Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 558

 

"ДР" ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн   шүүгч Ш.Оюунханд     даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өийн 181/ШШ2019/02589 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч "ДР" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "ШУ" ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэг 21 470 380 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 24 370 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч "ШУ" ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч "ДР" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ДР" ХХК нь "ШУ" ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өийг хүртэлх хугацаанд Уул уурхайн техникийн түрээсийн гэрээ байгуулан, нийт 3 ширхэг самосмолыг түрээсэлсэн. Түрээслэгч "ШУ" ХХК нь түрээсийн гэрээг байгуулж гэрээнд заасан урьдчилгаа төлбөрт 6.000.000 төгрөгийг төлсөн. Түрээсийн гэрээний дагуу техникүүдийг Дорноговь аймаг Алаг чулуу нүүрсний уурхайд хөрс хуулалтын тээвэрлэлт хийлгэсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Иймд манай компанийн зүгээс мэдэгдэж түрээсийн техникүүд болох 45-75УНТ, 86-19УНХ, 50-36УНХ тээврийн хэрэгслүүдийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр татан авсан. Техникүүдийг татан авах хүртэл ажлаа гүйцэтгэж байсан. Тээврийн хэрэгслүүдийг авах хүртэлх хугацааны төлбөр 9 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 8.300.000 төгрөг, 10 сарын ажилласан төлбөр 12.350.000 төгрөг, нийт 20.650.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй.  Мөн тээврийн хэрэгслүүдийг татан авахад гарсан түлшний зардал 795.380 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, нийт 21.470.380 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 9 дүгээр сарын 05-нд түрээсийн гэрээ хийхээс өмнө С.Амарсүлд захирал манай техникүүдийг үзэж, танилцаж, тохиролцсоны үндсэн дээр 3 самосмол 6 сарын хугацаатай түрээсийн гэрээ хийгдэж нотариатаар орсон. Түрээслэх явцдаа нэмж 3 самосмол түрээслэхдээ тайрсан хэсгийг нь ачаад явуулаач жоохон өндөрлөмөөр байна гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед захиралд танилцуулахад Чу Мүн Сон захирал нэмж өндөрлөхгүй, стандартын дагуу ажиллуулна гэсэн хариу өгсөн. Манай самосмолууд бусад самосмолуудыг бодвол тээш нь урт, 30 тонн орчим ачдаг. Тэвшийг стандартын дагуу тайрснаар 25 тонн болгоод хотод хайрга зөөх боломжтой болсон бөгөөд түрээсэнд явуулах болсон. Ингээд түрээсийн гэрээний дагуу 3 самосмол өийн 10 цагаар ажиллаж байсан бөгөөд өдөрт 50 литр түлш хийж өгч 25-32 рейс хийлгэдэг байсан. Тухайн үед 50-36УНХ самосмолын жолооч н.Давгадорж маш их шороо ачуулж байж 50 литр түлш хийж өгөөд түлшний насос эвдэрлээ гэж хэлсний төлөө 3 хоног түлш хийж өгөхгүй, ажил хийлгээгүй байсан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ДР" ХХК нь манай "ШУ" ХХК-тай 2017 оны 9 сарын 05-ны өдөр 3 ширхэг самосмал автомашиныг түрээслэх гэрээ байгуулсан. Талууд өдөрт 10 цаг, сард 260 цаг байхаар тохиролцсон бөгөөд хоёр компанийн захирлууд "жолоочийн ажилласан цагийг техникийн бодит ажилласан цагтай уялдуулан гэрээний гүйцэтгэлийг дүгнэнэ" гэж мөн тохиролцсон. Дээрх гэрээний дагуу нэг автомшины сарын түрээс нь 6.500.000 төгрөг, нэг цагт 25.000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх юм. Гэтэл автомашинууд өдөрт 10 цаг ажиллах нормоо биелүүлж байгаагүй, 19.500.000 төгрөгөөс ажиллаагүй сул зогссон 11.596.530 төгрөгийг хасч тооцвол 7.903.470 төгрөгийн төлбөрийг ажилласан бодит цагаар нь өгөх боломжтой. Түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн автомашин бүр нь 25 тонн даацтай гэсэн боловч тэвшний дээд хэсгээс тайрсан байдалтай байсан. Гэрээнд заасан 25 тонн шороог бодит байдал дээр зөөгөөгүй буюу 12 тонн шороог зөөвөрлөсөн тул гэрээнд заасан 25 тонны даацын ажлаас 2 дахин бага ажил гүйцэтгэснээр тооцон 7.903.407 төгрөгийн тал буюу 3.951.703 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх үүрэг л хүлээнэ. Мөн түрээслүүлэгчийн автомашинууд 100 км-т 30 литр түлш зарцуулах нормтой ч 20 км явсан зайд 50 литр, 60 литр түлш авч стандартаас давсан түлш зарцуулсан мэтээр манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Одоогоор нэхэмжлэл гаргасан "ДР" ХХК-д 6.000.000 төгрөгийг мөнгөн дүгнээр, 650.000 төгрөгийн дугуйг олгосон буюу 6.650.000 төгрөг төлсөн байгаа ба харин ч манай байгууллага "ДР" ХХК-иас авах төлбөртэй бөгөөд дээрх авлага, түлшний илүү нормын зарцуулалтыг жич шүүхэд нэхэмжилсэн байгаа гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг гэрээний дагуу тухайн техникүүдийн түлшний зардлыг манай компани хариуцан олгож байсан бөгөөд өдөрт нэг машинд 40-60 литр түлш хийж ажиллуулж байсан. Тухайн техник нь 100 км-т 30 хүртэл литрийн түлш зарцуулдаг нормтой гэж анх гэрээ байгуулахад "ДР" ХХК-ийн захирал болон орчуулагч нь хэлж ойлгуулсан бөгөөд бусад техникүүд ч гэсэн хамгийн ихдээ 100 км-т 30 хүртэлх литрийн түлшний зарцуулалтын нормтой байдаг. Уг машинуудын ажил гүйцэтгэх маршрут нь бүтэн тойрогтоо 600 метрээс бага байдаг бөгөөд хөрс ачих буулгах хугацааг тооцвол 1 цагт 4 рейс явах боломжтой ба өдөрт 40 рейс хийх чадамж гардаг. Энэ нь нийт 24 километр л болдог. Гэтэл хариуцагч компани нь өөрсдийн техникүүдийг өдөрт 10 цаг ажиллагаагүй буюу 40 рейс хийгээгүй, зарим тохиолдолд огт ажилд гаргаагүй байхдаа тухайн өийн 40-60 литр түлшийг авдаг байсан. Тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "ДР" ХХК-ийн түрээсийн 21 паркийн дугаартай машин 60 литр түлш авсан боловч 19 рейс хийж 6 цаг ажилласан, 22 паркийн дугаартай машин 60 литр түлш авсан боловч 19 рейс хийж 6 цаг ажилласан, 23 дугаартай машин 50 литр түлш авсан боловч 18 рейс хийжб цаг ажилласан байдаг бөгөөд дараагийн өдөр буюу 2017.10.07-ны өдөр тус бүр 40-50 литр түлш авсан атлаа 14 рейс явсан байдаг. Энэ  бусармаг  үйлдэл нь гэрээ  байгуулан ажиллаж гэрээг цуцлах хүртэл үргэлжилсэн бөгөөд 13 тонн 316 литр түлш илүү авсан буюу 24.370.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд "ДР" ХХК-иас гэрээгээр тохиролцсоноос илүү хэмжээгээр авсан түлшний өртөг болох 24.370.000 төгрөгийг гаргуулан манай компанийг олгож хохиролгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "ДР" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “ШУ” ХХК-ийн манай техникүүдийг 12 тонн гэсэн нь үндэслэлгүй болно. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өөөс техникээ зосоож 10 дугаар сарын 19-нд гэрээгээ цуцалж техникээ буцааж татсан бөгөөд түрээсийн гэрээний 5.2 дахь заалтын дагуу түрээсийн хутацаа дуусаагүй түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд буцах зардалыг түрээслэгч даана гэсэн заалтын дагуу буцах түлшийг хийж өгөх байсан ч хийж өгөөгүй сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч "ШУ" ХХК-аас 5.932.880 төгрөгийг гаргуулж "ДР" ХХК-д олгож, нэхэмжлэлийн 15.537.500 төгрөгт холбогдох хэсгийг болон 24.370.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 265.302 төгрөг, хариуцагчийн төлсөн 279.800 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч "ШУ" ХХК-аас 109.876 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "ДР" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч "ДР" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх Самосмолын №21 н.Давгадорж, №22 н.Отгоншатар, №23 н.Анхбаяр, н.Баттулга жолооч нарын ажилласан цагийг хавтаст хэргийн материалд авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох 15, 96-р хуудаст авагдсан цагийн бүртгэлээс тооцож үзэхэд 408 цаг ажилласан байгаа болно. 10 дугаар сарын 01-ний өөөс 10-ныг хүртэлх хугацаанд дээрх жолооч нар 230 цаг ажилласан байгаа болно. Нийт 638 цаг ажиллаж 15.950.000 төгрөгийн ажил хийсэн гэж тооцсоныг шүүх 444.5 цагаар тооцож 11.112.500 төгрөг гэж тооцсоныг буруу тооцсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Амарсүлд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: гэрээний дагуу тухайн техникүүдийн түлшний зардлыг хариуцан олгож байсан бөгөөд өдөрт нэг машинд 40-60 литр түлш хийж ажиллуулж байсан. Тухайн техник нь 100 км-т 30 хүртэл литрийн түлш зарцуулдаг нормтой гэж анх гэрээ байгуулахад "ДР" ХХК-ийн захирал болон орчуулагч нь хэлж ойлгуулсан бөгөөд бусад техникүүд ч гэсэн хамгийн ихдээ 100 км-т 30 хүртэлх литрийн түлшний зарцуулалтын нормтой байдаг. Уг машинуудын ажил гүйцэтгэх маршрут нь бүтэн тойрогтоо 600 метрээс бага байдаг бөгөөд хөрс ачих буулгах хугацааг тооцвол 1 цагт 4 рейс явах боломжтой ба өдөр 40 рейс хийх чадамж гардаг. Энэ нь нийт 24 километр л болдог. Гэтэл хариуцагч компани нь өөрсдийн техникүүдийг өдөр 10 цаг ажиллагаагүй буюу 40 рейс хийгээгүй, зарим тохиолдолд огт ажилд гаргаагүй байхдаа тухайн өийн 40-60 литр түлшийг авч, нийт 13 тонн 316 литр түлш илүү авсан буюу 24.370.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Уурхайд түлшээ хариуцан техник түрээсэлж байгаа тохиолдолд зөвхөн хийсэн ажилд нь зарцуулагдах түлшийг хариуцах ёстой болохоос бүх түлшийг хариуцах учиргүй. Иймд 24.370.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч "ДР" ХХК нь хариуцагч "ШУ" ХХК-д холбогдуулан, техник түрээслэх гэрээний төлбөрт 20.650.000 төгрөг, гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохирол түлшний төлбөрт 795.380 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, нийт 21.470.380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээгээр тохиролцсоноос илүү хэмжээгээр авсан түлшний зардал  24.370.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын техник түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч "ДР" ХХК нь уурхайн олборлолт болон газар шорооны ажилд ашиглуулахаар 25 тонн даацтай, САМС үйлдвэрийн, HN3310 маркийн 45-75 УНТ, 86-19 УНХ, 50-36 УНХ улсын дугаартай 3 ширхэг техникүүдийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өийг хүртэл 6 сарын хугацаатай ашиглуулахаар түрээслэгч "ШУ" ХХК-д шилжүүлэх, түрээслэгч нь сарын түрээс техник тус бүр 6.500.000 төгрөг, нийт 19.500.000 төгрөгийн түрээсийн  төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээжээ. /хх-ийн 8-11/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнд заасан техникүүдийг хариуцагч талд 2017 оны 9 дүгээр сарын 07-нд хүлээлгэн өгсөн, хариуцагч тал гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 6.000.000 төгрөгийг төлсөн, уг гэрээ нэхэмжлэгч түрээсийн зүйлийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр татан авснаар цуцлагдсан зэрэг үйл баримтыг  анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Нэхэмжлэгч нь “тээврийн хэрэгслийг авах хүртэлх төлбөр  9 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 8.300.000 төгрөг, 10 сарын ажилласан төлбөр 12.350.000 төгрөг, нийт 20.650.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 3-т “барилгын  техникийн ажиллах цаг нь  өдөрт 10 цаг, сард 260 цаг байна” гэж зааснаас гадна “жолоочийн ажилласан цагийг бодит ажилласан цагийг уялдуулан гэрээний гүйцэтгэлийг дүгнэнэ” гэж тухайлан тохиролцсон нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.  /хх-ийн 15-р талын ард/ 

 

Хариуцагч талаас 2017 оны 9 дүгээр сарын рейсийн бүртгэл, 2017 оны 9 сарын рейсийн бүртгэл, жолооч нарын  өдөр тутмын рейс, цагийн бүртгэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд эдгээр нотлох баримтыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. /хх-ийн 57-58, 95-122/

 Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг хариуцагч талаас гаргасан дээрх бүртгэл, тооцооны баримтыг  үндэслэн түрээсийн 3 ширхэг автомашин 2017 оны 9 дүгээр сард  279 цаг, 10 дугаар сард  165.5 цаг ажилласан гэж үзэж,  нийт түрээсийн автомашины төлбөрийг 11.112.500 төгрөгөөр /444,5 цаг * 25000₮/ тодорхойлж, хариуцагч талаас урьдчилгаанд төлсөн 6.000.000 төгрөгийг хасч, түрээсийн төлбөрт 5.112.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Түрээсийн автомашин нэг рейс хийхэд  15 минут зарцуулах, 1 цагт 4 рейс хийхээр  тооцсон бүртгэл /хх-ийн 57-58/,  жолооч нарын ажилласан цагийн бүртгэл /хх-ийн 95-122/, “жолоочийн ажилласан цагийг бодит ажилласан цагийг уялдуулан гэрээний гүйцэтгэлийг дүгнэнэ” гэсэн талуудын тохиролцоо зэргийг харьцуулсан  анхан шатны шүүхийн  дээрх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна.

 

Мөн шүүх түлшний зардал болох 795.380 төгрөгийг нотариатын зардал 25.000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар хэн аль нь гомдол гаргаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр “...шүүх ажилласан цагийг буруу тооцсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах..” талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Харин нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн төлбөр, хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт хохирол шаардсан байхад шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой  мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Түрээсийн зүйлийн ашиглалтад түрээслэгч өөрөө хяналт тавих үүрэгтэй байхаас гадна түрээсийн гэрээний 3-р зүйлийн 2.-т зааснаар “түрээслэгч нь техникийн жолооч болон ...түлшний зардлыг хариуцна” гэж тохиролцсон байх тул түрээсийн техникийн жолооч нар түлш илүү авсан зардалд 24.370.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өийн 181/ШШ2019/02589 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 237 700 төгрөгийг, хариуцагчийн төлсөн  283 637 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ