарбагийн *** дүгээр байрны *** давхар, *** тоотод байрлах 68,58 кв.м гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон Үүнд: 

Ш.Г ***  нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2022/19 дугаартай орон сууц захиалан байгуулах гэрээг ШГХХК-ны захирал З.Г-Э байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Х***  аймгийн М***  сум ***-рбаг , ***-р байрны *** давхар *** тоотод байрлах 68,58 кв.м 3 өрөө орон сууцыг бариулахаар “ШГ ХХК”-д захиалга өгч урьдчилгаа төлбөр болох 33 хувь буюу 20,000,000 сая төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10-р сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд тушаасан. Орон сууц захиалан байгуулах гэрээний нэг дэх хэсэгт заасан гэрээний нийтлэг үндэслэлд зааснаар 1мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохирсон ба гэрээнд 2022 оны 2 дугаар  улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд зааснаар орон сууц ашиглалтанд ороогүй, харин 2022 оны 11-р сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтанд орж улсын комисс одоо хүртэл хүлээж аваагүй. Ашиглалтанд ороогүй удсанаас шалтгаалан байрны мөнгө төлөх асуудал хойшилсоор өдий хүрсэн Ш.Г ***  ШГ ХХК-д гэрээнд заасан урьдчилгаа мөнгийг төлсөн. Дараа нь байрны үнэнд төлсөн мөнгөний баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Шинэнхүүгийн Гансүхийн зүгээс гэрээнд заасан орон сууц захиалан бариулах захиалагчийн үүргээ бүрэн биелүүлж урьдчилгаа төлбөрөө хугацаанд нь өгсөн, ШГХХК-ны Гал-Эрдэнэ нь барилга барих хугацаандаа барилгаа ашиглалтанд оруулаагүй тул тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргалгүй өдийг хүрсэн болно.

Байрны нийт төлбөр болох 60,350,400 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Г ***  нь бүрэн төлж барагдуулсан.

Иймээс Ш.Г-ийг Х***  аймгийн М***  сум ***-рбаг, ***-р байрны *** давхар *** тоотод байрлах 68,58 кв.м 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

           

Хариуцагчийн  өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 189, 243 дугаар зүйлүүдийг дурдаж байна. Шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байдаг. Нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байна. Иргэний хуулийн 106.1-т өмчлөгчийн тухай ойлголтыг заасан. Иргэний хуулийн 189, 243 дугаар зүйлд гэрээний үүргийн талаар заасан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд худалдагч тал гэрээнд заасан эд зүйлийг шилжүүлэх, худалдан авагч тал түүнд тохирсон төлбөрийг төлөхөөр заасан байдаг. Худалдах, худалдан авах гэрээнд өмчлөгчийн талаар заагдаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Нэхэмжлэлийн утга нь гэрээний үүрэг шаардсан байсан. Иргэний хуулийн 106.1-т зааснаар өмчлөгчийн шаардах эрхийг заасан байдаг. Тус хуулийн 106.2-т өмчлөх эрхийг ямар тохиолдолд шаардах талаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэлийн утга дээр гэрээний үүрэг яригдаад байдаг. Гэрээний үүргийн дагуу бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй гэдэг утгаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа. Гэтэл Иргэний хуулийн 195 дугаар зүйлд гэрээний оролцогч талууд өөрсдөө гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлно гэж заасан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгнө гэж заасан байдаг. Өмчлөлд шилжүүлж өгнө гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  60,350,500 төлсөн гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтын дүнг нэмээд үзэхэд 59,900,500 төлсөн байна. Дулааны засвар төлсөн гээд 437,500 төгрөгийг нэмээд 60,350,450 гарч байна. Гэрээнд засвар үйлчилгээний төлбөрийн талаар огт заагаагүй байхад 437,500 төгрөгийг нэмж тооцоод гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл 2 хуудас, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ш.Г *** ээс Л.Цт олгосон 0151 дугаартай итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай Орон сууц захиалгын гэрээний эх хувь 2 хуудас, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ХАС банкны орлогын маягтын хуулбар 1 хуудас, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас, Ш.Г *** ээс урьдчилан тэмдэглэгээ хийлгэх мэдүүлэг хүлээн авсан баримтын хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт 1 хуудас,  2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт 1 хуудас, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт 1 хуудас, Х***  аймгийн ШГХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 54 дугаартай албан бичгийн хуулбар 1 хуудас, 2023 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбарт САНХҮҮ гэсэн тэмдэг дарагдсан баримт 1 хуудас, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбарт САНХҮҮ гэсэн тэмдэг дарагдсан баримт 1 хуудас, *** дүгээр байрны оршин суугчид бохирын шугам сүлжээний засварт мөнгө төлсөн жагсаалтын хуулбар баримт 1 хуудас  зэрэг нотлох баримтуудыг (хавтаст хэргийн 1-12, 44-50, 64-67, 52 дугаар хуудас)

Хариуцагчаас: Хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай захирал З.Г-өөс Б.Б-д олгосон итгэмжлэл 1 хуудас, Хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай захирал З.Г-өөс дэд захирал                    З.Г-Э-д олгосон итгэмжлэл 1 хуудас, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, 2024 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э хэргийн материалтай танилцах хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухайцахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Эшүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Эөмгөөлөгчөөр Ц.Гыг оролцуулах тухай цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э2024 оны 7 дүгээр сарын 01-ний  өдрийн Ш.Г *** эд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл 2 хувь 4 хуудас, нэхэмжлэлд Х***  аймгийн ШГХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Орон сууцны захиалга өгч, гэрээ байгуулсан албан хаагчдад хүргүүлсэн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг 2 хуудас, Х***  аймгийн ШГХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаартай иргэн Ш.Г *** д хүргүүлсэн “Орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай” албан бичиг 1 хуудас, Х***  аймгийн ШГХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 56 дугаартай иргэн Х***  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай” албан бичиг 2 хуудас, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт 1, Монгол шуудан ХК-иар илгээмж хүргүүлсэн баримт                  2 хуудас, нийт 13 хуудас, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гын  цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас,  2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр цахимаар ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн болон  төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт 1 хуудас зэрэг баримтуудыг  (хавтаст хэргийн 28, 40-41, 43, 61-62, ...    дугаар хуудас ) тус тус шүүхэд ирүүлжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Л.Цын хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн хэлсээс Ш.Г-ээс  Х***  аймгийн М***  сумын ***  дугаарбагийн *** дүгээр байрны *** давхар, *** тоотод байрлах 68,58 кв.м гурван өрөө орон сууцанд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн эсэх, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бол Ш.Г *** ээс урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр гаргасан хүсэлт, түүнтэй холбогдох гаргаж өгсөн баримтуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь Х***  аймгийн М***  сумын ***  дугаар баг, *** дүгээр байрны *** дүгээр давхар, *** тоотод байрлах 68,58 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр толгоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан *** дугаар  “Орон сууц захиалгын гэрээ”, тус гэрээний дагуу орон сууцны үнийг төлж барагдуулсан гэж тодорхойлсон.

Хэрэгт 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 50 минутад Нийслэлийн тойргийн нотариатч Д.Д-ийн үйлдсэн 0151 дугаар Ш.Г-ээс Л.Ц-т ...Ш.Г *** нэхэмжлэлтэй, ШГХХК-д холбогдох Х***  аймгийн М***  сумын ***-рбагийн *** байрны *** давхарын *** тоотод байрлах 3-н өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх... зэрэг эрхийг олгосон итгэмжлэлийг ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн зохигчийн эрхийг эдэлж оролцох эрхтэй байна.

3.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2024 оны 4 дүгээр сарын 23-ний өдрөөс хойш 2024 оны              5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал З.Гшүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авах талаар түүний **** утсаар мэдэгдсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулна гэсэн хариуг өгсөөр байсан бөгөөд шүүх 2024 оны  5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэн энэ тухай шүүгчийн захирамжийг Х***  аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсэн байна.

Ингэснээр шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал шүүхийн цахим хаягаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ыг томилсон талаар албан бичгийг ирүүлсэн, шүүх 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариу тайлбарыг ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож өгсөн боловч хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хэргийг хянан хэлэлцэхээр 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг                   30 минутанд товлосон ба шүүх хуралдаан товлогдсон өдөр шүүхийн цахим хаягаар 11 цаг 20 минутанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ыг оролцуулахаас татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-г томилсон тухай хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал З.Гийн албан бичиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э-ээс шүүх хуралдаанд цахимаар оролцуулж өгнө үү, хэргийн материалтай танилцах боломжит хугацааг олгож хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг ирүүлсэн байна. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэн шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Тус иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э,  хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г нар оролцож өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, танилцах боломжит хугацааг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутанд явуулахаар хойшлуулжээ.

Хариуцагч ШГ хязгаарлагдмал хариуцлагатай компани, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э нараас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-Э нь цахим оролцогчийн баталгааг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан хэлэлцсэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэлэлцэх шатанд цахим холболтоос салсан бөгөөд дахин холбогдоогүй.

Цахимаар оролцогч нь техникийн нөхцөлөө өөрөө ханган оролцох учиртай бөгөөд оролцогчийн техникийн нөхцөлөө хангаагүйгээс цахим холболт салсан нь шүүх хуралдааныг цааш үргэлжлэхгүй байх үндэслэл болохгүй тул шүүх хуралдаанаар хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г нь шүүх хуралдаанд дараах байр суурийг илэрхийлсэн.

Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 189, 243 дугаар зүйлүүдийг дурдаж байна. Шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байдаг. Нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байна. Иргэний хуулийн 106.1-т өмчлөгчийн тухай ойлголтыг заасан. Иргэний хуулийн 189, 243 дугаар зүйлд гэрээний үүргийн талаар заасан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд худалдагч тал гэрээнд заасан эд зүйлийг шилжүүлэх, худалдан авагч тал түүнд тохирсон төлбөрийг төлөхөөр заасан байдаг. Худалдах, худалдан авах гэрээнд өмчлөгчийн талаар заагдаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  60,350,500 төлсөн гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтын дүнг нэмээд үзэхэд 59,900,500 төлсөн байна. Дулааны засвар төлсөн гээд 437,500 төгрөгийг нэмээд 60,350,450 гарч байна. Гэрээнд засвар үйлчилгээний төлбөрийн талаар огт заагаагүй байхад 437,500 төгрөгийг нэмж тооцоод гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээний үүргийн нэхэмжлэгч Ш.Г ***  нь зөрчсөн, өөрөөр хэлбэл орон сууцыг улсын комисс хүлээн авснаас хойш орон сууцандаа орох учиртай гэтэл нэхэмжлэгч нь байрандаа орж бусдад зарж борлуулах, түрээслэх зэргээр гэрээний үүргийг зөрчсөн учир гэрээг ШГхязгаарлагдмал компанийн зүгээс цуцалсан. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн гэв.

 

5. Хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”,  Х***  аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1/84***  дугааралбан бичгээр ирүүлсэн М***  сумын ***  дугаарбаг ***-р байрны 4 давхрын *** тоотод захиалагчийн хүсэлтийн дагуу бүртгэгдсэн урьдчилсан тэмдэглэлийн холбогдох баримтууд,  Голомт банк, Хас банк, Төрийн банкны орлогын мэдүүлгүүд, шилжүүлгийн баримт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр доорх үйл баримт тогтоогдлоо.

Үүнд: Нэг талаас хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал З.Г, дэд захирал З.Г-Э, нөгөө талаас  нэхэмжлэгч Ш.Г нарын хооронд Х***  аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан алба хаагчдын 35 айлын орон сууцыг барих барилгын ерөнхий гүйцэтгэгч “ШГ” ХХК, Х***  аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны орон сууцанд орох үндсэн албан хаагчийн хооронд үүсэх харилцааг зохицуулсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2022/19 дугаар орон сууцны байршил Х***  аймгийн М***  сумын ***  дугаарбаг, захиалгаар барих орон сууц- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байр, хаалганы дугаар-***, давхарын дугаар байрлал-**, өрөөний тоо-**, худалдан авч буй нийт талбай-68,58, 1м.кв талбайн үнэ 880,000 төгрөг гэж тооцогдох нөхцөлтэйгээр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан байна.(ХХ-ийн 4-5 дугаар тал)

Гэрээний дагуу барилгыг хариуцагч 2022 оны 2 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх байсан боловч улсын комисст хүлээлгэн өгөөгүй, гэрээ байгуулан орон сууц захиалсан иргэд 2022 оны сүүлээр 2023 оны эхээр тухайн орон сууцанд нүүн орж амьдарч байгаа, нэхэмжлэгч Ш.Г ***   нь захиалсан орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан, тухайн орон сууцанд нэхэмжлэгч нь  Х***  аймгийн улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан тэмдэглэл хийлгэж бүртгүүлжээ.(ХХ-ийн 77-83 дугаар тал)

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр хариуцагчид  5,500,000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нийт 4,500,000 (2,000,000 төгрөг 2,500,000 төгрөгөөр тасалж 2 удаа гүйлгээ хийсэн)төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2,363,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 19,500,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 16,850,000 төгрөгийг урьдчилгаа, *** дүгээр байр 16 тоот, байрны урьдчилгаа  гэсэн утгаар тус тус ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанийн, З.Г, З.Г-Э гэсэн дансанд шилжүүлсэн байна.(ХХ-ийн 6-10 дугаар тал, 44-46 дугаар тал, 84 дүгээр тал)

Нэхэмжлэгч нь байрны оршин суугчид бохирын шугам сүлжээний засварт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөх үед 437,500 төгрөгийг төлсөн гэх хуулбар баримтыг (ХХ-ийн 64-67 дугаар тал)  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн бөгөөд энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч энэ төлбөр төлөгдсөн гэсэн үйл баримттай маргаагүй боловч үүнийг байрны төлбөрт тооцохгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч байр сууриа илэрхийлсэн  болно.

6. Дээрх тогтоогдсон үйл баримтын тухайд:

Талууд гэрээ байгуулагдсан байдал, гэрээний нөхцөл, тухайн орон сууц А-УГ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанитай  хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанийн байгуулсан зээлийн гэрээ,  нэхэмжлэгч Ш.Г ***  нь тухайн орон сууцны *** тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн, нэхэмжлэгч Ш.Г ***  нь Орон сууц захиалгын гэрээний төлбөрт хариуцагчид болон хариуцагч байгууллагын захирал, дэд захирлын дансанд нийтдээ 59,913,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд хариуцагчийн өмгөөлөгч маргасан байр суурийг илэрхийлээгүй.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбарыг ирүүлээгүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цахим холболт салсан учир энэ талаар тайлбар хийгээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэснийг хариуцагч биелүүлээгүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох үр дагаврыг бий болгох боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.3.7үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах гэсэн эрхтэй тул өмгөөлөгчийн эрхийг хангаж шүүх хуралдаанд өмгөөлөгчийн илэрхийлсэн байр суурьт үндэслэн үйл баримтын талаар дүгнэлт хийж шүүх хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний 2.5-д Холбоо дохиолол, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, гадна тохижилтын ажлын өртөг, зардлыг орон сууц захиалагч 35 айлд тэнцүү байдлаар хувааж төлөх нөхцөлтэйгээр тохиролцож энэхүү гэрээний 2.1-д заасан орон сууцны 1м.кв-ын үнэнд ороогүй болно гэсэн тул засвар үйлчилгээний холбоотой зардал гэж төлөгдсөн 437,500 төгрөгийг орон сууцны үнэнд оруулахгүй. Тийм учраас орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэхгүй гэжээ.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг гэрээний үүргийг зөрчиж улсын комисс тухайн орон сууцыг хүлээн аваагүй байхад орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан учир ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс Ш.Г *** эд гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Ийм учраас Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тайлбарласан.

7.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц, тухайн гэрээ байгуулагдсанаар шууд эд хөрөнгийн өмчлөх эрх  үүсэхгүй, зөвхөн холбогдох үүрэг үүсэж байгаа боловч тухайн үүргийн хэлцэлд суурилан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан өмчийн хэлцэл үүсэж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх үр дагаврыг бий болгож байгаа тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Худалдах-худалдан авах гэрээний зүйлийн хувьд гүйлгээнд чөлөөтэй хөрвөх боломжтой ямар ч хөрөнгө байж болох боловч ирээдүйд бий болох эд хөрөнгийн тухайд талууд гэрээний зүйлийн  тухайлан тохиролцсон, үл хөдлөх эд хөрөнгийн шинжтэй байгаа, гэрээний хувьд үүргийн харилцаа буюу нэг тал гэрээний дагуу тогтоосон хугацаанд төлбөр төлөх, нөгөө тал эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг нөгөө талынхаа өмчлөлд шилжүүлэх үүргийн эрх зүйн хэлцэл хийгдсэн бөгөөд үүгээр эд хөрөнгийн харъяалал хараахан өөрчлөгдөхгүй ч холбогдох үүргийг биелүүлснээр түүнд суурилсан өмчийн хэлцлийг үүсгэн, худалдан авагчид өмчлөх эрхийг бий болгож байгаагаараа талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний шинжтэй нийцсэн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээг байгуулагдсан тооцлоо.

Иймд нэхэмжлэгч Ш.Г ***  нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Х***  аймгийн М***  сумын ***  дугаар баг, *** дүгээр байрны *** давхрын, *** тоотод байрлах 68,58 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр толгоолгохоор шаардах эрхтэй.

Тодруулбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээгээр нэг тал гэрээний зүйлийн үнийг төлснөөр өөртөө тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах үр дагаврыг үүсгэх бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний нэг төрөл юм.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар Орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх  үндэслэлгүй тул хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.

8. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч Ш.Г ***  нь орон сууцны үнэнд нийт 60,350,400 төгрөгийг төлөхөөр гэрээний дагуу тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч 59,913,000 төгрөгийг хариуцагчид банкаар дамжуулан шилжүүлж төлсөн, бохирын шугам сүлжээний засварт 437,500 төгрөгийг нийтдээ 60,350,500 төгрөгийг хариуцагчид төлжээ гэж үзлээ.

Гэрээний 2.5-д заасан холбоо дохиолол, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, гадна тохижилтын ажлуудад гарсан зардлыг орон сууцны үнэнд тооцохгүй талаар тусгасан бөгөөд дээрх бохирын шугам сүлжээний засвар нь тухайн эд хөрөнгийн биед байдалтай салшгүй холбоотой хариуцагчаас зайлшгүй гарах зардалд хамаарах тул үүнд төлсөн 437,500 төгрөгийг орон сууцны үнэнд оруулан тооцох нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/19 дугаар Орон сууц захиалгын гэрээний дагуу гүйцэтгэгч компани буюу ШГХХК-д нийт 60,350,500 төгрөгийг төлж гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэв.

9. Хариуцагчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан үндэслэлийн талаар:

Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагч тал гэрээгээр эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэж гэрээгээр тохиролцсон ба үүнд Иргэний хуулийн өмчлөгч болох 106 дугаар зүйлд заасан зохицуулалт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлага өмчлөгчөөр тогтоолгох гэсэн ба харин үндэслэл нь гэрээний үүргийг шаардаад байгаа юм шиг байгаа нь ойлгомжгүй гэсэн.

Худалдах-худалдан авах гэрээгээр үнийг төлснөөр тухай эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний тал өөртөө бий болгож байгаа тул нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй.

Тодруулбал гэрээний үүрэгт биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээснээр энэхүү үүргийг биелүүлснээр нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч болох учиртай бөгөөд үүргийн хэлцлээр дамжин эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх тухай харилцаа зохигчийн хооронд үүссэн байна.

Худалдах-худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрх гэрээг байгуулах үед худалдагчид байж болох, харин гэрээний үүрэг биелэгдсэнээр худалдан авагчид худалдагч өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч Ш.Г ***  нь ШГхязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан “орон сууц захиалгын гэрээ”-г зөрчиж орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч бусдад зарахаар тохиролцож байсан, түрээслүүлсэн тул  компанийн зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг   хүргүүлсэн учир гэрээ цуцлагдсан. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

Гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч мэдэгдлийг хэзээ хэрхэн хүргүүлсэн, хариу ирсэн үгүй талаар баримтгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээг цуцлах үндэслэлд энэхүү хамаарахгүй байна.

Гагцхүү төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тохиолдыг талууд гэрээндээ тусгажээ.

Түүнчлэн худалдан авагч тал орон сууцыг актаар хүлээн аваагүй байхад орсон гэрээг зөрчсөн үйлдэл нь орон сууцны биет байдлын талаар шаардлага гаргах эрхгүй болох үр дагаврыг үүсгэх талаар гэрээний 5.4-т заасныг, худалдан авагч тал орон сууцыг ашиглалтад орохоос өмнө зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх үүргээ бусдад шилжүүлэх, бусдад хөлслүүлэх, худалдах, бэлэглэх барьцаалах эрхгүй гэж гэрээний 4.6-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлснээр гэрээ цуцлагдсанд тооцох, үүнээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэдийгээр тухайн орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа боловч бодит байдал дээр 2022 оны сүүлээр тухайн орон сууцанд захиалагч нар нүүн орж өөрсдийн өмчлөх эрхийг хэрэгжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн өөрийн захиалсан орон сууцыг эзэмшилдээ авсныг буруутгахгүй.

10. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын гэрээнд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч Ш.Г ***  нь  Х***  аймгийн М***  сумын ***  дугаарбагт байрлах *** дүгээр байрны *** давхрын *** тоот 3 өрөө 68,58 м2 орон сууцны үнэ 60,350,500 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч Ш.Г *** ийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоон шийдвэрлэлээ.

11.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,702 ( дөрвөн зуун  тавин есөн мянга долоон зуун  хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 459,702 ( дөрвөн зуун  тавин есөн мянга долоон зуун  хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г *** эд олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11***  дугаарзүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Г-ийг  Х***  аймгийн М***  сумын ***  дугаарбаг, *** дүгээр байрны *** дүгээр давхрын, *** тоотод байрлах 68.58 м.кв талбай бүхий, гурван өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Г *** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,702 (дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун  хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШГхязгаарлагдмал хариуцлагатай компаниас 459,702 ( дөрвөн зуун  тавин есөн мянга долоон зуун  хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г *** эд  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш                                 14 хоногийн дотор Х***  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА