| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/06610/И |
| Дугаар | 184/ШШ2024/04158 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/04158
| 2024 08 21 | 184/ШШ2024/04158 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны гудамж, ХМК өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* /регистрийн дугаар: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: ******* ******* *******, ******* ******* нь ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тоот тогтоолоор батлагдсан ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 2019 онд хамрагдсан хариуцагч иргэн ******* овогтой /РД: *******/-т 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын хугацаанд эргүүлэн төлөх ёстой байсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор 4,100.000 төгрөгийг гаргуулахаар ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч ******* овогтой хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй болох нь ******* ******* 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогтой эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл, ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгааны хүснэгт, Улсын бүртгэлийн Ерөнхий газар дахь иргэн *******ийн бүртгэлийн мэдээлэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн хөдөлмөр ******* газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаартай удирдах албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь ******* дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны гудамж, ХМК өөрийн байр хаягт байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 9 дүгээр тал/
2. Нэхэмжлэлд дурдсан Д. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 3 дугаар тал/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******ийн /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар т даалгах нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт *******ийн /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар т даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР