Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00267

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00267

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч*******,******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн******* сумын  дугаар баг,************** гэх газар нутаглах,******* овогт******* //

Хариуцагч: Дундговь аймгийн сумын дүгээр баг, гэх газар нутаглах, овогт //

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд*******000000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч  нь гэм хорын хохиролд*******000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 2023 оны 11 сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн хороо буюу*******хошууны бууцаа цэвэрлэж янзлан өөрийнхөө малыг харуулдаг дүүгээ буулгахаар болоод иртэл нь надтай огт холбоо барьж ярихгүйгээр хулгайгаар бууж хорооны дээврийг хагалж, 2000 шахам малаа хашиж хороог 1 метр орчим овгор хөртэй болгосон байсан. Мөн цоожтой байсан складыг эвдэж дээврийг онгойлгон тэжээл өвсөө хурааж шилэн цонхнууд, хийтэй обудтайгаа 3 ширхэг мотоциклийн дугуй, см-тэй банзнууд их хэмжээгээр алга болсон. Иймд хороог цэвэрлэж дээвэрлэх, алдсан эд зүйлүүддээ*******000000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь*******000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч би хүлээн авч танилцлаа. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дундговь аймгийн сумын-р багийн малчин би 2023 оны 11 сарын сүүлчээр Дундговь аймгийн******* сумын нутаг болох*******хошуу гэх газар байсангийн өвөлжөөнд буусан нь үнэн. нь манай хадам талын хамаатан тухайн үед бид хэлэх гэсэн боловч утсаа аваагүй. миний бие нь хол газар явж отор нүүдэл хийх боломжгүй болсон тул арга буюу энэ бууц хороонд нүүж очиж өвөлжсөн. Тухайн үед манай хадам аав хавдрын оноштой эмчилгээ бараг байхгүй ах, дүү, үр, хүүхдүүд нь ээлжээр харж хандаж асарч байсан. Тэгээд бурхан болсон юм. Урьд жилүүдэд отрын айлуудад түрээсээр буулгадаг байсан. Ер нь бууц хороо нь хөрзөнгөөр бараг дүүрсэн хороо байсан. Манайх буугаад 3 сар л болсон. 1 метрийн зузаан хөрзөн бий болгоогүй. Тухайн бууц хороо нь манайхыг буухад хорооны дээвэр эвдэрсэн 1 талын шанаа нь нурсан, дээврийн банз нь байгаагүй харин шифр байсан боловч нураад эвдэрсэн байсан. Ямар янзын бууц хороо байсныг тухайн нутгийн хүмүүс мэднэ.

 склад нь бууцнаас 600 метрийн зайтай байдаг. Тэр складыг очиж үзээгүй дотор нь юу байсныг мэдэхгүй. Би өвс тэжээлээ хураагаагүй. Хэрэв хураасаан бол одоо тэр складны дэргэд нь үлдэгдэл өвс тэжээл нь байх ёстой биз дээ. Би тухайн үед нүүгээд явахад цасан дор үхсэн малын сэг зэм байсан. Цэвэрлэж амжаагүй явсан байсан боловч саяхан цас хайлсны дараа очиж цэвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгчгийн складан дотор юу байсныг мэдэхгүй, шилэн цонх, мотоциклийн хийтэй обудтай 3 ширхэг дугуй, см банз зэрэг алдсан гэх зүйлүүдийг би мэдэхгүй. Иймд нэхэмжлэгчгийн*******000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ хороо нь миний гэрчилгээтэй хороо. Би тус хороон дээр засвар хийгээд намар 11 сард бэлэн болгоод орхисон. Хороон дээр чинь буулаа гэж надтай утсаар огт яриагүй, ямар ч хэл чимээ өгөөгүй. Би аймгийн төв дээр байдаг, миний утас сүлжээгүй болсон гэх шалтгаанаар холбогдохгүй байх учиргүй, нь миний утас, гэрийн утасны дугаарыг бүгдийг мэднэ. Би энэ айлыг буусныг сарын дараа мэдсэн. Хорооны шифр дээвэр дээр нь өвс хурааж хэмхлээд 2000 шахуу бага мал хашаад одоо хорооны мухар руу шүдлэн ямаа л орох хэмжээний болгосон. Маш олон мал үхсэн байсан. Тэрийгээ устгасан гэж яриад байгаа боловч хорооноос холдуулаад манай бууцны ойролцоох булгийн жалганд овоолоод орхисон байсан. Би үхсэн малаа булчихсан гэж бодсон. Гэтэл******* сумын Хашаат багийн Засаг дарга,******* сумын Засаг дарга нар над руу утсаар ярьсан. Манай хорооны дөнгөж цаана нь урт булаг урсаад хужир дээрээ очдог. Тэр хужрыг маш олон мал амьтан иддэг. Тэгэхэд булгийн дэргэд нь үхсэн хонио овоолоод цаад жалганд нь үхрээ овоолоод орхисон байсан. Тэгээд сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар намайг үүнийгээ бул, чи өөрөө айл буулгасан юм чинь янзал гэсэн. Сая хоногийн өмнө очиж үзэхэд бүх малаа жалганд аваачаад овоолчихсон байна лээ. Би намар өөрөө янзалж байсан хороогоо янзлуулмаар байна. Мөн үхсэн малыг нь булуулмаар байна. Хороогоо ухуулъя гэхэд ухдаг хүн нь танай хороог 2 сая төгрөгөөс нааш ухахгүй гэж хэлсэн. Мөн шифр дээвэр аваад засуулахад надад мөнгө орно. Жалганд аваачаад овоолсон үхсэн малыг булахад нүх ухах, унаанаас авхуулаад маш их юм хэрэгтэй болно. Хороогоо цэвэрлэж хөрзөнг ухахад 2 сая, дээврийг засахад 1 сая, складаа янзлахад 2 сая төгрөг орно, алдагдсан банз, мотоциклийн дугуйны үнийг гаргуулна гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлтэйт холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байдлаар хариу тайлбараа гаргаж байгаа. Учир нь 2023 оны 11 сарын сүүлээр Дундговь аймгийн******* сумын нутагт*******хошуу гэх газаргийн өвөлжөөнд буусан үйл явдал болсон. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо ах дүү, төрөл садангийн холбоотой. Ойр байдаг хүмүүс байгаа. Хороонд буусны дараа зөвшөөрөл авах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Улмаар цаг үеийн нөхцөл байдлаас болоод тухайн хороонд бууж өвөлжсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад хорооны бууцыг 1 метр хэрээтэй овгор болгосон гэдэг асуудал ярьдаг. Тухайн хороо анх буухад тийм овгор хөртэй байсан гэдэг асуудлыг хариуцагч ярьж байгаа. Үхсэн малын сэг зэмийг холдуулаагүй гэдэг асуудал ярьж байна. Тухайн өвлийн нөхцөл байдал нь цас ихээр орсон байсан учраас холдуулах боломж байгаагүй. Цас хайлсны дараа нь очоод хорооны ойр орчимд байсан сэг зэмийг холдуулсан гэдэг хариу тайлбарыг хариуцагч гаргадаг. Хариуцагчийн татгалзаж байгаа гол үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

6. Хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, гэрэл зураг /хэргийн-8-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 9-10-р хуудас/, гэрч мэдүүлэг /хэргийн 29-30-р хуудас/, гэрэл зураг,

хариуцагч талаас хариу тайлбар /хэргийн 17-18-р хуудас/, 0229 дугаартай нэхэмжлэгчд олгосон итгэмжлэл /хэргийн 28-р хуудас/ баримтуудыг бүрдүүлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд*******000000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч нь 2023 оны өвөл зөвшөөрөлгүйгээр миний эзэмшлийн хороон дээр бууж хорооны шифр дээврийг хагалж, 2000 шахам малаа хашиж хороог 1 метр орчим овгор хөртэй болгосон байсан. Мөн цоожтой байсан складыг эвдэж дээврийг онгойлгон тэжээл өвсөө хурааж шилэн цонхнуудыг хагалсан, хийтэй обудтайгаа 3 ширхэг мотоциклийн дугуй, см-тэй банзнууд их хэмжээгээр алга болсон. Иймд хороог цэвэрлэж дээвэрлэх, алдсан эд зүйлүүддээ*******000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

4. Хариуцагч тал нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй, мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар, татгалзлаа гаргаж байна.

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хороо цэвэрлэх, хорооны дээвэр янзлах, складны дээвэр, цонх янзлах, алдагдсан эд зүйлийн үнэ нийт*******000000 төгрөг гаргуулна гэсэн байгаа боловч дээрх засварыг хийхэд яг ямар засварт хэдэн төгрөгний зардал гарсан, эсхүл гарах болох нь тодорхойгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хороонд үлдээсэн үхсэн малын сэг зэмийг устгаагүй гэдгийг надад хэлсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч тал ойр орчимд байсан сэг зэмийг холдуулсан гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг ирүүлээгүй,*******хошууны хороо нь нэхэмжлэгчгийн хороо болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад цоожтой складыг эвдэн дээврийг онгойлгож тэжээл өвсөө хураасан, мөн рамтай шилэн цонхнууд алга болсноос гадна хийтэй обудтайгаа 3 ш мотоциклийн дугуй алга болсон. Мөн см банзнууд нилээд ихээр алга болсон болно гэсэн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй ба эдгээр эд хөрөнгийн талаар мэдэхгүй гэх тайлбарыг хариуцагч тал гаргасан байна.

Иймд шүүх хэрэгт цугларсан бичгийн баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1.,*******10 дугаар зүйлийн*******10.1-д зааснаар******* овогт******* //-гийн овогт //-аас*******000000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1,*******7 дугаар зүйлийн*******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

ШҮҮГЧИД