Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/01001

 

 

 

 

 

 

 

 

    2024         02           22                                    184/ШШ2024/01001

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хүсэлттэй

*******г архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийг төлөөлж цагдаагийн дэслэгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг, ахуйн хүрээнд архиддаг. Тэрээр өөрийн найз нөхдийг цуглуулан архидан согтуурдаг, *******гийн охин болон ******* дугаар хорооны Засаг дарга, хорооны хэсгийн ахлагч нараас хүсэлт ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3,4,5,8 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв. 

 

 Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлтэд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байгаа. Би тэтгэврийн мөнгөө аваад найз нөхдийн хамт гэртээ архи уудаг. 2015 оноос хойш архи ууж байгаа. Архины албадан эмчилгээнд явж архинаас гармаар байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******г архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй ба ******* нь ний өдөр төрсөн, одоо 59 настай, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хориглох заалтад хамаарахгүй байна.

******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа, ******* дүүргийн дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 118 дугаартай тодорхойлолт, мөн хорооны хамтарсан багийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, гуравдагч этгээдийн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт гаргагч ******* нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн гэж, 4.2-т Тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болно гэж тус тус зааснаар *******гийн охин *******ийн хүсэлт болон түүнээс авсан мэдүүлэг, үүнийг үндэслэн цагдаагийн байгууллага *******г архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 22 өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр *******г Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэж донтолтын эмчийн үзлэгээр “Архинд согтуурах мансуурах эмгэгтэй ” гэж тодорхойлжээ.

******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамрагдаагүй, гэртээ удаа дараа архи ууж, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь нотлогдсон, мөн ******* нь өөрөө архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй байна.

Албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т 60-аас дээш настай хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж заасан тул 1964 оны 06 дугаар сарын 27-ний өдөр төрсөн *******г 2024 оны 06 дугаар 27-ний өдөр хүртэлх хугацаанд багтаж албадан эмчилгээ явуулах боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр *******г архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар -г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг ******* дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь *******г албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЦОЛМОН