Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/03392

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/03392

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: *******, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар /РД:6465714/-ын хүсэлттэй,

 

Гуравдагч этгээд: *******,*******,*******, /регистрийн дугаар:ХВ77081516/,*******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: С.Нямгэрэлийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ж.Дашням,

Гуравдагч этгээд С.Нямгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* дэх Цагдаагийн газраас шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Боржигон овогт Сумаагийн Нямгэрэл /РД:ХВ77081516/ нь ******* 09 дүгээр хороо, цагаан байр 62-1 тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, агсам тавьж удаа дараа зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн амь нас эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадлагаагаар 2 дугаар зэргийн донтолттой гарсан. Өөрийн гэртээ хүмүүс цуглуулж архидан согтуурдаг, тус хорооны гудамжинд бүлэг бөөгнөрөл үүсгэж байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Мөн өөрийн сайн дураар архинаас гаргах эмчилгээнд хамрагдах хүсэл зориггүй тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би архидан согтуурдаг нь үнэн. 5-6 удаа эрүүлжүүлэх байранд орж байсан. Архи уусан үедээ чанга дуугаар ярьдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2 удаа хэвтэн эмчлүүлсэн ч архинаас гараагүй. Би ажил хийх гэж байгаа архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Торгууль төлөөд явахгүй байх хүсэлтэй байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас С.Нямгэрэлийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

С.Нямгэрэл нь байнга архидан согтуурч, улмаар өөрийн эрүүл мэнд амь насанд аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, ойр орчны амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинд донтох эмгэгийн 2-р шатанд орсон болох нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн*******ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, хүсэлт гаргагч, хохирогч С.Золжаргал, гэрч Ж.Бадам болон С.Нямгэрэлийн өөрийн мэдүүлэг, захиргааны шийтгэл ногдуулсан талаарх АСАП сангийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

 

Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын гаргасан хүсэлтийг хангаж, С.Нямгэрэлийг захиргааны журмаар албадан эмчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 133.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасныг баримтлан******* /РД:ХВ77081516/-г албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт зааснаар С.Нямгэрэлийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дах хэсэгт зааснаар С.Нямгэрэлийг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА