| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00861/И |
| Дугаар | 155/ШШ2024/00869 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00869
| 2024 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00869 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: ******оршин суух, Н.Н (***********),
хариуцагч: Хөвсгөл *********** оршин суух, О.У (***********),
Нэхэмжлэлийн шаардлага: Гар утасны үлдэгдэл төлбөр 1,300,000 төгрөг, хүү 422,500 төгрөг, нийт 1,722,500 (нэг сая долоон зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай 155/2024/00861/и индекстэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******** Iphone 13 pro загварын FJHWVQ64CT модел дугаартай гар утсыг зээлийн гэрээ байгуулан 1,000,000 (нэг сая) төгрөгийг бэлнээр авсан ба үлдэгдэл 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 18-ны дотор төлж дуусах гэрээг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр хийсэн бөгөөд төлбөрийн үлдэгдэлээ удаа дараа хийхийг сануулсан боловч одоог хүртэл ямар ч тооцоо, төлбөр хийгдээгүй байна.
Иймд Н.Н миний Iphone 13 pro гар утасны үлдэгдэл төлбөр 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, хүү болох 422,500 (дөрвөн зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөг, нийт 1,722,500 (нэг сая долоон зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөгийг Уранцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.У тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Н би нэхэмжлэлийн шаардлага болох 1,722,500 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь О холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр 1,300,000 төгрөг, хүү 422,500 төгрөг, нийт 1,722,500 (нэг сая долоон зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.У нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,722,500 (нэг сая долоон зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөгийг нэхэмжлэгч Н.Н төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хас банкны 5002620116 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,510 (дөчин хоёр мянга таван зуун арав) төгрөгийн тал хувь болох 21,255 (хорин нэгэн мянга хоёр зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,255 (хорин нэгэн мянга хоёр зуун тавин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Норжмаад олгохоор тогтов.
Хариуцагч О.У нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэлтэй, хариуцагч О.У холбогдох, гар утасны үлдэгдэл төлбөр 1,300,000 төгрөг, хүү 422,500 төгрөг, нийт 1,722,500 (нэг сая долоон зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.У нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,722,500 (нэг сая долоон зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөгийг нэхэмжлэгч Н.Н төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,510 (дөчин хоёр мянга таван зуун арав) төгрөгийн тал хувь болох 21,255 (хорин нэгэн мянга хоёр зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,255 (хорин нэгэн мянга хоёр зуун тавин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Н олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ