| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04969/И |
| Дугаар | 184/ШШ2024/03632 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/03632
| 2024 0 08 | 184/ШШ2024/0332 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* ******* чөлөө, ******* дүгээр хороо, ******* оффис хаягт байрлах, ******* ******* ХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, сум, дугаар баг, тоот хаягт оршин суух, овогт ,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, 3 тоот хаягт оршин суух, овогт /рд:ЖН900929/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,409,853.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д., Б. нар нь *******тай 201 оны 09 сарын 13-ны өдрийн №3120143224933 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ/20143224933 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2018 оны 0 сарын 15-ны өдрийн №ЗГ/2018435588 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн Х2БГХ/2018435588 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 5,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Д., Б. нар нь Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс ,540,199.01 төгрөг, зээлийн хүүнээс 1,13.10. төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,190.88 төгрөг, нийт 8,0,000 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул ******* зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна. Иймд зээлдэгч Д., Б. нарт холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээний төлбөрт 2024 оны 05 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,959.800.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр ,01.343.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 432,09. төгрөг, зээлийн гэрээний төлбөрт нийт 9,409,853.8 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,409,853.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч Д., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,409,853.8 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 2024 оны 0 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2024 оны 08 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2024 оны 09 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2024 оны сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2024 оны 12 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2025 оны 01 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2025 оны 02 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2025 оны 03 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2025 оны ******* сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2025 оны 05 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөг, 2025 оны 0 сарын 10-ны өдөр 84,154.488 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар нь гэрээнд заасан графикийн дагуу төлөлтөө хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг талууд ойлгосон болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяа, хариуцагч Д., хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,409,853.8 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь 2024 оны 0 сарын 10-ны өдрөөс 2025 оны 0 сарын 10-ны өдрийг хүртэл сар бүрийн 10-ны өдөр 84,154.488 төгрөгөөр нийт 9,409,853.8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,508 төгрөгөөс 82,54 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 82,54 төгрөг, хариуцагч Д., Б. нараас 82,54 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ