Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/01560

 

 

 

 

   

    2024          03          21                                  184/ШШ2024/01560  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: -н хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, гэрч Б.*******, Т.******* нар оролцож, нарийн бичгийн дарга Ж.Есүхэйбаярхүү тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.******* нь 1987 оны 07 дугаар сард Гацууртын сангийн аж ахуйн Шар хоолойн саалийн фермд саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 он хүртэл тасралтгүй ажилласан. Хувьчлал явагдаж 1991 онд тус ферм нь ******* ХК болж өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдсэн боловч гарсан тушаал огт байхгүй, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын дэвтэр нээж, хөдөлмөрийн дэвтэрийг хаав гэсэн бичилт л байгаа. Иймд 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Гацууртын САА-н ******* ХК-д саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч И.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Хүсэлт гаргагч И.******* нь тоотод оршин суудаг болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6-т зааснаар хүний ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоохдоо онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хүсэлт гаргагч 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Гацууртын сангийн аж ахуйн ******* ХК-д саальчнаар ажиллаж байсан нь түүний 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хөдөө аж ахуйн яамны харьяа НХ газраас нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаалыг тэмдэглэсэн бичилт, 1991 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн Гацууртын сангийн аж ахуйн даргын 135 дугаартай “Аж ахуйн бүрэн тооцоонд шилжүүлэх тухай” тушаалын хавсралтын 54 дугаарт И.*******гийн нэр бичигдсэн байдал, гэрч Б.*******, Т.******* нарын дээрх хугацаанд хамт ажиллаж байсан талаар мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

И.*******тэй хамт ажиллаж байснаа гэрчлэхээр гэрч нар нь хөдөлмөрийн дэвтрээ нотлох баримтын шаардлага хангаж ирүүлснийг гэрчийн мэдүүлгийг нотолсон баримт гэж үнэлэв.

Иймд хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн Гацууртын сангийн аж ахуйн даргын 135 дугаартай аж ахуйн бүрэн тооцоонд шилжүүлэх тухай тушаал түүний хавсралт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн И.*******г Гацууртын сангийн аж ахуйн ******* ХК-д саальчнаар 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар -г 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Гацууртын сангийн аж ахуйн ******* ХК-д саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч И.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                                                                                   

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЦОЛМОН