| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00139/И |
| Дугаар | 150/ШШ2024/00150 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 150/ШШ2024/00150
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 150/ШШ2024/00150 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 35,100 төгрөгийг, улсын орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулан ******* олгосугай.
3. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
4. Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргахад энэ захирамж саад болохгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА