| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03543/и |
| Дугаар | 184/ШШ2024/03603 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/03603
| *******24 06 26 | 184/ШШ*******24/03603 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, өөрийн үйлдвэрийн байр хаягт байрлах ******* ХК ******* хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зох******* этгээд ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм. Тус компани нь ******* Их Транс ХХК-тай анх *******18 оны 05 сарын 22-ны өдөр Нефьт худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу хариуцагч нь НӨАТ орсон дүнгээр 1 литр шатахууны үнийг Улаанбаатар дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад мөрдөгдөж байгаа бөөний үнээр шатахуун нийлүүлэх, нэхэмжлэгч тал түүнд тохирсон үнийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. ******* ХК нь ******* Их Транс ХХК-тай дээрх гэрээний хугацааг сунгаж хавсралт болон төлбөр шилжүүлэх гэрээ байгуулан *******18 оны 05 сарын 22-ны өдрөөс *******23 оны 06 сарын *******-ны өдөр хүртэл түлш худалдан авч түлшний төлбөрийг тухай бүрд төлж хамтран ажиллаж байсан билээ. ******* ХК болон ******* Их Транс ХХК нар нь дээрх гэрээг *******23 оны 06 сарын 26-ны өдөр дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдэхэд ******* Их Транс ХХК нь 300,624,350 төгрөгийн шатахуун нийлүүлэх үлдэгдэлтэй гарсан бөгөөд дээрх төлбөрийг ******* Их Транс ХХК нь төлөхгүй байсан тул бид *******23 оны 12 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх нь *******24 оны 03 сарын 27-ны өдрийн 101/Ш3*******24/08645 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох ******* Их Иранс ХХК /5267013/, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******24 оны 04 сарын 11-ний өдрийн 01/082 дугаар итгэмжлэл, *******23 оны 06 сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 03 сарын 27-ны өдрийн 101/ШЗ*******24/08645 дугаар захирамж, *******24 оны 05 сарын 06-ны өдрийн 01/180 дугаар итгэмжлэл,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын *******24 оны 05 сарын 02-ны өдрийн 380, *******24 оны 06 сарын 04-ний өдрийн 474 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
******* ХК нь ...хариуцагчийн хаягийг олж тогтоосноор 300,624,350 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, байр хороолол, 1, 61 тоот хаягт бүртгэлтэй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын *******24 оны 06 сарын 04-ний өдрийн 474 дугаар албан бичиг, түүний хавсралт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдов.
******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Арвин *******, утас *******, *******, , гэсэн мэдээлэл хэрэгт авагдсан/ нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлсон байна.
Иймд ******* тра******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул ******* ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зох******* этгээд болох ******* ******* ******* ХХК /рд:5648181/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Батын Арвин *******/-г эрэн сурвалжилсугай.
2.******* ******* ******* ХХК /рд:5648181/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Арвинг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* ХК /рд:5191823, утас:88053691/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс-т үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1******* дугаар зүйлийн 1*******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ