Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00358

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00358

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Мнэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Мхолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Ж.М

Хариуцагч: П.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:Миний бие 2023 онд хоёр улсын гэрээгээр Солонгос улсад ажиллах болсон ба үл хөдлөх хөрөнгө барьцаалах хэрэгтэй болж өөрт байхгүй учир хүнээс  авах хэрэгтэй болсон.  Энэ үед аймгаас явах хүмүүсийг бүртгэж байсан П.М би чамд үл хөдлөх хөрөнгө олж өгье гэсэн санал тавьсан. Хэд хоногийн дараа үл хөдлөх хөрөнгө оллоо, 2,000,000 төгрөг өгчих гэхэд нь би данс руу нь хийе гэхэд дансаар мөнгө хийх хориотой, бэлэн авчирч өгөх хэрэгтэй, би цааш нь  дамжуулж өгнө гэсэн. Би 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр  өөрийн данснаас бэлнээр нь 2,000,000 төгрөгийг авч ажлын өрөөнд нь  15.35 цагийн үед аваачиж өгсөн. Би тэр үедээ ярьж, хэлж байсан үгэнд нь итгэж байсан мөнгөө тоолж өгсөн.  Тэр үед надаар гарын үсэг зуруулж аваад өнөөдөр бүх шийд гарна,  болохгүй бол би өгөхгүй чамд буцаагаад өгнө гэсэн. Орой нь залгаад бүх юм бэлэн болсон гэж хэлсэн. Би явахаасаа өмнө миний мөнгийг цааш нь дамжуулж өгөөгүй гэдгийг мэдсэн ба ирээд өгөх байх гээд хүлээсэн. Солонгост байх хугацаандаа хэд хэдэн удаа сануулж хэлсэн. Ирснээсээ хойш хэд хэдэн удаа таарч хэлэхэд би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна гээд уулзахгүй, утсаа авахгүй байгаа. Би Солонгос явахдаа барьцаалсан үл хөдлөхийн гэрчилгээгээ одоо хүртэл шилжүүлж өгөөгүй байгаа ба уг үл хөдлөхийн эзэн нь  бие муутай, өндөр настай хүн байдаг, долоо хоногт 250,000 төгрөгөөс бөөрний аппаратанд ордог. Мөнгөний хэрэгцээ өндөртэй байгаа үед нь  би өөрөөсөө мөнгө өгөх боломжгүй байгаа учир уг хүнээс  2,000,000 төгрөгийг гаргуулж өгөх хэрэгтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нэг дүү та олон жил ногоо тарьсан хүн юм чинь Солонгос улс руу явахгүй юм уу? гээд П.Мын дугаарыг өгсөн. Тэгээд би П.М руу ярихад хэсэг байж байгаад хариу өгье гэсэн. Удалгүй над руу залгаад аймгийн захиргаан дээр иргэний үнэмлэхтэйгээ хүрээд ир гэсэн. Бүртгэл хийгдэхэд үл хөдлөх хөрөнгө шаардлагатай болсон. Миний бүх үл хөдлөх хөрөнгө банкинд байсан. Тэгэхээр би А сумаас нэг хүний үл хөдлөхийн бичиг баримтыг 1.500.000 төгрөгөөр авах гэж байгаа гэж П.Мхэлэхэд би тэр хүнийг чинь танина дэмий гэсэн. Уг нь би тэр хүний бичиг баримтыг 6.000.000 төгрөг төлөөд банкнаас чөлөөлж авах байсан юм. Гэтэл П.М би чамд өөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олж өгье гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээрээ банкнаас 10.000.000 төгрөгийн банкны зээл гаруулж авсан байсан учраас надад бэлэн мөнгө байгаа нөгөө хүндээ хэлээд өгөөрэй гэсэн. Удалгүй над руу П.М залгаад 2.000.000 төгрөгөөр бичиг баримт оллоо гэж хэлсэн. Тэгээд би 2.000.000 төгрөгийг өгөхөд П.М цаад хүн нь 2.200.000 гэсэн гэхээр нь 200.000 төгрөг нь явахаас өмнө болох байх гэж хэлсэн. Яг явах болоод бичиг баримт шүүхэд хотоос ирсэн н.Мягмарсүрэн гэж захирал бичиг баримтыг шүүж үзээд Агээд бид нартай цуг явах хүний бичиг баримт байна гэж хэлсэн. Би нотариатчаар батлуулахад Агээд залуугийн 2 давхар өвлийн байшингийн бичиг баримтыг гаргаж өгсөн байсан. н.Адъяад болохоор П.М би чамайг асуудалгүй гаргаж өгнө. Чи хоёр үл хөдлөхтэй юм байна гээд нэгийг нь надад авч өгсөн байсан. Гэтэл П.М захирал энэ хүний 2 үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Яагаад Ж.М нэгийг нь шилжүүлсэн юм бэ? гэдэг асуудал үүссэн. Гэтэл нэг илүү үл хөдлөх нь ээж н.М гэдэг хүний үл хөдлөх байсан. Тэгээд н.М захирал намайг аймгаа төлөөлж байгаа олон жил ногоо тарьж байгаа хүн учраас тэр үл хөдлөхөөр явуулъя. Аямар ч найдваргүй байгаа учраас өөрийнхөө арай илүү үнэтэй үл хөдлөхийг авах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр н.М гуайн үл хөдлөх хөрөнгийг авах гээд тэр хүмүүсийн нүүрэн дээр нь гарч уулзаад н.Адъяагаас асуусан би чиний үл хөдлөхийн бичиг баримтыг авахын тулд П.Мд 2.000.000 төгрөг өгсөн. Түүнийг чамд өгсөн үү гэж асуухад, үгүй надад 100 төгрөг ч өгөөгүй гэж хэлсэн. Яагаад чамд өгөөгүй юм бэ? Чамд яг юу гэж хэлж үл хөдлөхийн бичиг баримтыг чинь шилжүүлж авий гэсэн юм бэ? гэхэд П.М надад нэг үл хөдлөхийн бичиг баримт дутаад байна. Би чамайг найдвартай гаргаж өгнө. Надад нэг үл хөдлөхөө өгчих гэж хэлсэн гэсэн. Хүнээс үл хөдлөх олж өгнө гэсэн. Тийм болохоор л үл хөдлөхөө өгч байгаа. Танд дамжуулна гэж хэлээгүй. Таныг хараад байхад ногоо тарьдаг гэдгийг чинь би мэддэг. Эргээд төлөх боломжтой найдвартай хүн болохоор ээжийнхээ үл хөдлөхийг танд шилжүүлж өгье гэсэн. Тэгээд би үл хөдлөхийг нь тавиад явсан. А бид нартай цуг явсан боловч 2 сарын дараа эхийнх нь бие муудаад тэндээс буцаж ирсэн. Надаас тэр үед бол мөнгө нэхээгүй. Би болохоор П.М аас нэхээд байсан. Чи тэр хүний 2.000.000 төгрөгийг өгөөгүй юм байна. Тэр хүнд нь буцааж өгөөч гэхэд надад хариу ерөөсөө өгөхгүй байсан. Би оны өмнө ирээд үл хөдлөхийг шилжүүлж өгсөн. Би 100 төгрөг ч өгөөгүй дээ санаа зовоод н.Мгэдэг эгчтэй уулзахад бөөрний эмчилгээнд 7 хоногт 250.000 төгрөгөөр орж байгаа эгчид нь мөнгө хэрэгтэй байна. Тэр төлсөн мөнгөө надад өгвөл сайн байна гэсний үндсэн дээр би зөндөө олон удаа П.Маас нэхсэн. Хоёр ч удаа гудамжинд таарсан. Хоёр ч удаа гэрт нь очсон. Сүүлд нь аргаа бараад нөхөрт нь хүртэл хэлсэн. Тэгэхэд ямар ч хариу хэлээгүй учраас шүүхэд өргөдлөө өгсөн. Би болохоор П.Мыг 1.000.000 төгрөгийг нь ч болтугай өгөөч үлдсэнийг нь би өгье гэсэн. Би тэр мөнгийг өөрөө авахгүй гэсэн. Одоо П.М тэр мөнгийг өгөхгүй гэж байна. Мөнгийг авсан нь үнэн, өгсөн нь үнэн. Тэр мөнгийг намайг буцааж авах гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Тэр мөнгийг н.Мөнхцэцэгт л өгөх гээд байгаа юм. Би тэр хүнд л мөнгийг нь өгөх гэж нэхэмжлэл гаргасан байгаа. Өөр нэмж ярих зүйл алга. Би анхнаасаа Х аймгийн А сумын хүний үл хөдлөхийг 2.200.000 төгрөгөөр авна гэж огт хэлээгүй. Би 1.500.000 төгрөгөөр авна. 6.000.000 төгрөгийн банкны барьцаанд байгааг нь чөлөөлж 1.500.000 төгрөг өгөөд авна гэж ярьж байсан. Гэтэл П.М өөрөө А-ийн хүн гээд тэр хүнийг таньж байсан ба тэр хүн чинь найдваргүй гэхээр нь больсон. Гэтэл н.М эгчийг хотоос хүмүүс ирэх тэр шөнө Агэдэг банди нь Эрдэнэтээс авч ирээд Мөрөнд гарын үсэг зуруулсан. Түүний бензины мөнгө 200.000 төгрөгийг нь хүртэл би шилжүүлсэн. П.Мыг н.Адъяагаас үл хөдлөх авах гэж байгааг бүх юм өнгөрсөний дараа нотариатчаар батлуулахад мэдсэн. Атэгэхэд өнгөрсөн шөнө ээжийгээ Эрдэнэтээс авчирлаа. Үнэхээр П.Мыг үл хөдлөхийг маань өөрөө хэрэглэхгүй танд өгөх байсныг мэдсэн байсан бол би ээжийгээ Эрдэнэтээс авч ирэх шаардлагагүй байсан гэж надад хэлсэн. Гэхдээ би таныг таньж байна. Таныг арай ч харлаад үлдчих хүн биш учраас танд итгээд ээжийнхээ үл хөдлөхийг өглөө гэсэн. Тэр үед Аби энэ эгчид үл хөдлөхөө өгөхгүй ээ гэсэн байсан бол би тэр үед явахгүй л болох байсан байх. Тэр үед би 2.000.000 төгрөгийг яагаад хүнд өгөөгүй юм бэ? гээд хэл ам хийх л байсан. Очоод гэр бүлээрээ хоёулаа ажиллаж байгаа юм чинь эргээд өгөх байх гэж бодсон. П.М болохоор 2.000.000 төгрөгийг намайг авах гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Би мөнгийг тэр хүнд л өгнө гэсэн болохоор авч өгөх гээд байгаа юм. Яагаад гэвэл н.М гэдэг хүн хагалгаанд орох гээд байгаа учраас л өөрт авч өгөх гээд байгаа юм. Ийм учраас П.М өөрөө л мэднэ биз. Би өөр зүйл хэлмээргүй байна гэв.

Хариуцагч П.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.М миний бие нь 2023 онд Солонгос улсад гэрээт ажилтан гаргах бүртгэлийн менежер хийж байсан. Ж.М үл хөдлөх надад байхгүй, би хүнээс 2,000,000 төгрөгөөр үл хөдлөх авах гэж байна, амьдрал хэцүү байна, үнэхээр явмаар байгаагаа хэлж, би өрх толгойлсон эх гэж явуулж өгөхийг гуйсан. Улаанбаатар хотоос хүмүүс ирээд үл хөдлөх хөрөнгө баталгаажуулсан өдөр би хүний үл хөдлөхийг М шилжүүлэн өгсөн. Тэр өдөр олон гэрч байсан 2,000,000 төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч П.М хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК-ын Х аймаг дахь бүртгэлийн менежер хийж байсан. Тухайн үед Ж.М бүртгүүлсэн. Бүртгүүлэхэд үл хөдлөх 50.000.000 төгрөгийг барьцаалж явахаар гэрээнд заасан байсан. Ж.М болохоор 10 жил газар тариалан эрхэлсэн гэж байсан. Яг 50.000.000 төгрөгийн үл хөдлөх барьцаалах болсон чинь Ж.М үл хөдлөх хөрөнгө байгаагүй. Тэгээд Ж.М Х аймгийн А сумаас хүний үл хөдлөх хөрөнгө 2.200.000 төгрөгөөр авах гэж байгаа гээд над дээр орж ирсэн. Тэгэхэд хугацааны хувьд бичиг баримтаа гадаад руу явуулах хугацаа болсон байсан. Ж.М над дээр орж ирээд би хүүхдүүдтэйгээ амьдардаг. Өрх толгойлсон эх. Би үнэхээр гадаад руу явах хэрэгтэй байна. Туршлага судлах хэрэгтэй байна гэж гуйсан. Би хүнд тус болчих сэтгэлтэй хүн учраас үл хөдлөх хөрөнгө бүтэх юм бол би чамд хэлье гэж хэлсэн. Би эхлээд нэг найз хүүхнийхээ бичиг баримтыг авахаар ярьсан байсан. Гэтэл нөгөө хүүхэн гал голомтоо хүнд өгч чадахгүй. Хэрвээ наад хүн чинь харлачих юм бол би таниас 50.000.000 төгрөг нэхэх болно. Та бид хоёрын ийм сайхан найз нөхөрлөлийн харилцаа тасрах байх. 50.000.000 төгрөгөнд үл хөдлөх хөрөнгөө өгөхгүй гээд татгалзсан. Тэр талаар Ж.М хэлсэн. Тэгж байтал Улаанбаатар хотоос хүмүүс ирээд бичиг баримтуудаа шалгаж эхэлсэн. Тэр үед н.М эгчээс би үл хөдлөх хөрөнгийг нь гуйхад надад зөвшөөрсөн. Тэгээд Ж.Мэй гэрээ хийж амаар тохиролцсон. Ж.М болохоор би харлахгүй ээ гэж хэлсэн. Тэгээд би Ж.М50.000.000 төгрөг дүйцэх үл хөдлөх хөрөнгийг Э ХХК-ны захирал н.М эгчээс гуйж байгаад авч өгсөн. Би өөрөө өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулж 50.000.000 төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээг олж өгсөн. Хэрвээ Ж.М харласан бол би хариуцлагыг нь үүрэх болзолтойгоор Ж.М чинь сэтгэлээсээ тусалсан. 2.000.000 төгрөг гэдэг нь үл хөдлөх хөрөнгө олж өгсөний хөлс мөнгө юм. Харин өөрөө болохоор Х аймгийн А сумын н.О гэдэг хүнээс 2.200.000 төгрөгөөр тэр хүнээс авч явах гэж байсан юм байна лээ. Тэр хүний үл хөдлөхийг чөлөөлөх хугацаа байгаагүй учраас би өөр үл хөдлөх олж өгье гээд олж өгсөн. Над дээр энэ хүн олон удаа үл хөдлөх олдохгүй байна гэж ирсэн. Тэгэхээр нь н.М эгчээс гуйж тохирохдоо мөнгө өгнө гэж огт ч юм яриагүй. н.Мг эгчид болохоор би энэ хүнд таны үл хөдлөхийг барьцаалж байгаа юм. Та зөвшөөрч байна уу? гээд зөвшөөрөл аваад Ж.М-д авч өгсөн. Уг 2.000.000 төгрөгийг бол нэхэмжлэгч Ж.М-д үл хөдлөх хөрөнгө олж өгсөний шагнал 50.000.000 төгрөгийг л хааж өгсөн гэв.

 

Нэхэмжлэгчээс:  Ж.М иргэний үнэмлэхний хуулбар, Ж.М-ийн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, СД 1 ширхэг,

 

Хариуцагчаас: Канвон муж Хвэнсон сум-Улирлын чанартай гэрээт ажилтанд тавигдах шаардлага гэх гарчиг бүхий баримт, Ж.М гарын үсэгтэй  “597 м2 газартай, өвлийн 2 давхар байшинг тохиролцсоны үндсэн дээр 2,000,000 төгрөгөөр барьцаалсан” гэх утга бүхий баримт, Х аймгийн Тойргийн нотариатч Ц.А-ийн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0115 дугаартай Ж.М, Ж.М нарын хооронд байгуулагдсан “ Улирлын чанартай богино хугацааны гэрээт ажилтан илгээх гэрээ,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, баталгааны гэрээ”-ний хуулбар,  Газар өмлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээний хуулбар, Э гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.М хүсэлтээр гар утасны зурваст үзлэгийн хийсэн тухай үзлэгийн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ж.М шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг П.М гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг П.М гэж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчаас нэрний учрыг тодруулахад миний өөрийн албан ёсны нэрийг П.М гэдэг боловч би П.М нэртэй оёдлын газар ажиллуулж байсан бөгөөд хүмүүс тэрэнгээр минь нэрлэж дуудаад П.М гэдэг болсон ер нь  П.М гэж нэрээр л хүмүүс намайг мэднэ дээ гэж тайлбарласан болно.

3. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч П.Маас 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийхээ үндэслэлийг  би солонгос руу явах гээд зуучлагч компанийн хүн болох П.Мын утсаар холбогдсон. П.М барьцаа үл хөдлөх эд хөрөнгө хэрэгтэй гэсэн шаардлага тавьж би үл хөдлөх эд хөрөнгийн А сумын нэг хүнээс зээлийг нь чөлөөлөөд 1.500.000 төгрөгөөр авах гэж байгаа гэж П.Мхэлэхэд би тэр хүнийг чинь танина дэмий гэсэн. П.М би чамд өөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олж өгье гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээрээ банкнаас 10.000.000 төгрөгийн банкны зээл гаруулж авсан байсан учраас надад бэлэн мөнгө байгаа нөгөө хүндээ хэлээд өгөөрэй гэсэн. Удалгүй над руу П.М залгаад 2.000.000 төгрөгөөр бичиг баримт оллоо гэж хэлсэн. Тэгээд би 2.000.000 төгрөгийг өгөхөд П.М цаад хүн нь 2.200.000 гэсэн гэхээр нь 200.000 төгрөг нь явахаас өмнө болох байх гэж хэлсэн. Яг явах болоод бичиг баримт шүүхэд хотоос ирсэн н.Мягмарсүрэн гэж захирал бичиг баримтыг шүүж үзээд Агээд бид нартай цуг явах хүний бичиг баримт байна гэж хэлсэн. Би нотариатчаар батлуулахад Агээд залуугийн 2 давхар өвлийн байшингийн бичиг баримтыг гаргаж өгсөн байсан. н.Адъяад болохоор П.М би чамайг асуудалгүй гаргаж өгнө. Чи хоёр үл хөдлөхтэй юм байна гээд нэгийг нь надад авч өгсөн байсан. Гэтэл *** М захирал захирал энэ хүний 2 үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Яагаад Ж.М нэгийг нь шилжүүлсэн юм бэ? гэдэг асуудал үүссэн. Гэтэл нэг илүү үл хөдлөх нь ээж н.Мгэдэг хүний үл хөдлөх байсан. Тэгээд *** М захирал намайг аймгаа төлөөлж байгаа олон жил ногоо тарьж байгаа хүн учраас тэр үл хөдлөхөөр явуулъя. Аямар ч найдваргүй байгаа учраас өөрийнхөө арай илүү үнэтэй үл хөдлөхийг авах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр н.Мгуайн үл хөдлөх хөрөнгийг авах гээд тэр хүмүүсийн нүүрэн дээр нь гарч уулзаад н.Адъяагаас асуусан би чиний үл хөдлөхийн бичиг баримтыг авахын тулд П.Мд 2.000.000 төгрөг өгсөн. Түүнийг чамд өгсөн үү гэж асуухад, үгүй надад 100 төгрөг ч өгөөгүй гэж хэлсэн. Яагаад чамд өгөөгүй юм бэ? Чамд яг юу гэж хэлж үл хөдлөхийн бичиг баримтыг чинь шилжүүлж авий гэсэн юм бэ? гэхэд А П.М надад нэг үл хөдлөхийн бичиг баримт дутаад байна. Би чамайг найдвартай гаргаж өгнө. Надад нэг үл хөдлөхөө өгчих гэж хэлсэн гэсэн. Тэгээд би үл хөдлөхийг нь тавиад явсан. Абид нартай цуг явсан боловч 2 сарын дараа эхийнх нь бие муудаад тэндээс буцаж ирсэн. Надаас тэр үед бол мөнгө нэхээгүй. Би болохоор П.Маас нэхээд байсан. Чи тэр хүний 2.000.000 төгрөгийг өгөөгүй юм байна. Тэр хүнд нь буцааж өгөөч гэхэд надад хариу ерөөсөө өгөхгүй байсан. Би оны өмнө ирээд үл хөдлөхийг шилжүүлж өгсөн. Би 100 төгрөг ч өгөөгүй дээ санаа зовоод н.Мгэдэг эгчтэй уулзахад бөөрний эмчилгээнд 7 хоногт 250.000 төгрөгөөр орж байгаа эгчид нь мөнгө хэрэгтэй байна. Тэр төлсөн мөнгөө надад өгвөл сайн байна гэсний үндсэн дээр би зөндөө олон удаа П.Маас нэхсэн. Хоёр ч удаа гудамжинд таарсан. Хоёр ч удаа гэрт нь очсон. Сүүлд нь аргаа бараад нөхөрт нь хүртэл хэлсэн. Тэгэхэд ямар ч хариу хэлээгүй учраас шүүхэд өргөдлөө өгсөн. Би болохоор П.Мыг 1.000.000 төгрөгийг нь ч болтугай өгөөч үлдсэнийг нь би өгье гэсэн. Би тэр мөнгийг өөрөө авахгүй гэсэн. Одоо П.М тэр мөнгийг өгөхгүй гэж байна. Мөнгийг авсан нь үнэн, өгсөн нь үнэн. Тэр мөнгийг намайг буцааж авах гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Тэр мөнгийг н.Мөнхцэцэгт л өгөх гээд байгаа юм. Би тэр хүнд л мөнгийг нь өгөх гэж нэхэмжлэл гаргасан байгаа гэсэн.

 

4. Хариуцагч П.М нь нэхэмжлэлийн шаардлагыг миний тухайд Ж.М хүний үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлж өгч Солонгос улс руу явах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Би өөрөө маш их эрсдэл үүрсэн. Хэрэв  ирэхгүй болбол би нөгөө хүмүүст төлбөр төлөх ийм байдалд би өөрийгөө оруулж М-т тус болсныхоо хөлсөнд 2,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгөө эргэж нэхэхгүй гэж бичиг хүртэл хийж өгсөн байгаа гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

5. Нэхэмжлэгч Ж.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч П.Мын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн гаргаж хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн нэхэмжлэгч хариуцагч нарын тохиролцооны талаар бичигдсэн баримт зэргээр нэхэмжлэгч Ж.М нь Солонгос улс руу ажилчин гаргах гэрээний дагуу холбогдох компанид хандаж уг компанийн  төлөөлөгчтэй уулзахад 50,000,000 төгрөгөөс дээш үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгон тус компанийн мэдэлд шилжүүлэх нөхцөлийг танилцуулсан. Үүний дагуу тухайн компанийн Х аймаг дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан П.Мтай энэ нөхцөлийн талаар ярилцаж хариуцагч П.М нь өөр хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.Мнэр дээр шилжүүлж өгснөөр Ж.М Солонгос улс руу явах шаардлагыг хангах,  үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн хүнд өгөх учиртай гэж 2,000,000 төгрөгийг П.М нь Ж.Мээс өөртөө бэлнээр авсан, үл хөдлөх барьцаалсан мөнгийг буцаан нэхэхгүй гэж баталсан, Ж.М уг компанид бүрдүүлж өгсөн баримтын дагуу Солонгос улс руу явж ажиллаад ирсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцаг П.М 2,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Солонгос улс руу явахад  гэрээгээр ажиллагч нь 50,000,000 төгрөгөөс дээш үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах шаардлага тавигдсаныг хангахын тулд хариуцагч П.М үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсний мөнгө гэж аван тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид өгнө гэсний дагуу өгчээ.

Нэхэмжлэгч Ж.М нь хэдийгээр хариуцагч П.М2,000,000 төгрөгийг өгсөн байх боловч уг мөнгийг буцаан авах нөхцөлгүйгээр шилжүүлсэн, түүнд үл хөдлөх эд хөрөнгө шилжиж бүртгэгдсэнээр нэхэмжлэгчийн Солонгос улс руу явж ажил хийх хүсэл зориг биелсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.М нь би өөрөө тухайн мөнгийг өөртөө авахгүй, харин үл хөдлөх эд хөрөнгөө надад шилжүүлж өгсөн одоо бие нь муу байгаа М гэж хүнд өгөх гэсэн юм. Хариуцагч нь надаас тэр хүнд өгнө гэж авчихаад өгөөгүй байгаад нь л миний тухайд ийм нэхэмжлэл гаргасан. Тэрнээс надад П.М тус болсныг би мэдэж байгаа гэж тайлбарласан болно.

 Иймд талуудын тохиролцооны дагуу нэхэмжлэгч Ж.М2,000,000 төгрөгөнд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд түр шилжүүлэн бүртгүүлж Солонгос улс руу ажиллахаар явахад шаардлагатай нөхцөлийг ханган, Солонгос улс руу явж ажиллаад ирсэн тул П.Мшилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

7.  Нэхэмжлэгч Ж.М хариуцагч П.М аас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Мээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 ( дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Ж.М хариуцагч П.М-аас 2,000,000 (хоёр сая) мянган төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 ( дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХТУЯА