Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2024/00149

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2024/00149

******* аймаг

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

    татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

   ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй, 

Иргэний эрэх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг

2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... ******* ******* тус цагдаагийн хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаагаар 2021 оноос 2023 оны 12 дугаар сар 28-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн. Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуй албаны Хангалт үйлчилгээний төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №753 дугаартай ирүүлсэн нэхэмжлэл, эдэлгээний хугацаа дуусаагүй албаны дүрэмт хувцасны баримтын дагуу албаны дүрэмт хувцасны төлбөр болох 1,079,189.00 /нэг сая далан есөн мянга нэг зуун наян есөн төгрөг/-ийн төлбөр тогтоогдсон. Уг төлбөрийг төлөөгүй байгаа тул төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 150/ШЗ2024/00444 дугаартай захирамжаар тус хариуцагч Э.******* нь ******* аймгийн ******* сумын ** баг, Төв хэсэг, ** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 89 тоот тодорхойлолтоор хариуцагч ******* *******г Шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.9- д зааснаар хариуцагч Э.*******д холбогдох ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй дүрэмт хувцасны төлбөрт 1,079,189 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Э.******* нь 2024 оны 02 дугаар сараас хойш утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул ******* *******г эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоолгох хүсэлт гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1-ийн 4-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс иргэн ******* эрэн сурвалжлуулахаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 46/6-679 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Э.******* нь тус цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн ба албаны дүрэмт хувцасны төлбөр тооцоо болох 1,079,189 төгрөгийн төлбөр тооцоог 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулан цагдаагийн байгууллагад тооцоогүй болсон тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна...” гэжээ.  

   Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон               

 

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   

                 ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА