Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 209

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Т.Батжаргал

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Батсүрэнгийн Оюун-Эрдэнэд холбогдох 1721000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, өвөг эцгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 39 дүгээр байрны 39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Хатгин овогт Батсүрэнгийн Оюун-Эрдэнэ. / РД: ЖЗ 92092200/

Шүүгдэгч Хатгин овогт Батсүрэнгийн Оюун-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 23-24 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Сити найт” бааранд мөн 2017 оны 10 сарын 11-ний өглөө 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32-03 тоотод хохирогч О.Дариймтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Батсүрэнгийн Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

Хохирогч Одхүүгийн Дарийм мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Оюун-Эрдэнийг эгчийн дүү чи ингэж болохгүй. Миний ч чиний ч эгчийн найз байгаа юм гэхэд “Чи миний эгч биш. Манай эгч та нар шиг халтар юмнуудтай нийлэх зиндааны хүн биш. Тооцоогоо ч хийж чадахгүй. Гичий, янхан, бөгс, ядуу халтар царайтай” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь чи юу гээд байгаа юм бэ? Би чиний мөнгөөр ууж идээгүй бацаан минь гээд өөдөөс нь үг сөрөхөд Оюун-Эрдэнэ намайг шууд үсдэж доош нь дараад газарт унагасан. Бас нүүр амыг маажиж самардаж олон удаа цохьсон. Би өөрийгөө хамгаалж үснийх нь үзүүрээс татаж үсдсэн...би тэр орой Оюунсүрэнгийн гэрт очиж хоносон. Оюунсүрэнд болсон зүйлийн талаар хэлсэн. Удалгүй гаднаас Оюун-Эрдэнэ согтуу орж ирэхээр нь Оюунсүрэн “чи яахаараа Дариймыг ийм болгож байгаа юм бэ” гэхэд “хохь чинь...” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь Оюунсүрэн уурлаж түүний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Оюун-Эрдэнэ “Дариймыг  нэг мөсөн алаад өгье л дөө“ гээд над руу дайрч дахин үсдээд нүүр ам самардаж маажсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11/

Гэрч Батсүрэнгийн Оюунсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би согтоод бааранд болсон зүйлийг санахгүй байна. 2017 оны 10 сарын 11-ний өглөө 06 цагт гэртээ сэрэхэд Батцэцэг, Дарийм нар манайд байсан. Дариймын нүүр маажуулаад улаан эрээн болсон байсан. Бааранд Оюун-Эрдэнэ маажсан гэж хэлсэн. ...06 цагийн орчимд Оюун-Эрдэнэ гаднаас шөнөжин уусан байдалтай согтуу орж ирсэн. Би түүнд чи Дариймыг ийм болгосон байна. Уучлалт гуй гэхэд уучлалт гуйхгүй гээд дахиж Оюун-Эрдэнэ Дарийм нар маргаж бие биеэ үсдээд зууралдаж ноцолдсон гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/

 Гэрч Пүрэвжаргалын Золжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 10 сарын 10-ны орой найз Оюун-Эрдэнэтэй 21 цагийн орчимд “Сити найт” бааранд орж пиво ууж суусан. Бидний өөдөөс харсан ширээнд Оюун-Эрдэнийн эгч найзуудтайгаа ирж суусан. Оюун-Эрдэнэ эгчийнхээ сууж байсан ширээнд очиж суугаад архи, пиво хольж уугаад нэлээн согтсон. Баар хаах үеэр 23 цагийн орчимд тооцооноос болсон байх Оюун-Эрдэнэ Дарийм гэдэг хүүхэнтэй маргалдаж бие биенийхээ үснээс зулгааж самардаж зууралдаж ноцолдсон гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22/

Гэрч Нэргүйн Сарансумъяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Оюун-Эрдэнэ Дариймыг хэл амаар доромжилж дайрч үсдээд гараараа нүүр ам руу нь нь самардаж цохиод татаж шалан дээр унагаад нүүр толгой руу нь гараараа цохиж зодоод байсан. Би түүнийг хорих гээд дийлэхгүй байсан. Оюун-Эрдэнэ Дариймын үснээс зуурч нүүр ам руу нь гараараа самардаж цохиж зодсон. Унаад байхад нь хөл рүү нь өшиглөж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25/

Гэрч Нямрагчаагийн Бадам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би хэрүүл маргаан болохоос өмнө гарч гэртээ харьсан. Маргааш өдөр нь гэртээ байхад Дарийм манайд ирээд “намайг яагаад орхиж явсан юм бэ? Оюун-Эрдэнэ ийм болгочихлоо” гэж хэлсэн. Түүний нүүр маажуулснаас болоод улаан эрээн болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30/

Гэрч Одхүүгийн Мөнхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гэртээ унтаж байтал дүү Дарийм залгаад “та Оюунсүрэнгийн гэрт хүрээд ирэх үү. Оюунсүрэнгийн дүү намайг аллаа” гэж хэлээд утсаа тасалсан. Цаад талд нь эмэгтэй хүн агсарч орилж бахирч байгаа сонсогдсон. ...Дарийм Оюунсүрэнгийн дүү ингэсэн гэж хэлсэн. Орон дээр доошоо хараад нэг эмэгтэй хэвтэж байхаар нь очоод мөрөн дээр нь алгадахад “хэн бэ пизда минь” гээд босоод ирсэн. Чи яагаад Дариймыг зодож байгаа юм бэ? гэхэд хуц чи хэн бэ? гээд над руу дунд хуруугаа гаргасан гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32/

Гэрч Баярмаагийн Батсоронзон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өглөө 7 цагийн орчимд гэртээ унтаж байтал эхнэрийн утас дуугараад утсаар ярьснаа намайг “гаръя, Дарийм хүнд алуулах гэж байна” гэж хэлсэн... тэр айлд Дарийм хоёр найзын хамт байсан. Найзынх нь нэг эмэгтэй дүү нь Дариймыг урд орой нь, өглөө нь бас зодсон болохыг тэр үед Дариймын ярианаас мэдсэн. Дариймын нүүр хүн харахын аргагүй улаан эрээн болчихсон, уйлчихсан байж байсан. Мөнхцэцэг зодсон гэх эмэгтэйтэй маргаж тэр хүүхэн орон дээр хэвтэж байснаа босч ирээд эхнэрийг үсдэж зуурсан гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34/  

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 607 тоот актын дүгнэлтэд

            1. О.Дариймын биед хуйханд духны зүүн дээд хэсгийн цус хуралт болон үс зулгаагдалт, хуйханд зулайн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, дух, баруун нүдний дээд зовхи, зүүн шанаа хамарсан зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

     3. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаар Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 44/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 05/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 43/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 57/

Б.Оюун-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 29/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-62/

Хохирогч О.Дариймын гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хатгин овогт Батсүрэнгийн Оюун-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 23-24 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Сити найт” бааранд мөн 2017 оны 10 сарын 11-ний өглөө 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32-03 тоотод хохирогч О.Дариймтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч О.Дарийм, гэрч Б.Оюунсүрэн, П.Золжаргал, Н.Сарансумъяа, Н.Бадам, О.Мөнхцэцэг, Б.Батсоронзон нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 607 тоот актын дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй“ гэж заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч О.Дариймын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийн үйлдлийн улмаас үүссэн боловч хохирогч нь “Оюун-Эрдэнэ надад эмчилгээний зардал болох 2500000 төгрөгийг миний ХААН банкны дансанд шилжүүлж хохирол төлбөрөө барагдуулсан тул цаашид гомдол саналгүй болно” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖЗ 92092200 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч  нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал болно. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт Батсүрэнгийн Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Батсүрэнгийн Оюун-Эрдэнийг 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б:Оюун-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 4. Шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ЖЗ 92092200 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ