| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00203/И |
| Дугаар | 139/ШШ2024/00266 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 139/ШШ2024/00266
| 2024 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 139/ШШ2024/00266 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,******* хороо,****************************************** тоотод байрлах, /РД:/
Хариуцагч: аймгийн сумын-р баг, тоотод оршин суух, овогт //
Хариуцагч: аймгийн сумын-р баг, тоотод оршин суух, овогт //
Нэхэмжлэлийн шаардлага: 1497498 гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2024/00203/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь, нарт холбогдуулан 1497498 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: /, // нар тус хоршооноос 2021 оны 06 сарын-ны өдөр ЗГ/17758 тоот зээлийн гэрээ байгуулан, 24 сарын хугацаатай, 2000000ийн малчны зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш 1000000ийн үндсэн зээл, 1367532ийн үндсэн хүү, 30263ийн нэмэгдүүлсэн хүү төлсөн байна. Манай байгууллагын зүгээс //, // нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрөө төлөхийг шаардаж удаа дараа залгаж холбогдсон.
Зээл төлөхийг шаардаж ярилцахад өнөө маргаашгүй төлнө, хууль хяналтын байгууллагад очмооргүй байна гэж гуйж, нааштай хариу өгдөг ч өнөөг хүртэл төлөөгүй 874 хоног болсон. Иймд хариуцагч нараас нийт 1497498ийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.Хариуцагч, нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2021 оны 06 сарын-ны өдөр ЗГ/17758 тоот зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгө болох 1497498ийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
3.Хариуцагч нар нь дараах үндэслэлээр тайлбараа тодорхойлсон байна. Үүнд: Зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргажээ.
4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичигийн баримтууд, хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хариуцагч нар нь-оос 2021 оны 06 сарын-ны өдөр ЗГ/17758 тоот зээлийн гэрээ байгуулж 2000000 зээлсэн болох нь тогтоогдож байна.
5. Шүүх хуралдааны явцад хариуцагч, нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Хариуцагчийн зөвшөөрлийг батлан шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч овогт //, овогт // нар нь 1497498 /нэг сая дөрвөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ерэн найман/ийг-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40000 /дөчин мянган/ийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч, нараас 38910 /гучин найман мянга есөн зуун арван/ийг, төсвийн орлогоос 1090 /арван мянга ерэн/ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ