Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03552

 


 

 

 

*******0*******4 06 *******

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:50797/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, хүнсчдийн гудамж, ******* ******* *******9 байр, тоот хаягт байрлах холбогдох,

 

Ус, дулааны төлбөр, алданги 5,34,*******39.3******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч, *******0*******4 оны 05 сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ХХК нь эрчим хүчний зохицуулах хороо болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн дагуу цэвэр ус түгээх, ус дамжуулах төвийн ашиглалт, бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хариуцагчийн оршин суугаа орон сууц нь манай компанийн үйлчлэх хүрээнд хамаардаг тул ус, дулаанаар ханган ажилладаг. ******* ******* *******9 байр тоотод байрлах СӨХ нь халаалтын улиралд Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу дулаанаар хангуулж, цэвэр болон бохир усыг татан зайлуулах үйлчилгээ авч байсан бөгөөд манай компаниас тусгай зөвшөөрлийн дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг cap бүр хүргүүлдэг хэдий ч *******0*******3 оны 0 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөхгүй, үйл ажиллагаанд саад учруулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар эрчим хүч худалдан авагч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..3, 5..3-т хэрэглэгч нь ...цэвэр усаар хангах, бохир устган зайлуулах үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хэрэглэгч нь хэрэглээний төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна, Иймд төлбөл зохих төлбөрөө хугацаанд нь төлөөгүй ******* ******* *******9 байр тоотод байрлах хариуцагч СӨХ-оос ус, дулааны төлбөрт 3,85*******,049.63 төгрөг, алданги ,489,89.69 төгрөг, нийт 5,34,*******39.3******* төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч  СӨХ-нд холбогдуулан ус, дулааны төлбөр, алдангид 5,34,*******39.3******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох халаалт болон усны төлбөрт 3,85*******,049.63 төгрөг, алданги ,489,89.69 төгрөг, нийт 5,34,*******39.3******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алдангийн 578,630.3******* төгрөгөөс татгалзаж, хариуцагч СӨХ-ны төлөөлөгч Ж.Ууганжаргал нь үндсэн төлбөр нийт 4,76*******,609 төгрөгийг хүлээн зөвшөөрч, *******0*******4 оны 05 сарын 3-ний өдөр ,000,000 төгрөгийг төлсөн болно. Үлдэх 3,76*******,609 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулахыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөв. Үүнд *******0*******4 оны 06 сарын *******5-ны өдөр 950,000 төгрөг, *******0*******4 сарын 07 сарын *******5-ны өдөр 950,000 төгрөг, *******0*******4 оны 08 сарын *******5-ны өдөр 950,000 төгрөг, *******0*******4 оны 09 сарын 5-ны өдөр 9*******,609 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Хариуцагч СӨХ нь дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг зөвшөөрч байна. Энэхүү гэрээг байгуулахад талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр хөндлөнгийн хүчин зүйл, дарамт шахалт нөлөөлөөгүй бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

. СӨХ-нд холбогдох ус, дулааны төлбөр, алдангид 5,34,*******39.3******* төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 578,630.3******* төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлээс үлдэх 4,76*******,609 төгрөгийг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, *******0*******4 оны 05 сарын 3-ний өдөр ,000,000 төгрөг төлж, үлдэх 3,76*******,609 төгрөгийг *******0*******4 оны 06 сарын *******5-ны өдөр 950,000 төгрөг, *******0*******4 сарын 07 сарын *******5-ны өдөр 950,000 төгрөг, *******0*******4 оны 08 сарын *******5-ны өдөр 950,000 төгрөг, *******0*******4 оны 09 сарын 5-ны өдөр 9*******,609 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 00,40 төгрөгөөс 37,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 37,576 төгрөг, хариуцагч  СӨХ-оос 37,576 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ