Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2019/00259

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Ю-ийн Д , Ш овогт Л-ийн  Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Ж , 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Д  нарыг эх Л.Н-ын  асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Ж-ыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрГэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Д ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ю.Д ээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ю.Д , энэ үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Л.Н нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 130.3-т зааснаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хорооллын 21 дүгээр байр 17-03 тоотод байрлах 3 өрөө байрыг охин Д.Ангийн өмчлөлд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 24 дүгээр гудамжны 16 тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай 112кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 800м2 газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 8 дугаар гудамжны 01 тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай 198кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 576.8кв.м газар буюу нийт 42.937.500 /дөчин хоёр сая есөн зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Л.Н , хүү Д.Ж , хүү Д.Д  нарын өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Л.Н аас 14.312.500 /арван дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Д т олгож, нэхэмжлэгч Ю.Д т холбогдох хариуцагч Л.Н-ын  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн 3 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гуравдагч этгээд Д.Ан бие дааж гаргасан шаардлагаасаа татгалзсан, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай хөргөгч, 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 52 инчийн зурагт зэргийг Л.Н , хүү Д.Ж , хүү Д.Д  нарын өмчлөлд үлдээхээр тохиролцсон болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.158 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ю.Д ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төлөх хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагч Л.Н аас төлөх хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 270.150 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, гуравдагч этгээд Д.Ангаас төлөх улсын тэмдэгтийн хураамж 282.950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод тус тус оруулж, хариуцагч Л.Н аас улсын тэмдэгтийн хураамж 299.713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Д т, нэхэмжлэгч Ю.Д ээс улсын тэмдэгтийн хураамж 270.150 төгрөг гаргуулан хариуцагч Л.Н д тус тус олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хой 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаан оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомолд гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА