| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03592/И |
| Дугаар | 184/ШШ2024/02360 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02360
2024 04 30 184/ШШ2024/02360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлж, нарийн бичгийн дарга Б.Аззаяа тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 01 дүгээр тоот тогтоолоор батлагдсан ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 2017 онд хамрагдсан хариуцагч иргэн -д 1,000,000 төгрөгийг санхүүгийн дэмжлэг олгож гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотой 789,000 төгрөг гаргуулахаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүхээс хариуцагч ******* овогтой *******гийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй болох нь тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй хариуцагч ******* овогтой *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 20410 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.*******аас Г.*******т олгогдсон 2024 оны 03 дугаар сарын 25 ний өдрийн 382 дугаар итгэмжлэл, ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн хөдөлмөр халамжийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/61 дугаар Эрдэнэбилэгийн *******ыг төрийн албаны удирдах албан тушаалд томилох тухай тушаал, Э.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 186 дугаар Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Д.*******д холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 789,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилгоор Д.*******г эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 20410 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Д.******* нь хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байна. /х.х 2 ху/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******г хаяг тодорхой бус байх тул эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар -г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчд мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЦОЛМОН