| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/01553/И |
| Дугаар | 184/ШШ2024/00914 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/00914
2024 02 20 184/ШШ2024/00914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: -н хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлж, нарийн бичгийн дарга Ж.Есүхэйбаярхүү тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ё.******* миний бие иргэн Б.*******ийг ажил хэргийн шугамаар таньдаг байсан бөгөөд Б.******* нь “*******” оёдлын салоныг ажиллуулдаг. 2020 оны 02 дугаар сард Б.******* нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна 4.500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлээч гэж гуйсан тул 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, Б.*******ийн хэлсний дагуу Хаан банкны ******* тоот данс руу 4.500,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сард дууссан боловч Б.******* нь өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөгийг төлөөгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Б.*******ээс удаа дараа шаардаж ирсэн. Ийнхүү удаа дараа шаардсаны эцэст 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.*******тэй уулзаж, дээрх зээлийн гэрээний төлбөр тооцоог хэрхэн барагдуулах галаар ярилцахад надад дараах хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн. Тус хүсэлтэд "Батдолгор овогтой ******* би ******* оёдлын салоныг ажиллуулдаг, 2020 оны 02 сард Ё.*******гаас мөнгөний хэрэг гарсан тул 4,500.000 төгрөгийг зээлж авсан, сарын дотор эргүүлэн төлөх ёстой байсан боловч учир шалтгааны улмаас өгч чадаагүй болно. Одоо би Ё.******* эгчийг хохиролгүй болгож тухайн үеийн банкны хадгаламж хуулийн дагуу 5,800,000 төгрөг болгож барагдуулна. Үүнийгээ cap болгоны 25-нд данс руу нь хэсэгчлэн хийж 2021 оны 07 сард багтаан төлөх хүсэлттэй байна” гэснийг миний бие хүлээн зөвшөөрсөн. Мөн одоогийн байгаа хаяг дээр “*******” оёдлын салон гэж бичиж өгсөн бөгөөд энэхүү хаягаар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2022/18035 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Б.******* нь 2023 оны 4 дүгээр сард надтай дахин ирж уулзахдаа одоо түрээсэлж байгаа байр нь ******* оёдлын салоныхоо ойролцоо гэж хэлж өгсөн. Энэхүү хаягаар нь дахин нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаяг нь тус хороонд байдаггүй гэсэн тул нэхэмжлэл маань 2 дахь удаагаа буцсан байдалтай өнөөдрийг хүрээд байна.Иймд Б.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн “Мөнгө зээлдүүлэх талаарх тохиролцоо” 1 хуудас эх хувиар, шилжүүлгийн баримт, Б.*******ийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18035, мөн шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 18351 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж тус тус эх хувиар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.******* нь Б.*******т холбогдуулан зээлийн төлбөр 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилгоор Б.*******ийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 18035, мөн шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 18351 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжуудаар Б.******* нь тоотод оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байна. /х.х 9-13 ху/
Мөн Б.******* нь өөрийн одоогийн хаяг гээд тоот гэж бичиж өгсөн байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийн хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар -г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч -д мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН