Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/02196

 

 

 

 

 

 

 

 

    2024          04         24                                     184/ШШ2024/02196

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  хэлтсийн хүсэлттэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: 

Ж.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* дүүргийн Цагдаагийн газрын ******* хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* дүүргийн ******* дугаар хороонд оршин суугч Ж.******* нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, хорооны нутаг дэвсгэрт байнга агсам тавьж, зөрчил гаргадаг. Би тус хороонд 20******* оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байгаа ч энэ хүн байнга архидан согтуурдаг. Тэрээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Д.******* нар удаа дараа цагдаагийн байгууллагад дээрх нөхцөл байдлын улмаас хандаж байгаа. Архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дуудлага мэдээлэл авагдаж 2 удаа баривчилгаанд явсан боловч архи согтууруулах ундаа хэрэглэсэн хэвээр байгаа. ******* дугаар хорооны Засаг дарга, мөн хорооны хамтарсан багаас түүнийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт ирүүлсэн. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3,4,5,8 дэх хэсэгт зааснаар Ж.*******ыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв. 

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагаас гаргасан тайлбар бүгд үнэн. Барилгын ажил эрхэлдэг учраас өвөл, өдийд ажил эхлээгүй архи их уусан. Би гэртээ эхнэр, 13 настай хүүгийн хамт 3 уулаа амьдардаг, архины албадан эмчилгээнд явахгүй. Өмнө нь архины албадан эмчилгээнд явж байгаагүй. Олон удаа эрүүлжүүлэхэд орж байсан, 2 удаа согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилгаанд явж байсан, эхнэр хүү 2 согтуу байхад дуудлага өгсөн байдаг, хүлээн зөвшөөрч байна. Анх байнга архи уудаггүй байсан боловч сүүлийн үед архинаас гарч чадахгүй байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

Хүсэлт гаргагч ******* дүүргийн Цагдаагийн газрын ******* хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Ж.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Ж.******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд согтуурсан үедээ ар гэртээ агсам тавьсан шалтгаанаар 8 удаа, олон нийтийн газар танхайрсан шалтгаанаар удаа дараа шийтгэгдэж байсан болох нь Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар тогтоогдов.

Тэрээр архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь ******* дүүргийн дүүргийн ******* дугаар хорооны хамтарсан багийн 2024 оны 04 дугаар сарын *******-ний өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр мөн тогтоогдож байна.

******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор Ж.******* нь ам бүл 3 оршин суудаг байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Ж.******* гэр бүлийн гишүүд болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна. Мөн тэрээр удаа дараа эрүүлжүүлэгдсэн, зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан боловч сайн дураараа архинаас гарах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь Ж.*******ы тайлбар болон ******* дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэлээс тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.2-т зааснаар эхнэр Д.*******гийн хүсэлт болон түүнээс авсан мэдүүлэг, үүнийг үндэслэн цагдаагийн байгууллага Ж.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.

******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 17 өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр Ж.*******ыг Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэц донтолтын эмчийн үзлэгээр “Архинд согтуурах мансуурах донтой ” гэж тодорхойлжээ.

Ж.******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамрагдаагүй, гэр бүлийн гишүүд болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь тогтоогдсон, бөгөөд архины албадан эмчилгээнд сайн дураараа хамрагдахаас татгалзаж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй.

Албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Ж.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар -г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг ******* дүүргийн Цагдаагийн ******* хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ж.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* дүүргийн Цагдаагийн ******* хэлтэс нь Ж.*******ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЦОЛМОН