Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0294/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н,
Улсын яллагч О,
Хохирогч Б ,
Шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б д холбогдох эрүүгийн 1718001710089 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар 17-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р сургуульд сантехникч ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн****
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** орчим иргэн Б ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг 6 буудал орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед зүүн дээд 1-р шүдний хугарал бүхий эрүүл мэндийг түр хцугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүгдэгч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид таксинд маргалдсан. Би арын суудлын голд сууж байсан. Баруун талын хаалгаар 1 хөгшин суухад бид хоёр байраа сольсон. Тэр үед хохирогчийн хөл дээр гишгэсэн. Тэр үед хохирогч уурласан. Түүнээс болж маргалдсан. Шүдний эмнэлгээс хохирогч өөрөө асуусан тул эмчилгээний зардал гэж 400.000 төгрөг өгсөн. Ирэх 7 хоногт 2017.10.23-ны өдрийн дотор 830.000 төгрөг төлнө гэх мэдүүлэг,

Хохирогч Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүгдэгчийн хэлэж байгаа зүйл үнэн. ...Энэ хүн буух газраа буусан. Би араас нь шүд рүү цохилоо гэж очсон. Шүүгдэгч 830.000 төгрөгийг 2017.10.23-ны өдөр өгнө гэсэн. Би ч гэсэн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч цалингийн зээл авах гэж байгаа талаараа надад хэлж баримтаа үзүүлсэн гэх мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 882 дугаартай “Б ын биед зүүн дээд 1-р шүдний хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-17/ зэрэг болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлоглож байна.

Иймд шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 400.000 төгрөг төлсөн, 830.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б  хохиролд 400.000 төгрөг авсан, 830.000 төгрөгийг 2017.10.23-ны өдөр төлөхийг зөвшөөрсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирол барагдуулах тухай хэлцэл зэргээр нотлогдож байна.
Иймд улсын яллагчийг саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б-ийн эрхэлдэг ажил, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б-аас 830.000 төгрөг гаргуулж хохирогч Б д олгож, шүүгдэгч нь учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР