| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/01710/И |
| Дугаар | 155/ШШ2019/00057 |
| Огноо | 2019-01-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2019/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1991 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн ************ оршин суух, ************дугаар регистртэй, Х овогт З-ийн Ө-ын
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух, ************** дугаар регистртэй, эрэгтэй, Б овогт М-ын С-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2018/01710/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч З.Ө, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр М.Стай 2013 онд танилцан, 2014 онд хурим найраа хийж хамт амьдарсан. Бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү С.Бя, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бага охин С.Э нар төрсөн. 2015 оноос эхлэн М.С архи ууж, зодож, нүдэн, гэрийн эд хогшлоо эвдэж гэмтээх болж, хааяа ажил хийсэн орлогоороо архи ууж, малаа зарах болсон. Энэ байдал хэцүү байсан болохоор 2017 оны 8 дугаар сард би хүүхдүүдээ аваад өөрийн эцэг, эх дээрээ очсон. Үүнээс хойш тусдаа амьдарч байна. Том хүү С.Бя 2018 оны 12 дугаар сараас аавтайгаа хамт амьдарч байгаа. Бидний зан байдал, үзэл бодол таарахгүй болж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна. Анх шүүхэд хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч М.С бид хоёр ярилцаад том хүү С.Бяыг эцэг М.Сын асрамжид, бага охин С.Эг би өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохирсон учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, том хүү С.Бяыг эцэг М.С, охин С.Эг миний асрамжид тус тус үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.
Хариуцагч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 онд З.Өтай гэр бүл болон албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш бид хоёрын дундаас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү С.Бя, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр охин С.Э нар төрсөн. Ингээд гэр бүлийн тохиромжгүй байдлаас болоод тусдаа амьдарч байгаа. Гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин том хүү С.Бяыгаа өөрийн асрамжид, өөрийн охин С.Эг эх Ө-ын асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Том хүү С.Бя одоо надтай хамт амьдарч байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ө нь хариуцагч М.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүү С.Бяыг эцэг М.Сын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2017 оны 11 дүгээр сараас хойш хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
З.Ө, М.С нар 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 6716000021 дугаарт бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Галт сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний хамтран амьдрах хугацаанд хүү С.Бя 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, охин С.Э 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус тус төрсөн болох нь 6710000131, 6719000030 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэгч З.Ө-ын шүүх хуралдаанд гаргасан ...том хүү С.Бяыг эцэг М.Сын асрамжид үлдээж, охин С.Эг миний асрамжид үлдээж өгнө үү, хариуцагч М.Сын шүүхэд гаргасан ...хүү С.Бяыгаа өөрийн асрамжид, өөрийн охин С.Эг эх З.Ө-ын асрамжид өгөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гарган гэрлэгчид харилцан тохиролцсон байх тул хүү С.Бяыг эцэг М.Сын, охин С.Эг эх З.Ө-ын асрамжид тус тус үлдээх нь зүйтэй.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд хүү С.Бя эх З.Өтай, охин С.Э эцэг М.Стай хэдийд ч уулзах эрхтэй болно.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн болохыг тус тус дурьдаж байна.
Иймд З.Ө, М.С нарын гэрлэлтийг цуцалж, хүү С.Бяыг эцэг М.Сын, охин С.Эг эх З.Ө-ын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч З.Ө гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул хариуцагч М.Саас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт З-ийн Ө, Б овогт М-ын С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү С.Бяыг эцэг М.Сын, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С.Эг эх З.Ө-ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг М.С, З.Ө нарт тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч З.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч М.Саас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА