Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00394

 

                                       

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

       Улсын яллагч Б.Бүжинлхам

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

        Шүүгдэгч С.Б, Б.Э

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 онд  төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 ахын хамт  оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б.Э

           Монгол улсын иргэн, 1998 онд төрсөн, 18 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  суралцдаг, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С.Б     

Шүүгдэгч Б.Э нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 оны 08 дугаар сард  сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн,

Шүүгдэгч С.Б нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг  2017 оны 08 дугаар сард хадгалсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна  гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул өөр ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,

    -Гэрч Б.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө нэг ангийн найз болох Б анги дээр ирэхдээ ууттай нунтагласан өвс цүнхэндээ хийчихсэн байхыг харсан. Би ууттай өвс байна гэдгийг мэдээд Б-с наад өвсийг чинь хамт ороож татах уу? гэж хэлээд 2-34 дүгээр байрны харалдаа очоод Б авч ирсэн ууттай өвснөөс ороож татаж байхад энгийн хувцастай ах ирээд бид нарыг барьсан гэсэн мэдүүлэг / хх 12 ху/,

    -Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед 2-34 дүгээр байранд гэрийнхээ тагтан дээр тамхи татаад зогсож байсан чинь манай зэргэлдээ зүүн талын тагтны цаад талд 2 хүүхэд юм ороогоод байсан. Тэгэхээр нь би тамхи татах гэж байгаа юм байх гэж бодоод хараад байсан чинь юм ороогоод сороод байсан. Тэгээд тэрийгээ дуусаад дахиад ороогоод байсан. Тэгэхээр нь би өвс татаж байж магадгүй гэж бодоод гэрээсээ гараад нөгөө 2 хүүхэд дээр очсон чинь нэг нь ороож байсан зүйлээ шидсэн. Тэгэхээр нь цүнхэнд чинь юу байгаа юм бэ? гэхэд цүнхнээсээ өвс мэт зүйл гаргаж ирсэн. Тэгэхээр нь 102-т мэдэгдээд хүлээлгэж өгсөн  гэсэн мэдүүлэг / хх 14 ху/,

      -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8625 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл гялгар уутын хамт 354 грамм, холбогдогч С.Б-с хураан авсан нунтаг 0.70 грамм өвс мэт зүйл гэж хаягласан ургамал мэт зүйл гялгар уутын хамт 69 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл болон холбогдогч С.Б-с хураан авсан нунтаг 0.70 грамм өвс мэт зүйл гэж хаягласан ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

 Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэсэн дүгнэлт /хх 22-23 ху/,

     -Илтгэх хуудас /хх 5 ху/

     -Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11 ху/

     -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 6-8 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /40, 46 ху/

-Б.Э, С.Б нарыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 32-38 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтанд хамааралтай байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт  хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 оны 08 дугаар сард  сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч С.Б нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг  2017 оны 08 дугаар сард Б.Э-с авч  хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э, С.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Б / хх 13, 14 ху/, Б.Ү / хх 12 ху/ нарын мэдүүлгүүд, дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8625 дугаартай дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Э-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч С.Б-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын өсвөр насны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан журмаар ял оногдуулна гэсний дагуу 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх үнэдэслэлтэй байна гэж үзлээ.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн тортой 0.335 грамм өвс мэт зүйл, 0.070 гарамм өвс мэт зүйлүүдийг уутны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.