| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00495/И |
| Дугаар | 142/ШШ2024/00906 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2024/00906
| 2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2024/00906 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: : д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 315 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Днь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2022 оны 10 дугаар сард 315 000 төгрөгийн бараа авсан. Үүнээс хойш жил 6 сар худлаа ярьж одоо хүртэл мөнгийг маань өгөөгүй. Иймд 315 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч С.Д холбогдуулан 315.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэдийд ч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч С.Д нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 315 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Х.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 100 төгрөгийн 5 050 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Х.Д олгох нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, .74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч С.Д-д холбогдуулан гаргасан 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 100 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 5 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Д-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА