Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2024/00258

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2024/00258

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын*******-р баг,******* байрны******* тоотод оршин суух,******* овгийн************** //

Хариуцагч: Дундговь аймгийн  холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн  холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч Дундговь аймгийн 

Хариуцагчийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. миний бие Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар, ОНӨААТҮГазарт 2021 оны 12 сарын 13-ны өдөр ахлах мэргэжилтэн-ээр ажилд орсон. Ажилд орсон цаг үеэс эхлээд ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хэрэгжүүлж ажиллаж ирсэн. 2023 оны эхэнд манай байгууллага орон нутгийн өмчит байгууллага болж, нэршлээ өөрчилж, Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, миний ажлын нэршил, чиглэл Ерөнхий инженер болсон. Гэтэл 2023 оны 10 сарын 4-ний өдөр ажилдаа ирэхэд захирал нь өөрөө өргөдлөө өгөөч ажлаасаа чөлөөлөгд, эсвэл би чөлөөлсөн тушаал гаргана гээд байсан. Тэгээд миний бие 10 сарын 6-ны өглөө ажил дээрээ очиход 2023 оны 10 сарын 5-ны өдрөөрыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган хүний нөөцөд үлдээсэн байсныг авсан. Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар, ОНӨААТҮГазрын захирлын 2023 оны 10 сарын 5-ны өдрийн Б/101 тоот тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн, урьд сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Иймээс Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар, ОНӨААТҮГазрын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Жич: 2023 оны 11 сарын 2-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл /хуулийн хугацаандаа/ гаргасан бөгөөд 2023 оны 11 сарын 9-ний өдрийн 1597 дугаартай захирамжаар нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан. Захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэж нэхэмжлэлээ дахин гаргаж байгаа болно гэв.

2. Хариуцагч Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮгазрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:ы нэхэмжлэлтэй Дундговь аймгийн******* хариуцагдах нэхэмжлэлийг гардаж аваад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. нь 2023 оны 09 дүгээр саруудад болон 10 дугаар сарын 03, 04, 05-ны өдрүүдэд дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ нь манай байгууллагын цагийн бүртгэл, бусад баримтаар нотлогдоно. Эхнэр нь хүртэл над руу мессеж бичиж байсан, ажлаа хийхгүй, гэртээ ирэхгүй алга болчихлоо гэж над руу мессеж бичиж байсан. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгнө. Ажлын цаг ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар чөлөөг албан бичгээр авалгүйгээр ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******1.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, ажил байнга тасалдаг байсан ч үргэлж боломж олгож ирсэн. Гэтэл өөдөөс согтуу эрүүл нь мэдэгдэхгүй элдэв мессеж илгээж, дуут шуудан явуулж, элдэв хараалын үг хэлж хүн доромжилдог. Удирдах, удирдуулах ёс мэдэхгүй, хэт дураараа дээрэнгүй зантай , ёс зүйн зөрчилтэй албан хаагч юм. Энэ талаар баримтууд бол бий. Шүүхэд гаргаж өгөх болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн******* 2021 оны 12 сарын 13-ны өдөр ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Ажилд орсон цаг үеэс эхлээд ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хэрэгжүүлж ажиллаж ирсэн. 2023 оны эхэнд манай байгууллага орон нутгийн өмчит байгууллага болж, нэршлээ өөрчилж аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон. Ингэснээр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж миний ажлын нэршил ерөнхий инженер болсон. Гэтэл 2023 оны 10 сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд захирал нь өөрөө өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгд, эсхүл би чөлөөлөх тушаал гаргана гээд байсан.Тэгээд миний бие 10 сарын 06-ны өглөө ажил дээрээ очиход 2023 оны 10 сарын 05-ны өдрөөрыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүний нөөцөд үлдээсэн байсныг авсан. Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮГазрын захирлын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 тоот тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн. Урьд сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Иймээс Дундговь аймгийн Мандлын гэгээ Хот тохижуулах газрын ерөнхий инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Би ажлаа нэг их таслаад байдаггүй. Ажлынхаа ёс зүйн хорооны даргаар ажилладаг байсан. Арга хэмжээ авахуулж байгаагүй гэв.

4. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 09-10 сар дараалан ажил тасалж байсан учраас ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөх анхан шатны шүүх хурал дээр шүүгч та надаас асуусан. Тухайн асуултыг бүрэн ойлгоогүй учраас хариулж чадаагүй. Ёс зүйн хороог ахалж байсан хүн нь өөрөө байгаа. Ажил тасалж, ёс зүйн доголдол гаргасан гэв.

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/,ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, 2023 оны 04 сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хэргийн 3-5 хуудас/, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮгазрын захирлын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 тоотыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн*******-р хуудас/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн*******-р хуудас/, Дундговь аймгийн ******* сумын тамгын газрын даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 04/547 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж /хэргийн 10-11 хуудас/, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮгазрын ажлын цаг ашиглалтын журам, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хэргийн 31-46 хуудас/ эдгээр баримтыг шинжлэн судалж байна гэв.

6. Хариуцагчийн төлөөлөгчөөс хэргээс нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, 2023 оны 04 сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хэргийн 3-5 хуудас/, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮГазрын захирлын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартайыг ерөнхий инженерээр томилон ажиллуулах тухай тушаал /хэргийн 6-р хуудас/, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮгазрын захирлын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 тоотыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн*******-р хуудас/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн*******-р хуудас/, Дундговь аймгийн ******* сумын тамгын газрын даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 04/547 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж /хэргийн 10-11 хуудас/, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮгазрын 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 03 дугаартай албан бичиг /хэргийн 30-р хуудас/, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮгазрын ажлын цаг ашиглалтын журам, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хэргийн 31-46 хуудас/, хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 51-р хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 52-р хуудас/, гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлт /хэргийн 59-р хуудас/, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хэргийн 60-64-р хуудас/, гэрч мэдүүлэг /хэргийн*******2-73,*******8-89-р хуудас/, гэрч мэдүүлэг /хэргийн*******4-75, 93-94-р хуудас/, ажлын цаг ашиглалтын бүртгэл /хэргийн 98-100-р хуудас/, Хөдөлмөрмийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны нарийн бичгийн дарга хүсэлт /хэргийн 120-р хуудас/, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 30 дугаартай тогтоол /хэргийн 122-р хуудас/, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ААТҮГазрын улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг тус тус судлуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ажил үүргээ хангалттай биелүүлж ирсэн, захирлын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг, ажил таслаагүй. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгоно гэжээ.

3. Хариуцагч тал тайлбар татгалзлаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь удаа дараа ажил тасалж байсан, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, арга хэмжээ авахуулж байсан, ажлаа хийж гүйцэтгэдэггүй, хамт олон дунд муу үлгэр дуурайлтай учир ажлаас халсан нь үндэслэлтэй. Манай байгууллага Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байхад нь Дундговь аймгийн Мандалын гэгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь өөр байгууллагад холбогдох нэхэмжлэл байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргажээ. Шүүх, нэхэмжлэгчы нэхэмжлэлийг 2023 оны 11 сарын 2-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 сарын 9-ний өдөр хөдөлмөрийн маргааныг хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж /хэргийн 10-11-рт/ шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг хүлээн авч Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан гэх тайлбарыг гаргаж байгаа ба Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 04/547 дугаар албан бичгээр Иргэны манай байгууллагад гаргасан өргөдлийг хянаж үзлээ. Тус сумын Засаг даргын тамгын газарт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо үйл ажиллагаа явуулдаггүй тул таны өргөдлийг хянаж үзэх боломжгүй болно гэх /хэргийн 9-рт/ хариуг өгчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Эрх бүхий этгээдээс Дундговь аймгийн ******* суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо үйл ажиллагаа явуулдаггүй тухай албан бичгийг ирүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд эвлэрэх боломжгүй гэх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч тал тайлбар татгалзлаа дэмжиж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байх тул хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй ба хэргийг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. Хариуцагч талын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2023 оны 01 сарын 27-ны өдөр олгосон, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газрын улсын бүртгэлийн гэрчилгээнд Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэж хариуцлагын хэлбэрийг тодорхойлсон байна. Уг гэрчилгээний арын нүүрэн дэх өөрчлөлтийн бүртгэл хэсэгт  овогтой г Дарга-р сонгосон /томилсон/-ыг бүртгэв гэжээ.ыг ерөнхий инженерээр томилсон 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай захирлын тушаал /хэргийн 6-рт/,ыг ажлаас чөлөөлсөн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 дугаартай захирлын тушаал /хэргийн*******-рт/ тус тус Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮГ гэх албан бланк дээр хэвлэгдсэн ба захирал  гарын үсэг зурж, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ААТҮГ гэх тэмдэг дарж албажуулжээ. Эдгээр баримтаас харахад Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ААТҮГ, Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮГ нь хоёр өөр байгууллага биш нэг байгууллага болох нь нотлогдож байна. Иймд хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өөр байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэл байна гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв .

6. Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 тоот тушаалд ...ерөнхий инженер овогтой******* нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллагын захирлын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт биелүүлээгүй мөн ажлын цаг баримталдаггүй зэрэг дутагдлыг удаа дараа давтан гаргасан тул 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж заажээ. Тушаалын энэхүү заалтаас харахад нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын захирлын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт биелүүлээгүй, ажлын цаг баримталдаггүй зэрэг дутагдлыг удаа дараа давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. Хариуцагч тал нь дээрх тушаалын үндэслэл болсон зөрчлийг нэхэмжлэгч удаа дараа, давтан гаргасан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч нь 2023 оны 05 сард дараалан 5 өдөр ажил тасалсан, энэ үед 5 хоногийн цалинг хассан нь шийтгэл мөн. 2023 оны 10 сарын эхнээс 10 сарын 5-ныг хүртэл ажил тасалсан. Энэ нь баримтаар нотлогдож байгаа гэх тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ. Ажилтан 2023 оны 5 сард дараалан 5 өдөр ажил тасалсан зөрчил гаргасан бол уг зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байна. Түүнээс хэтэрсэн тохиолдолд уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй болно. Ажил тасалсан хугацаанд ногдох цалинг олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлд хамаарахгүй байна.

Хариуцагч талаас Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хэргийн 60-64-рт/ баримтыг шүүхэд ирүүлсэн ба энэхүү баримтанд ажилтан гарын үсэг зурснаар тухайн өдөр ажилд ирсэн гэж үзэж цагийн бүртгэлийн нэгэн адил ажлын цагийг ашигласнаар тооцдог гэх тайлбарыг гаргаж байна. Уг баримтын нүүр хэсэгт огноог засварласан нь уг баримтын үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Ажил олгогч сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үед тухайн зөрчлийг гаргасныг нотолсон байх ба уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацаа өнгөрөөгүй байх, эсхүл удаа дараа гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байхыг ойлгоно. Нэхэмжлэгчы гаргасан ямар зөрчилд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байх ба энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ... гэх журмыг зөрчиж сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан ба энэ хугацаанд авах байсан цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Ажилтны ажилгүй байсан хугацааг 2023 оны 10 сард ажлын 18 хоног, 2023 оны 11 сард бүтэн сар, 2023 оны 12 сард бүтэн сар, 2024 оны 01 сард бүтэн сар, 2024 оны 02 сард бүтэн сар, 2024 оны 03 сард бүтэн сар, 2024 оны 04 сард бүтэн сар, 2024 оны 05 сард бүтэн сар, 2024 оны 06 сард бүтэн сар, 2024 оны 07 сард ажлын******* хоног ажилгүй байсан гэж үзэж олговрыг тооцов. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар ажилтанд олгох олговрыг сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцов. Үүнд: Нэхэмжлэгч нь 2023 оны 07 сард 1285478 төгрөг, 08 сард 1191476 төгрөг, 09 сард 1109565 төгрөгийн цалин авсан /хэргийн*******-рт/ байх ба нэг сарын дундаж цалин 1186506 төгрөг байна. Ажлын 21 хоногоор тооцоход нэг хоногийн цалин 56500 төгрөг болно. 2023 оны 10 сард 18*56500=1017000 төгрөг, 2023 оны 11 сард 1186506, 2023 оны 12 сард 1186506 төгрөг, 2024 оны 01 сард 1186506 төгрөг, 2024 оны 02 сард 1186506 төгрөг, 2024 оны 3 сард 1186506 төгрөг, 2024 оны 4 сард 1186506 төгрөг, 2024 оны 5 сард 1186506 төгрөг, 2024 оны 6 сард 1186506 төгрөг, 2024 оны******* сард 395500 төгрөг нийт 10904548 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дээрх олговроос тооцон нэхэмжлэгчийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.

7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул хариуцагч Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас*******0200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Дархчууд овгийн************** //-ыг Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ААТҮГазрын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ААТҮГазраас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10904548 /арван сая есөн зуун дөрвөн мянга таван зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчд олгох 10904548 /арван сая есөн зуун дөрвөн мянга таван зуун дөчин найман/ төгрөгийн олговроос ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ААТҮгазарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгож хуулбарыг хэрэгт үлдээхийг хариуцагч Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ААТҮгазарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.2-т зааснаар хариуцагч   Дундговь аймгийн Мандалын гэгээ хот тохижуулах газар ААТҮгазраас*******0200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ