Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2023/00605

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2023/00605

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дээлний үнэ 805,000 (найман зуун таван мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00526/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.М  ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Н.М   нь хариуцагч А.Х холбогдуулан 805,000 (найман зуун таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.М   нь ************ бөөний төвийн 2 давхарт монгол хувцас хийж зардаг жижиг дэлгүүртэй билээ. ********* нь охин ******, охин ******** хамтаар *********сарын эхээр цагаан сараас өмнө 805,000 төгрөгний дээлийг 4 сард өгчихнө одоо би ******** ажиллаж байгаа охин ********* дэлгүүрт касс хийж байгаа удахгүй гээд авсан түүнээс хойш утсаа авахгүй байсан учир ажилладаг газарт нь очсон боловч хоёулаа ажлаасаа гарсан байсан. Ингээд шүүхэд өглөө гэж утсаар ярихад *************-нээс өмнө 2 хуваагаад өгнө гэж өргөдөл бичиж өгчихөөд утсаа авалгүй холбоо ч барилгүй дахин алга болсон учир Н.М   миний зээлдүүлсэн 805,000 төгрөгний монгол хувцасны төгрөгийг гаргуулж өгнө зүү гэжээ.

Нэхэмжлэгч Н.М   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаан сар болох гээд хүн болгонд л дээл хэрэгтэй байсан үе. А.Х ын охин н************ нь манай том хүүгийн ангид сурдаг учраас би итгээд жил болгон дээл зээлээр өгдөг байсан. Надаас 2, 3 жил дараалж дээл зээлээр авч байгаа. Тэгээд хэлсэн цаг хугацаанаасаа 2, 3 сарын хойно өгдөг байсан. Гэтэл энэ удаа бүр огт өгөхгүй, утсаа ч авахгүй алга болсон. 7 дугаар багт амьдардаг гэрт нь очиход байхгүй, энд амьдрахаа больсон гэж хэлсэн. Өнгөрсөн жил надаас дээл зээлээр авч одоог хүртэл өгөхгүй удаа дараа утсаар ярьсан боловч утсаа авахгүй байгаа учраас би шүүхэд хандсан. Одоо манай хүү сургуульдаа сурч байгаа. Харин ************ ************ ангиасаа техник мэргэжлийн сургуулийн тогоочийн ангид сурдаг болсон. А.Х  гэдэг хүн анх надаас дээл зээлээр авахдаа ************ гэдэг охиноо дагуулж ирээд манай охин танай хүүгийн ангид сурдаг гэхээр нь тийм шүү дээ гэхэд эгч нь хэдэн төгрөгийн дээл зээлээр авах гэсэн юм гээд 4 жилийн өмнөөс зээл авч эхэлсэн. Энэ удаад эхлээд А.Х  *********** гэдэг охиноо дагуулж орж ирээд өөртөө 180,000 төгрөгийн, охиндоо 120,000 төгрөгийн ********** гээд нийт 300,000 төгрөгийн үнэтэй 2 дээл авсан. Тэгэхдээ манай охин ******** бас дээл авна гэсэн, ажлынхаа зав зайгаар ирээд авчихна өгчихөөрэй гээд явсан. Тэгээд охин ************ нь нөхөртэйгөө хамт орж ирээд А.Х ыг надтай утсаар яриулаад *********** нь загварын дээл 180,000 төгрөг, нөхөртөө загварын дээл 200,000 төгрөг, нөхөртөө арьсан бүс 70,000 төгрөг, ********** нь нөхрийг нь дагаж ирсэн дагавар хүүхэдтэй байсан. Тэр дагавар хүүхэддээ бас хүүхдийн дээл 55,000 төгрөгөөр авсан. Энэ дээлүүдээ 2022 оны цагаан сараар аваад өгөхгүй болохоор нь би 2022 оны 4 дүгээр сараас хойш нэхсэн. Заримдаа утас нь холбогдоно, заримдаа холбогдохгүй. Утсаар ярихаар өгнө гэдэг. А.Х  ************ худалдагч хийдэг. Би ямар ч хүү нэмээгүй дээлийнхээ үнийг л авъя гэж байгаа. ************** гэдэг охин дээр нь очоод А.Х  эгчийн дугаарыг аваад ярихад 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгнө гэж хэлсэн. Тэгээд эгч нь ************** амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгээд өгөх байх гэж 1 сар хүлээгээд өгөхгүй байхаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.Х аас 805,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хариуцагч А.Х *********** өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан танилцуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор буюу 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг, хариу тайлбар ирүүлээгүйгээс гарах үр дагаврын талаар мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл бичсэн А.Х  гэх гараар бичсэн баримтын эх хувь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус гаргаж өгсөн.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Н.М   нь хариуцагч А.Х холбогдуулан дээлний үнэ болох 805,000 (найман зуун таван мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А.Х ын охин нь миний хүүгийн ангид сурч байсан бөгөөд тэрнээс хойш таньдаг болсон. Надаас хэд хэдэн удаа дараа өгөхөөр монгол дээл худалдан авч байсан ба үнийг нь хэдэн сарын дараа өгчихдөг байсан юм. Гэтэл энэ удаад буюу одоогоос нэг жил гарны өмнө 2022 оны 2 дугаар сард буюу цагаан сар болохоос өмнөхөн А.Х  нь охидуудтайгаа ирээд миний монгол дээл зарж байсан дэлгүүрээс энэ удаад эхлээд А.Х  Н.О гэдэг охиноо дагуулж орж ирээд өөртөө 180,000 төгрөгийн, охиндоо 120,000 төгрөгийн плажан дээл гээд нийт 300,000 төгрөгийн үнэтэй 2 дээл авсан. Тэгэхдээ манай охин *********** бас дээл авна гэсэн, ажлынхаа зав зайгаар ирээд авчихна өгчихөөрэй гээд явсан. Тэгээд охин н.Хулан нь нөхөртэйгөө хамт орж ирээд А.Х ыг надтай утсаар яриулаад *************** нь загварын дээл 180,000 төгрөг, нөхөртөө загварын дээл 200,000 төгрөг, нөхөртөө арьсан бүс 70,000 төгрөг, *********** нь нөхрийг нь дагаж ирсэн дагавар хүүхэдтэй байсан. Тэр дагавар хүүхэддээ бас хүүхдийн дээл 55,000 төгрөгөөр авсан. Энэ дээлүүдээ 2022 оны цагаан сараар аваад өгөхгүй болохоор нь би 2022 оны 4 дүгээр сараас хойш нэхсэн. Заримдаа утас нь холбогдоно, заримдаа холбогдохгүй. Утсаар ярихаар өгнө гэдэг. А.Х  ************* худалдагч хийдэг. Би ямар ч хүү нэмээгүй дээлийнхээ үнийг л авъя гэж байгаа. Н.О гэдэг охин дээр нь очоод А.Х  эгчийн дугаарыг аваад ярихад 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгнө гэж хэлсэн. Тэгээд эгч нь ***********амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгээд өгөх байх гэж 1 сар хүлээгээд өгөхгүй байхаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж шаардах эрхээ тодорхойлсон.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Н.М   нь хариуцагч А.Х холбогдуулан дээл худалдсан үнэ болох 805,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч А.Х  нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гардан авсан боловч хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд гаргасан би монгол дээл хийж зардаг. А.Х  нь жил болгон шахуу хэд хэдэн жил надаас монгол дээл худалдаж аваад үнийг нь хэдэн сарын дараа төлдөг байсан. Энэ удаад 2022 оны 2 дугаар сард цагаан сараас өмнө охидын хамт ирж өөртөө 180,000 төгрөгийн дээл, охиндоо 120,000 төгрөгийн плажан дээл, мөн охин Хулан нь өөртөө 180,000 төгрөгийн дээл, хүргэн нь гэх залуу 200,000 төгрөгийн дээл, 70,000 төгрөгийн бүс, хүүхэддээ 55,000 төгрөгийн дээлийг авч нийт 805,000 төгрөгийг удахгүй төлөхөөр болсон гэх тайлбараар нэхэмжлэгч Н.М   нь 805,000 төгрөгийн 5 ширхэг дээлийг хариуцагч А.Х шилжүүлэх, хариуцагч А.Х  805,000 төгрөгийг тодорхой хугацааны дараа нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. гэж заажээ.

Хариуцагч А.Х  нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Н.М   нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан барааны үнийг төлөхийг шаардах эрхтэй.

Хариуцагч А.Х нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.,

Мөн зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж тус тус хуульчилжээ.

Хариуцагч А.Х  нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хуулийн дээрх зохицуулалтаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч А.Х аас 5 ширхэг дээл, 1 бүсний үнэ болох 805,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М  д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч А.Х шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Н.М   шүүх хуралдаанд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулахаар тогтсон болохыг дурдлаа.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Х аас 23,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Х аас 805,000 (найман зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М  д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,870(хорин гурван мянга найман зуун дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Х аас 23,870 (хорин гурван мянга найман зуун дал) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА