Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам,

шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Т.Даваажав,

шүүгдэгч Ш.Ш-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Т.Даваажав, Ж.Жаргалсайхан, Б.Мөнхзул, шүүгдэгч Ш.Ш-, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт  холбогдох 201726020822 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ш-,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

2. А-,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан;

 

3. Б-,

 

Ш.Ш-, Н.А-, Э.Б- нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Андуудын автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Батболдын "Iphone-6" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлож дээрэмдсэн,

 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эндо" зочид буудалд Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,

Ш.Ш- нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гүн нуур" ХХК-ийн дэн буудалд В.Солонгоос "Huawei honor-8" загварын гар утсыг нь "ярьчихаад өгье" гэж хуурч залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.Ш-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Н.А-, Э.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-д зааснаар Ш.Ш-гийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасантай дүйцүүлэн 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ял болгон хасч,

            шүүгдэгч Шарнууд овогт Шаравжамцын Ш-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, бусдын эд зүйлийг хуурч залилсан гэмт хэргийг,

Балсан хаалгач овогт Наранчимэгийн А-, Боржигон овогт Эрдэнэчулууны Б- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ш.Ш-г Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, 18.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар,

            шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн  хорих ялаар,

            шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Ш-д Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 18.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялаар,

            шүүгдэгч Н.А-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 4 /дөрөв/ жилийн  хорих ялаар,

            шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус тогтоож,         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ш.Ш-д энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар, Н.А-ид энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Ш-гийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг, Н.А-ийн цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг, Э.Б-ийн цагдан хоригдсон 119 /зуун арван ес/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичгийн цаас, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, 15 см-ийн урттай ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах êîìèññò даалгаж, АА1913526 дугаартай хуурамч 10.000 төгрөг 48 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Банкинд шилжүүлж, “Epson” брэндийн өнгөт принтер, холбогч, принтерийн залгуур тус бүр 1 ширхэг, принтерийн хор 4 ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, “Acer” брэндийн нөүтбүүк, цэнэглэгч тус бүр 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяад буцаан олгож, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж,

Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ш- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ миний холбогдсон зарим хэргийн зүйлчлэл дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн оролцоог нарийвчлан тогтоолгүйгээр хавтгайруулж ял шийтгэл оногдуулсан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

            Надтай хамт энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч Н.А-, Э.Б- нар нь гэм буруу дээр маргаж байгаа нөхцөлд миний өмгөөлөгч Б.Оюунгэрэлд хурлын товыг мэдэгдэлгүйгээр шүүгдэгч намайг өөрийгөө өмгөөлүүлэн шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бидэнд ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан тогтоолгүйгээр ялыг хавтгайруулан оноосонд гомдолтой байна. Учир нь, шүүгдэгч Э.Б- бид хоёр бие даалтын хичээл хийхээр хүнээс компьютер, принтер гуйж авч бие даалтын ажлаа хийчихээд маргааш нь буудалд Н.А-ийг орхиод хичээлдээ явсан. Энэ хугацаанд Н.А-ийг хуурамч мөнгө хэвлэснийг мэдээгүй, мэдэх боломж ч байгаагүй. Н.А- нь ганцаараа хэвлэсэн мөнгөө гүйлгээнд оруулж, шорлог авч идэн, бааранд үйлчлүүлж байгаад баригдсан нь хавтас хэрэгт маш тодорхой дурдагдсан. Зөвхөн Н.А-ийн “Ш.Ш-тэй хамт мөнгө хийсэн” гэх мэдүүлгээр надад дээрх зүйл хэсгээр ял оногдуулсан. Намайг Н.А-тай хамт хуурамч мөнгө хэвлэж, гүйлгээнд оруулсан гэх өөр ямар ч гэрч, баримт байхгүй тул Н.А-ийн ºãñºí мэдүүлэг нь дангаараа нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэж үзэж байна ... Намайг болон Э.Б-ийг энэ хэрэгт буруутгаж байгаа гол үндэслэл нь хуурамч мөнгөн дэвсгэртээр буудлын төлбөр тооцоог хийсэн гэж үздэг. Гэтэл тэр хуурамч мөнгийг хэн нь авч очиж, буудлын төлбөр тооцоо хийсэн болохыг гэрч, шүүгдэгч нарын хэн нь ч нотлоогүй ба мөрдөн шалгах ажиллагаагаар ч тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдсон тохиолдолд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Бид энэ хэргийг үйлдэхдээ бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргаагүй. Хэргийн гэрч, хохирогч гэгдэх хоёр хүний нэг нь болох С.Батболд “...Хоёр залуу өөдөөс гарч ирээд, ...түлхээд та нар хэн бэ, юун хүмүүс вэ гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод...” гэх зэргээр мэдүүлсэн байхад гэрч Б.Галцог “...түлхэж унагаад дээрээс нь дараад...” гэх зэргээр худал зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Бодит байдал дээр хохирогч С.Батболдод ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргаагүй бөгөөд гэрч Б.Галцогт ч мөн адил хүч хэрэглээгүй. Үүнийг мөрдөн байцаалтаар сайтар шалгаж тогтоогоогүй. Хохирогч С.Батболд өөрт нь хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй гэж мэдүүлсээр байхад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэж хүнд зүйл хэсгээр зүйлчлэн ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин араас дагаад яваарай гээд утсыг нь аваад зугтаасан үйлдэл нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй.

            Би урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. Сүүлийн шийтгэх тогтоолоор ялыг нэмж нэгтгэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн боловч аргачлалд оруулсан гэсэн үндэслэлээр 1 жил 8 сарын хорих ял болгон өөрчлөхдөө шүүх ямар аргачлал хэрэглэснээ тодорхойлоогүй. Би энэхүү гомдлыг бичихдээ гэм буруугаа ухамсарлахгүй, эрүүгийн хариуцлагаас мултрах гэсэн санаа зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн хуулийн зөв зүйл хэсгээр, өөрийн гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга шийдвэр гаргуулахыг хүсч байна. ...” гэв.

           

Шүүгдэгч Н.А- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний дээрмийн гэмт хэрэгт оролцсон оролцоог хангалттай нотлон тогтоогоогүй. Хэргийн гэрч, хохирогч нар болох Галцог, Батболд нар нь хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгч, энэ мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа огт хийгдээгүй. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээс ямар ч хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл харагддаггүй бөгөөд Э.Б-ийн утсыг нь хууран мэхлэж аваад зугтаачихсан үйлдэлд хамтад нь дээрмийн хэргээр зүйлчлэн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт мөн л миний оролцсон оролцоо, хуурамч мөнгийг хэн гардан хэвлэснийг нарийвчлан тогтоогоогүй. Анхнаасаа Ш-, Б- нар нь үгсэн тохирч хичээл хийх нэрийдлээр компьютер, өнгөт принтер зэргийг хүнээс авсныг тогтоосон боловч, тэдний бие даалтын хичээл хийсэн эсэхийг тогтоолгүй, хайр сэтгэлийн холбоотой, миний эсрэг ашиг сонирхол нэгтэй, хэргийн холбогдогч Ш-, Б- нарын “...А- биднийг сэрэхэд мөнгө хэвлэсэн байсан...” гэх мэдүүлгийг үндэслэн надад ял шийтгэл оногдуулсныг өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Тэрхүү хуурамч мөнгөн тэмдэгт нь ердийн өнгөт принтерээр энгийн цаасан дээр буулгасан зураг. Гүйлгээнд оруулаад л бүгд баригдаж байхад шууд хуурамч мөнгө гэж үзэхэд учир дутагдалтай юм. Энэ талаар Монгол банк зэрэг байгууллагаас мэргэжлийн дүгнэлт гаргуулаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу, хэт яллах талыг баримталсан гэж үзэхэд хүргэж байна. Би гэм буруутай үйлдэлдээ өөрийгөө зөвтгөөгүй ч дээрх цаасыг гүйлгээнд оруулж үзсэнээрээ цагдаад бүх үнэнийг хэлж буудал руу дагуулан орж, уг хэвлэх машин зэргийг хураалгаснаараа хэргийг таслан зогсоосон, зөв үйлдэл хийсэн гэдэгтээ эргэлздэггүй. Хэргийн холбогдогч нарын мэдүүлгүүдийг эрүүдэн шүүж хэрэг тулган авсан. Айдаст автсан байдлыг далимдуулан “...байцаалт өгөх юм бол хорихгүй явуулна...” гэх мэтээр хуурч мэхлэн өмгөөлөгчгүй байцаалт авч яллагдагч нарын эсрэг баримтуудыг цуглуулан ялласан нь мөн л яллах талыг баримталсан гэж үзэж байна.

Би урьд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан ба энэ тогтоолоор нэмж нэгтгэхдээ миний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу хэрэглэсэн. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа хоёр зүйл хэсэгт нэг, нэг жилийн ял оногдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэсэн байсан. 2015 оны Эрүүгийн хуульд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийг хассан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ял хэрэгсэхгүй болох тул ял нэмж нэгтгэсэн байдлыг давхар хянаж өгнө үү. Би бага насандаа гэмт хэргийн хохирогч болж байсан ба үүнээс үүдэлтэй сэтгэц мэдрэлийн эмгэг байдаг гэдгийг анхан шатны шүүх хурал болохоос өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд оношлуулж мэдсэн бөгөөд хэвтэн эмчлүүлж, тусгаарлан эмчилгээ хийлгэж эхэлж байсан. Иймд шүүгдэгч надад ашигтай хуулийг хэрэглэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

 

            Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Т.Даваажав тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б-ийн бусадтай бүлэглэн Ц.Батболдын "Ай фоне 6" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдсэн гэх хэргийн тухайд Э.Б-, Н.А-, Ш.Ш- нар хохирогч С.Батболдын эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.

Миний үйлчлүүлэгч Э.Б- нь эмэгтэй, өсвөр насны, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг авч үзэхэд бусдад уруу татагдсан, бусдын нөлөөнд автсан áàéäàë  харагддаг. Э.Б- нь гэм буруу дээрээ маргаагүй, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Ш.Ш-, Н.А-, Э.Б- нар харилцан эсрэг сонирхолтой, мөн анхан шатны шүүх "гэм буруугийн талаар маргаж байгаа" талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч Ш.Ш-г "өөрөө өөрийгөө өмгөөлнө" гэсэн хүсэлтээр өмгөөлөгчгүй оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг ноцтой зөрчсөн тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 782 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх яллах болоод цагаатгах талын нотлох баримтыг эн тэнцүү шинжлэн судалж, дүгнэж чадаагүй, хэт нэг талыг буюу яллах талыг баримталсан. Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг эргэлзээгүйгээр нотлон тогтоож чадаагүй бөгөөд уг үйлдлийг үгүйсгэж буй гол үндэслэл болох Э.Б-ийн эхнээсээ энэ хэргийн талаар огт мэдээгүй болохоо шударгаар хүлээн мэдүүлдэг удаа дараагийн мэдүүлэг, Н.А-, Ш.Ш- нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 379 дугаартай ø¿¿õ хуралдааны тэмдэглэлийн 102 дугаар хуудаст шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байсан н.Бурмаа “...Э.Б-ийн хувьд Н.А-, Ш.Ш- хоёрын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байх тул түүний гэм буруутай эсэх дээр шүүх дүгнэлтээ хийнэ үү?..” гэсэн байр сууринаас хандаж анхан шатны шүүх хуралдаанд яллахаас татгалзаж байсан зэрэгт дүгнэлт хийлгүй, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шийтгэх тогтоолд огт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасантай зөрчилдөж байна. Эдгээр баримтуудаас дүгнэхэд Э.Б-ийг дээрх үйлдэлд гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж үзэх боломжгүй. Уг үйлдэлд Э.Б- нь ямар нэгэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийгээгүй болох нь 2 дугаар хавтас хэргийн 204 дүгээр хуудаст  гэрч Галцогийн өгсөн “...Батболдыг яаж цохисныг би хараагүй. Харин ºíäºð биетэй туранхай ах намайг түлхээд газар унагасан. Тэр үед нөгөө хамт ирсэн эгч салгасан юм. Уул нь бид хоёртой зөрөх шиг болоод мөргөсөн. Харин далан дээр зодуулж байхад нөгөө эгч та хоёр áîëèî÷ ýý, наад хүүхдүүд чинь утсаа зарах гэж байгаа юм ш дээ гэж найз залуудаа хэлсэн...” гэх мэдүүлгээр нотлогдож, харин ч уг хүмүүсийн хүч хэрэглэсэн үйлдлийг таслан зогсоох оролдлого хийж байсан нь нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтын энэ хэсгийг огт дурдалгүйгээр орхигдуулж зөвхөн яллах талыг барьж хэргийн оролцогч нэг бүрийн оролцооны хэр хэмжээг бодитойгоор тогтоолгүйгээр хавтгайруулан ял шийтгэл оногдуулсан тул Э.Б-ийн энэ үйлдлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү.

Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх боломжтой ба тэрээр 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхзул тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б-т 4 жилийн хорих ял оноосон. Шүүгдэгч Э.Б-ийн дээрмийн гэмт хэрэгт хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогдохгүй, субъектив зорилго, гэмт хэргийн бүрэлдэхүүн нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-д гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр тодорхойгүй байхад хавтгайруулан ял шийтгэл оногдуулсан. Ш.Ш-, Н.А- нар дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсныг Э.Б- мэдээгүй болох нь тэдгээрийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Иймд Э.Б-ийн уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирлоо төлсөн, Ш.Ш-, Н.А- нарын эрхшээлд байсны улмаас энэхүү гэмт хэрэгт холбогдсон болохыг харгалзан хорих ялыг биечлэн эдлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт Э.Б-ийн оролцоо нотлогдоогүй, хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэх, мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөх санаа зорилго байгаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.А- нарыг дээрмийн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй. Энэ үйлдэлд Н.А-ийн оролцоо байхгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монгол Улсын мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хэргийн тухайд нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоолдоо дурдаж өгөөгүй. Мөнгөн тэмдэгт үйлдэхдээ хэн ч хараад мэдэх боломжтой А4 цаасан дээр хийсэн нь гэмт хэргийн объектив шинж хангаж чадах байгаа эсэх нь эргэлзээтэй.

 Н.А- нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг хэрэглээгүйг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.7 дугаар зүйлд çààñíûã хэрэглэх бүрэн боломжтой байсан.

Н.А-, Ш.Шинэ-Мөрөн нар харилцан эсрэг сонирхолтой байхад Ш.Ш-г өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иймээс õýðãèéã хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ш-гийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мөрдөн áàéöààëòàä шатнаас өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-гийн өмгөөлөгчөөр оролцож байсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад шүүх хуралдааны тов надад мэдэгдээгүй. Шүүгдэгч Ш.Ш-г өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ш.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь эргэлзээтэй байна ...Шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй учир хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн хувьд мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хуульд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой бол заавал өмгөөлөгч оролцуулна гэж заасан. Гэтэл шүүгдэгч нар хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой биш, нэг нь энэ хэргийг хийж, нөгөө хоёр нь оролцоогүй байдлаар ярилцаж тохиролцсон нөхцөл байдал харагддаг. Хоорондоо эсрэг сонирхолтой байгаа эсэх болон өмгөөлөгч авах эсэх талаар шүүх хуралдаан дээр асууж хуралдааныг эхлүүлсэн. Тиймээс процесс ажиллагаа зөрчигдөөгүй. Шүүгдэгч Ш.Ш-гийн хувьд өөрөө насанд хүрсэн хүн, өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Мөрдөгч эрүү шүүлт тулгасан талаар одоо л яригдаж байна. Мөрдөгчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар зохих байгууллагад нь өнөөдрийг хүртэл гомдол гаргаж шалгуулсан зүйл байхгүй. Энэ асуудлаар тусдаа өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Шүүгдэгч нарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийн хувьд хохирогч С.Батболд, насанд хүрээгүй гэрч Б.Галцог нар тухайн үед гар утсыг нь хэрхэн, яаж авсан талаар тодорхой мэдүүлсэн. Анхнаасаа Н.А- чатаар харилцаж, утсыг нь авахаар дуудаж,, С.Б- нь тэдэнтэй уулзаж, эзэнгүй газар аваачиж Ш.Ш-, Н.А- хоёр гарч ирж айлгах үед С.Б- утсыг аваад гүйсэн. Эргэж энэ хүмүүс уулзаж утсыг ломбарданд тавьж мөнгийг ашигласан. Энэ үйлдэл бол дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэж, ашигласан хэргийн хувьд С.Б- бие даалт хийнэ гэж худал хэлж таньдаг хүнээсээ нөүтбүүк, өнгөт принтерийг нь гуйж авч, Ш.Ш-, Н.А- нар цаасан дээр 10.000 төгрөгийн дэвсгэрт олон тоогоор хэвлэж оройн цагаар буудалд байрлаж, баар зэрэг харанхуй газруудад хуурамч ìºí㺺𺺠гүйлгээ хийж байгаад баригдсан. Гэм буруугийн хувьд шүүгдэгч нар хоорондоо маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлгээ янз бүрээр өгдөг. Ш.Ш-, Н.А- нар өмнө нь ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин 2-3 гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүхээс өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг хуульд заасны дагуу нэмж нэгтгэсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Тодруулбал:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1352 дугаар шүүгчийн захирамжаар Ш.Ш- нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлож, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг оролцуулахаар тогтсон /3хх 249-250/  хэдий ч урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй, урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш-гийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийг оролцуулаагүй байна./4хх 5-7/

 

Мөн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1376 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цаг 00 ìèíóòàä хянан хэлэлцэхээр товлож, шүүгдэгчийн өмгөөлөгч нарт тов мэдэгдсэн баримт үйлдсэн байх боловч шүүгдэгч Н.Ш-гийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлд хурлын тов мэдэгдээгүй /4хх-8/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн шүүгдэгч Э.Б-ийн “...Ш- утасдаад одоо нэг утас авах гэж байгаа, чи утсыг нь үзээд Андуудын хойно байдаг байрны сааданд дагуулаад ирээрэй гэсэн... мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхэд миний санаа зорилго, оролцоо байгаагүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.А-ийн “...гар утас дээрэмдэхэд миний оролцоо байгаагүй... Ш- анх мөнгийг хэвлэж гаргасан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ш.Ш-гийн “...Батболдын утсыг А-, Б- хоёр авсан... Б- бид хоёрыг хичээлдээ яваад ирэхэд Н.А- мөнгө хэвлэж байсан...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нарыг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч И.Чимэдбадам нь шүүгдэгч Н.А-ийн, өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Б.Мөнхзул нар нь шүүгдэгч Э.Б-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцжээ.

 

Гэтэл хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч Ш.Ш-г анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан, мөн түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэлийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй...”, мөн зүйлийн 1.5-т заасан “...хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, 2.13-т заасан “...шүүхийн хэлэлцүүлэг,...шүүх хуралдаанд оролцох...”, мөн зүйлийн 2.11-д заасан “...шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах...” зэрэг шүүгдэгч, өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдох ба энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Ш- нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Ш.Ш- нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах болсонтой холбогдуулан шүүгдэгч Ш.Ш-, Н.А-, шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Т.Даваажав, Ж.Жаргалсайхан, Б.Мөнхзул, Н.А-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх..., шүүгдэгч нарын хэрэгт оролцсон үйлдэл оролцоог нарийвчлан тогтоолгүй ял шийтгэлийг хавтгайруулан оногдуулсан...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гардуулсан баримтад шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Мөнхзул, Ж.Æàðãàëñàéõàí нар тогтоолыг хэзээ гардаж авсан он, сар, өдрийг бичээгүй, /4хх 58/ шүүгдэгч Н.А-ийн давж заалдах гомдол гаргах хуулийн хугацаа 5 хоног хэтэрсэн байхад гомдлыг хүлээн авсан болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүртэл шүүгдэгч Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН