Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/056

 

                             *******, *******, ******* нарт

                                      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******н өмгөөлөгч ******* /онлайнаар/

Шүүгдэгч *******, *******, *******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201705000144 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн , ........ оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт ын , ...... оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

Монгол Улсын иргэн, овогт гийн , ...... оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар //

*******, *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутагт иргэн той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч ******* *******, ******* нараас тус бүр 450150 төгрөг гаргуулж, хохирогч ид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч ийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 1861600 төгрөгөөс 511500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, Б , ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, ******* нараас битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч ийн толгойн томаграфын зураг 2 ширхэг, зурагны тайлбар, нурууны Имра зураг 2 ширхэг, зурагны тайлбар, СД 1 ширхэг, өвчний карт зэргийг хохирогч ид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн ”... 20 толгой ямаа...’’-г битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бичсэн 21 дүгээр эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулсан нотлох баримтууд мөн хохирогч болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 1.1-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогчоос нэхэмжилж буй хохирлыг шүүгдэгч тус бүрээс 450.100 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар зааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хохирогч ийн толгойн томаграфын зураг 2 ширхэг, зурагны тайлбар, нурууны имра зураг 2 ширхэг, зурагны тайлбар, СД 1 ширхэг, өвчний карт зэргийг хохирогчид хэрэгцээнийх нь дагуу буцаан олгож, шүүгдэгч *******ийн эзэмшлийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хэрэгцээнийх нь дагуу буцаан олгож шийдвэрлэсэн бөгөөд 194 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болоогүй буюу Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн хэрнээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтдаг. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж хуульчилсан байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд *******, *******, ******* нарт холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаж үзвэл Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутагт иргэн той хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, түүний хөмсөг тус газар нь модоор цохих , зүүн нүд рүү нь гараараа цохих, дээр нь сууж байгаад нүүр рүү нь цохих, баруун хавирга хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч , гэрч , , , нарын мэдүүлэг /1-р хх-ийн 40-53-р тал/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 170 болон 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 213 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 878 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоосон талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хэрэгт хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Харин шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь: Тухайн хэрэг учрал нь 2017 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үйлдэгдсэн, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн, уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, 2 дахь хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” хэмээн заасан байхад шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөлгүйгээр 2 өөр Эрүүгийн хуулийг хамтатган хэрэглэж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Иймд дээр дурдсан хуулийн заалтыг үндэслэн ******* *******, ******* нарт Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасныг журамлан /бүлэглэн/ мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн болно.

Түүнчлэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж улсын яллагч *******гийн бичсэн 2018 оны 21 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

                                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

11 заалт болгон “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэснийг “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус заасныг журамлан шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, улсын яллагч *******гийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

            ШҮҮГЧИД                                                     Н.ЭНХМАА

                                                                        Г.УЛАМБАЯР