| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03522/И |
| Дугаар | 184/ШШ2024/02078 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/02078
2024 04 18 184/ШШ2024/02078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: хэлтсийн хүсэлттэй
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,
Г.*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийг төлөөлж цагдаагийн дэслэгч Г.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* дүүргийн Цагдаагийн газрын ******* хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.******* нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, ахуйн хүрээнд архиддаг. Би тус хороонд 4 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд сүүлийн 2 жил Г.******* нь өөрийн эхнэр Б.*******ийн хамт байнга архидан согтуурдаг, 7 хүүхэдтэйгээс 3 хүүхэд нь 6 сараас 4 нас хүртэлх бага настай. Хүүхдүүдийн дэргэж гаднаас олон хүн бөөгнүүлж орон гэртээ байнга архидан согтуурч, хараа хяналтгүй орхиж байгаа тул хүүхдүүд аюулд өртөх эрсдэлтэй байна. Г.*******ийн хадам ээж болох хамт амьдарч хүүхдүүдийг нь хардаг С.******* удаа дараа манай байгууллагад хандсан. Эхнэр болон Б.******* нь 6 сартай буюу бага насны хүүхэдтэй тул эмчилгээнд явуулах боломжгүй байгаа. Тус дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга, мөн хорооны хамтарсан багаас Г.*******ийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт ирүүлсэн. Өчигдөр Г.*******, Б.******* нар нь гэртээ, хүүхдүүдийнхээ дэргэд архидан согтуурч, бие авч явах чадамжгүй болсон бөгөөд “Хүүхдийн түргэн тусламжийн 108”-д дуудлага мэдээлэл ирсний дагуу 4 хүүхэд нь түр хамгаалах байранд хоносон. Өмнө нь энэ байдал 2 удаа давтагдаж байсан. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3,4,5,8 дэх хэсэгт зааснаар Г.*******ийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан бүх зүйл үнэн, хүүхдүүд ийм нөхцөл байдалтай байгаа нь үнэн, маргах зүйлгүй. Архины эмчилгээнд урьд нь хамрагдаж байгаагүй, явах хүсэлгүй байгаа. Сүүлийн 2 жил архи ихээр ууж эхэлсэн, учир нь манай эхнэр гэртээ хүмүүс авчирч хажууд байнга архи уугаад байхаар дагаж уудаг. Өмнө нь 4 удаа эрүүлжүүлэхэд орж байсан. Хүүхдүүд маань 108 түр хамгаалах байранд байгаа нь үнэн. Дандаа гэртээ уудаггүй, гадуур гарч уудаг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг хангах үндэслэлтэй.
Хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн газрын ******* хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Г.*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Г.******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд согтуурсан үедээ хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулж байсан болох нь Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар, архидан согтуурсан үедээ хүүхдүүдээ үл хайхарч, тэдэнд аюул учруулж болох эрсдэлтэй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь 22 дугаар хорооны хамтарсан багийн 08 дугаартай хурлын тэмдэглэл, 108 төвийн дуудлага болон дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.******* дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Г.******* өөртөө болон бусдад /хүүхдүүддээ/ аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.2-т зааснаар хорооны нийгмийн ажилтан Б.*******, Г.*******ийн гэрт хамт амьдардаг хадам ээж болох С.*******ын хүсэлт болон түүнээс авсан мэдүүлэг, үүнийг үндэслэн цагдаагийн байгууллага Г.*******ийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.
******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 18 өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр Г.*******ийг Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэц донтолтын эмчийн үзлэгээр “Архинд согтуурах мансуурах донтой ” гэж тодорхойлжээ.
Г.******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамрагдаагүй, өөрийн хүүхдүүдийг аюулд оруулж байгаа болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь тогтоогдсон, бөгөөд архины албадан эмчилгээнд сайн дураараа хамрагдахаас татгалзаж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй.
Албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Г.*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар -г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг ******* дүүргийн Цагдаагийн ******* хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Г.*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* дүүргийн Цагдаагийн ******* хэлтэс нь Г.*******ийг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН