| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2023/04472 |
| Дугаар | 184/ШШ2024/03654 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/03654
2024 07 184/ШШ2024/036*******4
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* мянгат ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЧА7*******7*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүргийн дүгээр хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:ИЙ91062308/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр, хохиролд 9,287,776 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Ш.*******, С. нар нь 20******* оны 11 сарын 30-ны өдөр газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ гэдэг нь 2 талын эрх, үүргийг тусгасан хуулийн хүчин төгөлдөр баримт юм. Тухайн гэрээний 1.2-т талууд гэрээний үүргээ шударга, бодитоор биелүүлнэ гэж заасан. Гэтэл тухайн газрыг бодитоор ашиглах боломжгүй байдал үүссэн. Өөрөөр хэлбэл манай зүгээс хариуцагчийн газрын эрхийг нь шилжүүлж авчхаад одоо буцааж өгөөд, мөнгөө буцаан авъя гэж байгаа ойлголт биш юм. Нэхэмжлэгч нь байшин бариад, зуслангийн газар хэлбэрээр ашиглаж, амьдрах зорилгоор маргаан бүхий газрыг худалдан авсан. Гэтэл тэр газар нь хүн амьдрах боломж бололцоо байхгүй, булгийн эхийг хашчихсан газар байсан. Иргэний хуулийн 260 дугаар зүйлд эрх шилжүүлэх, худалдаж авахтай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд 260.3-т эд хөрөнгө эзэмших болон олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч, тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл С.ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ ч биелүүлээгүй, мөн Иргэний хуулиар хүлээсэн үүргээ ч бас биелүүлээгүй, зөрчсөн байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхойлогдож байна. Энэ үндэслэлийн дагуу энэ гэрээ хэрэгжээд явахад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээрээ байх юм байна. Тийм учраас манай үзгээс гэрээнээсээ татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авъя, хариуцагч тал газраа буцаагаад авчих гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс С.аас газрын төлбөрт төлсөн 9,000,000 төгрөг, дүүргийн татварын албанд төлсөн 287,776 төгрөг, нийт 9,287,776 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сандаг овогтой миний бие ******* *******өөс ирсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн газрыг худалдаж авахдаа ******* нь очиж үзэн, өөрийн хүслээр худалдан авсан.
Иргэн С. миний бие тус шүүхэд хянагдаж байгаа Ш.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар тодорхойлогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хариу тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч С. миний хувьд нэхэмжлэгч Ш.*******ийн гаргасан шаардлагыг тус хэрэг үүссэн цагаас хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг нь ч мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжгүй байгаа болно. С. миний бие бага насны хүүхэдтэй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож, олон дахин шүүхэд очих боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учир хариуцагчийг оролцуулахгүйгээр тус хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаагаа шүүхээр тогтоолгох гэсэн байр суурьтай байх шиг байна. Гэтэл гэрээнээс татгалзах зохицуулалт, журмыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд хуульчилсан байдаг. Гэрээнээс татгалзах гэж байгаа бол эхлээд нөгөө талдаа мэдэгдэж, хугацаа тогтоож дараа нь гэрээнээсээ татгалздаг. Нэхэмжлэгчийн зүгээс шууд гэрээнээсээ татгалзаж байгаа гэдгээ шүүхээр тогтоолгох гэж байгаа нь нэхэмжлэлийн нэмэлт шаардлага болно гэж үзэж байна. Тиймээс улсын тэмдэгтийн хураамж зэргийг анхаарах нь зүйтэй буюу 70,200 төгрөг тушаасан байх шаардлагатай гэж үзэж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний үнийн дүн болон гэрээ байгуулсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр мөн эсэхтэй маргаан байхгүй. Манай зүгээс гол маргаад байгаа зүйл бол С. нь маргаан бүхий газрыг хуурч мэхлэн зарсан, энэ газар нь хэлснээс нь өөр байсан гэсэнтэй маргаад байгаа. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага дээр С. нь газар ямар ч асуудалгүй гэж хэлсэн гэсэн байх боловч хариуцагчийн хариу тайлбарт С. нь газраа зарна гэсэн зар тавиад, нэхэмжлэгчтэй тохиролцоод газраа зарсан. Маргаан бүхий газар байшин барих боломжтой эсэх талаарх яриа огт гаргаагүй бөгөөд С. нь энэ газар байшин барих боломжтой гэж хэлсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн маргаан бүхий газар доголдолтой байсан, хариуцагч тал доголдолгүй хөрөнгө шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч тал маргаад байх хэдий ч маргаан бүхий хөрөнгө доголдолтой байсан эсэхийг нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж чадахгүй байна гээд шүүхийн зүгээс нэхэмжлэгч талын хүсэлтүүдийг удаа дараа хангаж, нотлох боломжоор хангасан. Тодруулбал 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Улаанбаатар цахилгаан түгээх станцаас маргаан бүхий газар цахилгаан татах боломжтой эсэхийг шүүгчийн захирамжийн дагуу тодруулж өгсөн. Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага дээрээ маргаан бүхий газар тог татуулах гээд монтёр дагуулж очиход тухайн газар цахилгаан татах боломжгүй гэж тодорхойлсон гэсэн байсан. Гэтэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ станцаас ирсэн албан тоот бичигт энэ газрын эзэмшигч, өмчлөгчөөс нь цахилгаан татуулъя гэсэн хүсэлт манай байгууллагад гаргаагүй байна гэсэн байна. Ингээд нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан үйл баримтууд няцаагддаг. Мөн шүүхийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр газрын хувийн хэргийг гаргуулъя гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг нь хангасан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан шинжээч томилъё гэсэн хүсэлтийг хангасан. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газар байшин барих боломжтой эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулсан. Гэтэл Хайлааст инженеринг ХХК нь маргаан бүхий хашааны ойролцоо айлуудын цахилгааны утас нь доогуур байсан учраас шинжилгээ хийж чадаагүй. Цахилгааны утас доогуур байна гэдэг нь тухайн хашааны хажуу хавийнх нь айл өрхүүд бүгд цахилгаантай байна гэсэн үг юм. Мөн хашааных нь хажуу талаар булаг урссан гэдэг зүйлийг шинжээч тайлбартаа бичсэн байх хэдий ч тухайн булаг нь хашаан дотор биш хашааны хажуу талаар урсаж байгаа. Мөн шинжээчээс ирүүлсэн бичлэгт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр тухайн хашааны цаана харагдах хэдэн хэсэг хашаа болон байшин байгааг үзлэгийн тэмдэглэлд бэхжүүлэх ажиллагааг хийв гэсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс тухайн хашаа доголдолтой эсэхийг нотолж чадаагүй байна. Хүмүүс хажууд нь байшин бариад цахилгааны утас татчихсан байгаа. Мөн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага дээр нэхэмжлэгчийн зүгээс хүн амьдрах боломжгүй газар гэж дурсан байгаа. Хүн амьдрах боломжгүй газар гэдгийг юу гэж тодорхойлж байгаа нь ойлгомжгүй. Энэ дэлхий дээр хүн амьдрах боломжтой гэж тодорхойлогдоод бид хэд чинь амьдраад байгаа биз дээ. Хүн амьдрах боломжгүй гэдэг асуудал нь өөр гараг дээр л яригдах асуудал байх. Нэхэмжлэгч талын зүгээс шүүх хуралдаан дээр хэд хэдэн нотлох баримт гаргаж, маш олон удаа хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т эрх хүлээн авагч тал нь гэрээний 4.1-д заасан нөхцөл байдлыг судалж шалгаж авах үүрэгтэй гэж заасан бөгөөд талууд харилцан тохиролцоод энэ гэрээг байгуулчихсан. Энэ гэрээ нь дараа маргаан үүсэхээс урьдчилан сэргийлээд бичгээр байгуулаад нотариатаар гэрчлүүлсэн. Хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 07************** дугаар итгэмжлэл, 000****************************64 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэгж талбарын дугаар зураг, 20******* оны 11 сарын 30-ны өдрийн 18*******2 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний хуулбар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ш.*******ийн гар өргөдөл, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, гэрэл зураг,
Хариуцагчаас: 2024 оны 02 сарын 08-ны өдрийн хариу тайлбар, Т.Тэлмүүний төрсний гэрчилгээний хуулбар,
Шүүхийн журмаар: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 2024 оны 03 сарын 1*******-ны өдрийн дугаар албан бичиг, Нийслэлийн дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны 03 сарын 1*******-ны өдрийн 08/1*******3 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн газрын хувийн хэргийн хуулбар, 2024 оны 04 сарын 29-ний өдрийн Хайлааст инженеринг ХХК-ийн 24/03 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн 2 хуудас гэрэл зураг, 1 ширхэг СД, 2024 оны 06 сарын 10-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтууд цугласан болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 9,287,776 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчлөн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрт 9,000,000 төгрөг, хохирол буюу татварт төлсөн 287,776 төгрөг, нийт 9,287,776 төгрөгийг гаргуулахаар шаардав.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагч ...тухайн газрыг худалдаж авахдаа Ш.******* нь очиж үзэн, өөрийн хүслээр худалдан авсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргав.
6.20******* оны 11 сарын 30-ны өдөр С. нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-*******03*******0039 дугаарт бүртгэгдсэн газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Ш.*******т шилжүүлжээ. /хх-8х/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах,худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд эрх шилжүүлэгч С. нь газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөх, эрх хүлээн авагч Ш.******* нь гэрээгээр тохирсон үнийг төлөх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, гэрээнээс үүсэх үр дагаврыг шаардах эрхтэй.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-т үнийг 2,*******00,000 төгрөг хэмээн тодорхойлсон байх боловч 9,000,00 төгрөгөөр газрыг худалдаж, мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үйл баримтын тухайд талууд маргаагүй, нэхэмжлэгч гэрээний үнэ 9,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь *******027*******19361 тоот дансанд gazar une утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдов. /хх-8,10-13х/
7.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...тухайн газарт зуслангийн зориулалтаар амьдрахаар байшин барих гэсэн боловч битүү намаг шалбаагтай хүн амьдрах нөхцөлгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй хэмээн тодорхойлж гэрээнээс татгалзаж, харилцан өгсөн авснаа буцаана хэмээн тайлбарлав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий газарт байшин барилга барих боломжтой эсэхийг тогтоолгохоор ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Шинжээч ХХК-ийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 24/03 дугаар албан тоотод ...Шинжилгээ хийх байршил буюу Улаанбаатар хот, дүүргийн 19 дүгээр хороо, ын зуслан, нэгж талбарын дугаар бүхий хашаанд дараах шалтгааны улмаас өрөмдлөгийн техник очих боломжгүй байна. Үүнд: Айл өрхийн хэрэгцээний 4-******* ширхэг цахилгааны агаарын шугам, кабелууд, хэтэрхий доогуур байгаа нь өрөмдлөгийн техник гудамжнуудаар орж зорчих боломжгүй байна. Тухайн нэгж талбарын дугаартай хашааны үүд хэсэг рүү автомашин ороход хүндрэлтэй, хазгай, устай, шавартай байна хэмээн шинжилгээ хийх боломжгүй талаар дурдаж, фото зураг болон сиди бичлэгийг хавсарган ирүүлсэн байна. /хх-116-118х/
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчээс ирүүлсэн фото зураг, мөн дүрс бичлэг, дүрс бичлэгийг бэхжүүлсэн сиди-д хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр маргаан бүхий газар нь 2024 оны 04 сарын байдлаар хашааны хажуугаар нарийн гол урсаж, тухайн хашааны газар нь тэгш бус, овон товонтой, шавар ихтэй, дов сондуултай болох нь нотлогдож, мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн 3 ширхэг фото зургаар зуны улиралд шавар шалбааг бүхий болох нь тогтоогдов. /хх-16-18, 117,118, 139-140х/
8.Худалдан авсан газрын тухайд Ш.******* нь улсын бүртгэлээр эзэмшигч нь хэвээр байх боловч тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах зэргээр эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй буюу худалдан авсан газар биет байдлын хувьд доголдолтой гэж үзэж болохоор байна. Мөн түүнчлэн талууд 20******* оны 11 сарын 30-ны өдөр гэрээ байгуулан газрыг шилжүүлсэн байдаг бөгөөд ...тухайн үед цас ихтэй, түрийгээр татсан цастай үед очиж үзэн авсан, өвлийн улирал байсан тул намаг шалбааг, дов сондуултай байдал нь мэдэгдэх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэдэггүй.
Хариуцагч нь худалдсан газрыг доголдолгүй, цахилгаан татах боломжтой, хашааны дотор талд гол урсаагүй, мөн худалдан авагч өөрийн биеэр үзэж худалдан авсан хэмээн маргах боловч хуульд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах худалдан авагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Тиймээс нэхэмжлэгч буюу худалдан авагч Ш.******* нь Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 20******* дугаар зүйлийн 20*******.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг худалдагч С.аас шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.2-т Эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргах, эрх шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хариуцна гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого-с татвар төлөхөөр тус тус хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтаар эрх шилжүүлэгч С. нь газар эзэмших эрхийг шилжүүлснээс олсон орлогоос татвар төлөх, холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй ба татварт төлсөн 287,776 төгрөгийг нэхэмжлэгч Ш.******* төлсөн тухайд маргаагүй тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр Ш.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж гэрээний үнэд төлсөн 9,000,000 төгрөг, татварт төлсөн 287,776 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон, нийт 9,287,776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,**************4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 9,287,776 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 163,**************4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 20******* дугаар зүйлийн 20*******.1-т заасныг баримтлан хариуцагч С.аас 9,287,776 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,**************4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 163,**************4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, ******* дугаар зүйлийн *******.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ