| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0413/З |
| Дугаар | 128/ШШ2020/0018 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2020/0018
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Монтед констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамж, 389 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203022048 дугаартай иргэн Б.Олонтүмэнгийн өмчлөлд бүртгэсэн хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл болон 000136177 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7-р хороолол, Ногоон нуур гудамжид байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2203000372 дугаартай Монтед констракшн ХХК-ийн эзэмшлийн газар дээр Монтед констракшн ХХК-ийн захиалгаар баригдсан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс- ын 2019 оны 1 сарын 29-ний өдрийн 2019/68 дугаартай дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан, 225 тоот үйлчилгээтэй орон сууцны барилгыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, уг орон сууцыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монтед констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гансүх шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамж, 389 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203022048 дугаартай, иргэн Б.Олонтүмэнгийн өмчлелд бүртгэсэн хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл болон 000136177 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7-р хороолол, Ногоон нуур гудамжид байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2203000372 дугаартай Монтед констракшн ХХК-ийн эзэмшлийн газар дээр Монтед констракшн ХХК-ийн захиалгаар баригдсан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс- ын 2019 оны 1 сарын 29-ний өдрийн 2019/68 дугаартай дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан, 225 тоот үйлчилгээтэй орон сууцны барилгыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, уг орон сууцыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.
Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Олонтүмэн нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамж, 389 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203022048 дугаартай, иргэн Б.Олонтүмэнгийн өмчлөлд бүртгэсэн хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл болон 000136177 дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг өөрөө хүлээн зөвшөөрч, холбогдох баримтаа бүрдүүлэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэж өгсөн. Монтед констракшн ХХК нь Б.Олонтүмэнд 2 авто зогсоол өгч, Б.Олонтүмэн болон Монтед констракшн ХХК нь хоорондын маргаанаа дуусгавар болгосон болно.
Гуравдагч этгээд нь өөрийн хүсэлтээр маргаан бүхий Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамж, 389 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203022048 дугаартай хувийн сууцны өмчлөх эрхийн Улсын бүртгэл болон 000136177 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож буй тул дээрх асуудлыг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Монтед констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гаргасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамж, 389 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2203022048 дугаартай, иргэн Б.Олонтүмэнгийн өмчлөлд бүртгэсэн хувийн сууцны өмчлөх эрхийн Улсын бүртгэл болон 000136177 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 -р хороолол, Ногоон нуур гудамжинд байрлах, эрхийн Улсын бүртгэлийн Э-2203000372 дугаартай Монтед констракшн ХХК-ийн эзэмшлийн газар дээр Монтед констракшн ХХК-ийн захиалгаар баригдсан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс"- ын 2019 оны 1 сарын 29-ний өдрийн 2019/68 дугаартай дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан, 225 тоот үйлчилгээтэй орон сууцны барилгыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, уг орон сууцыг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа манай компани бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Монтед констракшн ХХК нь Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн Y-2203022048 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтай 13 дугаар гудамж, 389 тоотод байрлах хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2203022048 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийг хаахыг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр 2019 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Монтед констракшн ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамж, 389 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203022048 дугаартай иргэн Б.Олонтүмэнгийн өмчлөлд бүртгэсэн хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл болон 000136177 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7-р хороолол, Ногоон нуур гудамжид байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2203000372 дугаартай Монтед констракшн ХХК-ийн эзэмшлийн газар дээр Монтед констракшн ХХК-ийн захиалгаар баригдсан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ын 2019 оны 1 сарын 29-ний өдрийн 2019/68 дугаартай дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан, 225 тоот үйлчилгээтэй орон сууцны барилгыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, уг орон сууцыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Монтед констракшн ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Монтед констракшн ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН