Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/00809

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/00809

Хөвсгөл аймаг

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн ХДхолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчид чөлөө олгохыг татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, 155/2024/00339/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

 Хариуцагч байгууллагын дарга Ж.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бнь Х аймгийн ХДхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчид чөлөө олгохыг татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Бнь Х аймгийн ХД1994 оноос 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан билээ. Гэтэл Х аймгийн ХДын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, Байгууллагын дотоод журмын 18.14, 18.30 дахь заалтыг тус тус үндэслэн намайг уран сайхны удирдагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэжээ.

Х аймгийн ХДын дарга нь ямар үндэслэл шалгуураар намайг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, мөн түүнчлэн хэрэв мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж үзэж байгаа бол надад энэ талаар анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олговол зохих байтал ямар нэг хугацаа олголгүй шууд ажлаас чөлөөлжээ.

Ийнхүү намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, буруу байх тул Б.Бнамайг Х аймгийн ХДын уран сайхны удирдагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Бнь Х аймгийн ХДажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүүхэд асрах 3 сарын чөлөө хүссэн хүсэлтийг байгууллагын даргад өгсөн боловч надад 7 хоногийн хүүхэд асрах чөлөө өгсөн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-т “Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.” гэж хуульчилсан байтал байгууллагын дотоод журамд хүүхэд асрах чөлөөг 7 хүртэл хоногоор өгөхөөр зохицуулсан гэсэн тайлбар хэлсэн. Хүүхэд асрах 3 сарын чөлөө хүссэн хүсэлтийг минь Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дахин хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг шийдээгүй төдийгүй 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хууль тогтоогч хуулийн дээрх заалтаар 3 хүртэл насны хүүхэдтэй эх, эцэгт хүүхэд асрах чөлөөг олгохдоо ямар нэг хугацааны хязгаарлалт тогтоож өгөөгүй байтал байгууллагын дотоод журмаар хугацаа тогтоож, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхэд халдсан үйлдэл гаргасан байна. Байгууллагын дотоод журам нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой билээ. Мөн түүнчлэн Х аймгийн ХДын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Б.Б уран сайхны удирдагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн ба Б.Бнь 2023 оны 10 дугаар сард 2,800,600 төгрөг, 11 дүгээр сард 2,067,109 төгрөг, 12 дугаар сард 2,342,500 төгрөгийн цалинг тус тус авсан бөгөөд нэг сарын дундаж цалин хөлс 2,403,403 төгрөг, нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс 110,926 төгрөг байна. Миний ажилгүй байсан хугацаа буюу 2024 оны 3 дугаар сар 2,403,403, 4 дүгээр сарын цалинтай тэнцэх олговор 2,403,403 төгрөг, 5 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд ажлын нийт 19 өдөр байх бөгөөд 19*110,926=2,107,594 төгрөг, нийт 6,914,400 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж авна.

Иймд Байгууллагын даргын хүүхэд асрах чөлөө олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгож, Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар 2024 оны 3 дугаар сарын 01- ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,914,400 төгрөгийг гаргуулж, ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул миний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ажилд эгүүлэн тогтоолгож, хүүхэд асрах чөлөө олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус байсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгахаар нэхэмжлэл гаргасан. ХДын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай даргын тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1.9, 80 дугаар зүйлийн 1, 81 дүгээр зүйлийн 2, 83 дугаар зүйлийн 1,2,3-т заасан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын  18.14, 18.30-т заасныг үндэслэж тушаал гаргасан. Захиргааны баримт бичиг, актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу гаргаагүй байна. Тухайн тушаалд хуулийн заалтуудыг барьж байгаа боловч ямар үндэслэлээр тушаал гаргасан нь ойлгомжгүй байгаа. Хариуцагчаас нэхэмжлэгчийг 2019 оны шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн. 2023 оны шалгалт болон 2024 оны шалгалтуудад оролцоогүй гэж үндэслэл гаргасан байна. Уг шалгалт нь хууль тогтоомжид нийцсэн юм уу, үгүй юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. 2019 онд хийгдсэн түвшин тогтоох шалгалт гээд байгаагийн тэмдэглэл нь 2024 онд бараг хуулбарлаад бичсэн байгаа.  Хэрвээ тухайн хүний мэргэжлийн ур чадварыг үнэлэхээр бол батлагдсан төлөвлөгөөний дагуу шалгалтыг авах ёстой. Ур чадварын түвшинг тогтоох гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Уг хуулийн 17.4-т Хүний мэргэшлийн түвшнийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан. Ийм учир ХД явагдаад байгаа шалгалт хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.  Хариуцагч уг хуулийн дагуу баримтуудыг гаргаж өгөөгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийг ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолоор Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журмыг гаргаад өгсөн. 2019 оны эхний 2 дугаар улиралд ажлын байрны тодорхойлолтууд батлагдаад дагаж мөрдөгдөж байгаа. Ажлын байрны тодорхойлолтын нийтлэг журмаараа тухайн байгууллагын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй тохиолдолд ажлын байрны  тодорхойлолтыг дахиж боловсруулахыг хориглоно гэж заасан байгаа. Мөн ажлын байрны тодорхойлолтыг аливаа нэг хүн, тодорхой этгээдэд зориулах, жендерийн ялгаа гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчих, зориудаар бодит бус худал мэдээлэлд үндэслэн боловсруулж болохгүй гэж заасан. Энэ журмыг зөрчих юм бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага ноогдуулна. Ж.Д гэх хүн ХДын даргын ажлыг аваад 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ажлын байрны тодорхойлолтыг баталсан байдаг. Энэ нь хууль бус юм. Уран сайхны удирдаачийн хамт л ажлын байрны тодорхойлолтыг бичиг хэргийн ажилтан боловсруулаад тухайн байгууллагын дарга өөрөө батлаад байгаа нь эргэлзээтэй байдлыг үүсгээд байна. Хариуцагч тал ажлын байрны тодорхойлолт боловсруулахдаа тухайн ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсээс санал авах ёстой. Тэгтэл ажлын байрны тодорхойлолтыг батлуулахдаа ажилчдаас санал аваагүй. Тухайн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл байхгүй. Хэрвээ байгаа бол түүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Бас дээр ур чадварын шалгалтыг авахдаа 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан байсан. Тэгэхээр шалгалтын комисс тэгш хүний тоотой бус сондгой хүний тоотой байж шийдвэр гаргах ёстой. Тухайн ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийн ур чадварыг шалгасан ажлын хэсгийнх нь удирдамж гэдэг зүйл өнөөдрийг байдлаар шүүхэд ирүүлээгүй байна. Байгууллагын дотоод журмыг үндэслээд миний үйлчлүүлэгчээс хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байгаа юм. Байгууллагын дотоод журмын 18.30-т заасныг удирдлага болгоод гэж байгаа. Энэ дээр  сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол гэж байгаа.  20 ба түүнээс дээш албан хаагчтай байгууллагад ёс зүйн зөвлөл гэж байгаа. Хэрвээ энэ хүн  ёс зүйн зөрчил дутагдал гаргасан бол байгууллагын ёс зүйн дэд хороогоор хянан хянан хэлэлцэгдээд тухайн ёс зүйн дэд хороо дүгнэлтээ гаргаад байгууллагын удирдлагад танилцуулагдаад тушаалд хавсрагдаад ирэх ёстой. Тэгэхэд өнөөдрийн байдлаар энэ асуудал ирсэнгүй. 18.14 гэдэг нь ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад өнөөдөр ажил тасалсан гэсэн байдлыг шүүхэд ирүүлээгүй байсан. Өнөөдөр 2 дэвтэр авчирч өглөө. Энэ бүртгэлийн дэвтэр эргэлзээтэй байна. Түрүүн үзлэг хийж байхад үзлээ. Нэг хүн юм хуулж бичиж байгаа юм шиг цагийн бүртгэлээ хуулаад биччихсэн байна. Энэ яг өнөөдөр гаргаж өгч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Мөн гарын үсэг алга. Тухайн өдөр өдөрт нь бүртгэсэн хүн гарынхаа үсгийг зураад тэр гэдэг хүн цагийн бүртгэлийг хөтлөөд явлаа гэсэн байх ёстой. Энэ алга байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн байгууллагын цагийн тооцоо гэдгийг сар бүхэн тухайн байгууллагын цагийн бүртгэлийг хөтөлдөг албан тушаалтан буюу тухайн ангийн дарга нар цагийн бүртгэлээ тооцоогоо гаргаад гарын үсэг зуруулаад даргаараа хянуулаад нягтландаа өгдөг.  Энэ бол цагийн тооцооны хуудас юм. Тэгэхэд өнөөдөр ХДаас энэ байдлыг гаргаж ирүүлсэнгүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хувьд дипломгүй гэж ажлаас халах, ажлын байрны шаардлага хангахгүй байна гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын дээд шүүх тодорхой тайлбарлаад өгчихсөн байдаг. Миний төлөөлүүлэгч 2014 онд уран сайхны удирдагчаар томилогдсон байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд хөдөлмөрийн гэрээ байгуулаад хөдөлмөрийн гэрээ цаашид үргэлжлээд явж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа Ж.Д гэдэг хүн шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан тийм асуудал бол байхгүй байгаа юм.  Дотоод журмыг яагаад боловсруулж гаргадаг юм бэ гэхээр хуульд тусгагдаагүй байгаа асуудлыг шийдвэрлэх гэж байгууллагын дотоод журам гардаг. Тэгэхэд өнөөдөр хүүхэд асрах чөлөө олгох асуудал дээрээ Хөдөлмөрийн хуулийн  139 дээр хүүхэд асрах чөлөө хүсэх юм болбол 3 хүртэлх насны хүү, эх, эцэгт өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч 3 жил хүртэлх хугацаанд чөлөө олгох ёстой. Тэгэхэд энэ эрхийн хязгаартаа дотоод журамдаа тусгахдаа 5 хоногийн чөлөө олгоно гэсэн байгаа юм. Тэгэхээр ажилтнуудын эрх ашгийг хамгаалах биш эрх ашгийг нь хязгаарлаад зөрчөөд дотоод журмаараа журамлаад яваад байгаа юм. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам хуулиас давчихсан асуудал байгаад байгаа юм. Ёс зүйн дэд хороогоороо хэлэлцсэн гэсэн асуудал яриад байна. Тэгэхэд өнөөдөр Ёс зүйн дэд хорооных нь хуралдсан хуралдааны тэмдэглэл алга. Тухайн хүний зөрчил гаргасан талаарх дүгнэлт нь байгууллагын даргад ирээд байгууллагын дарга нь шүүхэд гаргаад өгчихсөн асуудал байхгүй байна. ХДын дотоод журамтай танилцсан. Энэ асуудал 3 хүртэлх насны хүүхэд хүүхэдтэй эцэг, эхэд чөлөө олгох асуудал ерөөсөө байхгүй. Тэгээд өнөөдөр байгууллагын дарга бол би чөлөө олгох байсан гэсэн асуудал яриад байгаа юм. Өнөөдөр шүүхэд гаргаж өгч байгаа өргөдлийг гаргаж өгсөн. Би авахгүй гээд өгчихсөн. Өргөдөл, гомдлыг гаргаж өгөхдөө тухайн бичиг хэргийн ажилтанд гардуулж өгөөд, тэр хүн дамжуулахаас байгууллагын дарга өргөдлийг гараас гарт гэдэг юм байхгүй. Өргөдлийн шаардлагыг хангахгүй гээд байгаа юм. Өргөдөл бичихэд ямар шаардлага байна. Би бараг шалгалт авах гээд өөрөөр нь гараар нь бичүүлэх байсан юм. Энэ хүн чинь бичиг үсэг мэддэггүй юм гээд өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан. Энэ нь манай төлөөлүүлэгчийг ялгаварлан гадуурхах тийм асуудал үүсгээд байгаа юм. Энэ ажлаас чөлөөлж байгаа агуулгын цаана хоёр уран бүтээлчийн нэгнийгээ үгүйсгэж байгаа асуудал яваад байгаа юм. Түүнээс байгууллагын эрх ашгийг бодоод байгаа асуудал байхгүй. Ж.Д гэдэг хүн Б.Бгэдэг хүн хоёулаа уран бүтээлч, хоёулаа уран бүтээлч туурвидаг. Миний төлөөлүүлэгч ажил үүргээ гүйцэтгээд 2023 онд Х аймгийн ХДын бүтээл улсад 1 дүгээр байранд ороод тэр шагнал  нь ирээд зарцуулагдсан байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас тодорхой хэмжээнд шүүх шийдвэр гаргахдаа бас харгалзаж үзээч гэж хүсэж байна. Хүн нь л ирэхгүй байхад Ёс зүйн дэд хороо хуралддаггүй гэдэг асуудал байгаа. Та ёс зүйн зөрчил гаргалаа гээд ингээд Ж.Д дарга гарын үсэг зураад хөдөлмөрийн гэрээ цуцалчихаад байгаа. Энэ дээр чинь  би шаардаад байна. Сая 1 дүгээр байранд ороогүй гээд хүлээн зөвшөөрөхгүй байж байснаа өөрөө албан бичиг ирээгүй гээд байгаа юм. Боловсрол, соёлын газраас  2022 оны ажлын гүйцэтгэлээрээ 1 дүгээр байранд орсон гээд ингээд байгаа. Б. Б.Б гээд миний төлөөлүүлэгч энэ театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Үүнийг яриад байгаа. Тэгэхээр та уран сайхны удирдагч гэж яриад байна. Уран сайхны удирдагч гэдгийг томилогдож байж энэ хүн уран сайхны удирдагчийн ажлыг хийж байгаа. Уран сайхны удирдагчаар 2014 онд томилогдчихсон. Гэрээгээ байгуулаад ажлаа хийгээд явж байгаа ийм хүн байгаа. Төрийн албаны хуулийн 4.3-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хууль болон хууль тогтоомжид хуульчилчихсан байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүнийг дипломгүй гэдэг үндэслэлээр ажлаас халах, ажлын байрны шаардлага хангахгүй байна гэж үзээд байгаа талаар хуульчилсан  байдаг. Өнөөдөр уран сайхны удирдагчийн ажлаас чөлөөлөхлөөр та хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа болохоос биш театрын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлаас энэ хүнийг чөлөөлөөд байгаа биш. Яг нэхэмжлэлийн шаардлагатай нийцүүлж юмаа яримаар байх юм. Дэвэн дэлхийн юм яриад байдаг бол яриад л байх бололтой. Та 2 чинь бие биеийгээ байнга ээлжлээд Авлигатай тэмцэх газар өгөөд л ээлжлээд хүчингийн хэрэг хийсэн гээд цагдаагийн байгууллагад хүртэл бие биеийгээ өгөөд л байдаг. Ийм асуудал яриад байх юм бол өнөөдөр та нарын түүх барагдахгүй байх. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагатайгаа нийцүүлчихсэн л юмаа ярих нь зүйтэй байх....   гэв.

Хариуцагч Х аймгийн ХДын дарга Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ХДын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Баасанжавын Б.Б нь 2019 оны мэргэжлийн ур чадварын шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн ба 2024 оны мэрэжлийн ур чадварын шалгалтанд мэргэжлийн шаардлага хангаагүй шалтгаанаар оролцоогүй зэрэг нь тус театрын уран бүтээлийн бодлогын тэргүүлэх зэргийн уран бүтээлч болох  уран сайхны удирдагчийн ажлын байранд нийцэхгүй болохыг үүгээр тайлбарлаж байна гэжээ.

Хариуцагч Х аймгийн ХДтын дарга Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн асуудлыг ярьж байна. Ур чадварын шалгалт байна. Энэ бол нэхэмжлэгчийн талаас ярьж байгаа зүйлийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч гэсэн 2 зүйл дээр хамаарагдаж явдаг зүйл. Уран бүтээл, ур чадварын шалгалт гэдэг нь мэргэжлийн урлагийн байгууллагад явдаг. Энэ зарчмаар намайг ажил авахаас өмнө буюу 2019 онд явагдсан шалгалтын үр дүн. Энэ шалгалтын үр дүнгээр тодорхой хэлж өгсөн. Би энэ н.Г гэж  шалгалтын ахлагч нь тэр үеийн Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн  сургуулийн захирал.  Б.Б шалгалт өгөхдөө 13 оноо буюу хангалтгүй оноо авсан. Энийг үзүүлэлтийг нь бүгд тавьсан. Хуулийн мэдлэг 2, компьютерын мэдлэг 0,  ярилцлага 3, ур чадвар 8 оноо гээд байгаа. Тухайн үед зохих журмынхаа дагуу  ур чадварын шалгалтыг ирж авсан зүйл нь шалгалтынхаа материалаар баталгаажиж байгаа юм. Тэгэхлээр үүнийг би үндэслэлтэй л гэж үзэж ажил авахдаа үзсэн. Ажил авсан өдрийнхөө анхныхаа хурлын тэмдэглэл байгаа. Ур чадварын шалгалтыг бол 2 жилд нэг удаа авдаг. Урьдын мэргэжлийн урлагийн байгууллагаас авсан ур чадварын шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн хүмүүст  2024 он гэдэг хангалттай хугацаа. Өөрийгөө хөгжүүлээд, сургуульд суралцаад, их дээд сургуульд яваад бараг төгсчих хэмжээний тийм хугацаа байсан байна. Тэгээд энэ дээр та бүхэн анхаарч энэ шалгалтын дагуу шалгалтдаа хангалтгүй үнэлгээ авсан хүмүүст хэр хэмжээний өөрсдийгөө хөгжүүлэх хангалттай 5 жилийн хугацаа байсан байна. Тийм учраас дараачийн ур чадварын шалгалтыг авах саналыг Соёл урлагийн газарт хүргүүлсэн. Үүнийхээ дагуу хүргүүлээд Соёл урлагийн газраас болон ХДын удирдлагын зүгээс Соёл урлагийн их сургуульд хүсэлтээ тавиад Соёл урлагийн их сургууль зохих журмын дагуу удирдамжаа боловсруулж явуул гэсний дагуу удирдамжаа боловсруулж явуулаад дараагийн ур чадварын шалгалтыг авсан байгаа. Дараагийн ур чадварын шалгалтын удирдамж нь бүх зүйлээрээ байж байгаа. Энэ дээр  уран сайхны удирдагч Б.Б ирж оролцоогүй. Тухайн ур чадварын шалгалтыг ахалж явсан н.С утсаар холбогдсон. Ир гэсэн. Дараагийн шалгалтаа авсан өдөр утас нь холбогдоогүй. Энэ нь энэ хүн ирж ур чадварын шалгалт өгөхгүй юм байна гэдэг нэг үндэслэл. Өөрийнх нь төрийн албан хаагчийн анкеттай танилцаад энэ хүнд  мэргэжлийн диплом байхгүй байна. Тийм учраас бараг ирээд шалгалтад орох шаардлага хангахгүй юм байна. Өөрт нь ирсэн бол шалгалтыг нь авчих байлаа гэдэг агуулгыг нь хэлсэн. Ур чадварын шалгалтын багийнхан хамт олны хурал хийгээд бүх дүнгээ танилцуулаад энэ зүйлийг хэлсэн. 2019 он, 2024 оны ур чадварын шалгалт үндсэндээ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох 80.1, 80.1.2-т заасан мэргэжлийн  ур чадварын түвшин тогтооход энэ агуулга  нийцэж байна гэж үзсэнээс үүнийг оруулсан юм. Нэхэмжлэгчийн талаас энэ хүнийг мэргэжлийн дипломтой үгүй эсэхийг яаж тогтоож байх юм бэ гэж байна. Үүнийг 2,3 байгууллагаас мөн өмнө нь бас би шалгагдаж байхад мэргэжлийн байгууллага  амархан тогтоочихдог юм байна лээ. Цагдаагийн байгууллага өөрөө ч бас шаардлагатай бол регистрийн дугаар хийгээд ороход боловсролын мэдээллийн сангаас авч болдог юм байсан. Авлигатай тэмцэх газар өгсөн нэхэмжлэлийн дагуу гаргасан дээр дээд боловсролын гэрчилгээ ерөнхийдөө  байхгүй байна гэдгийг нь тогтоож өгсөн. Тэгэхлээр энэ хүн уран сайхны удирдагчийн ажлын байранд  тавигдах шаардлагын хүрээний хамгийн тэргүүн зүйлүүдийн  нэг болох бакалавр ба түүнээс дээш энэ боловсролын гэрчилгээ байхгүй юм гэдгийг үүгээр уламжилж байна. Дотоод журмын гэж байгаа юм. Цагийн бүртгэлийг та бүхэн бүгдээрээ үзэж харлаа. Цагийн бүртгэлийг байгууллагын жижүүр өөрөө хөтөлдөг. 6 дугаар сарын 28-ны өдрийн Аймгийн Засаг даргын гаргасан бүтэц орон тоон дээр архив, бичиг хэрэг, хүний нөөц гэж тавьж өгсөн. Манайх хүний нөөц гэсэн орон тоо байхгүй учраас хавсран гүйцэтгэгчээр хүний нөөцөө оруулж өгсөн. Тэгэхлээр манай бичиг хэрэг бол хүний нөөцийн ажлыг давхар хийдэг учраас албан тушаалын тодорхойлолтын боловсруулалтыг урьдын 2019 онд н.Батцэцэг дарга байхдаа гаргасан боловсруулалт дээр нийцүүлж дахиж уран сайхны удирдлагын ажлын байрны тодорхойлолтыг гаргасан.  Урьд нь 2019 онд гаргасан уран сайхны удирдлагын ажлын байрны тодорхойлолт  зөрөх зүйл үгүй. Тэрийг манай архив бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан боловсруулаад би хянаад бүх ажилчдынхаа гаргасан. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээ хийхэд төрийн албан хаагчийн анкет дотор ажилд томилсон  тушаал мөн түүний дагалдах хөдөлмөрийн гэрээ, мөн ажил байдлын тодорхойлолт нь хамгийн чухал байдаг. Дотоод журмын 18.14-т ажил тасалсан, Ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа юм. Нэхэмжлэгч талаас хэлж байгаа Ёс зүйн хороотой, дэд хороотой. Ёс зүйн хороонд дарга н.Л гэж хүн байна.  Би ёс зүйн хороонд санал оруулсан. Энэ хүнийг та ёс зүйн хороонд ирж хуралд ор, таны асуудлыг хэлэлцэж байна гэхэд орох шаардлагагүй гэсэн. Үндсэндээ н.Л 2 удаа таны асуудлаар Ёс зүйн хороон дээр байгууллагын удирдлагаас санал ирсэн гэдгийг хэлсэн. Цагийн бүтээл дээр алдаа байхгүй.  Түүнийг дахин нягтлан үзлэг хийж болно. Ерөөсөө ажилдаа ирээгүй. Хааяа нэг ирж байсан. Ирээд цагийн бүртгэлээ бүртгүүлчихээд буцаад гараад явчихдаг. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхиж явсан. 2024 оны уран бүтээлийн төлөвлөгөө гаргах, энэ ажил үндсэндээ уран сайхны удирдагчийн ажил юм. Уран сайхны удирдагч уран бүтээлийн ангийг удирддаг хүн. Энэ хүнийг би ажлынх нь цагаар ажлынхаа байран дээр байхыг олон удаа шаардсан. Ангийн дарга нарын хурал дээр хэлж байсан. Яагаад гэвэл уран сайхны удирдагчгүйгээр театрын 2024 оны төлөвлөгөө батлагдах, төлөвлөгөөг дахин хэлэлцэх, нэмэлт өөрчлөлт оруулах гээд маш олон ажил байсан учраас энэ хүнийг удаа дараалан ажилдаа ирэхийг шаардсан. Ажилдаа ирээгүй байдал нь байгууллагын уран сайхны бодлого цаашаа явахад ноцтой зөрчил үүссэн учраас энэ хүнд би удаа дараалан ажилдаа ирж удирдагчийн ажлыг хийгээч, ангийн дарга нараа цуглуулж уран сайхны зөвлөлийг хуралдуулаач гэж хэлсэн. Манайх гадаад дотоод 2,3 уран сайхан зөвлөлтэй. Шаварт унасан шарын эзэн миний бие өөрөө уран сайхны зөвлөлийг цуглуулж уран бүтээлийн бодлого шийдвэрээ гаргасан.  Нэгдүгээр сар уран сайхны зөвлөлийн хамгийн чухал сар. Энэ хүн энэ нэг сард тэр байгууллагын бүх уран сайхны бодлогыг тодорхойлдог, төлөвлөгөөг нь гаргадаг, уран сайхны зөвлөлөөрөө батлуулдаг, захиргааны зөвлөлд танилцуулдаг, хамт олны хурлаар хэлэлцүүлдэг. Ийм учраас энэ 1 дүгээр сарын цагийн бүртгэл дээр удаа дараалан дуудаж хэдэн удаа ирсэн. Гэхдээ тэр уран сайхны зөвлөлийг ч хуралдуулаагүй. Ямар нэгэн төсөл, төлөвлөгөө гаргаагүй. Тэрийгээ гаргаад өгсөн гэвэл бүх баримт нь манай театрт алга байна. Ийм учраас энэ хүнийг бид нар ажлынх нь цагаар ажилдаа ир, ажлаа хийгээч гэж шаардлага тавьж байсан. Цагийн гүйцэтгэлийнх нь дагуу бол энэ хүн 1 сар дээр нийт 20 хэдэн өдөр ажилдаа ирээгүй. Энэ бол ноцтой зөрчил мөн үү, мөн. Ёс зүйн алдааг гаргасан уу, гаргасан гэж үзсэн. Тэгээд Ёс зүйн хороондоо саналаа өгсөн. Ингээд 18.30 дугаар заалт буюу ажлаас чөлөөлөх зүйл бий болсон гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Энэ хүнийг ажлаас чөлөөлснийхөө дагуу тушаалынхаа зүйл заалтыг үндэслэл болгож тайлбарлаж байна. 01 дүгээр сарын 22-нд өгсөн өргөдлийн асуудал байгаа. Энэ өргөдөл дээр н.Мандуул хүү уушгины хатгаа авсан гээд бичсэн. Энэ дээр төрийн албан хаагчийн анкетыг би хэллээ. Төрийн албан хаагчийн анкет дээр бүх мэдээлэл байх ёстой. н.Мандуул гэдэг хүүхэд хамгийн бага нь 5 настай билүү, 6 настай ч билүү. Тэр орчим насны хүүхэд нь өвдсөн байна гэсэн. Тэгтэл хүүхэд асрах эмнэлгийн бичиг, хүүхдийн өвдсөн бичиг баримт байхгүй байна гэсэн. Уг өргөдлийг өөрөө бичиг хэрэг дээр үлдээгээд явсан. Тэгээд тэр хэргийг би надтай уулзуулаач гэхэд нэг удаа орж ирсэн. Тэгээд чи гар хөлийнхөө үсгийг зураад аятайхан болгоод өг гэсэн. Яаж өвдсөн, яасан болохыг дотоод журмын заалтаар шийднэ. Дотоод журмын заалтаар 0-5 нас, 3-8 настай хүүхэд нь өвдсөн нь тогтоогдсон бол би чамд ийм чөлөө өгөх юм байна гэсэн. Тэгтэл би эмнэлгийн бичгээ авчирна гээд явсан. Тэгээд дахиж тэр эмнэлгийн бичиг авчраагүй. Би үүнийг санхүүдээ цохсон. Санхүүдээ цохохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн  139.1-ийг хангаж хангаж байгаа эсэх, мөн энэ хүүхэд үнэхээр  хүүхдээ эмчлүүлж яваа нь үнэн юм уу, тэр эмчийнх нь магадлах бичиг байна уу гэдгийг нь асуусан. Санхүү миний хэлсний дагуу нягтлаад энэ хүнд тухайн үеийн өөрийнх нь хүсэлтийг хангаж 5 хоногийн цалинтай чөлөө олгосон. Дараагийн нотлох баримтад орж ирж байгаа 2 сарын хэдний өдөр өгсөн гэх бичиг  над дээр ирээгүй. Өргөдөл, гомдлыг бүртгэдэг бүртгэлийн дэвтэр дээр одоогоор алга. Би гар хөлийнхөө үсгийг зураад буцаагаад над дээр ороод ир. Хүүхдийн чинь өвчний талаар эмчийн  бичиг байхгүй байна гээд явуулсан. Тэгээд дахиж орж ирээгүй. Өнөөдөр харин шүүх дээр нэхэмжлэл дээр би хүүхдээ харах ёстой байсан гэдгээ хэлж байгаа юм байна. Тэгэхлээр миний бие өнөөдрийн шүүх хурал дээрээс Б.Б хүүхэдтэй юм байна гэдгийг саяын төрснийх нь гэрчилгээг харж мэдэж байна. Тийм учраас энэ дээр ажил олгогчийн зүгээс тийм байр суурьтай байснаа өнөөдөр хэлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийг давсан дотоод журам гэж байна. Би Б.Б хэдэн хүүхэдтэйг би мэдэхгүй байна.  Надад мэдэх шаардлага ч байхгүй. Тухайн үед гаргасан өргөдөл нь өөрийнхөө гарын үсгийг зураад өргөдлийн шаардлага хангасан уу гэхээр бас үгүй.  Тийм учраас би дотоод журмаа барьж үндэслэсэн. Б.Бөнөөдрийн шүүх хурал дээр байгаа шиг хүүхдийнхээ гэрчилгээг барьчихсан, өвчтэй зовлонтойг нь нотлох эмчийнх нь бичигтэй ирсэн бол 139 дүгээр зүйлийг баримтлахаас өөр арга байхгүй. Тэр чинь баримтлах ёстой зүйл. Тэр 3 хүртэлх насныхаа хүүхдийн эцэг нь байна уу, эх нь байна уу, асрах ёстой. Гэтэл Б.Б.Бийн өөрөө надад гаргасан хүсэлт нь өргөдлийн шаардлага хангаагүй. Өөрт нь би хэлсэн. Буцаад явсан. Явахдаа дахиж надад ирээгүй. Үүнийг бичиг хэрэг дээр үлдээгээд явсан. Тийм л зүйл болсон. Тэгээд тэрийг нь би баримталж дотоод журмынхаа дагуу арга хэмжээ авсан. Үнэхээр хүүхэд нь өвчинтэй бол  2 жилийн чөлөөг олгож болно. Тэр эмчийн  бичиг байгаагүй.  Б.Бхүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй, хүүхэд нь өвдсөн эмчийн бичигтэй ирсэн бол байгууллагын удирдлага 139 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэрнээс биш юугаар би хаацайлж, уран сайхны удирдагчид акт тавих үндэсгүй. Тэгэхээр өөрийнх нь гаргаж өгсөн өргөдөл нь нотлох баримт нь өргөдлийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа юм. Уран бүтээлч гээд хэлчихлээ. Миний ажлын тодорхойлолт төсвийн ерөнхийлөн захирагч. Тийм учраас би уран бүтээлч биш. Миний ажлын тодорхойлолт дээр Хөгжмийн драмын театрын дарга Ж.Д бол төслийн ерөнхийлөн захирагч буюу энэ байгууллагын удирдлага. Яг зөв хэллээ. Уран сайхны удирдагч бол уран бүтээлч хүн. Энэ байгууллагын уран сайхны бодлогыг авч явах ёстой. Энэ байгууллагын уран бүтээлийг нуруун дэрээ авч явдаг хүн. Тийм учраас энэ хүн 2024 оны 1 дүгээр сар буюу оны эхний хамгийн чухал уран бүтээлийнхээ бодлогыг тодорхойлдог энэ сар. Энэ нь өөрөө маш ноцтой зөрчил. Энэ бол ёс зүйн том алдаа. Тийм учраас сая хэлж байна. Тэр хурал хийсэн зүйл  байхгүй байна гэж. Энэ чинь хуралдаа ирэхгүй байгаа юм чинь тэр ёс зүйн хороо яаж хуралдах юм. Ирсэн бол ёс зүйн хороо нь хуралдаад шийдвэрээ гаргах байсан байх. Ёс зүйн хорооны даргад нь өгсөн. Би харин тэрийг нь оруулах ёстой байсан. Ёс зүйн хороонд тухайн үед уран бүтээлийн төлөвлөгөө гаргах гээд ажилдаа ирэхгүй байгаа талаар би Ёс зүйн хороон даргад нь өгсөн зүйл байж байгаа. Тэгэхээр ёс зүйн хорооныхоо хуралд 2 удаа дуудахад ирээгүй хүний чинь хурлын хий хоосон хуралдаад тэмдэглэл хийгээд хурлын шийдвэр гараад явах үгүйг бол би бол мэдэхгүй юм. Тэр бол Ёс зүйн хорооны асуудал. Шаардлагатай бол Ёс зүйн хорооных нь даргыг нь байлгах нь зүйтэй байж гэж одоо ойлгож байна. Гэрчээр ч юм уу.  Улсад 1 дүгээр байранд орсон гэдэг дээр эргэлзээд явчихлаа. Улсад юугаараа 1 дүгээр байранд орсон юм. ХД 2023 оныхоо ажил байдлын түвшнээр орлогын түвшин гэж ярьдаг юм. Энэ орлогынхоо түвшнээр заал зохион байгуулалтынхаа түрээс,  мөн хувцасны хувцас прокатлах бусад орлогоороо Монгол Улсын хэмжээнд 21 аймгаас бол орлого бүрдүүлэлтээрээ хамгийн өндөр орлого бүрдүүлэлт хийсэн. Энэ орлого бүрдүүлэлтээрээ гүйцэтгэлд суурилсан санхүүжилтээр Соёлын яамнаас бол 94,000,000 төгрөгийг 2022 оныхоо ажлаар энэ байгууллага бол ингэж ажилласныг нь тодорхойлж, олсон орлого бүрдүүлэлтээрээ 2022 оныхоо ажлаар сайн байж 2023-ны гүйцэтгэлийн санхүүжилтээр 94,000,000  төгрөг ирсэн. 94,000,000 төгрөгийн зарцуулалт нь 4 дүгээр улиралд явагдаад дууссан. Энэ зүйлийг хэлж байгаа байх. Түүнээс биш уран сайхныхаас тийм ажил хийгээд тэргүүлсэн зүйл шагнал урамшууллыг гэрчлэх, тэд дүгээр байранд орсон гэсэн албан ёсны юм Соёлын яамнаас болон Соёл урлагийн газраас бол байхгүйБи хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа өөрт нь, гарт нь  хэлж өгсөн. Би өөрийг нь байхгүй байхад өгөөгүй. Өөрийг нь дуудаад мэдэгдлээ өгөөд сонсох ажиллагааг нь явуулсан. Энэ зүйлүүд дээр өөрөө ирсэн. Би яагаад гэвэл өөрөө ирэхгүйгээр энэ асуудал ярихгүй. Тийм учраас та ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан ч мэдэгдлээ ирж ав. Бүртгэлийн дараа сонсох ажиллагааг хоёулаа яг өрөөндөө сууж байгаад явуулсан. Үүний дараа 3 дугаар сарын 1-нд тушаалыг би өөрт нь гаргаж өгсөн байгаа. Тийм учраас Ёс зүйн хорооны хуралд ирээгүйгээс болоод тэр шийдэгдээгүй. Миний тушаалд гаргах, мэдэгдэл гаргах, мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдэлд өөрт нь гардуулах, сонсох ажиллагаа явуулах бол энэ асуудал ондоо зүйл. Б.Б 2022 онд ХДын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажилласан амжилт нь тийм гэж сая бол хэлж байна. Тэр нь бол зөв. Би уран сайхны үзэгчээр ажилласан ажлынх нь тухай  гэж ойлголоо. Б.Б тухайн үед байгууллага удирдаж байхдаа ингэж ажилласан гэдгийг нь хэлж байгаа юм байна. Тэр нь нэгэнт цагаан дээр хараар бичсэн бол нотлох зүйл болж болно. Тэгэхдээ үүнтэй холбоотойгоор бас нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Би шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Энэ хүний урьд нь байгууллагын удирдлагаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн асуудлыг шүүх харж үзэх байх. Х аймгийн Засаг дарга асан н.Ганболдын тухайн үед гаргаж байсан шийдвэр театр дээр болсон, одоо ч хэргийн асуудал байгаа. Тэр асуудлаар Б.Б ажлаас нь чөлөөлж байсан. Би Б.Б театрын даргын түр болгон томилсон 2 тушаалыг хоёуланг нь өгсөн байдаг юм. Авлигатай тэмцэх газрын  бичиг дотор ч явж байгаа байх. Тухайн үед н.Ганболд дарга энэ шийдвэрийг гаргасныхаа дараа дахиад томилсон. Мөн Ш.Идэрбаясгалан дарга томилсон асуудал. Энэ хоёр дээр харин хоёр зүйл бий. Хоёулан дээр нь хавтаст хэрэгт орсон болов уу гэж би бодож байна. Нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн байх ёстой болов уу гэж үзэж байгаа юм. Энэ хүн Удирдлагын академийг төгссөн гэдэг дипломыг өгсөн байдаг юм. Тухайн үед тухайн Засаг дарга нарт. Гэтэл Ш.И дарга надад хэлсэн. Би энэ хүнийг чинь дипломтой гэж үзсэн. Наад хүн чинь надад улаан диплом үзүүлээд явж байсан. Тэгээд би наад хүнийг чинь тухайн үед томилж байсан юм гэж байгаа юм. Гэтэл тухайн диплом нь 35 багц сургалтын сертификат юм. Энэ сертификатыг уран сайхын удирдагч Б.Бхоёр аймгийн даргад хоёуланд нь би Удирдлагын академийн бакалаврын дипломтой гэж танилцуулсан юм. Энэ нь өөрөө тухайн үед тухайн албан тушаалтан хууран мэхэлж даргын түр орлон албан тушаалыг гаргуулсан гэж үзэж байгаа юм. Үүнийг нотлох нь Авлигатай тэмцэх газар өгсөн бичиг дээр нь тодорхой заасан байх нь зөв болов уу гэж бодож байна. Тэгэхлээр нэхэмжлэгч нь саяын ярьдаг ажлын байрныхаа шаардлагыг хангаад ажил үүргээ сайн гүйцэтгээд байсан хүн юм гэдгийг  ярих гэж байгаа бол энэ хүний урьдын томилогдсон асуудлыг сөхөх учиртай. Бичиг баримттай танилцах ёстой. Үүнийг шүүгч анхааралдаа авах болов уу гэж бодож байна. Удирдлагын академийн бакалаврын диплом биш удирдлагын академийн сертификатыг эрхэм удирдлагуудад танилцуулж, энэхүү албан тушаал дээр томилогдсон байдаг юм. Энэ бол хууран мэхлэлт байж болно гэж миний хувьд үзэж байгаа. Одоо ингээд дуусгая. Тэгэхдээ ажлын байрны тодорхойлолт, тэр хөдөлмөрийн гэрээ түрүүн өөрөө эхэлж ярьсан. Ажлын байрны тодорхойлолт талаар ямар учиртай байх ёстой юм. Төрийн захиргааны албан тушаал, төрийн жинхэнэ албан хаагчийн тухай, ажлын байрны тодорхойлолтын тухай ярьсан. Одоо яг зөв төрийн үйлчилгээний ажлын байрны тухай ярьж байна. Тийм учраас төрийн үйлчилгээний ажилтны албан тушаалын ажлын байрны тодорхойлолт дээр уран сайхны удирдагч бакалавр ба түүнээс дээш зэрэглэлийн  дипломын шаардлага хангасан байх ёстой л гэж байгаа. Тийм учраас энэ чинь огт дипломгүй хүн байгууллагын уран сайхны удирдагч хийнэ гэдэг одоогийн энэ нийгэмд өнөөдрийн энэ соёлын салбарын бодлого шийдвэрт би л лав ойлгохгүй юм байна. Энэ байж болох юм уу, үгүй юм уу, үүнийг мэргэн шүүгч мэдэх байх. Уран сайхны удирдагч байгууллагын удирдах албан тушаалтан. Байгууллагын менежмент, засвар үйлчилгээ бусад бүх л юмыг хариуцаж байна. Уран бүтээлийн бодлогыг ганц хариуцдаг, толгойлдог, удирддаг хүн нь уран сайхны удирдагч юм. Тийм учраас уран сайхны удирдагч ийм чухал албан тушаал дээр ямар нэгэн мэргэжлийн бакалавраас түүнээс дээш дипломгүй хүн ажиллаж байгаа нь  буруугүй гэдгийг шүүх мэдэх юм  гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Х аймгийн ХДын даргын дарга Ж.Дгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож, сая нотлох баримтыг шинжлэн судаллаа. Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулаад холбогдох тайлбараа хэлээд явъя. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/35 дугаартай тушаалаар тус байгууллагын уран сайхны удирдагч Б.Б ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож тушаал гаргасан байгаа. Энэ тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-ийн, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 18.14, 18.30-т заасан заалтуудыг барьсан. Бусад холбогдох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт нь тушаал гаргах нь  удирдлагын зүгээс зайлшгүй барих холбогдох заалтуудыг  барьсан байгаа. Энэ дээр хоёр асуудал яригдаж байгаа.  Нэгдүгээрт Б.Б гэдэг хүн мэргэжил ур чадварын шаардлагыг хангаж байгаа юу, Хоёрдугаарт энэ хүн ямар учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаад байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад явсан бэ гэдэг  асуудал яригдаж байгаа юм. Ажилтан мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 он, 2024 оны ур чадварын шалгалтын аттестатчиллын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна гэж маргаж байгаа. Яагаад зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа энэ хүний хүсэл зориг дээр ямар дүрэм журам, юун дээр үндэслэж хийгдээд байгаа аль асуудал юм бэ гэж байна. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийн зүгээс энэ асуудал  хууль тогтоомжоор зохицуулсан асуудал юм гэж тайлбарлаж байгаа. Тийм учраас хариуцагчийн зүгээс нэгэнт нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээтэй холбоотой зохицуулалт буюу энэ хуулийг нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагагүй. Мөн соёл урлагийн байгууллагын дүрэмд заасан гэдэг ийм асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр энэ нь бас нийтээр дагаж мөрдөх хэмжээний зохицуулалт учраас энэ асуудлыг холбогдох заалтуудыг нь дурдаад миний үйлчлүүлэгч тайлбарлаад явсан. Тодруулбал Соёлын тухай хуулийн 29.1.4-д ур чадварын шалгалтыг 3 жил тутамд авч байх шаардлага байдаг гэж хуульчилж өгсөн юм. Өмнө нь энэ байгууллагад ажиллаж байсан гавьяатуудын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлж байгаа юм. Энэ хүмүүс дээд боловсролтой байгаагүй шүү дээ гэдэг асуудал. Энэ хүмүүс тухайн үеийн нийгэм, хууль тогтоомж, эрх зүйн хөгжлийн явцад анхдугаар Үндсэн хуулиа ардчилсан нийгэмд шилжихээсээ өмнө харьцангуй бүдүүлэг гэдэг юм уу, ийм байдлаар эрх зүйн хөгжил  хөгжиж ирсэн. Тэгэхээр энэ явцад мэдээж дуулдаг авьяастай, чадвартай энэ хүмүүсийг нь л ажиллуулж байсан уу гэхээс заавал ч үгүй  сургууль төгссөн гэдэг ийм асуудлыг нь  нарийн шалгадаггүй байсан байх. Гэхдээ өнөөдөр энэ хэрэгт  энэ асуудал  ач холбогдолгүй юм байна гэж хэлэхийг хүсэж байна. Нөгөө талаас мэргэжлийн урлагийн байгууллагад 30 жил ухамсарт амьдралаа, залуу насны амьдралаа зориулсан. Соёл, урлагийн гавьяат зүтгэлтэн н.Баасанжав гээд нэхэмжлэгчийн эцгээр нь овоглож явж байгаа энэ байгууллагад ажиллаж байгаа энэ хүний хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаа нь харамсалтай боловч бид нар Төрийн албаны тухай хууль болоод Соёлын тухай хууль, бусад энэ албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн хууль энэ бүх хуульдаа захирагдах ёстой. Энэ хүнийг бид нар ааваар нь овоглогддог юм. Энэ хүн бас юм хийгээд байдаг юм шүү гэдэг ч юм уу, ийм түвшинд харсаар байгаад Засаг даргынх нь зүгээс ч гэсэн аль болох боломжит нөхцөл байдал олгосоор толгойг нь илжээ. Нэг бодлын толгойг нь илж энхрийлж хөөрхийлсөөр байгаад энэ хүнийг өнөөдөр бид нар өдийг хүргэчихжээ гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа юм. Тэгэхээр бид нар нэгэнт нийгэм эрх зүйн хөгжил улам хурдацтай хөгжиж яваа. Нөгөө талаас бүхэл бүтэн аймаг орон нутгийг, соёл, ард түмнийг соёл урлагаар нь соён гэгээрүүлэх үүрэгтэй. Энэ гол үүргийг, ачааг нуруундаа үүрч явах ёстой хүн нь мэргэжлийн урлагийн биш хүн авч яваа нь өөрөө хэнд хохиролтой юм гэхээр ард иргэдэд хохиролтой. Энэ нийгэмд хохиролтой. Хүүхэд залуучууд энэ мэргэжлээр урлаг, уран сайхнаар цаашид өсөж хүмүүжих энэ хүмүүст хохиролтой. Энэ дээр хатуу  шаардлагыг нь тавьж, хуульд заасан шаардлагыг нь хангуулах ёстой. Хуульд заасан шаардлага нь хаана бий болоод байна вэ гэхээр тэр Соёлын тухай хуульд заасан шаардлага нь ярьж байна. Албан тушаалын тодорхойлолт нь яригдаж байна. Энэ хүн дээд боловсролтой байх ёстой шүү гэдэг. Энэ уран сайхны удирдагч гэдэг хүн дээд боловсролтой хүн байх ёстой гэдгийг мэргэжлийн урлагийн байгууллагын хяналт шалгалтаар ирсэн хүмүүс өөрөө 2019 онд ч хэлээд байгаа, 2024 онд ч хэлээд байгаа. 2019 онд энэ шаардлагыг биелүүлээгүй, хангалтгүй 13 оноо авсан.  30 оноо авахаас 13 оноо авч чанаргүй, хангалтгүй гэсэн оноо авсан. Үүнээс хойш мэргэжил, ур чадвараа дээшлүүлээрэй гэдэг асуудлыг Б.Бгэдэг хүнд хэлсэн, тайлбарласан. Б.Б энэ хугацаанд мэргэжил ур чадвараа дээшлүүлсэн зүйл байхгүй.  Харин ч энэ хугацаанд сахилга шийтгэл аваад ажил төрлөөсөө чөлөөлөгдөөд гэдэг юм уу ингээд яваад байсан ийм асуудал байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг надад мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломж олгоогүй гэж хэлснийг үгүйсгэх нөхцөл байдал болох бүхэл бүтэн 5 жил гэж сая миний үйлчлүүлэгчийн зүгээс ярьж байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа надад энэ боломжийг олгоогүй гээд байгаа нь энэ хүн өөрөө энэ шаардлагыг хангах ёстой юм байна  гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа ойлголт. Би дээшлүүлэх гээд  чадсангүй  гэдгээ хэлээд байгаа юм. Тэгэхээр ийм шаардлагатай байх ёсгүй. Би дээд боловсролтой байх ёсгүй гэж энэ хүн хэзээ ч маргаагүй. Өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр байр сууриар орж байх шиг байна. Магадгүй  нэхэмжлэгчийн байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй ийм нөхцөл байдлууд байгаа. Өөрөө ч гэсэн тэр зарим нэг хүсэлтэд гарын үсэг зурагдаагүй асуудлыг би мэдэхгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаагаас  ингэж  харагдаж байна. Хоёрдугаар асуудал ажлын цаг тасалсан гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ асуудал хүүхэд асрах чөлөө хүсээд энийг нь шаардлага хангахгүй байна гэдгийг нь хүлээж авахгүй болохоор өөрөө өөртөө чөлөө өгөөд явчихсан ийм л зохицуулалт, тохиолдол харагдаад байгаа юм. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд хувийн чөлөө олгох гэдэг асуудал байгаа. 100.1 дээр ажил олгогч ажилтны хүсэлтээр чөлөө олгож болно. Энэ асуудлыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гээд заачихсан байгаа. Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд юунд юу гэж зохицуулсан бэ гэдгийг өмгөөлөгчийн хувьд  нотлох баримтыг шинжлэн судлахдаа тодорхой тайлбарласан. Үүнд дараах удирдлагын шийдвэрээр 30 хүртэл хоногийн хугацаанд цалинтай чөлөө олгоно гэсэн. Тэгэхээр миний үйлчлүүлэгч  хөдөлмөрийн дотоод журмын 12.21-ийг дурдсан байдаг. Ингэхдээ энэ хүнийг Б.М гэдэг хүүхэдтэй гэдгийг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Төрийн алба өөрөө албан ёсны баримт бичиг дээр үндэслэж шийдвэр гарч явах ёстой. Цалинтай чөлөө хүсэгч ажилтны хувийн хэргийн анкетад нэр бүхий гэр бүлийн гишүүд бүрэн бүртгэгдсэн байна гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа Б.Мгэдэг хүүхэдтэй болсноо Б.Б.Бийн зүгээс байгууллагадаа, удирдлагадаа мэдэгдэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Хэдий тийм боловч хууль журмаар бас зохицуулж тодорхойлж өгсөн байна.  Хөдөлмөрийн дотоод журам дээр анкет дээрээ хүнээ бүртгүүлээрэй гэдгийг зааж өгсөн байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралт буюу төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам гэж байгаа. Энэ хувийн хэрэг хөтлөх журамд 4.2 дээр өөрийн анкетад оруулсан мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүрд байгууллагын нөөцийн асуудал хариуцсан ажилтанд мэдэгдэж хувийн хэрэгтээ нэмэлт баяжилт хийлгэнэ гэсэн. Тэгэхээр энэ баяжилт хийлгэх үүргээ Б.Б биелүүлээгүй байна. Энэ үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар буюу үүсэж байгаа хувийн хэрэг болон төрийн албан хаагчийн анкетад мэдээллээ дутуу бүрдүүлсэн, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа эрсдэлийг төрийн албан хаагч өөрөө хариуцна гэж байгаа юм. Тэгэхээр энэ эрсдэл өнөөдөр Б.Б дээр тохиолдож байгаа. Өнөөдөр ажил олгогч юу гэж байна гэхээр Б.Мгэж хүүхэдтэй гэдгийг нь би яаж мэдэх юм. Тэр төрийн албан хаагчийн анкет дээр чинь 6 настай 2018 онд төрсөн нэг хүүхдийн асуудал яригдаж байгаа. Түүнээс дээших нь 19 нас, 20 нас хүрчихсэн хүүхэд байсан гэж байна. Тийм ч учраас өнөөдөр хөдөлмөрийн дотоод журмынхаа 12.21-д заасан  6-аас 8 хүртэлх насны хүүхэд өвдсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд харгалзах хүнгүй бол 3 хүртэлх хоног өгнө гэж заасан. Нөгөө талаас хүн ёсны үүднээс эхнэр нь өвдчихсөн байна, бас миний хүүхэд өвдчихсөн байна гэдэг агуулга яригдаж байсан учраас ажил олгогчийн зүгээс эмнэлгийн магадлагаа байхгүй байна шүү гэдгийг дурдаж байгаа. Гэхдээ Б.Бүнэхээр ийм асуудал байгаа бол гэдэг байдлаар хандсан. Энэ хүний хүсэлт нь өөрөө хуульд заасан шаардлагаа хангаж байгаа юу гэдэг асуудал яригдах ёстой. Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтаар албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг баталсан. Уг хавсралтын 5.1.5 дээр гадна, дотноос ирсэн болоод дотоодод үүссэн бичиг баримтуудыг боловсруулж тус бүрдээ онцлогтой байдаг. Онцлогийн талаар баримт бичгийг бүртгэхдээ дараах асуудлыг ирсэн баримт бичигтээ ажиллах ажлын зохион байгуулалтыг тодорхой зааж өгсөн. 5.2 дээр төвлөрсөн журмаар хүлээж аваад зөв хаягласан эсэх бүрдэл бүрэн эсэхийг шалгана гэж. Энэ хүсэлт нь өөрөө бүрдэл дутуу, бүрдэл дутуу байгаа баримт. Удирдлага баримт бичигтэй танилцаж цохолт хийх, удирдлагын цохолт бүхий баримт бичгийг мэдээллийн санд оруулах гээд энэ 5.2.1.6,  5 1.7-д  заачихсан. Үүнийг яагаад дурдаж байна гэхээр санхүүд гэж миний үйлчлүүлэгч цохолт хийж өгсөн. Санхүү яах ёстой вэ гэхээр 5 хоногийн чөлөө өгөх асуудлыг шийдвэрлэхдээ  төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан энэ шаардлагаа буюу хүүхэд асрах энэ шаардлагаа хангаж байгаа юм уу гэдгийг бол харах ёстой. Энэ болзол шаардлага хангагдахгүй байна. Нөгөө талаас энэ хүнийг дуудаад холбогдох баримтуудаа бүрдүүлж ир гэхээр эмнэлгийн баримтуудаа хүүхэд төрсөн гэдэг юм уу, хүүхэдтэй гэдэг энэ баримтуудаа авчир  гэхээр авчрахгүй байсан гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Энэ бичиг баримтаа албан ёсоор 2 удаа хүсэлт гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьдаг. 1 дүгээр сар, 2 дугаар сард. Энэ бичиг баримтаа албан ёсоор бичиг хэрэгт нь бүртгүүлсэн юм гэдгээ яаж нотолсон юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2.4-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Түүнээс шүүх түүний өмнөөс нотлох баримт бүрдүүлэх үүрэг хүлээхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээ нь энэ хүний хувьд ном журмын дагуу албан хэрэг хөтлөлтийн журамд заасны дагуу хүсэлтээ гаргаад явсан юм уу гэдэг асуудал эргэлзээтэй болж ирж байгаа юм. Гарын үсгээ зураагүй байдаг. Бичгээ авахгүй байсныг нь яаж нотлоод байгаа юм. Авахгүй бол шууданд аваачаад өгчихгүй яасан юм. Шуудангаар очвол шуудангийн бичгийг авна. Төрийн алба чадахуйн зарчим буюу мерит зарчим гэдэг энэ зарчим дээр үндэслэж явах ёстой. Чадахуйн зарчим гэж юуг хэлдэг юм бэ гэхээр иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах,  асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг боловсрол, мэргэжил мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хийж байгаа. Тэгэхээр энэ мэргэжил, ур чадвар, ажлын үр түвшин, энэ зүйлүүд нь юугаар үндэслэж байна вэ гэхээр тэр дүгнэлтүүдээр үндэслэгдээд байна. Соёлын тухай хуулийн 25.1.4-д заасан ур чадварын шалгалтыг 3 жил тутамд хийнэ гэсэн энэ шалгалтын үр дүнгээр тодорхой нөхцөл зөрчлөөр хаагдаж байгаа юм. Тэр санхүүгээрээ мөнгөөрөө  олсон орлогоороо аймагт тэргүүлээд байгаа гэдэг ч юм уу, баярын бичгүүд байдаг. Баруун бүсийн аймгуудын театрт хөгжим чимэглэлээ дууны найруулгаар авсан  гэдэг юм уу энэ хүн авьяастай байж болно. Байгалийн авьяасыг нь бол бид нар үгүйсгэхгүй. Гэхдээ энэ авьяас нь өөрөө Монгол Улсын хууль тогтоомжид заасан мэдлэгийг олж авсан дээд боловсролыг олж авсан байх шаардлага, цаашдаа хөгжүүлж, мэргэжлээ дээшлүүлж магистр гэдэг шаардлагыг хангасан байх. Энэ нь өөрөө албан тушаалын тодорхойлолт дээр нь тодорхой заагаад өгчих. Магистр ба түүнээс дээш. Энэ хүн ямар мэдлэг мэргэжилтэй вэ, үүнийг нь бас тодорхой заагаад өгсөн. Энэ шаардлагуудаа хангаагүй байна гэж асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр албан тушаалын тодорхойлолт буюу Төрийн албан тухай хуулийн 3.1-д заасан албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэжил, сурсан ур чадварын шаардлагынхаа баталгаажуулсан баримт бичгийг  миний үйлчлүүлэгчийн зүгээс шалгалтын үр дүнд үндэслэж гаргасан байдаг. Өөр хүнийг уран сайхны удирдагчаар ав  гэдэг. Энэ зөвлөмжид үндэслээд 5 жил яригдсан асуудал. Үр дүн дээр миний үйлчлүүлэгчийн хувьд Б.Бгэж хүнтэй бас хувь хүний, зүгээр бас үе тэнгийн хүний хувиас ч гэдэг юм уу, уран бүтээлээрээ холбогдож явсан хүмүүсийн хувьд ярилцсан байдаг юм. Ингээд болохгүй байна. Б.Бхуульд заасан шаардлагыг биелүүлэх болохоос би чамтай найз дундаа явж болохгүй  гэхэд Б.Бгээд хүн урьд нь байдаг байсан юм  гэдэг. Нэг л өдөр хууль бус юм хууль бус юм илчлэгдэх ёстой. Энэ хууль бус юмыг хүчингүй болгодог байх ёстой. Нийгэмд шударга ёс, үнэн зөвийг тогтоодог байх ёстой. Энэ бүх зарчим хэрэгжээд өнөөдөр явж байгаа. Тэгэхээр Б.Б.Бийн өнөөдөр шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч боломжгүй юм гэж хэлж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4 дэх заалт заасан журам гэж байдаг. Соёлын тухай хуулийн 21.5.4-д зааснаар хэрэгжиж байгаа. Давхар Соёлын урлагийн байгууллагын дүрэм гэж байгаа. Энэ дүрэмд заасны дагуу явж байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4-д заасан энэ шаардлагын дагуу асуудал явсан. Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахдаа миний үйлчлүүлэгчийн зүгээс зөвлөмжид үндэслэж боловсруулсан байх. Соёлын тухай хуульдаа нийцүүлж нийт албан хаагчдынхаа уран бүтээлчдийнхээ албан тушаалын тодорхойлолтыг Соёлын тухай хууль шинэчлэн батлагдаж, соёлын бай яам, соёлын урлагийн газар гэж тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулж албан тушаалын тодорхойлолтыг цаг үетэйгээ нийлүүлж дахин шинэчилсэн гэдэг асуудлыг ярьж байгаа. Мөн тусгай шаардлагыг хориглох зохицуулалт байдаг гэдгийг хэлж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд, Төрийн албаны тухай хуульд зааснаараа төрийн жинхэнэ албан хаагчид холбогдох зохицуулалт байгаа юм. Б.Бгэдэг хүн нь өөрөө төрийн үйлчилгээний албан хаагч учраас энэ албан тушаалын тодорхойлолтыг зайлшгүй шаардлагаар өөрчилсөн нь  хориглох зохицуулалтад хамаарахгүй юм гэдгийг хэлэхийг хүсэж байна. Дээд шүүхийн тайлбарыг ярьсан. Дээд шүүхийн тайлбар байдаг.  Монгол Улсын Дээд шүүхийн  зөвлөмж  2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал гэж байгаа юм. Хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэхдээ мөн хуульд заасан боловч ажилтан хуульд заасан болзол хангахаар цаашид суралцаж байгаа байдал зэргийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх нь зүйтэй гэж байгаа юм. Түүнээс биш дээд боловсролгүй байх нь энэ ажил албан тушаалд цаашид ажиллана гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уын хэлж тайлбарлаж байгаа нь бол үндэслэлгүй болох нь энэ Дээд шүүхийн зөвлөмж дээр харагдаж байна. Дахин суралцдаг гэдэг асуудлыг ярьж байгаа боловч энэ нь бас өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа. Ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцаад байгаа юм. Магадгүй энэ нь хуурамч нотлох баримт учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргаж өгөөгүй байх. Миний үйлчлүүлэгч ч гэсэн шалгуулах юм  баримт яригддаг юм. Энэ нь өөрөө нотлогдохгүй байсан ийм асуудлыг ярьж байгаа юм. Тэгэхээр ийм учраас энэ Дээд шүүхийн зөвлөмжийг тодруулж яриад байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй няцаагдаж байна гэж хэлэхийг хүсэж байна. Өнөөдөр мөнгөн дүнгээ нэмэгдүүлээд байгаа. Цалин 10, 944 724 төгрөгийг нэмэгдүүлж тодруулаад байгаа юм уу. Улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх энэ зохицуулалтууд хааччихав. Энэ  ойлгомжгүй байдлаар дур зоргоороо мөнгөө нэмэгдүүлээд орж ирж байгаа нь бас үндэслэлгүй. Нөгөө талаас шүүгчийн хэлээд байгаа зөв. Хүүхэд асрах чөлөөг хууль бусаар олгохгүй байсныг хууль бус тооцуулъя гээд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь яг юун дээр үндэслэж байна вэ. Өөрөө нотлох үүргээ бас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хангалттай биелүүлээгүй гэж харж байгаа юм. Ийм учраас дээрх шаардлага, үндэслэлд миний хэлээд байгаа төрийн албан хаагчийн анкет. Миний үйлчлүүлэгч хууль журамд заасны дагуу энэ шаардлагыг хангуулж байгаа. Мэргэжлийн ур чадвар шаардлага хангаагүй гэдэг нь  удаа дараа хийгдсэн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа гэдгийг дахин нуршихыг хүсэхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл 2 хуудас, Б.Б.-н иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас,  Х аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/227 дугаар албан бичиг 1 хуудас,  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт 1 хуудас, Х аймгийн ХД ын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай “Б.Бийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажил хүлээлцүүлэх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 0163 дугаартай нэхэмжлэгч Б.Б Э.Хуланд олгосон итгэмжлэл 1 хуудас, Х аймгийн ХДын даргын  1994 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай “ Ажилд авах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,  Х аймгийн ХДын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дугаартай “Б.Б ажилд томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, БСШУ-ны яам, МУАХ-ны ХОРОО ТЕАТРЫН НИЙГЭМЛЭГ, Соёл урлагийн сангаас 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б шагнаж олгосон Өргөмжлөлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, БСШУ-ны яам, МУАХ-ны Холбооноос Б.Б шагнаж олгосон Батламжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, “Соёлын байгууллагын үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилт-Х аймаг” гэх гарчиг бүхий  баримтын хуулбар 1 хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-аас татгалзаж, Д.У ыг оролцуулах тухай  цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас,  2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 0457 дугаартай нэхэмжлэгч Б.Б Д.Ут олгосон итгэмжлэл 1 хуудас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлт 3 хуудас, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б.Б-ийн М-ын төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас, Х аймгийн ХДын урам сайхны удирдагч Б.Б.Бийн 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн карт 1 хуудас, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05/7442 дугаартай  Х аймгийн Хагжимт драмын театрын дарга Ж.Дд хүргүүлсэн “Хариу хүргүүлэх тухай“ албан бичиг 2 хуудас,   

Хариуцагч талаас: Х аймгийн ХДын  2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаартай  “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт бүхий албан бичиг 1 хуудас, Х аймгийн ХДын  2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаартай хариу тайлбар бүхий албан бичиг 1 хуудас, Х аймгийн ХДын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтын дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 7 хуудас, Х аймгийн ХДын даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/07 дугаартай “ Төрийн үйлчилгээний албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” тушаал, тушаалын хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас, Б.Б ийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах  тухай 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл”-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,  Х аймгийн ХДаас “Сонсох ажиллагаа явуулсан тухай” 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн ХДын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “ өмгөөлөгч Б.Мыг  сонгон авсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэх албан бичиг 1 хуудас зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Э.Хулангийн хүсэлтийн дагуу Х аймгийн ХДаас хөдөлмөрийн дотоод журмыг, Х аймгийн Соёл, урлагийн газраас 2022 онд Соёлын яамнаас соёлын байгууллагын үр дүнг ямар, ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн, Х аймгийн ХД нь ямар үр дүн үзүүлсэний үр дүнд нэгдүгээр байр эзэлсэн, хэдэн төгрөгийн нэмэлт санхүүжилт авсан талаарх лавлагааг, нэхэмжлэгч Б.Б.Бийн хүсэлтийн дагуу Х аймгийн ХДаас ажиллаж байсан хугацааны сүүлийн          3 сарын цалингийн картыг,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уын хүсэлтийн дагуу  нэхэмжлэгч Б.Бийн Х аймгийн ХДажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, мөн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл, тухайн өргөдлийн хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар ташаал, шийдвэр холбогдох баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Х аймгийн ХДхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болон 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр чөлөө олгохыг хүссэн өргөдөл өгсөн боловч ажил олгогчоос чөлөө олгохоос татгалзсан учир энэхүү татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,914,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг нэмэгдүүлэн гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нь нэхэмжлэлийн бүх шаардлагыг дэмжиж оролцсон бөгөөд ажилгүй байсан хугацааны нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаагаар тооцож 10,944,724 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг доорх байдлаар тодруулжээ.

Үүнд: Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1.9, 80 дугаар зүйлийн 1, 81 дүгээр зүйлийн 2, 83 дугаар зүйлийн 1,2,3-т заасан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын  18.14, 18.30-т заасныг үндэслэж тушаал гаргасан. Захиргааны баримт бичиг, актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу гаргаагүй байна. Тухайн тушаалд хуулийн заалтуудыг барьж байгаа боловч ямар үндэслэлээр тушаал гаргасан нь ойлгомжгүй байгаа.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг 2019 оны шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн. 2023 оны шалгалт болон 2024 оны шалгалтуудад оролцоогүй гэж үндэслэл гаргасан байна. Уг шалгалт нь хууль тогтоомжид нийцсэн юм уу, үгүй юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. 2019 онд хийгдсэн түвшин тогтоох шалгалт гээд байгаагийн тэмдэглэл нь 2024 онд бараг хуулбарлаад бичсэн байгаа.  Хэрвээ тухайн хүний мэргэжлийн ур чадварыг үнэлэхээр бол батлагдсан төлөвлөгөөний дагуу шалгалтыг авах ёстой. Ур чадварын түвшинг тогтоох гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Уг хуулийн 17.4-т Хүний мэргэшлийн түвшнийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан. Ийм учир ХД явагдаад байгаа шалгалт хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.  Хариуцагч уг хуулийн дагуу баримтуудыг гаргаж өгөөгүй байгаа. Бас дээр ур чадварын шалгалтыг авахдаа 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан байсан. Тэгэхээр шалгалтын комисс тэгш хүний тоотой бус сондгой хүний тоотой байж шийдвэр гаргах ёстой. Тухайн ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийн ур чадварыг шалгасан ажлын хэсгийнх нь удирдамж гэдэг зүйл өнөөдрийг байдлаар шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолоор Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журмыг гаргаад өгсөн. 2019 оны эхний 2 дугаар улиралд ажлын байрны тодорхойлолтууд батлагдаад дагаж мөрдөгдөж байгаа. Ажлын байрны тодорхойлолтын нийтлэг журмаараа тухайн байгууллагын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй тохиолдолд ажлын байрны  тодорхойлолтыг дахиж боловсруулахыг хориглоно гэж заасан байгаа. Мөн ажлын байрны тодорхойлолтыг аливаа нэг хүн, тодорхой этгээдэд зориулах, жендерийн ялгаа гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчих, зориудаар бодит бус худал мэдээлэлд үндэслэн боловсруулж болохгүй гэж заасан. Энэ журмыг зөрчих юм бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага ноогдуулна. Ж.Д гэх хүн ХДын даргын ажлыг аваад 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ажлын байрны тодорхойлолтыг баталсан байдаг. Энэ нь хууль бус юм.

Хариуцагч тал ажлын байрны тодорхойлолт боловсруулахдаа тухайн ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсээс санал авах ёстой. Тэгтэл ажлын байрны тодорхойлолтыг батлуулахдаа ажилчдаас санал аваагүй. Тухайн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл байхгүй. Хэрвээ байгаа бол түүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

 Байгууллагын дотоод журмыг үндэслээд миний үйлчлүүлэгчээс хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байгаа юм. Байгууллагын дотоод журмын 18.30-т заасныг удирдлага болгоод гэж байгаа. Энэ дээр  сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол гэж байгаа.  20 ба түүнээс дээш албан хаагчтай байгууллагад ёс зүйн зөвлөл гэж байгаа. Хэрвээ энэ хүн  ёс зүйн зөрчил дутагдал гаргасан бол байгууллагын ёс зүйн дэд хороогоор хянан хянан хэлэлцэгдээд тухайн ёс зүйн дэд хороо дүгнэлтээ гаргаад байгууллагын удирдлагад танилцуулагдаад тушаалд хавсрагдаад ирэх ёстой. Тэгэхэд өнөөдрийн байдлаар энэ асуудал ирсэнгүй. 18.14 гэдэг нь ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад өнөөдөр ажил тасалсан гэсэн байдлыг шүүхэд ирүүлээгүй байсан. Өнөөдөр 2 дэвтэр авчирч өглөө. Энэ бүртгэлийн дэвтэр эргэлзээтэй байна. Түрүүн үзлэг хийж байхад үзлээ. Нэг хүн юм хуулж бичиж байгаа юм шиг цагийн бүртгэлээ хуулаад биччихсэн байна. Энэ яг өнөөдөр гаргаж өгч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Мөн гарын үсэг алга. Тухайн өдөр өдөрт нь бүртгэсэн хүн гарынхаа үсгийг зураад тэр гэдэг хүн цагийн бүртгэлийг хөтлөөд явлаа гэсэн байх ёстой. Энэ алга байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн байгууллагын цагийн тооцоо гэдгийг сар бүхэн тухайн байгууллагын цагийн бүртгэлийг хөтөлдөг албан тушаалтан буюу тухайн ангийн дарга нар цагийн бүртгэлээ тооцоогоо гаргаад гарын үсэг зуруулаад даргаараа хянуулаад нягтландаа өгдөг.  Энэ бол цагийн тооцооны хуудас юм. Тэгэхэд өнөөдөр ХДаас энэ байдлыг гаргаж ирүүлсэнгүй.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хувьд дипломгүй гэж ажлаас халах, ажлын байрны шаардлага хангахгүй байна гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын дээд шүүх тодорхой тайлбарлаад өгчихсөн байдаг. Миний төлөөлүүлэгч 2014 онд уран сайхны удирдагчаар томилогдсон байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд хөдөлмөрийн гэрээ байгуулаад хөдөлмөрийн гэрээ цаашид үргэлжлээд явж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа Ж.Д гэдэг хүн шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан тийм асуудал бол байхгүй байгаа юм.  Дотоод журмыг яагаад боловсруулж гаргадаг юм бэ гэхээр хуульд тусгагдаагүй байгаа асуудлыг шийдвэрлэх гэж байгууллагын дотоод журам гардаг. Тэгэхэд өнөөдөр хүүхэд асрах чөлөө олгох асуудал дээрээ Хөдөлмөрийн хуулийн  139 дээр хүүхэд асрах чөлөө хүсэх юм болбол 3 хүртэлх насны хүү, эх, эцэгт өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч 3 жил хүртэлх хугацаанд чөлөө олгох ёстой. Тэгэхэд энэ эрхийн хязгаартаа дотоод журамдаа тусгахдаа 5 хоногийн чөлөө олгоно гэсэн байгаа юм. Тэгэхээр ажилтнуудын эрх ашгийг хамгаалах биш эрх ашгийг нь хязгаарлаад зөрчөөд дотоод журмаараа журамлаад яваад байгаа юм. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам хуулиас давчихсан асуудал байгаад байгаа юм. Ёс зүйн дэд хороогоороо хэлэлцсэн гэсэн асуудал яриад байна. Тэгэхэд өнөөдөр Ёс зүйн дэд хорооных нь хуралдсан хуралдааны тэмдэглэл алга. Тухайн хүний зөрчил гаргасан талаарх дүгнэлт нь байгууллагын даргад ирээд байгууллагын дарга нь шүүхэд гаргаад өгчихсөн асуудал байхгүй байна. ХДын дотоод журамтай танилцсан. Энэ асуудал 3 хүртэлх насны хүүхэд хүүхэдтэй эцэг, эхэд чөлөө олгох асуудал ерөөсөө байхгүй. Тэгээд өнөөдөр байгууллагын дарга бол би чөлөө олгох байсан гэсэн асуудал яриад байгаа юм. Өнөөдөр шүүхэд гаргаж өгч байгаа өргөдлийг гаргаж өгсөн. Би авахгүй гээд өгчихсөн. Өргөдөл, гомдлыг гаргаж өгөхдөө тухайн бичиг хэргийн ажилтанд гардуулж өгөөд, тэр хүн дамжуулахаас байгууллагын дарга өргөдлийг гараас гарт гэдэг юм байхгүй. Өргөдлийн шаардлагыг хангахгүй гээд байгаа юм. Өргөдөл бичихэд ямар шаардлага байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагатайгаа нийцүүлчихсэн л юмаа ярих нь зүйтэй байх гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд эс зөвшөөрч буй үндэслэлээ дараах үндэслэлээр тайлбарлаж маргасан.

Үүнд: ХДын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Б.Б нь 2019 оны мэргэжлийн ур чадварын шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн ба 2024 оны мэрэжлийн ур чадварын шалгалтанд мэргэжлийн шаардлага хангаагүй шалтгаанаар оролцоогүй зэрэг нь тус театрын уран бүтээлийн бодлогын тэргүүлэх зэргийн уран бүтээлч болох  уран сайхны удирдагчийн ажлын байранд нийцэхгүй,

Ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн асуудлыг ярьж байна. Ур чадварын шалгалт байна. Уран бүтээл, ур чадварын шалгалт гэдэг нь мэргэжлийн урлагийн байгууллагад явдаг. Энэ зарчмаар намайг ажил авахаас өмнө буюу 2019 онд явагдсан шалгалтын үр дүн. 2019 оны шалгалтаар Б.Бшалгалт өгөхдөө 13 оноо буюу хангалтгүй оноо авсан. Энийг үзүүлэлтийг нь  нь бүгд тавьсан. Хуулийн мэдлэг 2, компьютерын мэдлэг 0,  ярилцлага 3, ур чадвар 8 оноо гээд байгаа. Тухайн үед зохих журмынхаа дагуу  ур чадварын шалгалтыг ирж авсан зүйл нь шалгалтынхаа материалаар баталгаажиж байгаа юм. Тэгэхлээр үүнийг би үндэслэлтэй л гэж үзэж ажил авахдаа үзсэн. Ур чадварын шалгалтыг бол 2 жилд нэг удаа авдаг. Урьдын мэргэжлийн урлагийн байгууллагаас авсан ур чадварын шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн хүмүүст  2024 он гэдэг хангалттай хугацаа. Өөрийгөө хөгжүүлээд, сургуульд суралцаад, их дээд сургуульд яваад бараг төгсчих хэмжээний тийм хугацаа байсан байна. Тийм учраас дараачийн ур чадварын шалгалтыг авах саналыг Соёл урлагийн газарт хүргүүлсэн. Үүнийхээ дагуу хүргүүлээд Соёл урлагийн газраас болон ХДын удирдлагын зүгээс Соёл урлагийн их сургуульд хүсэлтээ тавиад Соёл урлагийн их сургууль зохих журмын дагуу удирдамжаа боловсруулж явуул гэсний дагуу удирдамжаа боловсруулж явуулаад дараагийн ур чадварын шалгалтыг авсан байгаа. Дараагийн ур чадварын шалгалтын удирдамж нь бүх зүйлээрээ байж байгаа. Энэ дээр  уран сайхны удирдагч Б.Б ирж оролцоогүй. Тухайн ур чадварын шалгалтыг ахалж явсан н.Сэр-Од утсаар холбогдсон. Ир гэсэн. Дараагийн шалгалтаа авсан өдөр утас нь холбогдоогүй. Энэ нь энэ хүн ирж ур чадварын шалгалт өгөхгүй юм байна гэдэг нэг үндэслэл.

Өөрийнх нь төрийн албан хаагчийн анкеттай танилцаад энэ хүнд  мэргэжлийн диплом байхгүй байна. Тийм учраас бараг ирээд шалгалтад орох шаардлага хангахгүй юм байна. Өөрт нь ирсэн бол шалгалтыг нь авчих байлаа гэдэг агуулгыг нь хэлсэн. Ур чадварын шалгалтын багийнхан хамт олны хурал хийгээд бүх дүнгээ танилцуулаад энэ зүйлийг хэлсэн. 2019 он, 2024 оны ур чадварын шалгалт үндсэндээ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох 80.1, 80.1.2-т заасан мэргэжлийн  ур чадварын түвшин тогтооход энэ агуулга  нийцэж байна гэж үзсэнээс үүнийг оруулсан юм.

Нэхэмжлэгчийн талаас энэ хүнийг мэргэжлийн дипломтой үгүй эсэхийг яаж тогтоож байх юм бэ гэж байна. Үүнийг 2,3 байгууллагаас мөн өмнө нь бас би шалгагдаж байхад мэргэжлийн байгууллага  амархан тогтоочихдог юм байна лээ. Цагдаагийн байгууллага өөрөө ч бас шаардлагатай бол регистрийн дугаар хийгээд ороход боловсролын мэдээллийн сангаас авч болдог юм байсан. Авлигатай тэмцэх газар өгсөн нэхэмжлэлийн дагуу гаргасан дээр дээд боловсролын гэрчилгээ ерөнхийдөө  байхгүй байна гэдгийг нь тогтоож өгсөн. Тэгэхлээр энэ хүн уран сайхны удирдагчийн ажлын байранд  тавигдах шаардлагын хүрээний хамгийн тэргүүн зүйлүүдийн  нэг болох бакалавр ба түүнээс дээш энэ боловсролын гэрчилгээ байхгүй юм гэдгийг үүгээр уламжилж байна.

Дотоод журмын гэж заалт байгаа юм. Цагийн бүртгэлийг та бүхэн бүгдээрээ үзэж харлаа. Цагийн бүртгэлийг байгууллагын жижүүр өөрөө хөтөлдөг. 6 дугаар сарын 28-ны өдрийн Аймгийн Засаг даргын гаргасан бүтэц орон тоон дээр архив, бичиг хэрэг, хүний нөөц гэж тавьж өгсөн. Манайх хүний нөөц гэсэн орон тоо байхгүй учраас хавсран гүйцэтгэгчээр хүний нөөцөө оруулж өгсөн. Тэгэхлээр манай бичиг хэрэг бол хүний нөөцийн ажлыг давхар хийдэг учраас албан тушаалын тодорхойлолтын боловсруулалтыг урьдын 2019 онд н.Б дарга байхдаа гаргасан боловсруулалт дээр нийцүүлж дахиж уран сайхны удирдлагын ажлын байрны тодорхойлолтыг гаргасан.  Урьд нь 2019 онд гаргасан уран сайхны удирдлагын ажлын байрны тодорхойлолт  зөрөх зүйл үгүй. Тэрийг манай архив бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан боловсруулаад би хянаад бүх ажилчдынхаа гаргасан. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээ хийхэд төрийн албан хаагчийн анкет дотор ажилд томилсон  тушаал мөн түүний дагалдах хөдөлмөрийн гэрээ, мөн ажил байдлын тодорхойлолт нь хамгийн чухал байдаг. Дотоод журмын 18.14-т ажил тасалсан, Ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа юм. Нэхэмжлэгч талаас хэлж байгаа Ёс зүйн хороотой, дэд хороотой. Ёс зүйн хороонд дарга н.Л гэж хүн байна.  Би ёс зүйн хороонд санал оруулсан. Энэ хүнийг та ёс зүйн хороонд ирж хуралд ор, таны асуудлыг хэлэлцэж байна гэхэд орох шаардлагагүй гэсэн. Үндсэндээ н.Лхагважаргал 2 удаа таны асуудлаар Ёс зүйн хороон дээр байгууллагын удирдлагаас санал ирсэн гэдгийг хэлсэн. Цагийн бүртгэл дээр алдаа байхгүй.  Түүнийг дахин нягтлан үзлэг хийж болно. Ерөөсөө ажилдаа ирээгүй. Хааяа нэг ирж байсан. Ирээд цагийн бүртгэлээ бүртгүүлчихээд буцаад гараад явчихдаг. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхиж явсан.

2024 оны уран бүтээлийн төлөвлөгөө гаргах, энэ ажил үндсэндээ уран сайхны удирдагчийн ажил юм. Уран сайхны удирдагч уран бүтээлийн ангийг удирддаг хүн. Энэ хүнийг би ажлынх нь цагаар ажлынхаа байран дээр байхыг олон удаа шаардсан. Ангийн дарга нарын хурал дээр хэлж байсан. Яагаад гэвэл уран сайхны удирдагчгүйгээр театрын 2024 оны төлөвлөгөө батлагдах, төлөвлөгөөг дахин хэлэлцэх, нэмэлт өөрчлөлт оруулах гээд маш олон ажил байсан учраас энэ хүнийг удаа дараалан ажилдаа ирэхийг шаардсан. Ажилдаа ирээгүй байдал нь байгууллагын уран сайхны бодлого цаашаа явахад ноцтой зөрчил үүссэн учраас энэ хүнд би удаа дараалан ажилдаа ирж удирдагчийн ажлыг хийгээч, ангийн дарга нараа цуглуулж уран сайхны зөвлөлийг хуралдуулаач гэж хэлсэн. Нэгдүгээр сар уран сайхны зөвлөлийн хамгийн чухал сар. Энэ хүн энэ нэг сард тэр байгууллагын бүх уран сайхны бодлогыг тодорхойлдог, төлөвлөгөөг нь гаргадаг, уран сайхны зөвлөлөөрөө батлуулдаг, захиргааны зөвлөлд танилцуулдаг, хамт олны хурлаар хэлэлцүүлдэг. Ийм учраас энэ 1 дүгээр сарын цагийн бүртгэл дээр удаа дараалан дуудаж хэдэн удаа ирсэн. Гэхдээ тэр уран сайхны зөвлөлийг ч хуралдуулаагүй. Ямар нэгэн төсөл, төлөвлөгөө гаргаагүй. Тэрийгээ гаргаад өгсөн гэвэл бүх баримт нь манай театрт алга байна. Ийм учраас энэ хүнийг бид нар ажлынх нь цагаар ажилдаа ир, ажлаа хийгээч гэж шаардлага тавьж байсан. Цагийн гүйцэтгэлийнх нь дагуу бол энэ хүн 1 сар дээр нийт 20 хэдэн өдөр ажилдаа ирээгүй. Энэ бол ноцтой зөрчил мөн үү, мөн. Ёс зүйн алдааг гаргасан уу, гаргасан гэж үзсэн. Тэгээд Ёс зүйн хороондоо саналаа өгсөн. Ингээд 18.30 дугаар заалт буюу ажлаас чөлөөлөх зүйл бий болсон гэдгээ хэлэх нь зүйтэй байх.

 Энэ хүнийг ажлаас чөлөөлснийхөө дагуу тушаалынхаа зүйл заалтыг үндэслэл болгож тайлбарлаж байна. 01 дүгээр сарын 22-нд өгсөн өргөдлийн асуудал байгаа. Энэ өргөдөл дээр н.М хүү уушгины хатгаа авсан гээд бичсэн. Энэ дээр төрийн албан хаагчийн анкетыг би хэллээ. Төрийн албан хаагчийн анкет дээр бүх мэдээлэл байх ёстой. н.М гэдэг хүүхэд хамгийн бага нь 5 настай билүү, 6 настай ч билүү. Тэр орчим насны хүүхэд нь өвдсөн байна гэсэн. Тэгтэл хүүхэд асрах эмнэлгийн бичиг, хүүхдийн өвдсөн бичиг баримт байхгүй байна гэсэн. Уг өргөдлийг өөрөө бичиг хэрэг дээр үлдээгээд явсан. Тэгээд  би надтай уулзуулаач гэхэд нэг удаа орж ирсэн. Тэгээд чи гар хөлийнхөө үсгийг зураад аятайхан болгоод өг гэсэн. Яаж өвдсөн, яасан болохыг дотоод журмын заалтаар шийднэ. Дотоод журмын заалтаар 0-5 нас, 3-8 настай хүүхэд нь өвдсөн нь тогтоогдсон бол би чамд ийм чөлөө өгөх юм байна гэсэн. Тэгтэл би эмнэлгийн бичгээ авчирна гээд явсан. Тэгээд дахиж тэр эмнэлгийн бичиг авчраагүй. Би үүнийг санхүүдээ цохсон. Санхүүдээ цохохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн  139.1-ийг  хангаж байгаа эсэх, мөн энэ хүн үнэхээр  хүүхдээ эмчлүүлж яваа нь үнэн юм уу, тэр эмчийнх нь магадлах бичиг байна уу гэдгийг нь асуусан. Санхүү миний хэлсний дагуу нягтлаад энэ хүнд тухайн үеийн өөрийнх нь хүсэлтийг хангаж 5 хоногийн цалинтай чөлөө олгосон. Дараагийн нотлох баримтад орж ирж байгаа 2 сарын хэдний өдөр өгсөн гэх бичиг  над дээр ирээгүй. Өргөдөл, гомдлыг бүртгэдэг бүртгэлийн дэвтэр дээр одоогоор алга. Өнөөдөр харин шүүх дээр нэхэмжлэл дээр би хүүхдээ харах ёстой байсан гэдгээ хэлж байгаа юм байна. Тэгэхлээр миний бие өнөөдрийн шүүх хурал дээрээс Б.Б бага насны хүүхэдтэй юм байна гэдгийг саяын төрснийх нь гэрчилгээг харж мэдэж байна. Тийм учраас энэ дээр ажил олгогчийн зүгээс тийм байр суурьтай байснаа өнөөдөр хэлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийг давсан дотоод журам гэж байна.

 Гэтэл Б.Бийн өөрөө надад гаргасан хүсэлт нь өргөдлийн шаардлага хангаагүй. Өөрт нь би хэлсэн. Буцаад явсан. Явахдаа дахиж надад ирээгүй. Үүнийг бичиг хэрэг дээр үлдээгээд явсан. Тийм л зүйл болсон. Тэгээд тэрийг нь би баримталж дотоод журмынхаа дагуу арга хэмжээ авсан. Үнэхээр хүүхэд нь өвчинтэй бол  2 жилийн чөлөөг олгож болно. Тэр эмчийн  бичиг байгаагүй.  Б.Б хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй, хүүхэд нь өвдсөн эмчийн бичигтэй ирсэн бол байгууллагын удирдлага 139 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр өөрийнх нь гаргаж өгсөн өргөдөл нь нотлох баримт нь өргөдлийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа юм.

Энэ байгууллагын уран бүтээлийг нуруун дэрээ авч явдаг хүн. Тийм учраас энэ хүн 2024 оны 1 дүгээр сар буюу оны эхний хамгийн чухал уран бүтээлийнхээ бодлогыг тодорхойлдог энэ сар. Энэ нь өөрөө маш ноцтой зөрчил. Энэ бол ёс зүйн том алдаа. Тийм учраас сая хэлж байна. Тэр хурал хийсэн зүйл  байхгүй байна гэж. Энэ чинь хуралдаа ирэхгүй байгаа юм чинь тэр ёс зүйн хороо яаж хуралдах юм. Ирсэн бол ёс зүйн хороо нь хуралдаад шийдвэрээ гаргах байсан байх. Ёс зүйн хорооны даргад нь өгсөн. Тэгэхээр ёс зүйн хорооныхоо хуралд 2 удаа дуудахад ирээгүй хүний чинь хурлын хий хоосон хуралдаад тэмдэглэл хийгээд хурлын шийдвэр гараад явах үгүйг бол би бол мэдэхгүй юм. Тэр бол Ёс зүйн хорооны асуудал.

Энэ хүний урьд нь энэ байгууллагын удирдлагаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн асуудлыг шүүх харж үзэх байх. Х аймгийн Засаг дарга асан н.Ганболдын тухайн үед гаргаж байсан шийдвэр байдаг. Энэ хүнийг даргын үүргийг гүйцэтгэж байхад театр дээр гэмт хэрэг гарсан, одоо ч хэргийн асуудал байгаа. Тэр асуудлаар Б.Б ажлаас нь чөлөөлж байсан. Би Б.Б театрын даргын түр болгон томилсон 2 тушаалыг хоёуланг нь өгсөн байдаг юм. Авлигатай тэмцэх газрын  бичиг дотор ч явж байгаа байх. Тухайн үед н.Ганболд дарга энэ шийдвэрийг гаргасныхаа дараа дахиад томилсон. Мөн Ш.И дарга томилсон асуудал. Энэ хоёр дээр харин хоёр зүйл бий. Хоёулан дээр нь хавтаст хэрэгт орсон болов уу гэж би бодож байна. Нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн байх ёстой болов уу гэж үзэж байгаа юм. Энэ хүн Удирдлагын академийг төгссөн гэдэг дипломыг өгсөн байдаг юм. Тухайн үед тухайн Засаг дарга нарт. Гэтэл Ш.Ин дарга надад хэлсэн. Би энэ хүнийг чинь дипломтой гэж үзсэн. Наад хүн чинь надад улаан диплом үзүүлээд явж байсан. Тэгээд би наад хүнийг чинь тухайн үед томилж байсан юм гэж байгаа юм. Гэтэл тухайн диплом нь 35 багц сургалтын сертификат юм. Энэ сертификатыг уран сайхын удирдагч Б.Бхоёр аймгийн даргад хоёуланд нь би Удирдлагын академийн бакалаврын дипломтой гэж танилцуулсан юм. Энэ нь өөрөө тухайн үед тухайн албан тушаалтан хууран мэхэлж даргын түр орлон албан тушаалыг гаргуулсан гэж үзэж байгаа юм. Үүнийг нотлох нь Авлигатай тэмцэх газар өгсөн бичиг дээр нь тодорхой заасан байх нь зөв болов уу гэж бодож байна. Тэгэхлээр нэхэмжлэгч нь саяын ярьдаг ажлын байрныхаа шаардлагыг хангаад ажил үүргээ сайн гүйцэтгээд байсан хүн юм гэдгийг  ярих гэж байгаа бол энэ хүний урьдын томилогдсон асуудлыг сөхөх учиртай. Бичиг баримттай танилцах ёстой. Үүнийг шүүгч анхааралдаа авах болов уу гэж бодож байна. Удирдлагын академийн бакалаврын диплом биш удирдлагын академийн сертификатыг эрхэм удирдлагуудад танилцуулж, энэхүү албан тушаал дээр томилогдсон байдаг юм. Энэ бол хууран мэхлэлт байж болно гэж миний хувьд үзэж байгаа. Тийм учраас уран сайхны удирдагч ийм чухал албан тушаал дээр ямар нэгэн мэргэжлийн бакалавраас түүнээс дээш дипломгүй хүн ажиллаж байгаа нь  буруугүй гэдгийг шүүх мэдэх юм гэжээ.

4. Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: Нэхэмжлэгч нь 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс Х аймгийн ХДтеатрын тайзны ажилчнаар, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Ингэж ажиллаж байх хугацаандаа Х аймгийн ХДын даргын үүргийг хоёр удаа тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгэж байсан ба хариуцагч 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар уран сайхны удирдагч Б.Бийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Ажил олгогчоос 2024 ны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн байна.

Мөн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа явуулж үүгээрээ нэхэмжлэгч Б.Б ажлаас чөлөөлөх гурван үндсэн шалтгааныг дурджээ.

ХДын уран сайхны удирдагч Б.Б нь бүрэн дунд боловсролтой, дээд боловсрол эзэмшээгүй, 2019 онд явагдсан мэргэжил, ур чадварын шалгалтаар хангалтгүй үнэлэгдсэн, 2024 онд явагдсан мэргэжил, ур чадварын шалгалтанд оролцоогүй зэрэг үйл баримт тогтоогдсон болно.

Дээрх үйл баримтад талууд маргаагүй.

5. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэргэжил, ур чадварын шалгалт нь журмын дагуу явагдсан эсэх нь эргэлзээтэй, хариуцагч нь хувиараа хүмүүс авчирч шалгалтыг явуулсан, мөн ажилтанд анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин ур чадвараа дээшлүүэх боломжит хугацаа олгоогүй, ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар баримтгүй, ажлын цаг бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн хүний гарын үсэг байхгүй, тушаал нь хуульд нийцээгүй тухайн ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг дурдаагүй гэж,

Хариуцагч нэхэмжлэгчийг 2019 оноос хойш ажилтан мэргэжил, ур чадвараа нэмэгдүүлэх хангалттай хугацаатай байсан, 2024 оны шалгалтанд ирж оролцохыг хэлсэн боловч өөрөө ирж оролцоогүй, уран сайхны удирдагч нь 2024 ны уран бүтээлийн төвөллөгөөгөө гаргадаг хамгийн гол ажлыг хийдэг байтал үүнийг гаргаж өгөөгүй, ажил тасалсан зэрэг нь ёс зүйн зөрчил юм. Тухайн ажлын байранд тавигдах дээд боловсрол эзэмшсэн байх шаардлагыг хангаагүй, ёс зүйн зөвлөлийн хуралд ирж оролцохыг хэлсэн боловч оролцоогүй учир хурал хийгдээгүй байх, бага насны хүүхэдтэй гэдгийг нь сая хурал дээр ирж би мэдлээ. Хэрэв өргөдөлдөө албан ёсны баримтаа бүрдүүлэн ирсэн бол хуульд зааснаар чөлөөг олгох ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь тэгээгүй. Гарын үсгээ ч зураагүй өргөдөл өгсөн байсныг дотоод журмын дагуу шийдвэрлэж 5 хоногийн чөлөө олгосон. Дараагийн чөлөө олгох өргөдлийг ярьж байна. Надад тийм өргөдөл ирээгүй гэж тус тус маргаж мэтгэлцжээ.

6. Нэхэмжлэгч Б.Б дээрх ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2024 оны 3 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлэх үүднээс Х аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газарт хандахад тус байгууллагаас “ Сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог Хөдөлмөр нийгмийн түншлэлийн Үндэсний хорооны тогтоолоор байгуулдаг. Энэ хүрээнд Мөрөн сумын маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй тул Б.Бтай холбоотой хөдөлмөрийн маргааныг дараагийн шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн 2024 оны 03 дугаар сарын 12-н өдрийн 01/227 дугаар албан бичгийг өгсөн байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо шүүхэд гаргасан байх тул шаардах эрхтэй.

7. Х аймгийн ХДын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар “Б.Бийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажил хүлээлцүүлэх тухай” тушаалд Монгол Улсыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-ийг, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3-ийг, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 18.14, 18.30-ийг тус тус  үндэслэн Тушаах нь 1. Тус байгууллагын Уран сайхны удирдагч Баасанжавын Б.Бийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. 2. Б.Бийн ажил хүлээлцүүлэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. 3. Б.Бийн ажлыг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан хүлээлцүүлж, журмын дагуу акт үйлдэн баталгаажуулахыг ажил хүлээлцэх комиссын дарга Н.Д-д даалгасуай гэсэн байна.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан үр дагаврыг бий болгож буй эрх зүйн акт болохынхоо хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халагдах болсон үндэслэлтэй тохирч байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэсэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлийг хуульчилсан байна.  

Ажил олгогч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тухайн ажлын байрны тодорхойлолтонд бакалавр түүнээс дээш боловсрол эзэмшсэн байхыг заасан мөн 2019 оны мэргэжлийн түвшин, ур чадварыг тогтоох шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн 2024 оны тухайн шалгалтанд ажилтан оролцоогүй гэж тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгч нь тухайн байгууллагад 1994 оноос хойш 20 жил театрын тайзны ажилчнаар, 2014 оноос хойш 10 жил тус ХДын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг тухайн ажлын байрны шаардлагыг анхнаасаа хангаагүй болохыг мэдсээр байж томилсон ба тухайн ажил мэргэжил нь ажилтны ур чадвар, төрөлхийн авъяас чадварт суурилсан онцлогтой юм.

            Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтныг анхнаасаа уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй байхад ажилд авсан, хэсэг хугацааны явцад ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж ажилтан уг албан тушаалын хувьд өндөр ур чадвартай болсон, эсвэл ажиллах явцдаа сурч зохих мэргэжлийг эзэмшсэн зэрэг нөхцөл байдлууд байж болохыг дээрх тохиолдолд анхаарч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

            8.Х аймгийн ХДын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2019 онд явуулахад нэхэмжлэгч нь хуулийн мэдлэг 2, компьютерийн мэдлэг 0 гэж үнэлэгдсэнээр түүний ерөнхий дүн хангалтгүй үзүүлэлттэй болсон болох нь хэрэгт авагдсан шалтгалтын материалаар тогтоогдож байх ба энэхүү үзүүлэлтүүд нь тухайн мэргэжлийн ажилтаны үндсэн ажил үүргээ гүйцэтгэх чадварыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Соёлын тухай хуульд зааснаар 2 жил тутам мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг явуулах хуультай бөгөөд үүнд тэнцэж, үнэлэгдсэнээр тухайн шатлалынхаа цалинг нэмэгдүүлэн авах, албан тушаалын хувьд өөрчлөгдөх үр дагаврыг бий болгоно гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн шалтгалтыг ямар удирдамжийн дагуу явуулах, хэзээ явагдах, ямар комисс оролцох талаар албан ёсоор батлагдсан зүйлгүй, тийм баримтгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй хариуцагч өөрөө хувиараа хүмүүс авчирч шалтгалт авсан гэж үзэх үндэслэлтэй гэж маргасан.

Тус байгууллагын даргын 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/07 дугаар тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг баталжээ.

ХДын уран сайхны удирдагчийн ажлын байрны тушаалын тодорхойлолтод уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагагыг магистр ба түүнээс дээш зэрэгтэй, хөгжмийн багш, удирдаач мэргэжилтэй, соёл, урлаг удирдахуйн ухаан менежментийн чиглэлээр мэргэшсэн, Соёл урлагийн байгууллагад уран сайхны удирдагчаар 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх туршлагатай, хамт олныг удирдан зохион байгуулах, гадаад хэлний мэдлэг интернэтийн орчинд чөлөөтэй ажилладаг байх ур чадвартай байх гэжээ. (хх-ийн 24-26 дугаар тал)

Нэхэмжлэгч нь ХДын уран сайхны удирдагчийн албан тушаалд тавигдах шаардлагыг анхнаасаа хангаагүйгээр 10 жилийн өмнө уг албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа дууны техникчийн 45 хоногийн курст суралцаж төгссөн, мөн удирдлагын академийн багц цагийн сургалтанд сурч төгссөн, уран бүтээлийн хувьд “Удган модны цээрлэл”, “Хуримт”, “Илүүдэл хүмүүс”, “Эр хүн болгож өгөөч”, “Улаан тэргэл сар”, “Хунгийн дуу”  “Маанаг гайхал”, “Багт наадам”, “Аннаг яая даа” “Шуурга”, “Этүгэн тэнгэрийн дуудлага” “Будамшуу” зэрэг олон уран бүтээлд дууны найруулагчаар ажиллаж тодорхой хэмжээний амжилтыг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, Өргөмжлөл, Батламж зэргээр (хх-ийн 38-39, 46-47 дугаар тал), ХДын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтын аргачлалаар соёл урлагийн байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааг улсын хэмжээнд үнэлэхэд ХД нь 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлээр 1-р байр эзэлж 97,775,845.9 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг авсан болох нь Х аймгийн Соёл урлагийн газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/98 дугаар албан бичиг, хавсарган ирүүлсэн (хх-ийн 48-57 дугаар тал) зэрэг баримтуудаар нотлогдож байх тул уг албан тушаалын хувьд ур чадвартай болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа гэж үзэх нь үгүйсгэгдэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ... ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж хуульчилсан.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчид ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон эсэхийг шүүх анхаарч шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нь 2019 онд явагдсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдсэн үүнээс хойш энэ хүн 5 жилийн хугацаанд ур чадвараа дээшлүүлэх боломжтой хугацаа байсан гэж мэтгэлцсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээд боловсрол эзэмшээгүй шалтгаанаар мэргэжил, ур чадваргүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мэргэжил ур чадварын түвшин тогтоох зорилгоор явуулсан шалгалтын дүнг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгчид ур чадвар, ажлын гүйцэтгэлээ  сайжруулах боломжит хугацаа олгоогүйгээр 2024 онд явагдсан мэргэжил, ур чадварын шалгалтанд оролцоогүй үндэслэлээр ажил олгогч ажилтныг чөлөөлсөн  байна гэж дүгнэв.

9.Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 18.14, 18.30-ийг дэмжиж үндэслэсэн байх бөгөөд энэ талаар хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг ажил тасалсан, уран сайхны зөвлөлийг хуралдуулж жилийнхээ төлөвлөгөөг гаргах ёстой байтал үүнийг гаргалгүйгээр хаяж явсан гэжээ.

Гэтэл ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар тусгаагүй бөгөөд энэ ажилтны ямар зөрчил гаргасан талаар тушаалд дурдаагүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир ажилтны сахилга, ёс зүйн ямар зөрчлийг хэзээ гаргасан, энэ нь тухайн үндэслэсэн заалттай тохирч буй эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй,  гагцхүү хэлбэрийн шинжтэй гэх үндэстэй байна.

Нэхэмжлэгчийн ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагчийн өмгөөлөгч  хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд тухайн байгууллагын 01 болон 02 дугаар саруудын ирцийн бүртгэлд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан ба хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэн үзлэгийг явуулахад цаг бүртгэгчийн гарын үсэг байхгүй бөгөөд үүнийг шүүх үнэлж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

10.  ХДын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар “Б.Бийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажил хүлээлцүүлэх тухай” тушаал нь  Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, тавигдах шаардлагыг хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б Х аймгийн ХДын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэж нийт 10,944,724 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч ажилгүй байсан хугацаа болон дундаж цалин хөлсний талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Тооцоолол:

Ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүд - 2024 оны 3 дугаар сард 20 өдөр, 4 дүгээр сард 22 өдөр, 5 дугаар сард 22 өдөр, 6 дугаар сард 19 өдөр, 7 дугаар сард 11 өдөр нийт 94 өдөр байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалингийн картанд нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сард 20 өдрийн цалин 2,342,500 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сард 5 өдрийн цалин 436,250 төгрөгийн, 2024 оны 02 дугаар сард 8 өдрийн 842,968 төгрөгийн цалин хөлсийг авч байжээ. (хх-ийн 120 дугаар тал)

Тухайн 3 сард авсан нийт цалин 3,621,718 төгрөг бөгөөд дээрх саруудад ажлын 33 өдөр ажилласан байжээ. Үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцвол 109,749 төгрөг юм.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 94 өдрийн нийт олговрыг  дундаж цалин хөлсөөр тооцоход 10,316,406 төгрөг болно.

Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 10,316,406 төгрөгийн олговрыг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 628,318 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

12. Ажилгүй байсан  хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай шаардлагын тухайд шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон нэхэмжлэгчид түүний авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгон шийдвэрлэсэн тул   энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох  нь зүйтэй.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болон 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр чөлөө олгохыг хүссэн өргөдлийг ажил олгогч чөлөө олгохоос татгалзсан учир энэхүү татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг ирүүлжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч ажил олгогчид 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон өргөдөл гаргагчийн гарын үсэг зурагдаагүй утга нь хоёр бага насны хүүхэдтэй, бага хүү уушигны хатгаа авсан эхнэр хагалгаагаар төрсөн эхнэрт асаргаа шаардлагатай учир гурван сарын хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдлийг гаргасан байна.

Уг өргөдлийн доод хэсэгт ажил олгогчоос хуулийн 139.1-д заасны дагуу болон дотоод журмын 12.21-д 0-5 насны хүүхэд өвдсөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд /харгалзах хүнгүй/ бол 5 хүртэлх хоног гэж заасныг үндэслэн 5 хоногийн цалинтай чөлөө олгоё /хүүхэд асрах эмнэлгийн бичих байхгүй байна/ гэж цололт хийжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр хуульчилсан болно.

Тухайн нэхэмжлэгчийн өргөдлийг ажил олгогч шийдвэрлэсэн, шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, байхгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэх учиртай байжээ.

Гэтэл энэхүү хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөн чөлөө олгохыг хүссэн өргөдлийг ажил олгогчид өгсөн гэх боловч хариуцагч ийм өргөдлийг би хүлээн аваагүй гэж маргасан. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар 20-ны өдөр өргөдөл гарган ажил олгогчдоо өгсөн талаар хэрэгт нотлох баримтгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрөө нотлох үүргийг хүлээдэг. Энэхүү үүргээ нэхэмжлэгч биелүүлснээр хариуцагчид өөрийн татгалзлыг нотлох үүрэг шилжинэ.

Тодруулбал нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр чөлөө хүссэн өргөдлийн ХДын даргад өгсөн талаар баримтгүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болон 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхдээ ажил олгогч татгалзсан учир энэхүү татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тухайн нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-г Х аймгийн ХДын уран сайхны удирдагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар                         Х аймгийн ХДаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд буюу 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 10,316,406 (арван сая гурван зуун арван зургаан мянга дөрвөн зуун зургаа) төгрөгийн олговрыг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 628,318 ( зургаан зуун хорин найман мянга гурван зуун арван найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

            3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болон 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэхдээ ажил олгогч татгалзсан учир энэхүү татгалзсан ажил олгогчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х аймгийн Хагжимт драмын театраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА