| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00143/И |
| Дугаар | 150/ШШ2024/00148 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 150/ШШ2024/00148
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 150/ШШ2024/00148 | ******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ** дугаар хороо, ***гудамж, **төв, 12 давхар, **тоотод байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн сумын * дүгээр баг, , ** тоотод оршин суух хаягтай, овогт , /РД:/-д холбогдох,
830,555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “*******” ХХК нь Э.-н хүсэлтээр 2021.07.20-ны өдөр 33598 тоот Зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2022.05.24-ны өдөр 355,000 Гурван зуун тавин таван мянган / төгрөгийг 30 хоногийн 5,5% хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай “*******” ХХК-иас зээл авах Хаан банк Э. дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2022.10.01-ны өдрөөс хойш удаа дараа залган, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно. Зээлийн гэрээний 2.6.5-г ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, алданги төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 3.3.6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3.1, 6.3.7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 05 сарын 07-ны өдрийн байдлаар хариуцагчийн: Үндсэн зээлийн үлдэгдэл 354,968 /Гурван зуун тавин дөрвөн мянга есөн зуун жаран найм/төгрөг Төлөх ёстой хүү 399,577 /Гурван зуун ерэн есөн мянга таван зуун далан долоо/ төгрөг Нэмэгдүүлсэн хүү 76,010 /Далан зургаан мянга арав/ төгрөг Нийт 830,555 /Найман зуун гучин мянга таван зуун тавин таван / төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,483 /Хорин дөрвөн мянга дөрвөн зуун наян гурван/ төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Э.ид холбогдуулан 830,555 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Э. нь бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хувиарлан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.ид холбогдох 830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,483 төгрөгийн 12,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,241 төгрөгийг улсын орлогоос, 12,241 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА