| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00353/И |
| Дугаар | 155/ШШ2024/00661 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/00661
| 2024 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/00661 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Ц*** хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Нэхэмжлэгч: С*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хамтран нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусан тухай 107 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0537 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай, 155/2024/00353/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц*** хязгаарлагдмал хариуцлагатай компани, С*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-ийн өмгөөлөгч Ц.Ц***,
ХариуцагчХ***аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа нар оролцов.
(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц*** хязгаарлагдмал хариуцлагатай компани, С*** хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц*** ХХК болон С*** ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.О -тай №11/38 тоот “Нийлүүлэгч, борлуулагчийн хамтран ажиллах гэрээ”, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Х***аймгийн *** үйлчилгээний зориулалттай нийт 119 м.кв талбайтай дэлгүүрийг барьцаалан “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулан бараа, бүтээгдэхүүн нийлүүлэн хамтран ажиллаж байсан. Гэтэл гэрээт борлуулагч Д.О нь 2012 оны 04 дүгээр сараас эхлэн авсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөлгүй “С***” ХХК-д 7,163,030 төгрөг, “Ц***” ХХК-д 9,881,210 төгрөг, нийт 17,044,249 төгрөгийн өр үүсгэсэн. Улмаар “Ц***” ХХК болон “С***” ХХК-наас шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Д.О нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрөө төлөхгүй байсан тул “Ц***” ХХК болон “С***” ХХК-наас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг бичүүлж авсан болно. Ингээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэнХ***аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.О-аас төлбөр барагдуулах ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Х***аймгийн ** зориулалттай нийт 119 м.кв талбайтай дэлгүүрийг “Ц***” ХХК-д шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.С нь “Ц***” ХХК-д холбогдуулан ***байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 566 м.кв газраас Ц*** ХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м.кв газрыг чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажХ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрээр Ц*** ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг “Ц*** ” ХХК-ийн өмч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. ...” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Х***аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №25 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нарын хувьд Д.О нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед бараа, бүтээгдэхүүний төлбөрийг мөнгөөр төлж барагдуулах боломжгүй гэсэн тул аргагүйн эрхэнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүрэн шийдвэрлээгүй, ажиллагаагаа дутуу явуулснаас болж шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгөө ашиглах боломжгүй, нураах болоод байна.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж тус тус заасан.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар төлбөр төлөгчийн хүсэлтэд заасан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлж болно”, 60.3-д “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 60.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлснээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бүх этгээдэд мэдэгдэж, саналыг нь авна” гэж заасан.
Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон манай компанийн өмчлөлд шилжүүлэхдээ үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг хэн эзэмшиж байгааг тодруулаагүй, үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг төлбөр авагчид шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүйгээс болж өнөөдөр манай компани тухайн үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй, нураах нөхцөл байдалд орж байна.
Бидний зүгээс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахъ хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 0537 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тухай” хүсэлтийг гаргасан. Улмаар тус газраас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан тоотоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээх боломжгүй талаар хариу ирүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №03/256 дугаар хариу албан тоотоор гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар мөн адил хариу өгсөн. Нэхэмжлэгч нарын хувьд хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дутуу явуулснаас болж хууль ёсны дагуу өр төлбөртөө шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах ямар ч боломжгүй болж эцэс сүүлдээ төлбөрөө авч чадахгүй, үл хөдлөх хөрөнгөө ч ашиглаж чадахгүй маш их хохирч байна.
Иймд Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 107-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0537 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар Д.О-аас 9.881.210 төгрөг гаргуулж Ц*** ХХК-д, 7.163.039 төгрөг гаргуулж С*** ХХК-д олгох, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Х***аймгийн *** байрлалтай 119м.кв талбайтай улсын бүртгэлийн *** дугаартай “Баянбулаг” хүнсний дэлгүүрийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 387 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол” үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Д.О нь төлбөрийг сайн дугаар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт заасан хөрөнгийг хураан авсныг, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нь барьцааны хөрөнгийг төлбөрт тооцон авах, ямар нэгэн маргаангүй гэх тайлбарыг өгч хөрөнгийг хүлээн авч, хөрөнгийг шилжүүлэн авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч: нэхэмжлэлдээ.... үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг хэн эзэмшиж байгааг тодруулаагүй... гэжээ, төлбөр төлөгч Д.О, төлбөр авагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.А нарыг байлцуулан тайлбар авч, газрын эзэмшлийг тодруулахад, тухайн хөрөнгө байрлах газар нь түүхий эдийн захын газар гэх тайлбарыг өгсөн, түүхий эдийн захын газарт барьсан хөрөнгө гэдгийг талууд мэдэж байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар болон нэхэмжлэгч барьцаалан авсан хөрөнгөө зөвхөн *** дугаартай дэлгүүрийн зориулалттай хөрөнгөөр хангуулахаар шүүхэд хандан, шүүх нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэснээс харагдаж байна, шүүхийн шийдвэр, барьцааны гэрээнд газрыг огт дурдаагүй, мөн зөвхөн төлбөр авагчийн барьцаалсан хөрөнгийг буюу зах дотор байрлах шүүхийн шийдвэрт заасан *** дугаартай 119 м.кв талбайтай “Баянбулаг” хүнсний дэлгүүрээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан тул шийдвэр гүйцэтгэгч барьцаалагдаагүй, бусдын эзэмшлийн болон шүүхийн шийдвэрт заагаагүй хөрөнгөнд халдан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Нэхэмжлэлд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус газарт хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх хүсэлт гарган 2023 оны 01-р сарын 17-ны өдөр хариуг авч үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гарган хариугаа 03 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №03/256 дугаар албан бичгээр авсан гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу гомдлын хариуг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч гаргаагүй, гомдол гаргах хуулийн хугацаа зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхгүй, мөн Шүүхийн шийдвэрт заагаагүй, барьцаалагдаагүй бусдын эзэмшлийн хөрөнгө буюу газрыг хураан авч, шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой гэж хууль бус ажиллагаа явуулахыг шаардаж, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн төлбөр төлөгч Д.О нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Газрыг Д.О-ы нэр дээр байгааг тодруулаагүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Газар Д.О-ы нэр дээр байгаагүй. 2011 онд н.М гэх хүнээс н.Э гэж хүнд шилжүүлсэн байсан. Дэлгүүрийг л барьцаалснаас тухайн газрыг бол барьцаалах эрх байхгүй байсан. Тухайн зах нь н.М гэх хүний эзэмшилд байгаа учраас ганцхан тухайн дэлгүүрийн газрыг албадан чөлөөлөх боломжгүй байна. Хамтран эзэмшигч н.Г-д мэдэгдсэн учраас тухайн төлбөр төлөгч нь 15 жилээр ашиглах эрхээ аваад өнгөрсөн жилүүдэд ашигласан байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 7 дугаар зүйлийн 2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл гэрээг хийж байхад газрыг нь өөр хүнийх гэдгийг мэдэж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Төлбөр авагчид энэ талаар тайлбарлаж өгсөн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид мэдэгдсэнээр эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх хүсэлттэй байна гэсэн байр суурийг илэрхийлж тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч нараас нэхэмжлэгч Ц*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц*** ХХК-иас Ч.Н-д олгосон итгэмжлэл, С*** ХХК-иас Ч.Н-д олгосон итгэмжлэл, Ц*** ХХК-ийн дүрэм, С*** ХХК-ийн дүрэм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03/256 дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/124 дугаар албан бичиг,Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/76 дугаар албан бичиг, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамж, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0537 дугаар тогтоол, Х***аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0208 дугаар Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай актын нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, Х***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х***аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын нотариатчаар гэрлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг,
Хариуцагчаас Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.Ч-д олгосон итгэмжлэл, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тогтоол, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгч Д.О-тай ярилцсан тэмдэглэлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлбөр авагч Ц*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-тэй ярилцсан тэмдэглэлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Д.О-тай ярилцсан тэмдэглэлийн хуулбар, Ц*** ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А.А-д олгосон итгэмжлэлийн хуулбар, Х***аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0247 дугаар Эд хөрөнгийг хураасан актын хуулбар,Х***аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар Эд хөрөнгийг хураасан актын хуулбар,Х***аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0208 дугаар Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай актын хуулбар, Ц*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолын хуулбар, Х***аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 341 дугаар албан бичгээр Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн Б.С-д Х***аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/693 тоот шийдвэрээр Х***аймгийн *** хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 566 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 14 жилийн хугацаатай эзэмшүүлсэн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж олгосон Иргэний газар эзэмших эрхийн ***дугаартай гэрчилгээний хуулбар, Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий бүсэд *** нэгж талбарын дугаартай эзэмшил газрын түүхчилсэн лавлагааны хуулбар, Х***аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/684 дугаар албан бичгээр Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар лавлагаагаар хүргүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 5 дугаар сарын 27-ний өдөр, Регистрийн дугаар: *** Иргэний бүртгэлийн ***, Овог: ***, Эцэг/эх/-ийн нэр:***, Өөрийн нэр: ***, Хүйс: эмэгтэй, Нас барсан он,сар, өдөр: 2024-01-13, Бүртгэсэн газар: Х, М, Бүртгэлийн дугаар:0018, Бүртгэсэн он, сар, өдөр: 2024-01-15 гэх бичилттэй *** дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус ирүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц*** хязгаарлагдмал хариуцлагатай компани, С*** хязгаарлагдмал хариуцлагатай компани ньХ***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ***-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Х***аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч Д.О-аас төлбөр барагдуулах ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1723001022 дугаарт бүртгэлтэйХ***аймгийн *** зах үйлчилгээний зориулалттай нийт 119 м.кв талбайтай дэлгүүрийг “Ц***” ХХК-д шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.С нь “Ц***” ХХК-д холбогдуулан “Х аймгийн М сумын *** дугаар баг түүхий эдийн зах *** тоот хаягт байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 566 м.кв газраас Ц*** ХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м.кв газрыг чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж Х***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №155/ШШ2021/00748 дугаар шийдвэрээр Ц*** ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг “Ц*** ” ХХК-ийн өмч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. ...” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Х***аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нарын хувьд Д.О нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед бараа, бүтээгдэхүүний төлбөрийг мөнгөөр төлж барагдуулах боломжгүй гэсэн тул аргагүйн эрхэнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүрэн шийдвэрлээгүй, ажиллагаагаа дутуу явуулснаас болж шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгөө ашиглах боломжгүй, нураах болсон.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж тус тус заасан.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар төлбөр төлөгчийн хүсэлтэд заасан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлж болно”, 60.3-д “Шийдвэр гүйиэтгэгч энэ хуулийн 60.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлснээр эрх, хуулъ ёсны ашиг сонирхол нъ хөндөгдөж болох улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бүх этгээдэд мэдэгдэж, саналыг нь авна” гэж заасан.
Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон манай компанийн өмчлөлд шилжүүлэхдээ үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг хэн эзэмшиж байгааг тодруулаагүй, үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг төлбөр авагчид шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүйгээс болж өнөөдөр манай компани тухай үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй, нураах нөхцөл байдалд орсон.
Бидний зүгээс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөрХ***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахъ хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тухай” хүсэлтийг гаргасан. Улмаар тус газраас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан тоотоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээх боломжгүй талаар хариу ирүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №03/256 дугаар хариу албан тоотоор гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар мөн адил хариу өгсөн. Нэхэмжлэгч нарын хувьд хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дутуу явуулснаас болж хууль ёсны дагуу өр төлбөртөө шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах ямар ч боломжгүй болж эцэс сүүлдээ төлбөрөө авч чадахгүй, үл хөдлөх хөрөнгөө ч ашиглаж чадахгүй маш их хохирч байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 7 дугаар зүйлийн 2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл гэрээг хийж байхад газрыг нь өөр хүнийх гэдгийг мэдэж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Төлбөр авагчид энэ талаар тайлбарлаж өгсөн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид мэдэгдсэнээр эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрчээ. Үүнд төлбөр авагчийн барьцаалсан хөрөнгийг буюу зах дотор байрлах шүүхийн шийдвэрт заасан *** дугаартай 119 м.кв талбайтай “Баянбулаг” хүнсний дэлгүүрээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан тул шийдвэр гүйцэтгэгч барьцаалагдаагүй, бусдын эзэмшлийн болон шүүхийн шийдвэрт заагаагүй хөрөнгөнд халдан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй.
Нэхэмжлэлд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус газарт хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх хүсэлт гарган 2023 оны 01-р сарын 17-ны өдөр хариуг авч үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гарган хариугаа 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №03/256 дугаар албан бичгээр авсан гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу гомдлын хариуг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч гаргаагүй, гомдол гаргах хуулийн хугацаа зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхгүй,
Мөн Шүүхийн шийдвэрт заагаагүй, барьцаалагдаагүй бусдын эзэмшлийн хөрөнгө буюу газрыг хураан авч, шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой гэж хууль бус ажиллагаа явуулахыг шаардаж байна. Иймд 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Төлбөр төлөгч Д.О нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Газрыг Д.О-ы нэр дээр байгааг тодруулаагүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Газар Д.О-ы нэр дээр байгаагүй. 2011 онд н.М гэх хүнээс н.Э гэж хүнд шилжүүлсэн байсан. Дэлгүүрийг л барьцаалснаас тухайн газрыг бол барьцаалах эрх байхгүй байсан. Тухайн зах нь н.Мандшир гэх хүний эзэмшилд байгаа учраас ганцхан тухайн дэлгүүрийн газрыг албадан чөлөөлөх боломжгүй байна. Хамтран эзэмшигч н.Г-д мэдэгдсэн учраас тухайн төлбөр төлөгч нь 15 жилээр ашиглах эрхээ аваад өнгөрсөн жилүүдэд ашигласан байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамж, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тогтоол, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгч Д.О-тай ярилцсан тэмдэглэлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлбөр авагч Ц*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-тэй ярилцсан тэмдэглэлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Д.О-тай ярилцсан тэмдэглэлийн хуулбар, Ц*** ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр А.А-д олгосон итгэмжлэлийн хуулбар, Х***аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0247 дугаар Эд хөрөнгийг хураасан актын хуулбар, Х***аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0247 дугаар Эд хөрөнгийг хураасан актын хуулбар, Х***аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0208 дугаар Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай актын хуулбар, Ц*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0537 дугаар тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03/256 дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/124 дугаар албан бичиг, Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/76 дугаар албан бичиг, Х***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х***аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын нотариатчаар гэрлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.
Төлбөр төлөгч Д.О нь нэхэмжлэгч Ц*** ХХК болон С*** ХХК-иудтай 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Нийлүүлэгч, борлуулагчийн хамтран ажиллах гэрээ”, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон улсын бүртгэлийн Ү- 1723001022 дугаарт бүртгэлтэйХ***аймгийн Мөрөн сумын *** зах үйлчилгээний зориулалттай нийт 119 м.кв талбайтай дэлгүүрийг барьцаалан “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулан хамтран ажиллаж байхдаа өөрийн борлуулахаар авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгч Ц*** ХХК болон С*** ХХК-иуд шүүхэд хандан Д.О-д холбогдуулан нийт 17,044,249 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Сум дундын 27 дугаар шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн учир нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Х***аймгийн М сумын *** байрлалтай 119м.кв талбайтай Улсын бүртгэлийн *** дугаартай *** хүнсний дэлгүүрийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Д.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир нэхэмжлэгч нараас гүйцэтгэх баримт бичгийг гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан Гэтэл хариуцагч Д.О нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрөө төлөхгүй байсан тул “Ц***” ХХК болон “С***” ХХК-наас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг бичүүлж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэнХ***аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.О-аас төлбөр барагдуулах ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэйХ***аймгийн М сумын *** дугаар баг *** зах үйлчилгээний зориулалттай нийт 119 м.кв талбайтай дэлгүүрийг “Ц***” ХХК-д шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авчээ.
Ингэснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.
Иргэн Б.С нь “Ц***” ХХК-д холбогдуулан *** хаягт байрлах нэгж талбарын 6712014168 дугаар бүхий 566 м.кв газраас Ц*** ХХК-ийн хууль бусаар байшин барьсан 119 м.кв газрыг чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажХ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрээр Ц*** ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг “Ц*** ” ХХК-ийн өмч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. ...” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Х***аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Дээрх үйл баримтад талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Д.О нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед үүргийн гүйцэтгэлийг хангуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Д.О-аас шилжүүлэн өгсөн боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүрэн шийдвэрлээгүй, ажиллагаагаа дутуу явуулснаас болж шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгөө ашиглах боломжгүй болсон гэж, хариуцагч Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд бусдын эзэмшил бүхий газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх эрх бидэнд байхгүй гэж маргажээ.
5. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж иргэний эрх зүйн хамгаалалтыг хуульчилсан байна.
Үүгээр нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн үндэслэлээр Х*** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ***-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрхтэй.
Гэвч тухайн иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед үйлчилж байсан 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж хуульчилсан байх ба нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №03/256 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг авч тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Д.О-ы өр барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар 2022 оныг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хандан гомдол гаргаагүй ба иргэн С өөрийн эзэмшлийн газраас төлбөр төлөгч Д.О-ы өр төлбөрийг барагдуулан Ц*** хязгаарлагдмал хариуцлагатай компани, С*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын өр төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болох 119м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай хөрөнгийг албадан чөлөөлүүлэх маргаан гарснаар нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг доорх газрын хамт шилжүүлэх учиртай байсан гэж марган холбогдох байгууллагуудад 2022 оны 12 дугаар сараас эхлэн гомдлыг гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.3-д Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж хуульчилсан тул нэхэмжлэгч нь энэхүү хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэв.
Хариуцагч Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн төлбөр төлөгч Д.О-ы Ц*** хязгаарлагдмал хариуцлагатай компани, С*** хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад нийт 17,044,249 төгрөгийн өрийг төлж барагдуулах Иргэний хэргийн талаарх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр авагчийн А.А-д олгосон итгэмжлэлийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөгчийг оролцуулсан байна.
Энэ талаар хуулийн /2002 оны хууль/ 27 дугаар зүйлд хуульчилсан ба хуульд нийцжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийдсэн ажилагааны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч Д.О нь газар нь түүхий эдийн захын газар минийх биш... гэж, төлбөр төлөгч Д.О-ы зөвшөөрснөөр хүлээлгэн өгөхийг танилцуулах төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нь...Барьцааны үүргийн дагуу үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцож авъя, ямар нэгэн маргаангүй... гэснээр барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь бусдын эзэмшилд байсан, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг зөвшөөрсөн байдал нь хэрэгт авагдсан тэмдэглэлээр нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны хууль/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрх эдэлнэ гэж талуудын эрх, үүргийг хуульчилсан тул төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бусдын эзэмшилд байгааг мэдэх боломжтой байсан төдийгүй энэ талаар саналаа илэрхийлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзах зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох эрхтэй байжээ.
Түүнчлэн Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжийн ...4.-д Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Ц*** ХХК-ийн 9,881,210 төгрөг, С ХХК-ийн 7,163,039 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Х***аймгийн *** зах дотор байрлалтай 119м.кв талбайтай Улсын бүртгэлийн *** дугаартай *** хүсний дэлгүүрийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Х***аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.. гэж шийдвэрлэсэн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд талууд зөвшөөрсөн, маргаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрт заагдаагүй, бусдын эзэмшилд байх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны 6 дугаар сарын 06-ний өөр батлагдаж өнөө үйлчилж байгаа/ 7 дугаар зүйлийн 7.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж хуульчилсан байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 60.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлснээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бүх этгээдэд мэдэгдэж, саналыг нь авна гэснийг зөрчсөн өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бусдыг эзэмшилд байгааг эрх , хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ашиг сонирхол хөндөгдөнө гэж тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсноос хойш 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг тайлбарлан байр сууриа илэрхийлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйл нь Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх талаар буюу төлбөр төлөгчийн хүсэлтээр төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт юм.
Тодруулбал, энэ нь төлбөр төлөгчийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлбөр авагчийн өмчлөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож байгаа ажиллагаанд хамааралгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж тус тус заасан гэжээ.
Иргэний хуулийн дээрх зохицуулалтад үл хөдлөх эд хөрөнгө, салгаж үл болох хязгаарлагдмал ойлголтуудыг хуульчилсан бөгөөд газрын эрх, түүний дээр байрлах эд хөрөнгийн эрхийг эзэмших, өмчлөх, бусдын эзэмшлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийг бий болгох, газрыг түрээслэх, түр хугацаагаар эзэмшилд нь шилжүүлэх зэргээр ялгамжтай байдлаар хуульд зохицуулагдсан байдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг дагаж газрын эрх тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчид шилжихгүй.
Өөрөөр хэлбэл газар, түүний дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь өөр, өөр этгээдүүд байж болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцээгүй хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд төлбөр төлөгч Д.Он ь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон тул Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг хүчингүй болгосноор эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй байна гэж үзэв.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй учир Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг хүчингүй болгохыг шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц*** хязгаарлагдмал хариуцлагатай компани, С*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хамтран нэхэмжлэлтэй, Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусан тухай 107 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц*** хязгаарлагдмал хариуцлагатай компани, С*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хамтран нэхэмжлэлтэй, Х***аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусан тухай *** дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн доторХ***аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА