| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01014/И |
| Дугаар | 142/ШШ2024/00885 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2024/00885
| 2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2024/00885 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Б нь хариуцагч Э.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ: ...Манай компани болох ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэнэ гэж аман гэрээ хийж ажил авсан. Э.Б манай компаниас 10 сая төгрөг (5. 5 сая)-р авч ажлаа эхлэнгүүтээ зугтаж алга болсон. Жич: Мөн 12-13 хүнийг манай ажилчид гэж ажиллуулаад хөлсийг нь өгөөгүй болно. Иймд Э.Б эрэн сурвалжилж хаягийг олж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1/, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Э.Б иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Э.Б нь Н.Б эзэмшлийн компани болох ХК-тай туслах гүйцэтгэгчээр ажиллах ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийн хүлээн авсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Э.Б нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн нэхэмжлэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Э.Б оршин суух хаягт оршин суух хаяг нь тодорхойгүйн улмаас нэхэмжлэгч түүнд холбогдуулан шүүхэд хандах боломжгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Э.Б-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Э.Б-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Э.Болд-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон хүсэлт гаргагч Н.Б-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Н.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ДАРГАЛАГЧ Б.ХИШИГДАВАА