Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2024/00263

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2024/00263

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн******* сумын******* дугаар баг,******* гэх газар оршин суух,************** овогт************** //-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн******* сумын******* дугаар баг, гэх газар оршин суух, овогт //-д холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь, холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. би Дундговь аймгийн******* суманд 1986 оны 01 сарын 31-ний өдөр айлын 3 дахь хүү болон мэндэлсэн. 1993 онд Дундговь аймгийн******* сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж*******001 онд 8-р ангиа төгссөн.

Түүнээс хойш аав, ээжийгээ даган мал дээр гарч мал малласан.*******009 онд гэр бүлтэй болж тусдаа гарсан. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж*******018 онд сумын аварга малчин,*******022 онд аймгийн аварга малчин болсон. Манайх Дундговь аймгийн******* сумын*******-р баг гэх айл байгаагүй газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшье гэж бодоод*******016 онд сум, орон нутгийн байгууллагад зохих баримт бичгүүдээ өгч, мөн оныхоо 08 сарын 15-ны өдрийн сумын Засаг даргын шийдвэрээр гэх 4803000449 нэгж талбарын дугаартай, 5000 м2 газрыг өвөлжөө, хаваржааны зориулалттайгаар 10 жилийн хугацаатай эзэмшихээр болж, газрын гэрчилгээ гарсан.

Тухайн үедээ сум орон нутгаас Өндөр шарын хонд буюу манай бууцны ойр орчмыг отрын бүсэд хамруулж дээр нь байнгын хороо барихгүй зөвхөн өвөлжихдөө зөөврийн хашаа саравч барин хэрэглэнэ гэж тохиролцон авч байсан боловч одоо отрын бүсийн газрын зурагт орохгүй болоод байгаа. Манайхтай цугтаа манай багийн, нар ингэж тохиролцон авч байсан байдаг.*******020 оны намар хариуцагч бууцны ойролцоо хана барьж намаржсан. эхнэр нь миний хадам аавын төрсөн хүүгийн охин учир айлууд нүүж суухдаа зөөврийн хашаа хэрэглээд явж байдаг болохоор тухайн үедээ нүү гэж хэлээгүй. Бас энэ хүн нь манай эззмшдэг газар гэдгийг сайн мэддэг тул намаржаад нүүх байхаа л гэж бодсон.

Гэтэл манайхыг*******020 онд отор, нүүдэл хийгээд явсны араар бууцан дээр дур мэдэн хороо барьсан байсан. Түүнээс хойш манай зүгээс тухайн айлыг нүүгээрэй, манай эзэмшлийн бууц гэж аман байдлаар олон удаа хэлсэн боловч тоохгүй байсан. Ингээд би сум, орон нутагт энэ асуудлыг хэлсэн. Улмаар*******021 оны 05 сарын багийн хурлаар хэлэлцээд газрын даамал, дарга нарын шийдвэрээрийг хороогоо буулгаж ав гэсэн боловч бас буулгаагүй. Ингээд хурлаас гарсан шийдвэрийг дагахгүй байгаа учраас*******022 оны 06 сарын 16-нд энэ айлын хороо бууцанд 1 км хүрэхээргүй ханыг хамтад нь буулгаж өгнө үү хэмээн багийн Засаг даргад өргөдөл гаргасан. Үүний дараа багийн Засаг дарга, сумын Засаг дарга нар хугацаа заан хороогоо буулгахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн боловч тэдний шаардлагыг биелүүлээгүй. Иймд хариуцагч миний хууль ёсны эзэмшлийн газарт дур мэдэн барьсан түүний хороо болон хороонд ойрхон ханыг цугт нь буулгуулж, газраа чөлөөлүүлэхээр нзхэмжлэл гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие Дундговь аймгийн******* сумын*******-р багийн нутаг, Хэрсэн энгэр гэх газар нутаглаж байна. нь******* сумын*******-р 5аг, гэх газарт хороо барьсан гээд манайхыг хөөж, туудаг болсон. Манай хороо барьсан газрыг Хэрсэн энгэр гэдэг. Тухайн*******-р баг, Хэрсэн энгэр гэх газарт манайийн ах нар болох, нартай зөвшилцөж, тэр хоёр айлын хороо, бууцны голд Хэрсэн энгэр гэдэг газар манайх хороогоо барьсан. Ер нь тухайн бүс нутаг нь Өндөр шар гээд асар их талбайтай газар байдаг. Тухайн үед******* сум газрын даамалгүй байсан болохоор аймгийн Газрын албаны холбогдох ажилтантай холбогдож асуухад Наад газар дээр чинь 3 жилийн дотор айл буугаагүй, эзэмшээгүй байвал танайх хороо барьж болно, мөн ойр байрлах*******-3 айл нь зөвшөөрсөн бол хороо барьж болно гэсэн. Тэгээд хамгийн ойр байгаа айлууд болох, нарынхаас асуугаад өөрийн хороогоо*******020 онд барьсан. Хороо барьсан газар урьд өмнө ямар ч хороо бууц байгаагүй, эрүүл газар байсан.

Манайхыг хороо барих үед гэдэг хүн тухайн газрыг эзэмшдэггүй байсан бөгөөд нэхэмжлэгчийн хэлээд байгаа гэдэг нэртэй газар ойр орчимд байдаггүй. Тэр орчимд одооын хороо бууц байхгүй, өмнө нь ч нутаглаж байгаагүй.

Нэхэмжлэгч*******020 онд отор, нүүдэл хийгээд явж байхад араар хороо барьсан гэсэн байна.*******020 онд манайхыг хороо барихад нь огт ирж*******заагүй, манай газар гэдэг зүйлийг огт яриагүй байж одоо манай газар гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Манайх биш Хэрсэн энгэр гэдэг газарт хороо барьсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  нь анх Дундговь аймгийн******* сумын******* дугаар баг, гэх айл буугаагүй газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшье гээд*******016 онд******* сумын удирдлагад зохих баримт бичгүүдээ өгөөд мөн оныхоо 08 сарын 15-ны өдөр сумын Засаг даргын шийдвэрээр гэх 48030000449 нэгж талбарын дугаартай 5000 мкв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалттайгаар 10 жилийн хугацаатай эзэмшихээр болж газрын гэрчилгээгээ авсан. Тухайн үед сум орон нутгаас Өндөр шарын хонд буюу түүний бууцны ойр орчмыг отрын бүсэд хамруулаад дээр нь байнгын хороо барихгүй, зөвхөн өвөлжихдөө зөөврийн хашаа, саравч барьж хэрэглэнэ гэж тохиролцож энэ газрыг анх авсан байдаг. Яваандаа энэ газар нь отрын бүсээс гарсан байдаг. Ийм нөхцөлтэйгөөр буюу орон нутгаас, гэх айлууд газар авсан байдаг юм байна лээ.*******020 оны намар хариуцагч бууцны ойролцоо хана барьж намаржсан. эхнэр нь*******ын хадам аавын төрсөн дүүгийн охин учир нүүж суухдаа зөөврийн хашаа хэрэглээд явж байдаг болохоор тухайн үед нүү гэж хэлээгүй. Бас энэ хүн нь манай эзэмшдэг газар гэдгийг нэг нутаг усны хүмүүс учраас маш сайн мэдэх учраас намаржчихаад нүүгээд явах байх гэж анх бодсон байдаг. Гэтэл*******020 онд отор нүүдэл хийгээд явсны араар бууцан дээр дур мэдэн хороо барьсан. Түүнээс хойш манай зүгээс тухайн айлыг нүүгээрэй, манай эзэмшлийн бууц гэж аман байдлаар олон удаа хэлсэн боловч тоогоогүй. Ингээд сум орон нутагт энэ асуудлыг хэлсэн. Улмаар*******021 оны 5 дугаар сард багийн нийтийн хурлаар хэлэлцээд газрын даамал, дарга нарын шийдвэрээрийг хороогоо буулгаж ав гэсэн боловч бас буулгаагүй. Хурлаас гарсан шийдвэрийг дагахгүй байгаа учраас*******022 оны 06 сарын 16-ны өдөр энэ айлын хороо бууцанд 1 км хүрэхээргүй ханыг хамтад нь буулгаж өгнө үү хэмээн багийн Засаг даргад өргөдөл гаргасан. Үүний дараа багийн Засаг дарга, сумын Засаг дарга нар хугацаа заан хороогоо буулгахыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Иймдын хууль ёсны эзэмшлийн газарт нь дур мэдэн хороо болон хороонд ойрхон ханыг барьсан тул үүнийг буулгуулж, газрыг чөлөөлж өгнө үү гэдэг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. нь хамаатан садан болж байгаа хүн учраас би ийм олон жилийн хугацаанд шүүхийн байгууллагад хандалгүйгээр явж ирсэн. Арга мухардаад шүүхэд хандаж байна гэх байдлаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр хороо бууц барьсан газар нь нэхэмжлэгчын эзэмшлийн газартай давхцаагүй боловч, нэхэмжлэгчийн газартай маш ойрхон байрлаж байгаа, эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хороо, хана барьсан байгаа учраас газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хувьд*******023 оны 11 сарын 01-ний өдөр гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг хариу тайлбарыг гаргасан. Ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй вэ гэхээр тухайн газар нь гэж хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд заагдсан газар биш. Энэ бол-Энгэр гэдэг газар байгаа юм гэдэг байдлаар мэтгэлцэж, хариу тайлбар гаргасан. Энэ хүрээндээ ч гэсэн Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тодорхой баримтууд ирсэн байгаа юм. Яг тухайн 5000 мкв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшсэн. Энэ газрын кадастрын зургийг давхцалтай эсэхийг үзэхэд тухайн газарт биш Хивсний энгэр гэдэг газар байна гэдэг байдлаар баримтууд ирсэн байгаа юм. Хариу тайлбартай баримтууд нь нийцэж байгаа гэж үзэж байна.******* сумын Засаг даргын*******016 оны 08 сарын 15-ны өдрийн А/45 тоот шийдвэрийг үндэслээд Дундговь аймгийн******* сумын******* дугаар багийн гэх газар энэ 4803000449 дугаартай 5000 мкв өвөлжөө, хаваржааны газрыг л зөвхөн гэдэг хүнд эзэмшүүлэхээр олгосон байгаа юм. Тэгэхээр газар чөлөөлүүлнэ гэдэг нь тухайн 5000 мкв газар дээр нь ямар нэгэн эзэмшил үүсгэсэн, цаашлаад объект барьсан, эзэмшиж ашиглаад байгаа бол энэ газрыг чөлөөлүүлэх ийм эрх нь үүснэ. гэдэг газар хороо бариагүй, Хивсний энгэр гэдэг газар барьсан гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж оролцож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-3-р хуудас/, Дундговь аймгийн******* сумын Засаг даргын*******016 оны 08 сарын 15-ны өдрийн А/43 дугаартай захирамжийн хуулбар, түүний хавсралт /хэргийн 5-6-р хуудас/, 000116795 дугаартай газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/, 4803000449 дугаартай кадастрын зураг /хэргийн 8-р хуудас/, 4803000449 дугаартайын газар эзэмших эрхийн лавлагаа /хэргийн 9-10-р хуудас/, Дундговь аймгийн******* сумын*******-р багийн Засаг даргын*******022 оны 09 сарын 08-ны өдрийн*******4 дугаартай албан мэдэгдэл /хэргийн 11-р хуудас/,*******022 оны 12 сарын 09-ний өдрийн 01 дугаартай албан мэдэгдэл /хэргийн 12-р хуудас/, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын*******024 оны 01 сарын 12-ны өдрийн 02/20 дугаартай албан тоот /хэргийн 37-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 38-39-р хуудас/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 41-р хуудас/, газрын хувийн хэрэг, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын*******024 оны 04 сарын 03-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 89-90-р хуудас/, гэрч мэдүүлэг /хэргийн 132-133-р хуудас/,

Хариуцагч талаас нэхэмжлэл /хэргийн 1-3-р хуудас/, 000116795 дугаартай газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/, хариуцагчийн хариу тайлбар /хэргийн*******5-р хуудас/, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын*******024 оны 01 сарын 12-ны өдрийн 02/20 дугаартай албан тоот /хэргийн 37-р хуудас/, газар зүйн нэршлийн мэдээллийн сангийн зураг /хэргийн 38-9-р хуудас/, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын*******024 оны 04 сарын 03-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 89-90-р хуудас/, гэрч мэдүүлэг /хэргийн 132-133-р хуудас/ баримтыг шинжлэн судлуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн баримтыг үндэслэн шүүхын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. нь холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:*******020 оны намар хариуцагч манай бууцны ойролцоо хана барьж намаржсан. Гэтэл*******020 онд отор нүүдэл хийгээд явсны араар бууцан дээр дур мэдэн хороо барьсан. Түүнээс хойш манай зүгээс тухайн айлыг нүүгээрэй, манай эзэмшлийн бууц гэж аман байдлаар олон удаа хэлсэн боловч тоогоогүй. Ингээд сум орон нутагт энэ асуудлыг хэлсэн. Улмаар*******021 оны 5 дугаар сард багийн нийтийн хурлаар хэлэлцээд газрын даамал, дарга нарын шийдвэрээрийг хороогоо буулгаж ав гэсэн боловч бас буулгаагүй. Хурлаас гарсан шийдвэрийг дагахгүй байгаа учраас*******022 оны 06 сарын 16-ны өдөр энэ айлын хороо бууцанд 1 км хүрэхээргүй газар барьсан ханыг хамтад нь буулгаж өгнө үү хэмээн багийн Засаг даргад өргөдөл гаргасан. Үүний дараа багийн Засаг дарга, сумын Засаг дарга нар хугацаа заан хороогоо буулгахыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Иймдын хууль ёсны эзэмшлийн газарт нь дур мэдэн хороо болон хороонд ойрхон ханыг барьсан тул үүнийг буулгуулж, газрыг чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

4. Хариуцагч тал тайлбар татгалзлаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: Газар чөлөөлүүлнэ гэдэг нь тухайн 5000 мкв газар дээр нь ямар нэгэн эзэмшил үүсгэсэн, цаашлаад объект барьсан, эзэмшиж ашиглаад байгаа бол энэ газрыг чөлөөлүүлэх ийм эрх нь үүснэ. гэдэг газар хороо бариагүй, Хивсний энгэр гэдэг газар барьсан, Хивсний энгэр гэх газар нь нэхэмжлэгчын эзэмшлийн газар биш гэж тайлбар татгалзлаа үндэслэж байна.

5. Нэхэмжлэгчын газар эзэмших эрхийн гэрчилгээнд Дундговь аймгийн******* сумын*******-р баг 4803000449 нэгж талбарын дугаартай гэх газрыг 10 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг олгосон /хэргийн 7-рт/ байна.

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын*******024 оны 01 сарын 12-ны өдрийн 02/20 дугаар албан бичигт******* сумын Засаг даргын*******016 оны 08 дугаар сарын 15-ны А/43 дугаар захирамжаар иргэнт эзэмшүүлсэн 4803000449 нэгж талбарын дугаартай 5000 м.кв газрын солбицолыг газар зүйн мэдээллийн санд оруулахад Дэлгэрэх зам буюу******* дугаар багийн Хивсний энгэр гэх газарт бууж байна /хэргийн 37-рт/ гэжээ.

 

Шинжээч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын*******024 оны 04 сарын 03-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтэд Тус аймгийн******* сумын******* дугаар багт байршилтай иргэнын эзэмшлийн 4803000449 нэгж талбарын дугаартай өвөлжөө хаваржааны зориулалттай 5000 м.кв газарт хэмжилт хийж эргэлтийн 4 цэгийг тэмдэглэхэд иргэн барьсан саравч ньын 4803000449 нэгж талбарын дугаартай өвөлжөө хаваржааны газраас урагш 1025 м-ийн зайтай байна. Мөн барьсан хороо ньын 4803000449 нэгж талбарын дугаартай газраас зүүн урд зүгт 42 м-ийн зайтай байгаа ба дээрх газрууд нь ямар нэгэн давхцалгүй байна. /хэргийн 89-93-рт/ гэжээ. Шинжээчийн энэхүү дүгнэлтээс харахад нэхэмжлэгчын эзэмшлийн 4803000449 нэгж талбарын дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газарт хариуцагч нь хороо, хашаа /хана/ бариагүй болох нь нотлогдож байна.

Газрын тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн*******7.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь маргаж буй өвөлжөө хаваржааны газрыг эзэмших эрхгүй байна. Аливаа өмчийн өмчлөгч эсхүл хууль ёсны эзэмшигч нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмч болон эзэмшлийн зүйлийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч тус газрыг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан байх ба хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон, хариуцагч талын тайлбар татгалзлыг үгүйсгэсэн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч************** овогт************** //-ын овогт //-д холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ