Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02045

 

 

 

 

 

 

 

 

      2024         04         17                                      184/ШШ2024/02045

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хүсэлттэй

Г.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийг төлөөлж цагдаагийн дэслэгч А.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: тоотод оршин суугч Г.******* нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, хорооны нутаг дэвсгэрт байнга агсам тавьж, зөрчил гаргадаг. Би тус хороонд ирж ажиллаад жил гаран болох хугацаанд тэрээр Драгон төвийн ойр орчимд өдөр бүр шахуу архидан согтуурдаг. Г.*******ын өндөр настай хамт амьдардаг өвөө Л.*******, түүний ээж Ш.******* нар удаа дараа цагдаагийн байгууллагад дээрх нөхцөл байдлын улмаас хандаж байгаа. 29 дүгээр хорооны Засаг дарга, мөн хорооны хамтарсан багаас Г.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3,4,5,8 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв. 

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эмээ, өвөөгийн хамтаар  тоотод оршин суудаг. Улирлын чанартай ажил хийдэг учраас удахгүй ажилдаа явна, архины албадан эмчилгээнд явахгүй. Өмнө нь архины албадан эмчилгээнд явж байгаагүй. Ажил эхлээгүй байгаа учраас архи ууж яваад байгаа. Олон удаа эрүүлжүүлэхэд орж байсан боловч архинаас гарч чадахгүй байгаа. Албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг хангах үндэслэлтэй.

Хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Г.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Г.******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа буюу нийт 15 удаа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд согтуурсан үедээ ар гэртээ агсам тавьсан, танхайрсан шалтгаанаар 3 удаа, бусдад халдахыг завдсан, олон нийтийн газар танхайрсан шалтгаанаар 2 удаа, гар дээрээс архи согтууруулах ундаа зарсан зөрчилд 1 удаа, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр торгуулсан мөн үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулж байсан болох нь Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар тогтоогдов.

Тэрээр архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь  дугаартай хүсэлт, мөн хорооны хамтарсан багийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн хурлын тэмдэглэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр мөн тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Г.******* өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.2-т зааснаар 29 дүгээр хорооны нийгмийн ажилтан Н.*******, хэсгийн ахлагч Н.*******, Г.*******тай хамт амьдардаг түүний өвөө Л.******* нарын хүсэлт болон түүнээс авсан мэдүүлэг, үүнийг үндэслэн цагдаагийн байгууллага Г.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.

******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 17 өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр Г.*******ыг Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэц донтолтын эмчийн үзлэгээр “Архинд согтуурах мансуурах донтой ” гэж тодорхойлжээ.

Г.******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамрагдаагүй, гэр бүлийн гишүүд болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь тогтоогдсон, бөгөөд архины албадан эмчилгээнд сайн дураараа хамрагдахаас татгалзаж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй.

Албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Г.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар -г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг ******* дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Г.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Г.*******ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЦОЛМОН