Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2018/ДШМ/054

 

                               *******, *******, ******* нарт

                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, *******, *******

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1814002300120 тоот хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, 1....... оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2016 оны 5 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 2 жил 5 сар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт гийн , 1.......оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2017 оны 8 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ы , .... оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2016 оны 1 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, 2016 оны 5 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн дугаар //

*******, *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын “Уу-булан” 1 дүгээр багийн нутаг Хужгийн ам гэх газарт нутаглаж байсан ын эзэмшлийн мал болох 16 тооны эр ямааг хулгайлж бусдад 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ы *******, овогт гийн , овогт ы нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******, овогт гийн , овогт ы нарыг нэг жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар ялтан *******, *******, ******* нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч аас 950.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлд зааснаар уг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож автомашины үнэ 3.500.000 төгрөгийг ялтан *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлж, авто машиныг эзэмшигч П.Батбаатарт буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн ногоон өнгийн “Мустанг-150” маркийн мотоциклийг, шүүгдэгч *******ын эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг, шүүгдэгч *******ын эзэмшлийн улаан өнгийн мотоциклийг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******, *******, ******* нарт тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Би өөрийн гэнэн томоогүйгээс болж ийм хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид би аав, ээждээ тус дэм болж ажил хөдөлмөр, амьдралын төлөө зүтгэх болно. Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 10-ны үеэр толгойндоо хүнд гэмтэл авч хагалгаанд орсон, одоо эмчийн хяналтанд группд байдаг. Би дахин хэрэг хийхгүй гэж шүүхийн өмнө амлаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээж гэмшиж байна. Хохирогчид төлбөрийг бүрэн барагдуулсан. Цагдан хоригдож байгаа хэд хоногт яах гэж хулгайн гэмт хэрэг хийв, энэ хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийнхөө оролцсон оролцооны талаар бодож өөрийгөө бүх талаар буруутгаж, туйлын их гэмшиж байна.

Миний бие эхнэр той 2006 онд гэр бүл болж, 2007 онд хүү Ө.Өсөх-Ирээдүй, 2009 онд охин Ө.Дэлгэрмаа нар гарсан. Эхнэр 2017 оны 12 дугаар сард биеэ үзүүлж, эмчлүүлнэ гэж яваад ирэхгүй удаад байхаар нь араас нь асууж сурахад өөр нөхөртэй болж гэр бүл зохион хотод амьдрах болсон. Иймээс албан ёсоор гэр бүлээ цуцлуулж чадаагүй өнөөдрийг хүртэл би 12 настай хүү, 9 настай охины хамт өрх толгойлон амьдарч байна. Одоо сургууль цуглах болж хүүхдүүд маань аав, ээжгүй тун хэцүү байдалтай байгаа, үйлдсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл *******, *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Баянхонгор аймгийн Жинст сумын “Уу-булан” 1 дүгээр багийн нутаг Хужгийн ам гэх газарт нутаглаж байсан иргэн ын чулуун хорооноос түүний эзэмшлийн 16 тооны эр ямааг 27-08 БНХ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон талаарх “Энх-Нахиа” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №67 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-р тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Уг үйл баримт нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байх бөгөөд прокуророос *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс *******, *******, ******* нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хууль тогтоогчоос тухайн төрлийн хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлан тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлууд, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэн шүүгдэгч *******д хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэйгээр буруу ойлгон хэрэглэж түүнд ял завшуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь: Шүүгдэгч ******* 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан үедээ буюу 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө *******, ******* нартай бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж анхан шатны шүүх түүнд 1 жил хорих ял оногдуулжээ.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлалаас үзвэл ялын зарим хэсгийг нэмж нэгтгэх тогтолцоог халж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг нэмж нэгтгэж байхаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх түүнд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээрээ өмнөх буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сар хорих ялаас эдлээгүй 1 сар 16 хоногийн хорих ял үлдсэн хэмээн буруу дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн *******гийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлэх эрхтэй тул дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд мөн энэ үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч цаашид хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болно.

Цаашид энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан үндэслэлийг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялын хэмжээнээс их байна...” гэж заасныг анхаарч байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хоёр жил таван сарын / 2 жил 05 сар / хугацаагаар шийтгүүлж хоёр / 02 / жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялаас эдлээгүй үлдсэн нэг сар арван зургаа хоног / 01 сар 16 хоног /-ийн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******гийн нийт эдлэх ялыг нэг жил нэг сар арван зургаа хоног / 01 жил 01 сар 16 хоног /-оор тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сар хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д нэг жил нэг сар арван зургаа хоног / 01 жил 01 сар 16 хоног /-ийн хугацаагаар, шүүгдэгч *******, ******* нарт нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 5 сар, шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 1 жил хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус бүр 50 хоног цагдан хоригдсныг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Г.УЛАМБАЯР

            ШҮҮГЧИД                                                       Д.ЭРДЭНБИЛЭГ

М.МӨНХДАВАА