| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00125/И |
| Дугаар | 150/ШШ2024/00146 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 150/ШШ2024/00146
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 150/ШШ2024/00146 | ******* аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, * дугаар хороо, ** дугаар байр, **тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, *-р баг, , ** гудамж, ** тоотод оршин суух хаягтай, овогт , /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,645,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Н.******* болон М. нар нь 2020 оны 09-р сарын 04-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Н.******* нь хариуцагчид 8,000,000 /найман сая/ төгрөгийг сарын 4 хувь, нэг хоногийн 0,13 хувийн хүүтэйгээр 7 хоногийн хугацаатай зээлүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, гэрээ байгуулсан өдрөө хариуцагчид бэлнээр 8,000,000 /найман сая/ төгрөгийг хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний 4.7 дах хэсэгт "... Зээлдэгч нь зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй..." гэж заасныг зөрчиж, өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтөөс огт төлбөр төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч М. нь үүргээ биелүүлэхгүй байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Талуудын хооронд байгуулагдсан "Зээлийн гэрээ"-ний 3 зүйлийн 3.3 дах хэсэгт талууд сард 4 хувь, хоногт 0,13 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон байна. Тус заалтыг үндэслэн зээлийн гэрээний дагуу хүүг тооцвол нэг хоногт 10,400/8,000,000*0,13%/ төгрөгnay хүү төлөхөөр байна. Харин 2020.09.11-ны өдрөөс 2023.08.14-ний өдрийг хүртэл 2 жил 11 сар 3 хоног буюу 1067 хоног байх тул зээлийн хүү нь 11,096,800 /арван нэгэн сая ерэн зургаан мянга найман зуун/ төгрөг болж байна. Иймд М. нь үндсэн зээлийн төлбөрт 8,000,000 /найман сая/ төгрөг, хүүд 11,096,800 /арван нэгэн сая ерэн зургаан мянга найман зуун/ төгрөг, нийт 19,096,800 /арван есөн сая ерэн зургаан мянга найман зуун/ төгрөгийг Н.*******өд төлөхөөр байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт "...Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө..." гэж зааж өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцох үндэслэлтэй байна. Тухайлбал, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 19,096,800 төгрөгөөс өдөрт бодох алдангийг тооцвол өдөрт бодох 19,096,800*0,5%=95,484 төгрөг болох бөгөөд Хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангийг тооцвол 1067*95,484=101,881,428 төгрөг болохоор байна. Гэвч иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.4 дэх хэсэгт "...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..." гэж зааж өгсөн байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 19,096,800 төгрөгийн 50 хувь болох 9,548,400 /есөн сая таван зуун дөчин найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг алдангид төлөхөөр байхаар байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагч М.аас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 /найман сая/ төгрөг, зээлийн хүү 11,096,800 /арван нэгэн сая ерэн зургаан мянга найман зуу/ төгрөг, алданги 9,548,400 /есөн сая таван зуун дөчин найман мянга дөрвөн зуун/ төгрөг, нийт 28,645,200 /хорин найман сая зургаан зуун дөчин таван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч М. нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 24,645,200 төгрөгөөс татгалзаж байгаа болно. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, үүн дээр улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 150,600 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.т холбогдуулан 28,245,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 24,645,200 төгрөгөөр багасгаж, 4,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч М. нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 28,645,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 24,645,200 төгрөгөөр багасгаж, 4,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлд 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 150,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА